Аймгийн Алдарт уяач, аймгийн сайн малчин А.Батдэлгэр: Азарганы уяа амархан хэтэрчих гээд байдаг
А.Тэлмэн
2017 оны 6-р сарын 27 -нд
-Сүүлийн жилүүдэд одтой сайхан наадаж байгаа бололтой. Гурван жил дараалан шилдэг уяачаар шалгарч, 2015 онд бүүр шилдгийн шилдэг болж. Амжилт арвин наадсан тэр жилийн уралдаануудаас яриагаа эхэлье?
-Би хаврын уралдааныг нэг их таашаадаггүй. Хүүхдэд хүндээс гадна хавар морь согог олчих гээд байдаг. Тэгээд ч хөдөөний бидэнд суурин газрынхан шиг жүчээ байр сав байх биш. Задгай цагаан газар чинь морь хөлөргөөд ирэхээр наад зах нь хатгаа авчих гээд байдаг. Тиймээс хавар бараг уралддаггүй хүн.
2015 оны тухайд Баянбулаг сумын наадамд азарга, хязаалан түрүүлгэж, их насны морь аман хүзүүдүүлж эхлээд сумынхаа наадамд азарга аман хүзүүдүүлж, Гурванбулагт зохион байгуулагдсан хангайн бүсийн уралдаанд дахиад азаргаа хоёроор давхиулсан. Хангайн бүсийн уралдаанд Архангай, Завхан, Говь-Алтай, Баянхонгор гэсэн дөрвөн аймгийн арваад сумын морьд уралдсан юм.Тэгээд энэхүү амжилтаараа сумын шилдгийн шилдэг уяач болсон доо.
-Аргагүй сайхан нааджээ. 2014 онд хэрхэн наадсан юм бэ?
-Тэр жил манай сумын 90 жилийн ой болсон. Сумынхаа ойд азарга, соёолон түрүүлгэж, хязаалан айргийн дөрвөөр давхиулсан. Тэндээсээ Говь-Алтай аймгийн Чандмань сумын 90 жилийн ойд очиж соёолон түрүүлгээд, азарга гуравлуулсан. Нээрэн хавар нь Гурванбулаг суманд болсон бүсийн уралдаанд азарга гурав, соёолон таваар давхиулсан юм байна. Тэгээд тэр амжилтаараа сумын шилдэг уяач болсон. Тэрний урд жил буюу 2013 оны хавар доод гуравдугаар багийн төвийн нээлтэнд азарга, соёолон түрүүлгээд, зун нь сумынхаа наадамд азарга гурав, соёолон тав, даага, шүдлэн бас айрагдуулаад шилдэг уяач болсон.
-Шилдгийн шилдэг уяач хэдий үеэс морь уяж байгаа билээ?
-1997 онд цэргээс ирээд аав ээжийнхээ тасдаж өгсөн адуунаас л уяж эхэлсэн дээ. 19 жилийн хугацаанд 100 гаруй айраг, түрүү авсны нэлээд нь азарганы амжилт байдаг юм. Би одоо гурав дахь азаргаа уяж байна. Хамгийн эхнийх нь Бууцагааны Баянбүрднээс авсан манай аавын хонгор алаг азарга. Тэрний хүүхэн /төл/ хонгор алагаар азарга тавьж надад адуу тасдаж өгсөн. Тэр алаг азаргаа 1997 онд эхэлж уяад гурваар давхиулж, 1998 онд аман хүзүүдүүлээд 1999 онд түрүүлгэсэн. Тэрнээс хойш айраг, түрүүнд олон удаа орсоон. Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд болсон баруун бүсийн наадамд очиж 21-ээр давхиж байсан. Алаг азаргаа 12 хүртлээ уралдуулж, 2001 оны зуднаар алдчихсан юм. Тэр үед одоотой адил морь мал тэжээж мэддэггүй байлаа. Алаг азарганы дараа хээр азарга уяж зургаан удаа түрүүлгэж, дөрвөн удаа айрагдуулсан.
-Хаанахын адуу вэ?
-Унаган адуу. 2004 оноос уягдаж даагандаа түрүүлж, шүдлэндээ аман хүзүүдэн, Гуулин сумын 40 жилийн ойд түрүүлсэн. Мөн Галуут сумын 80 жилийн ойд шүдлэн үрээ аман хүзүүдэж байсан. Тэрний дараа буурал духт хүрэн азарга гарсан. Дааганд нь зүүн талаас ирсэн адуу гээд найзаасаа авч байсан юм. Одоогоор 30-аад айраг, түрүү аваад байна.
-Түрүүчийн алаг азарганы төлөөс уягдаж байгаа юу?
-Саарал алаг морь сумын наадамд нэг түрүүлж, гурав айрагдсан.
-Азарганы уяа сойлгын тухайд юуг анхаарах ёстой вэ?
-Уяа нь амархан хэтэрчих гээд байдаг. Уяан дундуур ороо нь орохгүй байхаар зохицуулах хэрэгтэй. Уяан дундуур гүү гишгэсэн азарга дороо тамирдаад шолбойчихдог. Тиймээс тохьтой гурваас таван гүү хураалган, уяанаас өмнө ороог нь гаргах хэрэгтэй. Тэгээд 3,4-с илүү уралдуулаад дэмий.
-Зүүн талаас ирсэн хүрэн азарганы төлүүд бусдаас арай өөр байж чадаж байна уу?
-Арай өөр юмаа. Би өмнө нь хоёр унаган азаргаа уяж байсан. Тэдэнтэй харьцуулахад тэжээл, уяа авах нь хурдан юм. Зүүн талын адуу шарвагардуу махтай, арьс нимгэн тэжээлд тохирсон бололтой. Манай нутгийн адуу бол алсаасаа арьс зузаан, мах чангатай.Тэжээсэн ч үр дүн муутай шүү. Гэхдээ бяртай. Хүрэн азарганы гурав, дөрвөн төл нь уягдаж байгаа. Ер нь л айраг алдахгүй шүү.
-Азаргануудаас гадна таны нэрийг гарган хурдалж байсан хүлгүүдээ танилцуулаач?
-Саарал алаг, сартай хондон морьд байна. Сагсуурч байгаа юм биш шүү, миний уясан морьд ер нь айргийн тав дотор давхичихаад байдаг. Энэ нь миний сайнаас илүүтэй адууны чанар сайных байх.
-Баянхонгорт гурван удаа төрийн зарлигт бүсийн уралдаан болж байсан. Тэдгээрт оролцож байв уу?
-1999 оны Ламын Гэгээний 360 жилийн ойд очоод алаг азаргаа 41-ээр, хонгор толгойтой цагаан морио 67-оор, соёолонгоо 22-оор давхиулж байлаа. Сая ярьсан саарал алаг морь соёолондоо сумандаа дөрөвт давхичихаад даншигт 22-т ирж байсан. Түүнээс хойш бүсийн наадмуудад очоогүй, харин энэ жил азарга, морь хоёроо аваад Говь-Алтайн баруун бүсийн наадамд очдог юмуу санаатай байна.
-Хэдэн онд аймгийн Алдарт уяач цолоо авсан бэ?
- 2006 онд авсан 29 насандаа Алдарт уяач болсон.
-Таны оролцож байсан хамгийн баяр бахдалтай наадам аль нь вэ?
-1997 онд анх морь уяад тэр жилээ азарга гурваар давхиулж, 1998 онд аман хүзүүдүүлээд, 1999 онд түрүүлгээд, алаг азарганыхаа төл соёолонг дөрвөөр, даагаа гурваар давхиулах л хамгийн сайхан байсан даа. Азаргаа хоёр төлтэй нь айрагдуулчихаад зогсож байсан тэр наадам одоо ч санаанаас гардаггүй юм. Түүнээс гадна сумынхаа 90 жилийн ойгоор азарга, соёолон түрүүлгэж, шүдлэн дөрвөөр давхиулах бас их сайхан байлаа.
-Тэгж сайхан наадсаны дараа ааваасаа урмын үг дуулах бүр сайхан биз?
-Аав маань тэр үед байгаагүй ээ. Өөд болчихсон юм.
-Уучлаарай?
-Би сургуульд орсон жилээсээ эхлээд 15, 6 хүртлээ хурдан морь унахдаа олон айраг түрүү хүртсээн. Аавыгаа дагасан тэр он жилүүдэд зөндөө юм сурснаа хожмоо аавыгаа байхгүй болсон хойно мэдсэн дээ. Аав маань “миний хүү морио сайхан торгон ирэн дээр тогтоож уяарай” гэдэг байсан. Түүнийг нь дагаж, аль болох ирийг нь тогтоож уяхыг хичээдэг юм. Сумынхаа 90 жилийн ойгоор азарга, соёолон түрүүлгэчихээд Говь-Алтайн Чандмань явж азаргаа түрүүлгэж, соёолон гурваар давхиулсан. Дараа нь найман сарын сүүлээр сумандаа болсон ургийн баярт уралдуулахад хоёулаа түрүүлж байна лээ. Тэгэхээр ямар ч байсан аавынхаа захиасыг биелүүлж яваа байх.
-Аавын тань нэртэй ямар морьд яаж давхиж байсан бэ?
-Нэгдэл нийгмийн үед манай аав ээж хоёр ямаа голдуу маллаж байсан. Ээж маань аймгийн хошой Аварга, аав маань аймгийн хөдөлмөрийн Аварга болж байсан. Тэр их ажлынхаа хажуугаар аав маань морь уяна. Ягаан морь нь миний мэдэхийн олон жил зургаагаар давхисан. Харин хар халтар азарга нь нэлээд олон удаа айрагдсан байх шүү. 1983 оны зуднаар том жижиг хоёр хонгор морь нь нэг нь түрүүлж нөгөө нь айрагдаж байлаа. Шүдлэн, хязаалан насны морьд байсан юм. Ер нь аавын минь адуу чанаржуу шүү.Түүнийх нь хүчээр би сайхан наадаж байгаа юм.
-Та эцэг эхээс хэдүүлээ вэ?
-Зургуулаа. Дөрвөн эмэгтэй, хоёр эрэгтэй. Манай эрэгтэй дүү хотод байдаг. Энд байхдаа ганц нэг морь уядаг. Тэдгээр нь гайгүй сайн давхидаг л байсан.
-Танай хүүхдүүд моринд хэр эвтэй вэ?
-Энэ жил манай том хүү 12, дунд хүү есдүгээр анги төгсөнө. Ирээдүйд удам залгах энэхүү уяачдын уях морьдыг бэлтгэх үүргийг одоо би хүлээгээд байж байна. Гайгүй уяачид болох байх гэж боддог ш дээ.
-Хэдэн онд аймгийн сайн малчин болсон юм бэ?
-2011 онд болсон. Аймгийн сайн малчин болоход малын тоо толгойгоос гадна хэд хэдэн шалгуурыг хангасан байх ёстой. Жишээлбэл мал багатай айлыг малжуулах, 1-2 оюутны сургалтын төлбөрийг төлсөн байх, төв сууринд байгаа ахмад настай ганц бие хөгшдийн түлш түлээг бэлтгэж өгөх мэт. Би гурван айл малжуулж, нэг залууд гэр барьж өгөөд өрх тусгаарлуулсан. Дээр нь манайх бог бод нийлсэн 1500 гаруй малтай. Энэ бүхнийг харгалзаж үзсэн байх даа.
-Буянт малаа өсгөн үржүүлж, хангай нутагтаа эзэн болсон танд талархал илэрхийлээд хурдан тууртын босоо цагаан хийморьт үр удмаараа өнө мөнхөд ивээгдэж яваарай гэсэн ерөөлөөр ярилцлагаа өндөрлөе.
-За баярлалаа. Та бүхэнд ч ажлын амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна