Залуу уяач Ч.Баттогтох: Уяач хүн хүлцэнгүй, хүлээцтэй байвал амжилтанд хүрнээ гэж боддог
А.Тэлмэн 2017 оны 2-р сарын 03 -нд
Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын харьяат, залуу уяач Ч.Баттогтохын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Уяа эвлүүлсэн энэ он жилүүдэд хичнээн айраг түрүү хүртэв?
-1994 онд сургуулиас гарч, мал маллах болсноос хойш 20 гаруй жил өнгөрчээ. Багадаа морь унаж өвлийн наадамд ганц нэг айрагдуулж байсан. Энэ үеэс л морь унах, уях сонирхолтой болсон шиг байгаа юм. Ингээд 2003 оноос бие дааж ганц нэг морины сүүл боож, сумынхаа наадамд мордуулдаг болсон. Гэвч ган гачигаас болоод нүүдэл суудал хийгээд хэсэг завсарлага авсан. Харин ойрын хоёр жилээс дахин уяаны ажилдаа ороод байна. Уржнангаас морио тэжээж, шинэ цагийн уяанд шамдангуй суралцаж явна. Тэгээд энэ жил сум орон нутагтаа бага сагахан наадамд хоёр түрүү авч, хоёрыг зургаалууллаа. Мөн Боржигон наадмын эрлийз доод насанд нэг бага адуу таваар давхиуллаа. Шивээговь сумынхаа баяр наадамд даага дөрөвлүүллээ. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг дээ. Мал сүргээ зөв зохистой эдлээд явбал адууны тэнгэр хардаг гэж боддог.
-Багадаа хэний морийг унаж хурдлуулдаг байсан юм бэ?
-Аав маань залуудаа морь уядаг байлаа. Гэхдээ сүүлдээ алба ажлаас болоод уяхаа больсон. Би ч нутаг усныхаа ганц нэг ах хүүгийн морийг өвлийн уралдаанд голдуу унадаг байлаа. Моринд томдох талдаа орчихсон байсан л даа. Тэрнээс манайханд өөр уяач байхгүй ээ. Нутгийн олны дэмжлэг туслалцаатайгаар морь уяж явна.
-Гаднаас адуу их авч байна уу?
-2010 оноос хойш адуугаа сайжруулахад түлхүү анхаарч ажиллалаа. Эндээс Сүхбаатар аймгийн нэг ах хүүтэйгээ хамт Сүхбаатар, Дундговиор яваад ирсэн. Адуу мал харж, нутаг үзэж, хүнтэй танилцаад, ганц нэг адуу авъя гэж бодсон юм. Ингээд Сүхбаатараас нэг соёолон азарга, мөн нэг соёолон гүү авсан. Энэ гүү нь хээлтэй ирж, унагалаад одоо даага болчихоод байна. Мөн Дундговийн Өндөршилээс нэг үрээ авч азарга тавилаа. Бас Адъяасүрэн гуайн Өмнөговийн Говьшанхад түрүүлж байсан хонгор морины эцэг Бөгөн хонгор азарганых нь төл хонгор үрээг авч азарга тавьсан. Морь уяхаасаа өмнө адуугаа бэлдэе, өөрийгөө ч бэлдээд авъя гэж бодож байна. Уяач хүн чинь хүлцэнгүй, хүлээцтэй байвал хэсэг хугацааны дараа амжилтанд хүрнээ гэж боддог юм. Өөрөөр хэлбэл юу юугүй адуу малаар тоглоод яахав гэж бодсон юм.
-Уяаны багштай юу?
-Осорын Доржсүх ахтайгаа хамт уяаны ажлаа хийдэг юм. Бид уяаны тал дээр санаа бодол их нийлнэ л дээ. Хоёулаа ярилцаж байгаад эцсийн шийдвэрээ гаргадаг. Мөн аймгийн Алдарт Нямхүүгээс их зөвлөгөө авнаа. Би ч алдаа гаргахвий гэхээс жоохон болгоомжилдог хүн л дээ. Ер нь хянуур талдаа гэж болно. Ямартаа олны үгийг сонсож, өөрийн бодлоо нэмэрлээд морио уядаг. Тийм болохоор морь хүүхэд мэнд сайхан наадаж байна.
-Энэ хавиараа л уралдаад байна уу?
-Тиймээ. Энэ хавиараа л нааддаг юм. Харин энэ жил Чойрт болсон Боржигон наадамд очиж уралдсан нь том наадмын нэг байлаа.
-Адуунаас өөр мал бий юу?
-Манай суманд олон малтай улс их бий. Миний хувьд тэмээнээс бусад нь байна. Бололцооны мал ахуйтай.
-Өнөөдөр залуучууд маань орон нутагтаа малаа маллаад сайхан амьдрах боломж хэр байна вэ?
-Байлгүй яахав. Сүүлийн жилүүдэд малчин өрх олширч байна. Энэ хэрээр мал ч их өсөж байна. Гэвч үүнээс үүдээд бэлчээрийн даацын тухай ярихаас өөр аргагүй болж байх шиг санагддаг. Нөгөө талаар малчид маань малаа чанаржуулж, тооны тал дээр анхаарах хэрэгтэй юм болов уу гэж боддог. Гэхдээ малчин бидний ажил цаг уураас их хамааралтай. Юутай ч тэнгэр хангай минь биднийг харж яваасай л гэж хүсэх юм.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Та бүхэнд ч баярлалаа. “Тод магнай” сэтгүүлээр дамжуулан “Бэлхийн хурд” уяачдын холбооны нийт уяачдадаа сайн сайхан бүхнийг хүсье.
"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна