Аймгийн Алдарт уяач А.Нямхүү: Баянжаргалангийн 90 жилийн ойд манай тамгатай адууг уралдуулаагүй
А.Тэлмэн
2017 оны 3-р сарын 22 -нд
Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын харьяат, аймгийн Алдарт уяач А.Нямхүүгийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
- Аавынхаа уясан морьдын унаачаар уяачийн гараа эхэлсэн гэж бодож байна. Хурдан морь хэдэн жил унасан бэ?
- Би есөн настай хурдан морь унаад дөрвөн жил болоод л хүндэдсэн. Дүү нар аавын морийг унадаг, би том болохоор хүний морь л унадаг байлаа. Эндхийн Шагдар гэж хүний хонгор морийг Сүмбэр уулын тахилгат айргийн гуравт давхиулж байсан. Мориноос хасагдаад сургууль соёл гэж яваад 1996 онд наймдугаар анги төгсөн морь уях болсон. Анх 1999 онд сургуулийн 10 жилийн ойд хээр даагаа түрүүлгэн уяач хүний жаргалыг мэдэрсэн. Тэрнээс хойш ер нь айраг алдаагүй, одоо 100 гаруй түрүү, 60-аад айрагтай болоод байна. Дорноговь, Говьсүмбэр аймаг, улс бүсийн наадамд гаргасан амжилт нь 20 шахам болох байх. Миний хонгор алаг морь ойр хавьд олон айраг түрүү хүртсэн, хонгор соёолон нийт 10 түрүүлж, хоёр айрагдсан.
- Би Адъяасүрэн ахыг эрлийз буюу шинэ монгол адуугаар нь мэднэ. Анх хаанахын ямар удам угшлын морьд уядаг байсан бэ?
- Манай дээдчүүлийн адуу Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Пунцагзалан гэж хүний угшилтай. Аав унаган адуугаа 1990 онд энд авчраад уяа сойлго тааруулах болсон. Энэ хугацаанд уясан морьд нь 20 дотор модтой сайхан наадсаар 1999 оноос гайгүй давхиж байна.
- Хэдэн оны улсын наадамд ямар насанд айраг авсан юм?
- Миний зээрд хязаалан 2012 оны эрлийз дунд насанд айргийн гуравт орсон. Максын Пунт гэж буддёный азарганд унаган гүүгээ тавиад гаргасан төл. Өмнө нь 2003 оны Боржигоны бүсийн уралдаанд анх алаг азаргаа хязааланд нь түрүүлгэж байсан. Алаг азарганы эцэг нь Дорноговийн Иххэт сумын Пүрэв өвгөний адууны угшилтай хөгшин хүрэн азарга, эх нь Даланжаргалан сумын Лхагважаваас авсан алаг гүү. 2007 оны Боржигон наадамд хонгор соёолон түрүүлж, их насанд хонгор алаг морь гуравт орсон. Тэр жилийнхээ Говьшанх бүсийн уралдаанд хонгор соёолонгоо мөн түрүүлгэн энэ жилийн Говьшанхын хурд уралдаанд хул шүдлэн дөрөвт орлоо.
- Хул шүдлэн Говьшанхын хурдад аавын тань нэр дээр байгаагүй билүү?
- Тийм. Аавын нэртэй мордсон боловч миний адуу. Улсын чанартай бүсийн уралдаанд аавын нэр дээр явуулдаг. Аав улсын чанартай таван түрүү, дөрвөн айраг аваад болзол хангаад байна. Боржигоны бүсийн уралдаанд хул шүдлэн миний нэр дээр түрүүлсэн.
- Хул шүдлэн чинь ямар удам угшилтай юм?
- Эцэг нь манай унаган халзан азарга, эх нь Дундговь аймгийн Өндөршил сумын Зандансүрэнгийн адууных. Тэдний хүү Мөнх-Амгалан гэж найз маань надад бэлэглэсэн юм. Өнгөрсөн жил сөнгө даага 12 уралдан 10 түрүүлж, хоёр айрагдсан. Энэ жил 14 уралдаад 13 түрүүлээд, нэг айрагдсан нь Өмнөговийн бүсийн уралдаан. Хангарьд, Дорноговийн хаврын уралдаан, Говьсүмбэрийн энэ хавиар болсон наадмуудад түрүүлсэн. Хул үрээний дүү загал даага нэг түрүүлж, тав айрагдсан, мөн сартай зээрд даага энэ жил хоёр гурав айрагдаад байна.
- 100 гаруй түрүү, 60-иад айраг өндөр тоо. Жилдээ зургаан насанд хэдэн морь уяж байна.
- Хавар цагаан сарын дараагаас эхлэн жилдээ давхардсан тоогоор 20,30-аад ч наадам болно. Би 20 гаран морь уядаг, эднээс айрагдахгүй нь ч бий. Гэхдээ очсон наадамдаа айраг алдахгүй шүү. 2007 онд Бор-Өндөр сумын наадамд есөн морьтой очоод дөрвөн түрүү, дөрвөн айраг, үлдсэн нэг нь зургаад орсон. Их морь, соёолон, шүдлэн, даага түрүүлсэн. Дөрвөн айраг нь соёолон тав, их морь хязаалан хоёр аман хүзүү, шүдлэн гуравт орсон. Айраг сумын 80 жилийн ойд хоёр түрүү, хоёр айраг авч байсан. Өвлийн бооцоотой наадамд олноор нь адуугаа их оруулсан.
- Адуу чанартай болохоор очсон болгондоо айраг алдахгүй байна. Монгол азарга нь ямар угшилтай бэ? Цэвэр цусны ямар ямар азарга байна?
- Монгол нь унаган адуунууд хөгшин хүрэн азарганы төл хоёр, гурван азарга бий. Цэвэр цусны дан улаан паспорттой хоёр Араб, нэг Англи азарга байна. Цэвэр азаргануудад 10 гаран гүүтэй, 40-өөд гүү үржилд орж байна. Өмнө байсан буддёный азарга, өөрийн унаган гүүний дундаас гарсан хоёр дахь үеийн эрлийз азарга нилээн хэд байгаа. Терск гээд Араб хүрэн азарга нь минийх, энэ жил хязаалан.
- Олон жил үржил хийгээд эхлэхээр юун дээр нь анхаарах ёстой юм шиг байна.
- Хамгийн гол нь удам. Угшлыг нь сайн мэдэж байгаа хурдны удамтай гүү тавин цаана нь байгаа хурдаа гаргах нь чухал. Мөн хэлбэр хийцийг нь харна. Бас хөгшин гүү хурдан төл гаргах нь бага санагддаг. Тиймээс би залуу гүүнүүд л тавьдаг.
- Билэгдэмбэрэл Тод манлайн тамгыг хараад л шууд эрлийз гээд хасдаг байсан гэсэн. Танайх мөн эртнээс цус сэлбэсэн болохоор томхон монгол адуу нь ингэж хэлмэгдэх тохиолдол байсан уу?
- Сая Баянжаргалангийн 90 жилийн ойд манай тамгатай адууг уралдуулаагүй. Манайхаас зарагдсан энэ тэр бүх морьдыг аваад үлдсэн.
- Танайхаас гадагшаа олон адуу зарагдаж байна уу. Үнэ ханш нь хэдтэй байна?
-Жилдээ эрлийз, монгол нийлсэн 10-аад адуу зарагддаг. Ханшны хувьд тогтсон юм байхгүй, ярьж хөөрөөд л өгнө. Эрлийз даага таван сая, монгол нь тэрнээс доошоо.
- Та шинэ цагийн уяаны арга барилаар буюу хагас суурин маллагаагаар л уядаг уяач байх.
- Адуугаа дагаад л голцуу хөдөө, өвөл суурин адуугаа тэжээнэ. Шинэ цагийн адуу өөрөө гайгүй тартай, ийм адуу уяа авахдаа хурдан би ч сэтгэл амар. Шинэ цагийн адуугаар энэ хавьдаа нэлээн уралдсан. Уржнан улсын наадамд азарга, шүдлэн, даага гуравтай очин модтой сайхан наадсан. Энэ жилийн улсын наадамд ганц шүдлэнтэй очсон нөгөө олон дунд хасагдсан. Уг нь жижиг биетэй монгол үрээ байсан.
- Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморт өнө мөнх ивээгдэж яваарай.
"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Лхагва, 17:46 минут Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- Лхагва, 11:21 минут МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
- 2023 оны 10-р сарын 28 -нд Өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит уралдаануудын нэг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна