Уран дархан Б.Ганболд: Тамга урлаач сэтгэлийн хиргүй байх ёстой
Адууны тамгаар эзнийх нь үндэс угсааг тодорхойлдог
Мал тамгалах ёсон монгол үндэстний хувьд их эртний уламжлалтай. Бүр тодруулбал, МЭӨ 1000 жилийн өмнөөс мал сүргээ тамгалж ирсэн талаар МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Ж.Батсуурийн судалгаандаа дурджээ. Тэрээр судалгаандаа “Монголын олон ястан өөр, өөрсдийн тамга хэрэглэж иржээ. Тухайлбал, Өөлдүүд гал тамга, Алтайн Урианхайчууд нуман тамга, Захчингууд дэгрээ тамга, Дөрвөдүүд саран тамгаараа бусдаас ялгарч байж. Ийнхүү олон үндэстнийг тамгаар нь ялгаж
Гал тамгатай Өөлдүүд
Ганзага имтэй Өөлдүүд
Галдан бошготын Өөлдүүд гэх мэтээр хэлдэг байжээ” хэмээжээ. Дээрх судалгаанаас үзэхэд малын тамга нь зөвхөн бусдын мал сүргээс өөрийнхийгөө ялгах таних тэмдэг төдий бус Монгол үндэстэн дотроо ястан, угсаатнаар ялгарах гол эх сурвалж нь болж байсан байна. Чухам тиймээс ч жил бүрийн намар монголчууд унага тамгалахдаа их найр цэнгээнийг хийдэг нь угтаа ураг удмаа зарлан тунхаглаж буй хэрэг аж.
Эрдэмтэн судлаачид нүүдэлчдийн соёл, итгэл бишрэл, бэлгэдэл нэвт шингэсэн 1000 гаруй янзын тамганы ойлго, дүрсийг Монголын өргөн уудам нутаг дээрх хад чулуунуудаас олж илрүүлжээ.
Хамжлагат нийгмийн үед ноёд баячууд адуу малдаа дардаг дүрсийг “тамга”, харин жирийн эгэл ардууд адуугаа тамгалах эрх авч малдаа дардаг дүрсийг “тэмдэг” хэмээн нэрлэдэг байсан гэдэг. Тамгыг халаан улайсгаж адууны гуянд дарж үлдээдэг. Монголчуудын адууны тамгаа сонгох, уламжлуулах, тамга салгах ёсон нь нарийн дэг жаягтай ба одоогийн хэрэглэж буй тамганд эртний хаад язгууртны овгийн сүлд хадгалагдсан байдаг. Тамга хэмээх үгний “там” хэмээх язгуур нь “төөнөх, цоонох” гэсэн утга бүхий түрэг үг аж.
Адууг тамгалахад зориулсан урт иш бүхий төмөр хэрэгслийг адууны ТАМГА гэх бөгөөд морины соёлын чухал нэг бүрэлдэхүүн юм. “Монголд үйлдвэрлэв” булангийн энэ удаагийн дугаарт тамга урлаач Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат, СТА, уран дархан Бандийн Ганболдыг онцоллоо.
Цахилгаачнаас дархан болсон нь
Комбайнч мэргэжилтэй Б.Ганболд юмхнаар юм хийж, бүтээн туурвих болсон нь 1983 он. Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь 0129-р ангид гурван жилийн цэргийн алба хаахдаа дизель цахилгаанчны мэргэжлийг давхар эзэмшжээ. Халагдаж ирээд сумандаа цахилгаанчнаар ажиллаж, чөлөөт цагаараа гагнуур ашиглан төрөл бүрийн зүйл хийх болжээ.
Ийнхүү хэдэн жил өнгөрөхөд нийгэм цаг үеийн байдал өөрчлөгдөж, Монгол улс ардчиллын замыг сонгосон юм. Улсын өмч эзгүйдэн тарамдаж, Баянгол сумын эрчим хүчний газрын дарга ажилчдынхаа цалин мөнгийг ч тавьж чадахаа болив. Нохой хамартаа тулахаар усч гэдэгчлэн Б.Ганболд чулуугаар хөөрөг, гаанс урлан амьдрал ахуйгаа залгуулж, хүний гар харж царайчилсангүй хүнд үеийг давжээ. Хийсэн бүтээлүүд нь захиалагчдынхаа талархлыг хүлээж “Эднийхэн гарын дүйтэй шүү. Нагац ах Дангаа нь алт мөнгөөр аливаа зүйлийг чамбай урладаг сан” гэх сайшаал нутгаас хальж, нэг мэдэхэд нэрийг нь дуулж, зүсийг нь үзээгүй улс хандах болсон байна.
Хөөрөг гаансны урлангаа баяжуулж төмрөөр зуух яндан, адууны тамга зэргийг хийх болов. Уламжлалт хэв шинжийг хадгалан баяжуулж, гагнуур ашигласан түүний бүтээлүүд эрэлт ихтэй байх болжээ. Сүүлдээ чулуун урлал орхигдож, гагнуурт суурилан бүтээгдэхүүнүүдээ түлхүү гаргах боллоо.
Түмэн тамганы урлаач
Монголчууд үүх түүх, үндэс угсаагаа нэхэн сурвалжилж, ураг удмынхаа нэрийг сэргээн мал хуйгаа өсгөн үржүүлж нийтээрээ сэрцгээв. 1990-ээд оноос эхтэй сэргэн мандалт Б.Ганболдын бизнест ашигтай тусчээ. Айл бүхэн малаа таван төрөлд нь өсгөж, эр бүхэн дээдсийнхээ үйл хэргийг залгуулан морь уяхад шимтэн суралцсан сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд түүнээр адууны тамга хийлгэсэн хүний тоо мянга гарчээ. Хэдийгээр Б.Ганболдын урлан Өвөрхангай аймгийн Баянгол сумнаа байх ч нүүр номон дахь “Адууны тамга” хуудсыг нь харсан хүмүүс захиалга өгөх нь элбэг. Ийнхүү алагаараа харж, алгаараа тэмтрээгүй ч эргэлзэж тээнэгэлзэлгүй захиалга өгдөг хэрэглэгчид Монгол улсын өнцөг булан бүрт бий гэнэ. Тэрээр бахдалтай нь аргагүй “Тамганыхаа эх загварыг илгээгээд хэд хоногийн дараа хүлээгээд авчихдаг болохоор хүмүүс дуртай байдаг юм. Манай тамга очоогүй аймаг гэж байхгүй. Сум бага л гэж ярих байх” хэмээн өгүүлнэ билээ. Хүнд хийсэн бүтээснээрээ үнэлэгдэхээс илүү бахархал гэж юу байх вэ.
Сүүлийн жилүүдэд Б.Ганболд дархны хийц улам бүр нарийсан гоёмсог болж буй. Өмнө нь эдэлгээг голчилдог байсан бол яваандаа уран хийцээ сайжруулж төрөл бүрийн хээ угалз оруулан урлах болжээ. Ураг удмын хэлхээс нэрийн хуудас болсон тамга гоёмсог байхаас ч яах вэ. Жилд дунджаар 60-70 гээд бодохоор 1990 оноос хойш хамгийн багадаа 1200 тамга хийжээ. Ажиглавал нар, сар, хас, чандмань хэлбэрийн тамга илүүтэй гарсан гэнэ. Тамга хийлгэж танилцсан үйлчлүүлэгчид нь залгаад “Хүү тусдаа гараад өмчийг нь тасдаж өгөх гээд хө. Манай чандмань тамга дээр сар нэмээд урлаад өгөөч” гэгчилэн хүсэлт тавина. Энэ мэтчилэн нэг айлын тамга нэлээд хэд болж салбарладаг ч гол бэлгэдлээ хадгалдаг гэнэ. Б.Ганболд дарханы ярианаас анхаарал татсан өөр нэг сонин зүйл бол “Тамга урлаачийн хор гарах” тухайд байлаа. Дээр өгүүлсэнчлэн монголчуудын адууны тамга нь зөвхөн өмч хөрөнгийг ялгах тэмдэг бус угсаатан зүйн ач холбогдолтой. Тиймээс учир мэдэх хүмүүс тамга урлах хүнээ нэлээд судалж байж сонгодог гэнэ. Өөрөөр хэлбэл ураг удмынх нь тамгыг урлаач гарын дүйтэй байхаас гадна сэтгэлийн хиргүй байх ёстой аж. Энэхүү ёсыг сахигч Б.Ганболд дархан ч тамга урлах үедээ сэтгэлийн амар амгаланг оршоохыг эрмэлздэг. Магадгүй тиймдээ ч хол ойрын захиалга ихтэй байдаг биз ээ. Олны танил хүмүүс хандаж байна уу хэмээн саваагүйтэхэд “Аваргуудаас эхлээд зөндөө. Сүхбат Аварга надаар гурван тамга хийлгэсэн. Саяхан Аса аваргынхаа тамгыг хийгээд дуусгалаа. Уяачдаас Онон Тодоос эхлээд олон хүн хийлгэсээн” хэмээн хариулна билээ.
Монгол ястнуудын тамга
Халх ястны тамганы нэр:
Сартай дэгрээ
Дором
Саран
Нар саран
Чандмань
Галтай саран
Арал
Дөрвөдүүд ястны тамганы нэрс:
Зөв дэгрээ
Өргөсттэй дэгрээ
Буруу дэгрээ
Цэгтэй дэгрээ
Давхар дэгрээ
Захчин ястны тамганы нэрс:
Сэнжтэй дэгрээ
Өргөсттэй дэгрээ
Чагттай дэгрээ
Могой толгойтой дэгрээ
Галтай дэгрээ
Хэт Хөхүүр
Гулз
Холбоо хэт
Урианхай ястны тамганы нэрс:
Галтай нуман
Дөлтэй нуман
Шулдан нуман
Сумтай нуман
Сартай нуман
Сэрээтэй нуман
Сэрвээтэй нуман
Сэнжтэй нуман
Нартай нуман
Цацалтай нуман
Хөвч нинжтэй нуман
Ширээтэй нуман
Хөвчтэй нуман
Хөвчгүй нуман
Торгууд ястны тамганы нэрс:
Тумгал
Ганзага
Төөлөгч
Тахуйл
Хараач
Төгрөг
Уур, нүдүүр саар мууг үргээдэг
Ган сийлбэрч Б.Ганболд адууны тамганаас гадна айл гэрийн саар мууг үргээгч уур нүдүүрээс эхлээд дөрөө, амгаа, тулга гэгчлэн үндэсний хэв шинжит уламжлалт зүйлсийг урладаг. Ган төмрийг гагнан холбож хийдэг учраас бүтээгдэхүүний чанарын тухайд эргэлзэх зүйлгүй. Ямар сайндаа л хаа хол Өвөр Монголоос хүртэл захиална гээч.
Монголчуудын үндэсний үзэл илт сэргэсэн сүүлийн жилүүдэд төв суурингийн айлууд хүртэл уур нүдүүр, тулга захиалах нь ихэсчээ. Тиймээс өвөлдөө тэр чиглэлийн захиалгандаа “дарагддаг” гэнэ. Харин зургаагаас 11 сар хүртэл голдуу тамгаа хийнэ.
Хийсэн бүтээсэн нь олны талархлыг хүлээж, ардын урлагийн наадмаас алтан, мөнгөн медаль хүртэж, бүтээгдэхүүнээ батламжлуулсан Б.Ганболд дархан өөрийн сурсан мэдсэнээ бусадтай хуваалцаж, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд анхаарах болж, өөрийн хүүгээсээ гадна юм хийе бүтээе гэсэн сонирхолд залууст арга туршлагаасаа харамгүй хуваалцдаг болсон гэнэ лээ.
А.Тэлмэн
4 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
192.82.73.109
Энэ хүнээр тамга хийлгэвэл болох уу? Хаягаа өгвөл болох уу. 88772595
Reply66.181.191.227
Сайн байна уу? Шинэ тамганы хор гаргана гэж байдаг гэнэ яаж гаргадаг юм бол адуунд дархаар бүдэг муу болчоод байхын
Reply202.9.47.53
сайн байна уу.адууны тамга хийлгэх гэсэн юм .дугаар 88095304
Reply202.179.21.200
сайн байна уу адууны тамга хийлгэвэл болох уу утсаа үлдээнэ үү миний утас 89098899