Сумын Алдарт уяач Ө.Энхтайван: МИНИЙ ТООЦООГООР МАНАЙ СУМАНД 200 ГАРУЙ АДУУ ИРСЭН
Говь-Алтай аймгийн Алтай сумын уугуул, Баян-Овоо дөрөвдүгээр багийн харьяат, сумын Алдарт уяач Ө.Энхтайваны ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1980 онд төрсөн бөгөөд Нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан, Сангийн яамны жуух бичиг, Нийгмийн даатгалын ерөнхи газрын хүндэт жуух, Нийгмийн даатгалын хүндэт ажилтан, Нийгмийн даатгалын 70 жилийн ойн хүндэт тэмдэг, Улсын тэргүүний уран сайханч, ММСУХ-ны ойн медаль, МУЗН-ийн Нигүүсэл алт, мөнгөн медаль, Монгол даатгал компанийн шилдэг менежер, сумын шилдэг эдийн засагч, ММСУХ-ны хүндэт өргөмжлөл хүртэж явжээ.
-Алтай сумын МСУХ-г санаачлан үүсгэн байгуулж байжээ. Холбоо байгуулагдах үеийн түүхийг товч хүүрнээч?
-Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэдэгчлэн би багын л адуунд элэгтэй хүүхэд байлаа. Тэр зангаа гээлгүй оюутан болчихоод Яармагт морин тойруулгын уралдаан үзэж, МУ-ын Тод манлай уяач Сундуйжав гуайтай танилцаж байлаа. Сум орон нутагтаа уяачдын холбоо үүсгэн байгуулахаар ММСУХ үүсгэн байгуулагдсанаас хойшхи сонин сэтгүүлийг цуглуулж долоон бүлэг 14 зүйлтэй дүрмээ боловсруулсан. Ингээд 2006 оны 2 сарын 18-ны бар өдөр сумынхаа уяачдын холбооны анхдугаар хуралдааныг хуралдуулж, миний бие тэргүүнээр, дэд тэргүүнээр нь Төмөргарьд, нарийн бичгийн даргаар Бямдадорж нар сонгогдож 13 тэргүүлэгч, 61 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулахаар болсон. Дүн өвлийн хүйтэн 2-р сард 14-хөн хоногийн өмнө хурлын зар түгээчихээд хүн амьтан ирэх болов уу хэмээн эмээж байтал 100 гаруй хүн цугласан нь уяачдын дунд хүлээлт үүсчихсэн байсных биз.Ийнхүү холбоо байгуулаад анхдугаар хуралдаандаа зориулсан үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулж, орой нь нутгийн иргэддээ концерт тоглосон. Би уяачдын холбооны зургаан концерт найруулсан байдаг юм.
-Анхдугаар хурлаас ямар зорилт дэвшүүлсэн бол. 2006 он гэдэг ММСУХ үүсгэн байгуулагдснаас хойш 11 жилийн дараа шүү дээ.
-Нутгийн адууны угшлыг сайжруулах, хурдан морио уяж сойн хурдлуулах, дээдсийнхээ өв уламжлалыг хойч үедээ үлдээх. Уяачдынхаа хөдөлмөрийг нь үнэлж сум, аймгийн Алдарт уяач цол олгох, хурдан морь унаач хүүхдийнхээ хөдөлмөрийг нь үнэлж тэдэнд спортын цол зэрэг ангилал олгох зэрэг зорилтыг дэвшүүлсэн. Намайг ажил авахад нэг ч сумын Алдарт уяачгүй байсан. Баяр наадмын тухайн хуульд заасан болзлыг биелүүлсэн 25 хүнд сумын Алдарт уяач, шилдэг уралдаанч хүүхдүүдэдээ Шилдэг хараацай цолыг тус тус олгож эхэлсэн.
-Тухайн жилийн шилдэг уралдаанч гэсэн үг үү?
-Яг тэгж ойлгож болохгүй л дээ. Нэг жилийн баяр наадмаас гурван айраг, түрүү хүртсэн хүүхдэд Шилдэг хараацай цолыг олгож байхаар сумынхаа МСУХ-ны тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэсэн юм. Энэ болзлыг биелүүлж зургаан хүүхэд Шилдэг хараацай болж байлаа. Тэргүүнээр ажиллаж байхдаа хийсэн дараагийн нэг ажил бол хилийн торыг задалж уралдааныхаа замыг сунгасан.Үүнээс өмнө манай сумын их насны морьд хамгийн холдоо 19 км уралддаг. Ийм зайд уралддаг адуу өөр газар очиж уралдаад амжилт үзүүлэх магадлал бага ш дээ. Энэ байдлыг тооцож үзээд хилийн цэргийн ангийнхаа удирдлагуудтай ярьж зөвшилцөөд хилийн торыг түр нээж бүх насны морьдынхоо газрыг сунгасан.
-Газар сунгахаар өөрчлөлт гарч байна уу?
-Гаралгүй яахав. Үүнээс гадна хөдөөний гурван багийнхаа өдөрлөгийг нийлүүлж хийгээд, тэр үеэрээ “Адуучин” тэмцээнийг зохион байгуулдаг болсон. Уяачид маань сайхан идэвхитэй байснаа жаахан назгайрах төлөвтэй болонгуут галуудын нэрэмжит уралдааныг явуулдаг болсон. Тогтсон уралдаантай болох нь уяачдын ур чадвар хийгээд, морьдын амжилтанд мөн нөлөөлдөг юм билээ.
-Тэр ч тийм шүү?
-Хаврын сорилго уралдааныг хийж хэвшүүлсэн юм байна. Манай хөдөөний багууд хоорондоо хөөрхөн зайтай. Тэр болгон ирж нэгдэх боломжгүй тул баг багт нь наадмын өмнө сорилго уралдааныг зохион байгуулдаг болж, 2010 оноос дөрвөн сард дээд гурав, зургаан сард доод гурван насаа уралдуулж хэвшсэн. Мөн зургаан сарын нэгэн, есөн сарын нэгэнд эр, охин хамаагүй даагаа уралдуулж “угшил таних наадам” хэмээн нэрийдсэн. Хоёр жил уралдуулсан дандаа охин даага түрүүлээд, улсууд “эр адууны хийморь сэвтээлээ” гээд байхаар нь больчихсон. Харин 7-р сарын 1-нд сумын МСУХ-ны нарийн бичгийн дарга Лхагвасүрэнгийн аав, миний авга ах Рагчаагийн нэрэмжит хоёр насны уралдааныг зохион байгуулдаг болсон. Миний аав Өөлд сумын баяр наадмын хурдан морины комиссын даргаар насаараа ажилласан. Тор задалж газар сунган уралдах санааг аав гаргасан юм.
-Аав тань морь уядаг байсан уу?
-Манайх адуутай ч аав албан ажилтай болохоор уядаггүй. Ах нь юм уу, дүү нь уяад би унадаг байлаа. 1990 онд манай сумын ой болоход гуравдугаар ангийн сурагч Рагчаа ахынхаа их насны морийг унаж байлаа. 1994 онд моринд томдож хасагдаад, одоог хүртэл морины ажил хийж байна. Миний өөрийн шар халтар морь дааганаасаа соёолон хүртлээ суманд аман хүзүүдсэн. Халтар морь манай өөрийн унаган адуу. Манай шар халиун гүүний төл хээр толгойтой цагаан гүүний унага байгаа юм. Энэ хоёроос гарсан эр болгон нь хурдалдаг. Ёстой шингээ сав даа.
-Шингээ саваа?
-Хурдан адуу төрүүлдэг буюу даллаганы уут гэсэн утгатай нутгийн аялга. Манай энүүгээр ирвэс ихтэй. Халтар морийг хавчиг жил нь ирвэс мордоод өндөр сэрвээг нь авчихсан. Түүнээс олон баярлуулах адуу байсан.
-Та одоогийн байдлаар сумын баяр наадмаас хэдэн айраг, түрүү хүртээд байгаа вэ?
-Дөрвөн түрүү, 19 айраг. Багахан наадмаас бол 14 айраг авсан байна лээ. Манай сум аймгийн төвөөсөө 360 км зайтай. Морь ачиж очиж уралдана гэдэг амаргүй. Гэсэн ч аймгийн 70 жилийн ойгоор сумын Алдарт уяач Ганболд агсан бид хоёр азарга, даага, хязаалан гурван насны морь ачиж очоод уралдуулж байлаа. Миний хязаалан 135 үрээнээс 36-д давхисан. Манай сумын уяачид адууныхаа удам угшлыг сайжруулахын төлөө үе шаттай арга хэмжээг авсаар ирсэн. Одоогийн уяачдын холбооны тэргүүн Готов гэхэд л хэд хэдэн удаа явж адуу авчирлаа. Миний тооцоогоор Алтай суманд 200 гаруй адуу ирсэн.
-Дашдорж гишүүний адуужуулах хөтөлбөрт хамрагдсан уу?
-2011 оны хавар УИХ-ын гишүүн Дашдоржийн дэмжлэгтэйгээр Говь-Алтай аймагт адуужуулах хөтөлбөр хэрэгжсэн. Нэг сумаас 10 хүн явах ёстой байсан ч манайд холын сум хэмээн 12 хүнд явах эрх өгсөн. Ингээд надтай нийлээд 13 хүн явж Сэлэнгэ, Төв, Сүхбаатар, Дархан зэрэг аймгууд Багануур дүүргээс нийтдээ 40 адуу авчирсан. Миний хувьд үүнээс өмнө сургуулиа төгсөж ирээд цэргийн ангид аж ахуйн нягтлангаар ажиллаж байхдаа адуугаа сайжруулахаар Завхан аймгийн Отгон сумын харьяат Баатар гэдэг хүнээс сайхан халтар үрээ авсан нь сайн харайж олон айраг авчирсан. Миний хамгийн холоос авчирсан нь Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат МУ-ын Алдарт уяач Т.Батзоригийн унаган адуу халтар үрээ байгаа юм. Энэ үрээг Хил хамгаалах ерөнхий газрын барилга хот байгуулалтын хөрөнгө оруулалтын дарга хурандаа Нэргүйбаатар гэдэг хүн надад бэлэглэсэн юм. Алдартын унаган халтар азарга олон түрүүлж айрагдсаан. Мөн Сүхбаатар аймгийн Мөнххаан угшилтай хүрэн азарга ч намайг олон баярлуулсан.
-Улсын тэргүүний уран сайханч гэсэн байна. Энэ талаараа жаахан дэлгэрүүлээч?
-Нэг үе сумын хэмжээнд морь цоллодог хүнгүй шахуу болчихлоо. 80 настай нэг хөгшин байсан нь шилжээд явчихсан. Ингээд холбоогоо байгуулсан цагаасаа хойш өөрөө морио цоллодог болж, хоёр гурван хүнийг дахин бэлтгэсэн. Багаасаа яруу найраг оролдмор аяддаг байсан болохоор хурдан морины цолны үгийг өөрийнхөөрөө өөрчилж нутаг орныхоо онцлогийг тусгасан. Морь цоллохоос гадна богинын болон уртын дуу дуулна. Ховд, Архангай, Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймгуудад дууны тэмцээн уралдаануудад оролцож түрүүлж байлаа. Мөн найр ахална. Энэ бүхнийг маань үнэлж Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны сайд Ё.Отгонбаярын гарын үсэгтэй улсын тэргүүний уран сайханч гэсэн цол тэмдгийг аймгийн Засаг дарга Амгаланбаяраас гардан авч байлаа.
-Танай хүүхдүүд дуулах уу. Авьяас билэг удамшдаг гэлцдэг?
-Манай ээжийн талынхан их сайхан дуулдаг улс байдаг юм. Манай дүү нар бүгд дуулна. Суманд дууны уралдаанд би уртын дуугаар түрүүлэхэд, дунд дүү ардын дуугаар, бага дүү зохиолын дуугаар түрүүлж байх жишээтэй. Хамгийн бага дүү маань аймгийн тэргүүний уран сайханч. Улаанбаатар хотын Шилдэг залуу алтан медалийн эзэн. Дунд дүү цэргийн хүн учраас тэр бүр дуулаад явах боломжгүй юм шиг байна лээ. Харин миний охины хувьд арай багахан байна. Яваандаа дуулах байхаа.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Яриагаа сайхан наадмын дурсамжаар өндөрлөе.
-2008 он юм уу даа. Тэр жил азарганд хавчиг хүрэнгээ,соёолонд бор хээр, халтарыгаа, хязааланд хар, шүдлэнд бор хээр үрээгээ уячихсан. Азарга гарчихсаны дараа хүүхдээ мордуулж хойноос нь явуулаад хүрэн азарга маань араас нэхсээр. Зургаад баригдаж байлаа. Хүүхдээ эрт мордуулаад хоцроогүй бол үзүүрийн азаргануудтай уралдах байсан байх. Дараа нь соёолон мордож халтар нь аман хүзүүдэж, бор хээр дөрвөлж, шүдлэнд нь бор хээр үрээ маань түрүүлж, хязааланд хар үрээ гурваар давхиж 30 айрагны дөрвийг нь дангаараа авсан.
-Ийм сайхан бахдалт наадмууд олон байх болтугай. Ярилцсанд баярлалаа.
-За баярлалаа. Танай сэтгүүлийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Адууны тэнгэр та бүхнийг мөнхөд ивээж ажил үйлс нь Алтайн уулс шиг өндөр байх болтугай гэж ерөөе.
-Баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна