Хонгор халзан

 Хонгор халзан

XX зууны Манлай уяачаас  Хосбаяр нэрийг хүртсэн Дархан-Уул аймгийн харьяат Жамбалын Мөнхтөрийн хонгор халзан азарга АХ-ын 97 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадмын эрлийз дээд насны ангилалд аравт хурдаллаа. Соёолондоо төрийнхөө наадамд наймд давхиж байсан хурдан хүлгийн удам, угшил амжилтын товчооныг дахин нэг сийрүүлбэл:

Удам, угшил:

ЭЦЭГ: 2009 онд Тод манлай уяач Д.Ононгоос  авсан Пегас дуудлагатай Араб, Дон үүлдрийн  азарга. /Энэхүү азарганы төл хонгор халзан даага 2014 онд улсын наадам болон говийн бүсийн уралдаанд айрагдаж байсан/

ЭХ: Дорноговь аймгийн Иххэт сумын харьяат Мажигдамбын Шатарын унаган бор хонгор гүү. Энэхүү бор хонгор гүүний төл зээрд азарга /Дорноговь аймгийн Иххэт сумын харьяат Гантөмөрийн/ Дорноговь хавьдаа ихэд хурдалж, уралдсан болгондоо түрүүлж айрагдаж байсан.