АХ-ын 90 жилийн ойн улсын баяр наадамд түрүүлж айрагдсан хурдан азарганууд


Түмэнцогтын унаган адуу-таавар эвдсэн түрүү зээрд
Таавар эвдсэн олон шинэ хүлгүүд цойлон гарсан энэ жилийн баяр наадмын азарганы уралдааныг Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Өлзийхутагийн Шинэтулгын зээрд магнайдаа тоосгүй өнгөллөө. 2010 онд сумынхаа наадамд түрүүлэн, Хэнтий аймагт болсон бүсийн наадамд арав гаргаж давхисан зээрд азарга энэ жил есөн настай. Туулай жилийн өнгө тольдсон анхны уралдаан Сүхбаатар аймгийн Зүүн бүсийн “Мөнххаан 2011” уралдаанд түрүүлж, хавар нь Сүхбаатар аймгийн Талбулагийн ойд дөрвөөр давхин, Нүүрэнтэйн хурд 2011 бүсийн уралдаанд аман хүзүүдсэн зээрд азарга хурдны өлгий Сүхбаатар нутгаас төрж буй энэ цагийн шандаст хүлгэдийн нэг юм. Уяач эцгийнхээ удмыг залгаж хусуур сойз бүслэн хурдан хүлгийнхээ хөхөл сүүлийг боож яваа Ө.Шинэтулга уяач АХ-ын 90 жилийн ойн баяр наадамд гурван насны адуутай ирсэн бөгөөд азарга нь түрүүлж, соёолон зургаалж, /уг нь тавласан ч шүдээр хасагдсан/, их морь нь модтой давхин урам зориг дүүрэн байна. Газар газрын олон хурдан буянг дийлж уралдсан зээрд азаргаа Ө.Шинэтулга өнгөрсөн жил хуурай дүү Ч.Хүсэлзулдаа бэлэглэжээ.
Монголын хамгийн үнэтэй адуу “Мон-Уран”-ы Б.Наранхүү хээр
“Мон-Уран”-ы захирал ээлжит дуулианаа дэгдээлээ. Байнга л олны нүдэнд өртөн, сайн муугаар цоллуулж байдаг Б.Наранхүү Монголын хурдан морины үнийг дэлхийн жишигт хүргэж, амтай болгоны ярианы сэдэв болж байна. Дэлхийн хамгийн үнэтэй адуу 700 сая долларт хүрч байсан гэгддэг бол Монголын хамгийн үнэтэй адуугаар 600 сая төгрөгт хүрлээ. Өөрөөр хэлбэл Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Б.Сүхбаатарын хээр азарга одоогоор монголын хамгийн үнэтэй адуу тодорлоо. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул аймгийн Алдарт уяач Пүрэвдоржийн хүү Базаргүмагийн унаган адуу хээр үрээ хязаалангаасаа эхэлж уягдан сумынхаа сургуулийн ойд гурвалж, ногооны соёолон Б.Сүхбаатарт иржээ. Сайн хүлэг эзнээ хайж явдаг гэдэгчлэн хээр үрээ ирсэн даруйдаа “Дүнжингаравын хурд”-д айргийн тавд хурдалж, улсын наадамд хүүхэд нь унаж есөөр давхин хэдхэн хоногийн дараа болсон Шадар ван Чингүнжавын мэндэлсэний 300-н жилийн ой Хотгойдын даншигт түрүүлэн тод магнай, торгон жолоогоо өргүүлэн хурдан морь сонирхогчдын эчнээ танил болсон юм. Харин энэ жилийн тухайд “Дүнжингаравын хурд -2011” гуравт хурдалж, хэдхэн хоногийн дараа болсон Нүүрэнтэйн хурдад магнайдаа тоосгүй түрүүлэн, улс бүсийн наадмын хоёр түрүү, хоёр айргийн эзэн болоод байлаа. /энэ жилийн улсын наадмыг оролцуулалгүйгээр/ Наадмын өмнөх сунгаануудад тогтмол өнгөлж, улсын наадамд цулбуур өргүүлэх нь нэгэнт тодорхой болоод байсан хээр азарга “Мон-Уран”-ы захирлын нүдэнд тусаж, азарга уралдах 11-ний өглөө Монголд байхгүй дээд ханш буюу 600 сая төгрөг дээр LEXUS-570 өгөхөөр болж, бүртгэлийг нь өөрийн дээр болгосон байна.
Хэдийгээр азарганы шинэ хуучин эзэд наймааг ханцуйн дотроо хийж нууцлахыг хичээсэн ч монгол адууны үнийг дэлхийн жишигт хүргэсэн энэхүү дуулиан хуурай өвсөнд шүдэнз зурах адил авалцсаар Хүй долоон худагаар нэг тарав. Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн 355 хурдан азарга гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэж, хээр азарга гарсан цагаас өнгөлсөөр барианы үзүүрт аман хүзүүнд хурдаллаа.
Түрүүлж айрагдсан морьдын хөлсөлдөг цэнхэр хашаанд Б.Сүхбаатар азаргатайгаа зэрэг шахам ирж, хурдан хүлгийнхээ баруун урд хөлнөөс нь адис хүртэх нь нүднээ содон туслаа. Ийнхүү энэ цагийн эрхгүй хурдан буянгуудын нэг Сүхбаатарын хээр Б.Наранхүүгийн хээр болж төрийн наадамд аман хүзүүнд хурдаллаа.
Хийморь даллагч Хилэн хар
Газар газрын хурд чуулсан Хүй долоон худагийн торгон ногоон дэвжээ. Адууны үүрсээ, хүүхдийн гийнгоо
цангинаастай наадмын өдрүүд. Төрийн наадам албан ёсоор эхэлдэг 7-р сарын 11. Монгол орны дөрвөн зүг найман зовхисоос ирсэн хурдан азарганууд гарааны зурхай руу хөдөллөө.
Энэ жилийн баяр наадмын азарганы уралдаанд 384 хурдан буян бүртгүүлсэн ч, 355 нь гарааны зурхайгаас эргэсэн юм. Уяа нь жигдэрч ир нь орсон хурдан хүлгүүд газар эвхсээр барианы зурхайд ирэхэд шигшмэл морьдын “Их хурд-5” уралдаанд аман хүзүүнд хурдалсан Арилдийгийн Отгонбаярын “Хилэн” хар айргийн дөрвөөр давхилаа. Шадар ван Чингүнжавын мэндэлсэний 300 жилийн ойд зориулсан “Хотгойдын хурд-2010” хангай бүсийн уралдааны түрүү магнай энэ хүлэг хурдны өлгий Сүхбаатарын нутгийн унаган адуу. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул, сумын Алдарт уяач Дондогжавын хурдан халтар азарганых төл гэдэг. Эцэг халтар азарга нь аймгийнхаа наадамд түрүүлж байсан басхүү хурдан буян. Тиймдээ ч хурдан моринд хорхойсох болсон Ч.Махвал тэднийхийг зорин очиж өөртөө 2009 оны төрийн наадамд айргийн гуравт хурдалсан Салхин халтар азаргаа, харин хуурай ах А.Отгонбаяртаа түрүүнээс хойш нүд нь унаад байсан хар азаргыг нь авч бэлэглэсэн гэдэг. Өөрөөр хэлбэл АХ-ын 89 жилийн ойд гурвалсан Ч.Махвалын Салхин халтар А.Отгонбаярын Хилэн хар нэг айлын адуунууд юм. Хилэн хар бэлгэнд ирсэн даруйдаа А.Отгонбаярын тоглож өссөн Партизаны сангийн аж ахуйн 30-н жилийн ойн баярт айргийн дөрөвт хурдлан урмын сэтгэлийг нь дэврээсэн аж. Гялалзсан хар зүстэй азаргаа долооны сунгаанд түрүүлэхэд нь баярын совин татаж, бас ч гэж цоллуулах бол нэртэй байг хэмээн эзэн нь “Хилэн” хар гэх нэрийг хайрлажээ. Морины их олимпийн аман хүзүү, Монгол төрийн наадмын айргийн дөрөв Хилэн хар хийморь даллан хурдалсаар байна.
Амжилтаа бататгасан –Сүмбэн зээрд
Дөрвөн их түүхт ой давхцсан энэ жилийн баяр наадмын хурдан морины уралдаанд өнгөрсөн жил төрийнхөө их баяр наадамд цулбуур өргүүлсэн хүлгэдээс ердөө хоёрхон адуу л амжилтаа бататгасан юм. Түүний нэг нь Төв аймгийн Баян сумын уугуул “Агт-Эрдэнэ” галын ахлагч, “Баатарууд Тэнгэр” ХХК-ийн захирал Хэнгэрэгийн Цогтсайханы Сүмбэн зээрд азарга байлаа.
Монгол төрийн наадамд үе дамжин хурдан хүлгэдээ айрагдуулсан ховорхон заяат, хийморилог уяачдын нэг нь алдарт хүрэн азарганы эзэн Наваанмөрийн Пад юм. АХ-ын 89 жилийн ойн баяр наадамд зээрд азаргаа түрүүлгэж, шигшмэл морьдын “Их хурд-5” уралдааны айргийн гуравт хурдлуулсан Аймгийн Алдарт уяач Х.Цогтсайхан түүний дөрөв дэх үеийн төлөөлөл. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Гансүхийн жижигхэн халзан азарганы төл зээрд соёолон уг нь Агт-Эрдэнийн уяан дээр Монхорын Баяр гэдэг залуугийн нэр дээр уралдахаар ирсэн ч сумынхаа наадамд ч айрагдаж үзээгүй битүү үрээг одоогийн эзэн нь гурван сая төгрөгөөр худалдаж авсан хэмээдэг. Хүлэг эзэн хоёрын хийморь цогцолж байж сая хурдалдаг гэдэгчлэн Сүмбэн зээрд ирсэн даруйдаа Шил хайрханы тахилгын уралдаанд түрүүлж, Баян сумын тахилга наадамд түүнээ батлан гал уяаны итгэлт хүлгэдийн нэг болсон билээ. Энэ жилийн тухайд сунгаануудад дээгүүр давхин эзнийхээ сэтгэлд битүүхэн найдлага төрүүлж байсан аж. Хэдийгээр Хүй долоон худагт гарсан ханиад Сүмбэн зээрдийг тойроогүй ч энэ цагийн эгэлгүй хурдан хүлэг амжилтаа баталж түүхт ойн жил цулбуур өргүүлэх нь энэ.
Улс, бүс, Их хурдын нэг түрүү, хоёр айргийн эзэн Х.Цогтсайханы Сүмбэн зээрдийн тухайд товчхон хүргэхэд ийм байна.










0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна