Адууны ханиад
Ханиадны үед антибиотекийг их тунгаар олон тарих нь цусан дахь концентранцийн хэмжээг хэт ихэсгэж, элгэнд муугаар нөлөөлдөг
Адууны томуу буюу халдварт ханиад нь вирусээр үүсгэгддэг, хамар, хоолой, уушигны салст бүрхүүлийг эмгэгшүүлж, түр зуур халуурах, хуурай ханиах, биеийн байдлыг түргэн сульдаах шинжээр илэрдэг, маш түргэн тархалттай, хурц хэлбэрийн халдварт өвчин юм. Байгалийн нөхцөлд нас хүйс харгалзахгүй бүх л насны адууг толгой дараалуулан өвчлүүлдэг. Халдварын эх үүсвэр нь өвчтэй адуу байдаг бөгөөд агаар дуслын замаар ихэвчлэн халддаг. Жилийн аль ч улиралд томуугаар өвчилж болох боловч үүсгэгч нь хүйтэнд илүү тэсвэртэй тул сэрүүн улиралд /аг?арын нягтшил, чийгшил ихтэй байхад/ агаар дуслын замаар маш түргэн тархдаг. Өвчний нууц үе нь 1-6 хоног. Өвчин маш хурдан явцтай боловч тухайн адууны биеийн эсэргүүцэл, эдэлгээ, маллагаа болон цаг агаарын байдлаас хамааран янз бүрийн хэлбэрээр илрэх нь бий. Ханиад туссан мал эхлээд бага зэрэг ханиалгах, тэжээлдээ дургүй болох, хамар, нүднээс салслаг шүүс гоожих зэргээр зовиурлаж, цаашлаад зовхи нь хавдах, тургих, эмгэг хуурай ханиах, амьсгалын замын салст бүрхүүл нь улайх, эрүүний доод булчирхай хавагнаж томрох, эмзэглэх, биеийн халуун 40-41 гардус хүртэл халуурах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Вирусээр өвчилж байгаа үед заавал халуурдаг бөгөөд энэ бол бие махбод өвчний үүсгэгчтэй тэмцэж байгаа арга юм. Учир нь өвчин үүсгэгч ихэнх вирусууд дулаанд тэсвэр муутай байдаг. Иймээс халдвар аваад эхний үед огцом халуурч байгаа бол яаран халууныг бууруулах гэж эмчилгээ хийх нь бас тйим ч оновчтой арга биш юм. Гэхдээ халуурах нь олон хоног үргэлжилбэл өвчилсөн малыг их тамирдуулдаг. Адууны томуу хүндэрсэн үед гэдэс ходоодны үйл ажиллагаа хямрах, цээж хэвлийн хэсгээр хавагнах нь бий. Харин гүүний хувьд үтрээний салстад үрэвсэл үүсэх, хээл хаях, уушигны идээт үрэвсэл болж ужиграх аюултай. Өвчин хөнгөн хэлбэрээр туссан бол 7-14 хоногт эдгэрдэг. Судалгаанаас үзэхэд адууны томуугийн хөнгөн хэлбэрийн үед 01,5%-ийн үхэлтэй байхад хүнд хэлбэрийн үед 2-2,5% хүрдэг байна. Иймээс адууны томуу бол бас тийм ч хөнгөн өвчин биш юм. Өвчилсөн адууг сүргээс тусгаарлаж, ажлаас чөлөөлөн, чанар сайтай тэжээлээр тэжээхийг зөвлөдөг. Өөрөөр хэлбэл халдварт ханиадны вирусын эсрэг зориудын чиглэсэн эмчилгээ бараг байдаггүй. Ер нь томуу өвчнөөр суурь адуу чинь өвчилсөн бол аль болох нөмөр дулаан газар байлгаж, хол хөөх, аливаа хүчтэй стресст оруулахгүй байх, огцом хол шилжилт, нүүдэл хийхгүй байх, хүйтэн усаар услахгүй байх хэрэгтэй. Өвчилснөөс хойш 14-21 хоног дээрээ тухайн эмгэг үүсгэгч вирусын эсрэг дархлаа бие махбодод үүсч, ойролцоогоор 6 сараас нэг жил хүртэл хугацаагаар амьдардаг. Өөрөөр хэлбэл энэ хооронд дахин өвчлөхгүй гэсэн үг юм. Гэхдээ өвчин үүсгэгч нь амархан хувьсах хандлагатай байдаг тул хувьссан юмуу, өөр хэвшлийн вирусээр адуу энэ хугацаанд ахиад ханиад авахыг үгүйсгэх аргагүй. Энэ жилийн адууны ханиадны явцыг уяачдын үгнээс сонсож байхад харьцангуй хөнгөн явцтай түргэн эдгэрэлтэй байх шиг байна. Энэ нь бас онолын үндэслэлтэй хандалга. Учир нь энэ өвөл ихээхэн дулаан, тогтуун, адуу тарган зэрэг нь нөлөөлж байх магадлалтай. Монголын нөхцөлд адуу олноор сүрэглэдэг, томуу хүрсн адууг эхний үед мэдэх боломж бараг л байдаггүй. Ихэвчлэн хоёрдогч нянгаар халдварласан томууг хүндэрсэн тохиолдолд л мэддэг тул эмчилгээ хийхэд нэлээд хүндрэлтэй болдог. Чухам иймээс манайд адууны ханиаданд өргөн хүрээний үйлчилгээтэй антибиотекийг ихээр хэрэглэх зуршил хэвшиж байна. Мал эмнэлгийн мэргэжлийн байгууллага ч ингэж зөвлөж байх шиг байна. Хэрэв цэвэр вирусын халдвар авсан бол антибиотик хэрэглэх нь онцын ач холбогдолгүй. Учир нь аливаа антибиотик вируст үйлчилдэггүй. Иймээс манай оронд бол адууны ханиад бол цэвэр вирусын бус, хоёрдогч нянтай хамссан “халдварт өвчин” хэлбэрээр тусдаг. Ялангуяа маллагаатай байгаа адуун сүрэгт бол ийм хам хэлбэрийн ханиад элбэг байдаг. Үүнд цаг агаарын таатай бу нөхцөл, малын ерөнхий эсэргүүцэл ихээхэн нөлөөтэй. Чухамдаа хоёрдогч халдвар авсан үед л адуу олон хоногоор халуурч турах, биеийн байдал сульдаж хамрын нүхнээс ногоон идээ бээр гардаг. Хаврын морин уралдаанд бэлтгэгдэж тэжээгдэж байгаа адуу бол хоёрдогч нянгаар халдвар авахгүй эдгэрэх боломж их байна. Харамсалтай нь адууны ханиадыг антибиотикоор эмчлэгддэг гэдэгт итгэлтэй байгаа тул тосон антибиоткийг аль болох олон удаа, нэмүүн тунгаар хийж баскалцихлорид, хийгээд төрөл бүрийн шингэнийг хийх хандлага зонхилж байна. Антибиотикийг хоёрдогчоор халдвар авсан үед зааврын дагуу 72 цагийн зайтайгаар 2-3 удаа тарихад болно. Ямар ч бодлогогүй антибиоткийг их тунгаар олон тарих нь цусанд байх концентрацийн хэмжээг хэт ихэсгэж, элгэнд маш муугаар нөлөөлдөг. Манай уяачид, адуучид адуугаа ханиахаар кальци хлоридын уусмал тарих дуртай. Харамсалтай нь энэ тариаг буруу тарих юм бол гүрээний хураагаар судас хагарч үхэлд хүргэдэг. Энэ байдлаар нэлээд хэдэн хурдан морь үхсэнийг би мэдэх юм. Кальци хлоридын уусмал бол хуурай, нойтон ханиасан үед шинж тэмдэгийн эмчилгээ болгож хэрэглэвэл сайн байдаг боловч хоёрдогч халдвартай, вирусын халдварын үед онцын нөлөө муутай. Цаашилбал ханиасан адуунд шингэн хийххандлага их байна. Шингэн хийхэд сөрөг нөлөө бага боловч зааваргүйгээр хийх нь сөрөг үр дагавартай. Өвлийн хүйтэн үед адуунд шингэн их хийхийг би л зөв зүйтэй гэж үздэггүй. Тэр тусмаа ханиадтай үед. Харин үүний оронд аль болох дулаан газар байлгах, сайхан ногоо өвсөөр тэжээх, витаминаар баялаг тэжээлээр тэжээх нь дээр байдаг. Вирусын ханиадаас хамгаалах хамгийн үр дүнтэй арга бол вакцин. Гэхдээ далд халдвар авахаас 14-21 хоногийн өмнө тарих хэрэгтэй. Энэ удаа вакциныг цаг хугацаанд нь хангалттай үйлдвэрлэж чадаагүй, арайхийн үйлдвэрлсэн цөөн вакцинаа халдвар авсан газраас эхлэн тарьсан зэргээс болоод ханиадны тархалтанд нь нөлөөлж чадаагүй.
Доктор Г.Төмөрхадуур
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна