Г.Мягмарсүрэн: МОНГОЛ ДАРХНЫ УРЛАСАН СҮЛЖЭЭС БҮХЭН УТГА УЧИР, БЭЛГЭДЭЛ, СОЁЛЫГ АГУУЛДАГ
Монгол уран дархчууд олон арга, технологиор бүтээлээ туурвидаг. Түүний дотроос утсан сүлжмэлийн аргаар бүтээл урлахад нарийн мэдрэмж, маш их цаг хугацаа шаарддаг учраас дархан болгон энэ арга барилыг ашигладаггүй гэдэг. Энэхүү аргыг “гартаа оруулсан” дархчуудын нэг нь Г.Мягмарсүрэн. Тэрээр дархны ур чадварыг өөрийн бор зүрхээр сурч, хичээнгүй зүтгэлийнхээ дүнд “Нүүдэлчний соёл” компанийг байгуулан амжилттай ажиллаж байна. Мөн эцэг өвгөдөөс уламжилж ирсэн гайхамшигт соёлыг хүн бүрт хүргэх зорилгоор тохилог, нээлттэй урланг нээжээ. Монголдоо төдийгүй дэлхийд алдартай олон хүмүүсийн гоёл чимэглэлийг бүтээсэн ч түүнийгээ барагтай яриад байдаггүй эгэл даруухан хэрнээ энгүй авьяастай дархны урланг сонирхож, уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-Утсан сүлжмэлийн аргыг дархан болгон хийдэггүй гэж сонссон. Та яагаад энэ чиглэлийг барьж бүтээлээ хийх болсон юм бэ?
-Нэг зүйлдээ төгс сайн суралцаад, түүгээрээ дагнаад явбал илүү амжилтад хүрнэ гэж боддог. Анх дарх хийж эхэлсэн үеэсээ л энэ аргыг сурсан болохоор илүү сайжруулаад явахыг хичээх болсон. Утсан сүлжмэлийн аргаар хийсэн эртний зүйлийг цуглуулах дуртай. Түүнээсээ урам зориг авдаг. Нэг ёсондоо тэрхүү гайхалтай бүтээлүүд миний багш гэж хэлж болно. Энэ аргаа бүүр өндөр түвшинд, өөрийн гэсэн хэв маяг бий болгож авч явахыг зорьдог. Дархны ажил чинь зөвхөн төмөр балбахаар хязгаарлагдахгүй. Оёно, шиднэ, модоор юм хийх тохиолдол ч гарна. Тэгэхээр мужаан болчихож байгаа юм. Чулуугаар шигтгээ хийх болвол түүнийгээ хүссэн хэлбэр хэмжээндээ оруулах гэж зорно, янзална гэхээр чулууны талын мэдлэгтэй байх хэрэгтэй. Нэг цогц бүтээл хийхийн тулд олон чадварт суралцах шаардлагатай гэсэн үг.
-Та ер нь хэзээнээс дарх хийж эхэлсэн бэ?
-1994 онд би цэргээс халагдаж ирсэн юм. Хоёр жилийн дотор нийгэм солигдоод бүх зүйл өөр болсон байлаа. Зах зээлийн нийгмийг ойлгож, хөл нийлүүлж алхах гэж нэг хэсэг л гайхширсан шүү. /инээв/ Тэгээд 1996 оноос ахдаа тусалж алх, дөштэй нөхөрлөж эхэлсэн дээ. Ах маань “Маргааш гэхэд хөдөө явна түүнээс өмнө үүнийг янзал” гээд ажил даалгана. Би ч шөнөжин суугаад л ахынхаа даалгаврыг гүйцэтгэдэг байлаа. Үндсэндээ бахь, хуурай, зүлгүүр гэсэн гуравхан багажтай. Түүгээрээ зүлгүүрдэж, чимхэж, гагнасаар л шөнийг барна. Эхний 4-5 жил маш их туршлага хуримтлуулсан. Жижиг ээмэг бөгж голдуу хийнэ. Бүгдийг нь утсан чимэглэлээр урлана аа. Хийсэн зүйлсээ “Урт цагаан”-ы тохиролцооны дэлгүүрүүдэд аваачиж өгнө. Хэдхэн хоногийн дараа ирэхэд хүмүүс бүгдийг нь худалдаад авчихсан байдаг байлаа. Тухайн үед хийсэн зүйлсээ эргээд харахаар түүхий байж дээ гэж өөрийгөө голдог. Ер нь төгс бүтээл хийлээ гэж өөртөө хэт ханадаггүй. -Энэ нь хөгжлийн түлхүүр болж өгдөг байх.
-Урлан тань эмх, цэгцтэй тохилог сайхан юм. Эндээ тохижоод хэр удаж байна вэ?
-Баярлалаа. Энд урлангаа тохижуулаад хэдхэн сар болж байна. Өмнө нь гэртээ ажиллаж байхад жижиг модон шүүгээндээ бүх багажаа багтаачихдаг, наддаа болоод байсан. Харин тусгайлан ажлын байртай болоод том өрөөнд суусан чинь шүүгээ маань жижигхээн харагдсан болов уу. Төд удалгүй эхнэр минь энэ орчин үеийн, зориулалтын ажлын ширээг надад бэлэглэсэн юм. Багаж хэрэгсэл эмх цэгцтэй байхаар ажлын хурд нэмэгддэг юм байна. Нэг багаж хайгаад жижиг хайрцгаа ухвал нэлээн хэдэн минут алдана шүү. Ялангуяа нарийн ажиллагаатай бүтээл хийхэд олон төрлийн багаж шаардана. Жишээ нь: Чулуун шигтгээтэй зүйл хийхэд түүнийгээ засах хэрэгтэй болдог. Тэгэхээр чулууны багаж нь нэг талдаа, төмрийнх нь эндээ гээд эмх цэгцтэй байвал амар. Монгол дархны арга нь бүхнийг гараар хийдэг онцлогтой, түүгээрээ гайхалтай. Гэхдээ гараар хийх ёстой дахин давтагдашгүй зүйлийг гараараа хийгээд, зүлгэх, өнгөлөх гэх мэт ажлыг технологийн дэвшлийг ашиглан түргэн гүйцэтгэж ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх нь зүйтэй гэж боддог.
-Таны урлан дах мөнгөн аяганууд дээр өөрийн эрхгүй нүд уналаа. Үнэндээ ийм их шигтгээ чимэглэлтэй аяга өмнө нь харж байгаагүй. Үүнийг хийхэд хэр хугацаа зарцуулсан бэ?
-Заримдаа гар загатнаад өөрөөр хэлбэл онгод орно гэж ярьдаг даа. Яг тийм үе таараад л суугаад зургаа гаргаж эхэлсэн. Хүн зөвхөн ахуйн хэрэгцээгээ хангах бус бариад сууж байхад сэтгэлийн таашаал өгөхөөр, уран нарийн хийцтэй аяга хийе гэсэн бодол төрсөн. Нэлээн бодож, нарийн зураг гаргаад, түүнийгээ баримтлаад л явсан даа. Нэг аяганд л гэхэд 239 ширхэг чулуун шигтгээ орсон байдаг. Чулуу болгоныг хийцдээ тааруулж өөлж, сийлнэ, нэлээд их ажиллагаатай. Зөвхөн шигтгээнүүдийг хийх гэж хоёр сар гаруй болсон. Гурван аягаа хийж дуусгахад нэг жилийн хугацаа зарцуулсан даа. Одоо бол хийсэн туршлага дээрээ үндэслээд илүү богино хугацаанд урлах байх. Гэхдээ яг ийм загвартай аяга ахиж гарахгүй. Учир нь үүнийг урлахдаа чулуу нэг бүрийг гараараа өөлж, хэлбэрт оруулж, дүр зургийг нь гаргасан учраас энэ бүтээлдээ би их хайртай. Дахин давтагдашгүй байгаасай гэж ч хүсдэг.
-Aягануудыг тань худалдаж авья гэвэл та зарах уу?
-Аяганууд маань энд тэнд үзэсгэлэнд ороод, үзмэр болоод явдаг. “Ямар үнэтэй вэ? Яаж хийсэн бэ” гэж их асуунаа. Хүмүүс зургийг нь аваад л, тойроод зогсчихдог. Өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан монгол уран дархчуудын нэгдсэн үзэсгэлэн болсон. Тухайн үед би өөрөө гадагшаа ажлаар явчихсан байж таарсан юм. Гэтэл энэ аяганууд маань үнэт эдлэлийн төрөлд шилдэг бүтээлээр шалгарч алтан медаль авсан байсан. “Элбэгдорж ерөнхийлөгч их сонирхсон. Байлгаж байгаарай хэмээн захисан” гэж танилууд маань хэлсэн шүү. Монгол дархны бүтээлийг үнэхээр шимтэж биширдэг, үр хойчдоо өвлүүлье гэж боддог хүн таарвал худалдахгүй гэж хэлж чадахгүй байх аа.
-Танд урласан бүтээлээсээ хадгалаад үлдчих байсан юм даа гэж боддог зүйл бий юу?
-Нэлээн хэдэн жилийн өмнө Германы элчин сайдын эхнэрт хүзүүний зүүлт хийж өгч байсан юм. Захиалсан зүүлтийг нь өгчихөөд сарын дараа уулзсан. Тэгээд харсан чинь энгэрт нь жинхэнэ урлагийн бүтээл гэж хэлмээр, хараа булаамаар зүүлт харагдсан. Өөрийн эрхгүй “Би үүнийг хийсэн гэж үү” гээд асуучихсан л даа. “Тиймээ таны хийж өгсөн зүүлт шүү дээ. Маш их баярлалаа” гэж билээ. Заримдаа хийж буй зүйлийнхээ жижиг деталь болгон дээр төвлөрч ажиллаад, цогцоороо ямар болсныг анзаарахгүй өнгөрөх тал байдаг юмуу даа. Зүүлт бүсгүй хүний хүзүүнд, өмссөн хувцастайгаа зохицохоороо үнэхээр бахадмаар харагддаг юм билээ.
Таны урланг харахад эртний эд, зүйлс их харагдах юм. Энэ таны хобби юу?
Урлагтай, сайхан гоё хийцтэй зүйл байвал аваад цуглуулчих юмсан гэж боддог. Монголчууд маань дархны урлалын уламжлал ихтэй. Онцлог нь байнгын нүүдлийн амьдралтай болохоор суурин соёлтой хүмүүс шиг гэр орноо чимдэггүй. Хаана ч авч явахад хялбараар нь морины эмээлээ чимэх, хэт хутга, ээмэг зүүлт, гоёл болгож зүүх, аягаа мөнгөлөх зэргээр үнэт металиа хадгалдаг байжээ. Мундаг уран дархчуудын бүтээлийг зүгээр харахаас илүүтэй тухайн хүн юу бясалгаж хийсэн болоо? Ямар арга, жороор үүнийг урлаа вэ гэж нарийн ухаж боддог. Цуглуулганд маань байдаг 18-р зууны үеийн гүгэлийн хайрцганд би их хайртай. Харах бүрт үүнээс урам зориг, тайвшрал, хүсэл тэмүүлэл авдаг. Үүнийг сэргээж бүрэн бүтэн болгох боломж надад бий. Гэхдээ би яг байгаагаар нь хадгалах дуртай. Дээр үед цаас тийм түгээмэл байсан уу гэвэл үгүй. Юун дээр зургаа гаргаж зураад ийм гайхалтай бүтээл хийсэн юм болоо гэж шагшин боддог. Нэг ёсондоо цуглуулга маань миний гарын авлага шүү дээ. Үүнийгээ хараад суухад сайхан байдаг.
-Өнгөрсөн үеэс их суралцдаг байх нь ээ?
-Тийм шүү. Өнгөрсөн түүх болоод ирээдүйн чиг хандлагыг хоёуланг судалж сонирхдог. Өнгөрснөөсөө суралцаж, ирээдүй алсаа харж сурах нь хөгжлийн нэгэн түлхүүр гэж боддог. Барууны орнуудын гар урлал маш өндөр түвшинд хүрч хөгжсөн байна. Уран бүтээлч, дархчуудын хөдөлмөрийг хөнгөвчилж цаг хугацааг хэмнэх техник технологи их бий болжээ. Түүнийг сонирхож судална, мэдээлэл цуглуулна.
Эртний уран бүтээл, эд зүйлсийн тухайд зүгээр сонирхохоос илүүтэй бүр биширдэг. Нийслэлийнхээ бүх музейн үзвэрүүдийг цээжээр мэднэ. Эзэгтэй нар дэлгүүрт ороод хаана нь ямар бараа бүтээгдэхүүн байгааг нэгд нэггүй мэддэг шиг музей орохоороо хамгийн харах дуртай үзмэрүүдтэй хэсэг рүү шууд л яваад оччихдог. Мөн бэлгэдэл зүйтэй холбоотой ном, бүтээлийг шимтэн унших дуртай. Монгол хээ угалз, зураас бүхэн нь ямар нэг бэлгэдэл агуулсан, гүн гүнзгий утга агуулгатай байдаг. Чөлөө заваараа хээг янз янзаар нь зураад л суудаг. Зураг зураад сууж байхад шинэ санаа их төрдөг шүү.
-Таныг бүтээлээ хийж эхэлсэн үеэс өнөөдөр хэр их өөрчлөлт гарсан бэ? Монголчуудын маань үнэт эдлэлийн хэрэглээ, үнэлэмж өөрчлөгдсөн үү?
-Миний анзаарснаар бурхан шашны зүйлс соёл уламжлалаа хамгийн сайн хадгалан өвлөж үлддэг санагддаг. Шүтэж, тахидаг зүйлсдээ хүн барагтай гар хүрч өөрчлөхгүй. Харин ахуйн хэрэглээний болон гоёл чимэглэлийн зүйлс их “эвдэрч” байна уу даа гэж хардаг. Жишээ нь: Мөнгөн аягыг хуучраад элэгдээд ирэхээр нь эвдүүлээд өөрчлөх тохиолдол их гарна. Гоёл чимэглэлийн зүйлс ч асар хурдан өөрчлөгдөж, загвар нь янз бүр болоод явдаг. Уламжлалаа хадгалаад үлдэх боломж, нөхцөл нь бүрддэггүй эд гэх юм уу даа. Сүүлийн жилүүдэд үнэт эдлэлийн хэрэглээ заавал тансаг чамин гэхээсээ илүүтэй энгийн хэрэглээ тал руугаа явж байна. Байгууллага хамт олноороо үнэт металиар энгэрийн тэмдэг, дурсгалын зүйл хийлгэх сонирхол их байдаг болжээ. Сүүлийн үед ийм төрлийн ажлын захиалга их ирж байна.
-Үнэт эдлэлийг сэргээж засварлах, өөрчлөх ажил хийдэг үү?
-Сэргээж засварлах, өнгөлөх ажлыг бол хийнэ. Харин хүний хийсэн бүтээлийг эвдэж өөр зүйл хийнэ гэдэг хэцүү. Ялангуяа уран бүтээлийн шинжтэй зүйлийг оролдолгүй тэр чигээр нь орхисон нь дээр байдаг. Хонхойж , өнгөө алдсан бол сайхан засаад, өнгөлөөд өгнө. Харин хийц загварт нь гар хүрэх сонирхолгүй. Тухайн хүн юу бодож загварыг нь гаргаад, хэрхэн хийсэн гэдгийг нь таашгүй. Дархан бүр металиа найруулах өөр өөрийн гэсэн жортой байдаг.
Та ажлынхаа юугаар нь бахархдаг вэ?
Хүмүүсийн баярлалаа гэсэн үгээр урамшиж, маш их бахархдаг даа. Хийлгэх юмсан гэж зорьж, хүсч байсан зүйлийг нь урлаад өгөхөөр “Маш их баярлалаа” гэж чин сэтгэлээсээ талархаж, нүүр дүүрэн инээмсэглэл, аз жаргал тодруулдаг. Үүний төлөө л амьдраад байгаа мэт мэдрэмж төрдөг шүү.
Утас: 9999-6992, 9122-6655, 9122-6656
Веб: www.nuudelchniisoyol.com
И-мэйл: sales@nuudelchniisoyol.com
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Даваа, 11:59 минут Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна