Шимэгчийн эсрэг авах арга хэмжээ
/Адууг өвсний шүүдэр хатаагүй байхад бэлчээрт гаргах нь тийм ч зохистой бус/
Адуунд шимэгчлэн амьдардаг 50 гаруй төрлийн гельминтүүд шимэгч өт байдаг. Эдгээрээс хамгийн түгээмэл нь ходоод гэдэсний замын нематодууд ба цестодууд, хэвлийн хөндий ба холбоос шөрмөсний нематодууд юм. Нематодуудын дотроос параскарис, стронгилид, стронгилоид, трихонематидууд хамгийн өргөн тархсан байдаг. Цестодуудын дотроос аноплоцефалууд хамгийн олон тохиолддог.
Адуунд нэг төрлийн шимэгч хорхой дангаар байх нь ховор бөгөөд гол төлөв хэд хэдээрээ шимэгчлэн амьдардаг. Шимэгч хорхойн ялихгүй халдвар адууны биед орсон байхад л ажиллах чадвар буурч, арьс үсний өнгө алдагдаж эхэлдэг. За тэгээд хоол тэжээл хангалтгүй бол эдгээр шинж тэмдэг бүр ч илүү хурцаар илэрдэг. Хамгийн түгээмэл ажиглагддаг нь цус багадах, сүүл орчмын үс халцрах, гэдэс хатгуулах гэх мэт юм. Хүнд хэлбэрийн шимэгчид нь адууны биеийн ерөнхий байдлыг хямруулж, их хэмжээгээр гүйлгэлт үүсгэдэг.
Адууны гэдэсний шимэгч хорхойнууд
Адууны параскариозыг үүсгэгч Parascaris equorum нематод. Ascaridae-ийн бүлгийн энэ хорхой нь гэдэсний нарийн хэсэгт шимэгчлэн амьдардаг. Эрэгчин нь 150-280 мм, эмэгчин нь 180-370 мм урттай.
Бэлгийн бойжилт гүйцсэн эмэгчин нь өндөглөж, өндөг нь өтгөний хамтаар гадагшилна. Өндгөнд нэвтрэх шатанд хүрэхээс 6-20 хоногийн өмнөх бойжилттой авгалдай нар бойжиж байдаг. Адуу нь нэвтрэх чадвартай өндгүүдийг ус, тэжээлтэй залгих замаар халдвар авна. Ходоодонд орсон өндөгнөөс гарсан авгалдайнууд нь судсаар дамжин уушиг руу шилжин нүүнэ. Адуу нь ханиалгахдаа авгалдайтай цэрийг залгидаг. Үүний дараа нарийн гэдсэнд авгалдай нь бие гүйцэнэ. Нэвтрэх чадвартай өндөг залгиснаас эхлээд бэлгийн бойжилт гүйцсэн шимэгч хорхой хүртэлх параскарис өвчний үүсэх явц нь 2-2,5 сар үргэлжилдэг.
Клиник шинж чанар нь адууны нас, биед нэвтэрсэн цаг хугацаанаас хамаарна. Унаганд хамгийн хүндээр илэрдэг бөгөөд гүйлгэн, нарийн гэдэсний үрэвсэл илрээд дараа нь ханиалгах, хамраас салсархаг зүйлс гарна.
Адууны гэдэсний стронгилятозууд
Эдгээр нь Strongylidae ба Trichonematidae –ийн бүлд багтдаг Strongylata дэд бүлэгт багтдаг нематодуудаар үүсгэгддэг шимэгч хорхойн бүлэг өвчин юм. Эдгээрээс Delafondia vulgaris, Alfortia edentatus, Strongylus equines нь хамгийн түгээмэл.
Адуу нь өтгөнөөрөө стронгилятын олон тооны өндгийг гадагшлуулдаг. Гадаад орчноос 7-8 хоногийн дотор нэвтрэх чадвартай авгалдай бүрэлдээд өвс, тэжээлээр дамжин адуунд залгигдан нэвтэрнэ. Өөрийн төрлөөсөө хамаараад авгалдайнууд нэвтэрснийхээ дараа янз бүрийн замыг туулдаг.
Деляфондийн авгалдайнууд нь бүдүүн гэдэсний ханаар нарийн судаснуудал нэвтэрнэ. Тэднээсээ урд чацархайн том артерийн судас руу орж бөглөрөл үүсгэн 5-6 сар болно. Дараа нь авгалдайнууд нь бөглөрлийг сэтлээд цусны урсгалаар бүдүүн гэдэсний эд рүү нэвтэрнэ. Тэндээ зангилаа үүсгэн 3-4 долоо хоног амьдарч байгаад гэдэсний хөндийд гарч 1-2 сарын дараа бэлгийн бойжилт нь гүйцэнэ. Хөгжлийн мөчлөг нь 8 сар орчим үргэлжилдэг.
Альфортийн нэвтрэх чадвартай авгалдайнууд нь чацархайн дэлбэн хооронд шилжин хөдлөөд угт нь очин хаван үүсгэн 5-6 сар амьдарна. Дараа нь салслагийн доод давхарга руу шилжин хөдлөж зангилаа үүсгэн 3-4 долоо хоног байна. Зангилаанаас гараад 2-3 долоо хоногийн дараа бойжилт гүйцэнэ. Хөгжлийн мөчлөг нь 8-9 сар.
Стронгилятуудын нэвтрэх чадвартай авгалдайнууд нь гэдэсний ханын дундуур нойр булчирхай руу нүүж 8 сарын туршид хөгжлийн хоёр дахь үе шатыг давна. Үүний дараа бүдүүн гэдсэнд буцаж ирнэ. Нийт мөчлөгийн хугацаа 9 сар.
Трихонематидын авгалдай нь бүдүүн гэдэсний хананы салсархаг давхарга хүртэл нэвтэрнэ. Тэндээ цагираг болон эвхэгдээд 1-2 сар амьдрах бөгөөд тэднийг тойрон зангилаа хэлбэрийн үрэвслийн голомт үүссэн байдаг. Зангилаанаас гарсан авгалдай нь гэдэсний хөндийд орж 2-3 долоо хоногийн дараа бэлгийн бойжилт гүйцэнэ.
Адууны оксиуроза үүсгэгч нь бойжилт гүйцэж дуусмагц эмэгчин нь гэдсээр уруудна. Хошногоны орчим ирээд бүх биеэ цухуйлгаж байгааг хошногоны хуниас орчмын аль нэг хэсэгт маш сайн наалдан бэхлэгддэг саарал өнгийн цавуурхаг зүйл ялгаруулдаг. Энэ саарал цавуурхаг зүйл нь өндөг юм. Өндөглөж дуусмагцаа эмэгчин нь үхдэг. Харин өндгийг боловсроход хамгийн таатай нөхцөл адууны хошного орчим болж таардаг байна. Үүнээс хэд хоногийн дараа өндөг нь аяндаа хөрсөнд, дэвссэн өвсөнд унаж, эсвэл маажих үед хашааны мод, хаалга зэрэгт тогтон үлдэнэ. Оксиурозаар өвдсөн адууны хошного ихэд загатнадаг болохоор сүүл орчмын үс унаж халцарсан байх нь хамгийн тод илэрдэг шинж тэмдэг юм. Улмаар маажих явцад шимэгчийн өндгөөр жүчээний эргэн тойрон халдварлагдана.
Оношилгоо
Адууны өтгөнд флотацийн аргаар шинжлэх замаар параскариоз ба гэдэсний стронгилятоз, стронгилоидозыг оношилдог. Флотац гэдэг нь англи хэлний “хөвж гарч ирэх” гэсэн утгаас үүдэлтэй бөгөөд уснаас илүү нягттай уусмалд дэвтээх үед шимэгч хорхойн өндөг гадаргуу дээр хөвөн гарч ирдэг. Өтгөний дээжийг дэвтээх явцад давсны уусмалын гадарга нь шимэгч хорхойн өндгөөр баяждаг бөгөөд хөвж гарч ирсэн өндгүүдийг төмөр дэгээгээр дээжний шилэн дээр түрхэн микроскопоор харж шинжилдэг юм.
400 грамм хоолны давсыг нь 1 литр усанд хийн буцалгаж уусмал бэлтгэнэ. 30 мл-ийн жижиг саванд 3 грамм өтгөнөөс хийгээд дээрээс нь давсны уусмалаа хийж сайтар хутгаад нарийн ширхэгтэй шүүлтүүрээр өөр аяганд шүүнэ. Хөвөх явц нь 40-45 минут орчим явагддаг.
Харин оксиурозыг оношлохын тулд хошного орчмын хуниаснаас хусуураар дээж аван 50% глицериний уусмалд хийж микроскопоор хардаг.
Урьдчилан сэргийлэлт ба эмчилгээ
Урьдчилан сэргийлэх үүднээс жүчээг өдөр болгон, дэвсгэр өвсийг долоо хоногт нэг удаа бүрэн цэвэрлэнэ. Мөн долоо хоногт нэг удаа ус уух онгоц, нэмэлт тэжээлийн савыг ариутгаж байх ёстой.
Цэвэрлэгээний багажуудыг мөн л үе үе лизолын 3% уусмалаар угааж цэвэрлэнэ. Алхуулж, салхилуулдаг талбай нь шороон гадаргатай бол хавартаа механик аргаар өтгөнийг хусан цэвэрлээд 5%-ийн лизолын уусмалаар норгон ариутгана.
Адуу, малын баасаар борддог талбайгаас түүсэн хүнсний ногоог урьчилан цэвэрлэлгүйгээр тэжээлд нэмэхийг хориглоно. Ийм талбайгаас цуглуулсан төмс, хүнсний ногоог цэвэр усаар сайтар угааж байх ёстой.
Бэлчээрт байгаа адуу нь жүчээн дэхээс илүүтэйгээр шимэгч хорхойн халдварт амархан өртдөг. Гүүнд жилд зургаан удаа туулга өгч туулгана. Ингэхдээ бэлчээрт гаргахын өмнө, улирлын дундуур ба бэлчээрийн улирлын төгсгөл хэсэгт туулгаж байхаар тохируулах нь хамгийн зөв.
Адууг өвсний шүүдэр хатаагүй байхад бэлчээрт гаргах нь тийм ч зохистой бус. Учир нь стронгилятын авгалдайнууд шүүдрийн дусалд бөөгнөрсөн байдаг бөгөөд хатахын хэрээр хөрс рүү ордог.
Бэлчээрийн улиралд нематодозуудаар халдварлахаас сэргийлэх үүднээс бэлчээр тус бүрийг 15 хоногоор сэлгэх нь хамгийн зохистой.
Харин жүчээтэй бол улиралд нэг удаа туулга өгнө. Туулга өгсний дараагаар жүчээг ариутган цэвэрлэнэ.
Ариутгахдаа идэмхий натрийн 5% -ийн уусмал, карболын хүчлийн 3%-ын уусмал, формальдегидын 5%-ийн уусмал, хлорын шохойны 5%-ын уусмал, лизолын 3%-ын уусмалын аль нэгийг нь ашиглана. Ариутгалд ашиглах уусмалын дулаан нь 25-27 хэм байх ёстой.
Туулга хэрэглэх төлөвлөгөө гаргасны дараагаар адууны бүх тоо толгойг нийтэд нь жилдээ нэг удаа шимэгч хорхойн шинжилгээнд хамруулах ёстой байдаг. Нэг бэлдмэлийг тогтмол ашиглах үед зарим шимэгч хорхой тэсвэртэй болдог тул 2-3 бэлдмэлийг шинжилгээний үр дүнг харгалзан хослуулан хэрэглэж байх хэрэгтэй.
Шимэгчийн эсрэг үйлчилгээтэй бэлдмэлүүд
1. Пиперазиний давсыг параскариоз, оксиуроз, стронгилятозуудын халдварын үед амьдын 1 кг тутамд 0,1 грамм гэсэн тунгаар тооцон найруулаад хоёр өдөр дараалан чийгтэй тэжээлд хольж өгнө. Бэлдмэл нь альфорти ба стронгилюсын эсрэг үйлчилдэггүй.
2. Эквисект тос. Аверсектин С нэртэй үйлчлэгч бодистой. 1 грамм тосонд 10 мг аверсектин С агуулагддаг. Нематод, акарцид, гуурын эсрэг үйлчилгээтэй. Эмчилгээнд хэрэглэх зориулалттай бэлдмэл нь амьдын 100 кг тутамд хийгдэх шатлалын шугамтай тариур дотор байдаг. Бэлдмэлийг амьдын 1 кг тутамд 0,2 грамм, эсвэл амьдын 100 кг тутамд нэг шатлалыг адууны хэлийн уг руу шахах замаар хийдэг болохоор унаганд хийхэд илүү тохиромжтой.
3. Фенбендазол ба түүний бэлдмэлүүд панакур, фенкур, фебтал –гранулят. Параскариоз, стронгилятоз, стронгилоидоз, оксиурозын үед амьдын 1 кг тутамд 7,5 мг ноогдохоор хийнэ. Найруулан тэжээлтэй хамт өгнө. Гаж нөлөө бага.
4. Альбендазол (бензимидазолкарбоматуудын бүлгийнх) ба түүний эмчилгээний хэлбэрүүд болох альбен – гранулят ба альбен шахмал эмийг амьдын 1 кг тутамд 7,5 мг ноогдож байхаар өгөх бөгөөд нэг шахмал эм нь амьдын 50 кг-д ноогдохоор хийгдсэн. Урагт хортой нөлөө үзүүлдэг болохоор хээлтэй гүү, үйлдвэрлэгч азарганд туулга байдлаар хэрэглэж болохгүй.
5. Ринтал гранулят 10% -ын үйлчлэгч бодис нь фебантел. Параскариоз, оксиуроз, стронгилятоз, пробстмаириоз, оксиурозын үед 1 кг амьдын жинд 6 мг ноогдож байхаар хэрэглэнэ.
6. Пирител- үйлчлэгч бо?ис нь эмбонат. Оксиуроз, параскариоз, стронгилятозын үед хэрэглэдэг. 1 кг тутамд үйлчлэгч бодисыг 12,5 мг ноогдож байхаар овъёостой хольж өгнө.
7. Эмботейп – уулгаж хэрэглэх зориулалттай тунт тариураар савлагдсан жигд цайвар шар өнгийн тос хэлбэртэй. Нэг тариур нь тосны 28,5 грамм тутамд 11,4 г эмбонатын пирантел эмбонат агуулж байдаг нь амьдын жингийн 600 кг-д зориулагдсан. Тариур болгон нь 100 кг тутамд ноогдох шатлалтай.
Шимэгчид дотроо олон янз болохоор үүсгэгдсэн өвчин эмгэг нь ч дагаад олон, үйлчилдэг эм бэлдмэл ч мөн төдий хэмжээгээр их. Иймд хэрэглэхийн өмнө мэргэжлийн малын эмчид хандах нь хамгийн найдвартай арга юм.
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
122.201.22.152
Araggui unen
Reply