Сумын Алдарт уяач Н.Намнансүрэн: АДУУГ ЭРЛИЙЗЖҮҮЛЭХ ХЭРЭГГҮЙ ГЭЖ БОДДОГ
Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул, Эрдэнэ уул гуравдугаар багийн харьяат, сумын Алдарт уяач Налжирын Намнансүрэнтэй ярилцсанаа хүргэж байна. Тэрээр 1973 оны өвөл Талын илүүт буюу Шар толгойт хэмээх газар айлын отгон хүү болон мэндэлсэн бөгөөд 2010 оны шинэ зууны Шилдэг адуучин, 2013 онд сумын Сайн малчиж болж байжээ.
-Та хэзээнээс морь уяж эхэлсэн бэ. Өөрийнхөө гаргаж байсан амжилтуудаас дурдвал?
-Би сумын сургуулийнхаа 70 жилийн ойд зориулж морь уяж эхэлсэн. Харин анхны амжилтаа 1994 онд сумынхаа 70 жилийн ойн наадамд гаргасан. Тэр наадамд хонгор соёолон маань гурваар давхисан. Тэгээд 1990 оноос миний халтар, цагаан морь хоёр их сайн давхисан. Энэ хоёр морь маань нэг жил хоёр, гурваар дарааллан ирсэн түүх ч бий. Том, жижиг наадмуудад олон айрагдсан. Мөн хүрэн, хээр хоёр азарга маань сумын наадамд түрүүлж, айрагдаж байсан. Баян-Өндөр сумын 80 жилийн ойд миний халтар морь гурваар, цагаан морь зургаагаар давхисан. Мөн Баянцагааны 70 жилийн ойд хүргэн ахынхаа бор азарга, хатиртай хондон морьтой очоод хондон морийг нь түрүүлүүлж, бор азаргыг нь гурваар давхиулж байсан. Миний уяаны амжилт иймэрхүү л юм. Одоо миний хүрэн алаг үрээ гайгүй сайн давхиж байна.
-Таны өвөг дээдэс морь мал уяж байсан уу. Морьд нь яаж давхиж байсан бэ?
-Уяж байсан. Манай аав уяач хүн байсан гэсэн. Даанч намайг таван настай байхад бурхан болсон болохоор би сайн мэддэггүй юм. Тэр цагаас хойш манай ах нар морь уясан. Манай хамгийн том ах Мижиддорж гэж хүн жороо мориор голлож морь их уядаг байсан. Жороо хүрэн морь нь 23 түрүүлсэн. Аймаг, бүс гээд хаа явсан газраа түрүүлж байдаг. Дараагийн уяач нь би. Аавын уяж байсан морьд хэр давхиж байсныг би сайн мэддэггүй юм. Аав сайн хатиртай зээрд морьтой байгаад тэр нь их олон түрүүлсэн гэдэг. Адууны үндсэн явдлыг хатир гэдэг шүү дээ. Би морь уяж байна. Гэхдээ сүүлийн үед өөрийн хүүхэд том болчихоор морь унах хүүхдийн асуудал хүнд болчихлоо. Хууль дүрэм нь ч чангарчихлаа. Хүмүүс хүүхдээрээ морь унуулах сонирхолгүй болсон байна. Энэ асуудлаас болоод би өнгөрсөн зун хурдан морьд уясангүй. Дандаа явдалтай морьд уялаа. Өөрөө жороо, хатиртай морио уначихдаг. Өөрөө уячихна, өөрөө уначихна. Хүний хүүхэд гуйх шаардлагагүй.
-Жороо, хатир гэдэг ангилалд танай сумаас хичнээн морь уралдаж байна вэ?
-Одоо хүмүүс морио эдэлж хэрэглэхээ байчихлаа. Тэгэхээр адууны соёл мартагдах гээд байгаа юм. Адуугаа унаж байж л хатиртай, жороо гэдгийг нь мэднэ шүү дээ. Эдлэхгүй болохоор яаж мэдэгдэх юм. Манай суманд жилд 10-20 морь уралдаж байна. Энэ жилийн хувьд би Баянхонгорын Шинэжинстийн 60 жилийн ойд очлоо. Тэр наадамд миний хонгор морь хол түрүүлсэн. Бүтэн тойргоор гүйцээд баригдсан түрүүлж очоод.
-Хатир, жороо хоёрын ялгаа нь юу вэ?
-Хатир бол адууны үндсэн явдал юм. Түүнийгээ л алдахгүй тэрэнгээрээ маш хурдтай явна гэсэн үг.
-Та жороо ангилалд морь уралдуулах уу?
-Уралдуулна аа. Би Шинэжинстийн ойд бас нэг хүрэн алаг морьтойгоо очсон. Хүрэн алаг морь таваар орсон. Өнгөрдөг зун Баянтооройн дархан газрын говийн бүсийн уралдаанд очсон. Тэнд мөн хонгор морь минь түрүүлсэн. Манай эндхийн онцлог бол хатиртай мориор уралдах шүү дээ.
-Энэ нутаг усанд нэр алдраа дуурсгасан хамгийн сайн хатиртай морь гэвэл ямар хүлэг байна вэ?
-Миний сайн мэдэхийн Гадинбуугийн зээрд алаг морь байна. Түүнээс өмнө Цэндийн зээрд морь байсан юм. Манай бурхан болсон ахын хар морь бас байсан юм. Сайн хатиртай морьд олон байсан.
-Жороо, хатиртай морьд төрдөг үү эсвэл суулгадаг уу. Жороог төрдөг гэх яриа байдаг шүү дээ.
-Хатирч, жороо хоёр бол малын эрдэм учраас унадаг, эдэлдэг эзэн мэднэ. Унаж чадахгүй эзэн бол сайн жороо морийг улам муу болгодог. Харин сайн хүн унавал муухан явдалтай морьдыг ч өөднө татчихна. Хатиртай, жороо морины амжилт бол эзэнтэйгээ маш их холбоотой.
-Таны уралдуулдаг хоёр морь хоёулаа энэ нутгийн адуу юу?
-Хоёулаа нутаг адуу, миний морьд.
-Таны оролцсон хамгийн чансаа өндөр наадам гэвэл?
-Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 80 жилийн ой, Баянцагаан сумын 70 жилийн ойн наадам байна. Аймгийн наадамд хоёр, гурван жил дарааллан явсан. Аймгийн наадамд миний цагаан морь их насанд арван гурваар хурдалсан. Сүүлийн жилүүдэд унаач хүүхдийн эв хав нь таарахаа болиод аймгийн наадамд явж чадахаа больсон.
-Нутаг адуу цөөрсөн юм шиг байна. Та зүүн зүгээс олон адуу зөөсөн үү?
-Тиймээ, тэр үнэн. Зүүн зүгээс авчирсан бор азарга маань одоо ч байна. Энэ бор азарга даагандаа түрүүлсэн. Дааганаас нь соёолон хүртлээ бас сайн давхисан. Манай нутгийн адуунууд тэсвэр хатуужил сайтай ч хурдан шаламгайгаараа зүүн зүгийн адуугаа арай гүйцэхгүй.
-Танай нутаг эрс тэс уур амьсгалтай. Цаг их хатуурдаг юм байна. Тэрэнд дасан зохицох чадвар хэр байдаг юм?
-Монгол адуунд гайгүй ээ. Эрлийз адуунд их хүнд. Өнгөрсөн жил Шалийн хоолойд салхи шуурга болоход эрлийз адуунууд хамгийн эхэнд уруудаж байгаа юм. Эргүүлээд сөрөхөд түрүүлээд бээрээд эцэж байна. Тэгэхэд манайхны адуу яах ч үгүй байгаа юм. Адууг эрлийзжүүлэх дэмий юм байна гэж бодсон. Гэхдээ зүүн зүгийн адуугаар цус сэлбэх ёстой л доо.
-Та хэдтэйгээсээ эхлээд адуу маллаж байгаа юм бэ?
-Би 19 настайгаас эхлээд адуу малласан даа.
-Та шилдэг Адуучин болж байж. Энэ шагналыг ямар амжилтаараа авсан бэ?
-Сумандаа адуу сайтай гэж л энэ шагналыг өгсөн юм болов уу гэж боддог. Мөн нутгийн ард түмний хүндэтгэл бий. 2009, 2010 оны зуднаар би нутаг орныхоо адууг аваад явсан. Тэгээд нэлээн хэдэн адуутай үлдээсэн. Ямартаа ч явган үлдээсэн хүн байхгүй. Тэгээд л энэ шагналыг өгсөн юм.
-Сүүлийн үед залуус морь хэр сайн унаж эдэлж байна. Та энэ талаар ажиглаж байна уу?
-Тэр их хүндрэлтэй болсон байна. “Адуунд яваад ир” гэхээр урдаас “Мотоцикльгүй, яаж явах юм” гэж хэлдэг. Морь унаад эрэлд явдаг хүн ховор болж. Би төрсөн нэг, өргөсөн хоёр хүүтэй. Одоо үед адууг номхон эсвэл хурдан гэж ангилдаг болжээ. Бидний үед өдөр тутам болон эрэлд унахад сайн гэж морьдыг ялгадаг байлаа. Тиймээс би гурван хүүдээ “Адууг зөв, сайхан эдэлж бай. Сайн номхруулж бай” гэж үүрэг даалгавар өгдөг.
-Танай гурван хүү адуунд сайн уу. Өөрсдөө морь уядаг уу?
-Адуунд сайн. Морь уядаг. Одоо гар хөлийн үзүүрт хөдлөөд, морь уяад л байна. Нэг хүү маань энэ жил даага уясан. Тэр даага нь сумын наадамд гуравт хурдалсан. Мөн сургуулийн 90 жилийн ойн наадамд наймд давхисан. Тэгэхээр хүү маань морийг гайгүй уяад л байх шиг байна.
-Эцэг эхээс хэдүүлээ вэ?
-Есүүлээ. Манай хамгийн том ах бурхан болтлоо морь уясан. Сумын Засаг дарга ах маань мөн морь уяна. Дараагийнх нь би. Яг хөдөө уяж байгаа нь бид хоёр л байна. Бусад нь бүгд төв суурин бараадсан.
-Таны оролцсон хамгийн бахтай сайхан, дурсамжтай наадам юу вэ. Энэ яриагаар ярилцлагаа өндөрлөе?
-Ах нь он сарыг нь сайн цээжлэхгүй юм. Чандмань сумын наадамд миний хоёр морь шил дарааллан ирсэн. Тэр л их дурсамжтай байдаг юм. Мөн азарга минь гурваар ирж байсан наадмыг нэрлэж болох юм.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна