Солонго зээрд

 Солонго зээрд

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дугарсүрэнгийн Отгонлхагвын Солонго хэмээх зээрд үрээ айргийн дөрөвт хурдалсан. Даагандаа улсын наадамд 10-т давхиж, өнгөрсөн жил говийн бүсийн уралдаанд айрагдсан зээрд үрээний удам, угшлыг танилцуулбал:

УДАМ, УГШИЛ:

Эцэг: Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Шагдаржавын Хабар дуудлагат англи халтар азарга 
Эх: Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Шагдаржавын ухаа халзан гүү

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2018 онд даага: 
АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд 10
Дорноговь аймагт болсон говийн бүсийн уралдаанд долоо
2019 онд шүдлэн:
“Говь шанхын хурд-6” говийн бүсийн уралдаанд айргийн тав 
2020 онд хязаалан:
АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн дөрөв

2021 онд соёолон: 

Дорнод аймагт болсон зүүн бүсийн уралдааны сонгомол дээд насны ангилалд аман хүзүү 

2022 онд хавчиг:

АХ-ын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд ес

Дундговь аймгийн 80 жилийн ой, говийн бүсийн уралдаанд  аман хүзүү

2023 онд долоотой:

Дундговь аймгийн Хулд сумын 100 жилийн ойд аман хүзүү 

Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаанд  аман хүзүү


Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
2018Соён гэгээрүүлэгч говийн тавдугаар Ноён Хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ой, говийн бүсийн уралдаан7Солонго зээрдЭрлийз доодБ.Шагдаржав
2018АХ-ын 97 жилийн ойн баяр наадам10Солонго зээрдЭрлийз доодБ.Шагдаржав
2019"Говьшанхын хурд-6" говийн бүсийн уралдаан5Солонго зээрдЭрлийз дундЖ.Эрдэнэтөгс
20202020 оны үндэсний их баяр наадам4Солонго зээрдЭрлийз дундД.Отгонлхагва
2021"Зүүн бүсийн хурд-2021" зүүн бүсийн уралдаан2Солонго зээрдЭрлийз дээдД.Отгонлхагва
2022Дундговь аймгийн 80 жилийн ой, говийн бүсийн уралдаан2Солонго зээрдЭрлийз дээдД.Отгонлхагва
2022АХ-ын 100, 101 жилийн ойн баяр наадам9Солонго зээрдАзаргаД.Отгонлхагва
2023Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан2Солонго зээрдАзаргаД.Отгонлхагва
20242024 оны үндэсний их баяр наадам2Солонго зээрдАзаргаД.Отгонлхагва
20252025 оны үндэсний их баяр наадам3Солонго зээрдАзаргаД.Отгонлхагва