Нэрт уяач Амын Ува


Товч намтар
1923 оны хавар Бударын чулууны Дарсан пайлуур хэмээх газар нутаглаж байсан Амагийнх анхны хүүхдээ өлгийдөн авчээ. Гэлэн сахилтай Ама ламтанг аав болгож, Аниа бүсгүйг ээж болгосон тэр хүү бол хожмын Онгон сумын сайн уяачдын нэг Цэрэнпил буюу олны хэлж заншсанаар Ува байсан юм. Ганц охин дүү нь ахынхаа нэрийг дуудаж чадахгүй Ува хэмээн авгайлдаг байсан нь нийтэд түгж, албан бичиг баримтан дээр ч Амын Ува хэмээн бичих болжээ. Тэр үеийн багачуудын нэгэн адил бүлгэмд суралцаж бичиг үсэгт тайлагдсан Ува цэргийн албанаа татагдаж 17 дугаар морьт отрядад хуваарилагдаад Халх голын чөлөөлөх дайнд оролцон Хятадын Чикэ хот хүртэл явжээ.
Цэргээс ирээд амины цөөн малаа арчлан тордож, өсгөн үржүүлсээр 1958 он буюу нэгдэлжих хөдөлгөөнтэй золгожээ. Цаг үеэ даган малаа нийгэмчилж “Бадрах” нэгдлийн анхны гишүүдийн нэг болоод хонь маллах болжээ. Улмаар 1966 онд дөрвөн хүүхдийнх нь эх, хань Жамсрангийн Саарал нь бурханд одож, А.Ува ар гэрийн гачигдлаар төвд суурьшин, багийн шуудан зөөгчөөр ажиллах болов. Энэхүү ажлыг долоо, найман жил хийгээд Худалдаа бэлтгэлийн ангид манаач болж, тэтгэвэрт гартлаа ажилласан байна. Тэгээд 2011 онд 88 насандаа тэнгэрт дэвшжээ.
Морьтой холбогдсон түүх...
А.Ува эх орны дуудлага хүлээн авч эр цэргийн албанд мордохдоо цөөн хэдэн адуугаа нутгийн айлд захиж үлдээгээд явжээ. Халагдаад нутаг буцах замдаа шарга морь худалдан авч, харьж ирээд айлд үлдээсэн хэдийгээ бөөгнүүлжээ. Тэднийх хээр, ухаа, хүрэн голдуу адуутай байв.
А.Увагийн морь уясан түүх нэлээд эртнээс эхтэй бөгөөд Хонгор сумын наадамд хээр морио айрагдуулснаас эхэлдэг гэнэ лээ. Харин бидэнд олдсон бүрэн цуваагаар түүний нэртэй хүлгүүд 1963 оноос Онгон сумын баяр наадамд түрүүлж, айрагджээ.
АХ-ын 42 жилийн ойн баяр наадамд түүний хээр даага айргийн дөрөвт хурдалж. Түүнийг гурван жил дарааллан сумынхаа наадамд түрүүлсэн хээр морь нь залгажээ.
1966 онд их гантай жил байсан тул сумын наадам болсонгүй. Дараа жил нь А.Ува уяачийн уясан хээр шүдлэн магнайдаа тоосгүй хурдалж, анхны түрүүг нь авчирчээ. Энэ цагаас хойш хээр үрээ хоёр жил дарааллан (хязаалан, соёолондоо) сумынхаа наадамд түрүүлж, уясан эзнийхээ магнайг тэнийлгэв. Харин түүнээс хойш уналга эдэлгээ дутагдаж, хэт бярлаад дахин амжилт үзүүлж чадаагүй гэдэг.
А.Ува 1974, 1975 онуудад хоёр жил дарааллан хар зүсмийн даага сумынхаа наадамд түрүүлгэсэн нь дэлтэй хонгор гүүнийх нь төлүүд юм. 1975 онд сум байгуулагдсаны 50 жилийн ойгоор хар даага хол тасарч түрүүлэн олныг шуугиулж байв. Ийнхүү олныг шуугиулсан хар үрээ түүнээс хойш хоёр жил дарааллан сумынхаа баяр наадамд айргийн гуравт хурдалсан бөгөөд эх нь А.Увагийн дэлт хонгор гүү, харин эцэг нь 3-р багийн гишүүн Батсүхийн хүрэн азарга юм.
Хар үрээний уран гоёмсогт нүд унагаасан улс амандаа орсон үнээ хэлдэг ч адууны наймаа хийх угийн дургүй А.Ува татгалзсан хариулт өгдөг байжээ. Энэхүү хар үрээ хожмоо азарга болж, үр төлүүд нь сайн хурдалсан гэдэг.
Бага адууны уяаг сайн тааруулагч
А.Ува уяачийн амжилтын цувааг харж байхад бага насны адууг илүүтэй хурдлуулдаг нь ажиглагдана. Тэрээр моринд зүдэргээ суулгалгүй зөөлөн уядаг тул бага адуунд илүүтэй нийцдэг байсан гэлтэй. Сүүтэй даага сойж буй бол эхийг нь дагуулаад сул тавьчихна. Хамгийн гол нь сургалт хэмээн үзэж элдэв муу зангүй төлөв болгож гаршуулна. Ийнхүү зөв сургасан даага уяхад амар, уяа нь зөв ивлэдэг хэмээн ярьдаг байжээ.
Адууныхаа чанрыг сайжруулахдаа азарга голдуу авна, гүүгээ барагтай солихгүй. Түвшинширээ, Халзан, Дарьганга зэрэг сумдаас удмыг нь харж байгаад азарга авч байсан тухай хүү Чулуун нь бидэнд хуучилсан.
А.Ува гурван охин, ганц хүүтэй. Хүү нь бага залуудаа аавдаа тусалж уяаны ажилд оролцдог байсан ч өдгөө үзэгчийн хувиар наадмын талбайд ирдэг гэнэ лээ.
А.Тэлмэн
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 23:12 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
202.55.188.99
Тува. Миний. өвөө. ДАШГҮНЖИН. Хоёр. Морь ярьж. байгаад нар гаргасаныг. Мэдээгүй гэдэг. Нутгийн сайхан буурлуудаа. бодход самсаа шархирах. юм
Reply