Нэрт уяач Хөндлөн хэмээх Буянгийн Дугарсүрэнгийн тухайд ...
А.Тэлмэн
2018 оны 3-р сарын 13 -нд
Улс хувьсгалын баяр наадамд хоёронтоо түрүүлж, Даян түмэн эх цол хүртсэн есөн их насны морь байдгийн хамгийн анхных нь Төв аймгийн Баян сумын нэрт уяач, олноо “хөндлөн” хэмээн алдаршсан Б.Дугарсүрэнгийн хар морь гэдгийг уншигчид тэр бүр мэдэхгүй байх. 1945, 1947 оны баяр наадад түрүүлж, уясан эзнээ, хурсан олноо цэнгүүлсэн хар морины эзэн хөндлөн хэмээх Дугарсүрэн 1890 онд Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу нутагт ард Буянгийн ууган хүү болон мэндэлжээ.
Хорвоогийн хатуу хуулиар хар багадаа эцэг эхээсээ өнчирч дүү Б.Юмчингээ дагуулан айлд зарагдан амь зуух болсон тэднийг ээжийнх нь эгч гэх нүдгүй хөгшин дэргэдээ авчээ. Угаас сэргэлэн, хөдөлгөөнтэй Б.Дугарсүрэн “Утай Гүмбэнд очвол хараа ордог гэнэ лээ” гэх олны яриаг дуулчихаад, асрагч эхээ хараа оруулахаар хөхөө өвлийн хүйтнээр дүүгээ дагуулан тэмээн тэрэгт ачаад мөргөлийн орныг зорьжээ. Харамсалтай нь жинчид даган гурван сарын турш мөргөл хийсэн ч асарч тойглох эмээ нь хараа ороогүй гэдэг. Гэсэн ч шантралгүй амьдралын төлөө тэмцэн, жин тээн ахуйгаа залгуулдаг байжээ.
Хатуу хөтүү амьдралын шаардлагаар эрт бие даасан тэрээр хожмоо морь уях болсон нь эцэг Буянтай нь холбоотой. Нутаг орондоо “онин” хэмээн алдаршсан Буян цөөн тооны чанарлаг адуутай хүн байжээ. Зудтай жил тэр хавийнхан бэлчээр даган нүүхэд Буян нутагтаа үлдэж, цөөн хэдэн адуу хүн тавьдаг газарт идээшүүлэн онд бүрэн оруулсан гэдэг. Үүнийг нь мэдэх мэдэх нутгийнхан айлгах зорилгоор адуугаа манаад хонож байхад нь араас нь сэм гэтэж байгаад хүзүүдэж. Гэтэл Буян айсан ч үгүй, гаансаа гутлынхаа хоншоор дээр цохичихоод өнөөх тэвэрсэн зүйлийг хажуу тийш нь унагах гэж оролдож. Нэлээд ноцолдоод унахгүй болохоор нь “Энэ муу чинь яасан хүнд хүүр вэ” гээд хутгаа далайтал тоглож байсан хүн нь сандарч, үнэнээ өчсөн гэдэг. Ийнхүү ганц унаганы гарзгүй өвөлжсөн Буянгийн адуу хөвгүүдэд нь үлдэж.
Тэд унаган адуугаа хошуу ноёноос ажлын хөлсөнд авсан хоёр охин халиун даагаараа сүлж хурдтай болсон гэдэг. Ноёны сүргээс ирсэн хоёр халиун гүүнээс Их хар, Бага хар, Хүрэн, Шарга, Саарал гээд таван эр унага гарсан нь тавуул хурдалж, Бага хар нь улсад түрүүлж юм.
Их хар морины тухайд айхтар уяа шаарддаггүй, мундаг том адуу байсан гэлцдэг бөгөөд сумынхаа наадамд түрүүлж байгаагүй ч долоо, найм, 10-т тогтмол ордог байж. Өөрөөр хэлбэл Бага харыгаа ирлэдэг байж. Бага хар Ихээсээ хэдий чинээ холдоно тэр хэрээрээ хурд нь орсон байдаг хэмээн хожмоо Б.Юмчин гуай дурссан байдаг.
Харин Бага харын тухайд тэмээний бөх шиг мундаатай аварга адуу байсан гэлцдэг. Тиймдээ ч Ардын Хувьсгалын 23 жилийн ойгоор аман хүзүүдэж, 24, 26 жилийн ойгоор түрүүлж байсан бизээ.
Сайн хүлгийн буянаар түмнээ алдаршиж, төрдөө хүндлэгдсэн Б.Дугарсүрэнгийн талаар ам дамжин яригддаг ийм нэгэн түүх бий.
Маршалаас эмээсэн нь:
Хөхөө ховшиж, хөвч дэлгэнэсэн сайхан зун. Мөлүү чихтэй, өндөр хээр морь унасан Дугарсүрэн уяач, наадмын талбайн алтан тоосыг гозойлгон явав. Улсын наадмын морь мордож, уяачид энд тэнд бөөгнөрөн сууж, яриа дэлгэнэ. Дугарсүрэнг дөрөө мултахуй,”Хөндлөн”-гийн хар морь яах бол? гэх яриа чихийг нь дэлсэв. Дугарсүрэнгийн аа хөдөлж, ам гармаар санагдсан бөлгөө.
“Хөндлөн”-гийн Хар морь, маршалын хар тэрэг хоёр л ирнэ дээ хэмээн уяачдын амыг таглаж, нүдийг бүлтийлгэжээ. Хүсэн хүлээсэн морь ч гараад ирж. Хар морь сум шиг тасарч хар тэрэг хажууд нь дагаатай харагдана. Тэр орой Дугарсүрэн уяач дүүрэн хүнтэй эрээн майхандаа идээ будаа айраг цагаа болон сууж байтал маршалын хар тэрэг үүдэнд нь ирж дээ.
аныг маршил аваад ир гэлээ! гэнгүүт мань хүний царай ягаарч “Ам цуурсан” хэргээр баригдлаа даа хэмээн балмагдаж ойр дотныхондоо маргааш хар моринд ямар ажил хийж, хэрхэн авч явахыг захиад явжээ.
Гэтэл маршал Х.Чойбалсан Дугарсүрэн уяачийг эелдэг сайхнаар хүлээн авч, унаган хүлгийнх нь хурдныг, уясан эзнийх нь эрдмийг таашаасан аж. Маршал ч идээ шүүс барин, хундага өргөв. Мань хүн архи уудаггүй хэрнээ айсан биеэ тайвшруулж, өгсөн болгоныг нь буцаасангүй.
Орой болоход маршал:
-Та сайхан амраарай гээд нэг авдар буюу арван хоёр шил коньяк дарс өгчээ. Ийнхүү Дугарсүрэн уяач маршалын бэлгээр хоёр удаа сар шинийг өнгөрөөсөн гэдэг.
Дараа жилийн наадмаар:
Хөндлөн уяачийн хар морь хурдан гэж онцгой байжээ. Их насны морь морьдох үед уяачид уяанд нь ойртон ирж Дугарсүрэн гуай хар морь хир байгаа вэ? гэж асуужээ. Хариуд нь мань өвгөн: Хөндлөн Дугарсүрэн минь хаана байна, хаана байна гээд Буянт ухаа дээгүүр гараад ирнэ гэж хариулжээ.
Удалгүй их насны морь ганцаараа хол түрүүлэн иржээ.
Өөрийгөө таниагүй нь:
Нэгэн удаа наадам дууссаны дараа нэг орой Дугарсүрэн гуайн гадаа сүүдэр ший гарна гэж зар таржээ. Хүмүүс ч нилээд цулажээ. Тэр орой Дугарсүрэн, Юмчин нарын ойрын хамаатан дүү МУ-ын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Бат-Очир (шомбонз хэмээн хочилдог) сүүдэр ший тавихын өмнө наадмын тухай баримтад кино гаргажээ. Кино дүрсэнд хар морь түрүүлэн ирэхэд дундуур нь нэг хээр морьтой хүн давхин орж иржээ.
Түүнийг харсан Дугарсүрэн энэ ямар сагсуу эр вэ? гэж ундууцсанд: Хүмүүс инээлдэж энэ та байна шүү дээ гэсэн ээ золиг гэж хойшоо ухарсан гэдэг.
Ийнхүү сайн хүлэг эзнээ алдаршуулдгийн бас нэгэн жишээ болсон Б.Дугарсүрэн уяач
1944 он АХ-ын 23 жилийн ойд:
Хар морь аман хүзүү
Шарга соёолон аман хүзүү
1945 он АХ-ын 24 жилийн ойд:
Хар морь түрүү
Хүрэн соёолон айргийн гурав /Гэндэнлхүндэв гэдэг цэргийн хүүгийн нэр дээр уралдсан./
1947 он АХ-ын 26 жилийн ойд:
Шарга азаргаа аман хүзүү
Хар морь түрүү, тус тус түрүүлгэж, айрагдуулан төрийн зарлигт наадмаас хоёр түрүү, гурван аман хүзүү, нэг айраг хүртсэн байдаг билээ.

1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Өчигдөр, 17:46 минут Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- Өчигдөр, 11:21 минут МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
- 2023 оны 10-р сарын 28 -нд Өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит уралдаануудын нэг…
27.123.214.116
Сайхан хурдан морьдтой байсан байна.Манай өвөө
Reply