Аварга бөх хэний хэн бэ

А.Тэлмэн
2012 оны 11-р сарын 09 -нд

Аваргын алдар: Шагдарын НАМХАЙ(Сандаг-Очир)  
Төрсөн он(жил): 1870-1911(морь)
Нутаг ус: Түшээт хан аймгийн Дайчин чин вангийн
Хошуу(одоогийн Булган аймгийн Сайхан сум)
Цол чимэг: Улам нэмэх, үлэмж зоригт, манлайн баясгалант, тун ч гарамгай, бат суурьт, баатар зоригт, хичээнгүй нягт, харилтгүй жавхлант, маш анхааралт, улам өрнөх, саруул сайжрах, даяар үзэсгэлэнт, тод сонин, онц түрэмгий, үлэмж хэтэрхий, цог нэмэх, өнөд амгалант, өрнөн дэлгэрэх, идэвхит итгэлт, чин ачит, үнэхээр бишрэлт, бат ерөөлт, хууринан шуугих, бардан түрэмгий, аугаа ачит, бүхнээ сонсголонт, хэтэрхий хурц, өнөд төвшин, хотлоор баясгагч,  түгээмэл бадрангуй төв шударга, үнэн хүчит, саруул шаламгай, тун ч хурц, маш жавхлант, аугаа зоригт, баатар ерөөлт, далай даян, дархан аварга(1907 он).
Барилдааны амжилт: Даншиг наадамд1896, 1897, 1899, 1900, 1902, 1904 онд 6 удаа түрүүлэн, 1893, 1908 онд үзүүрлэн, 1901, 1911 онд 2 удаа шөвгөлсөн бол тусгай даншигт 1895, 1903, 1908 онд 3 удаа түрүүлж, Уул тайлгын наадамд 1892, 1895, 1896-99, 1903, 1904, 1908 онд 9 удаа түрүүлж,  1892, 1894, 1900, 1901, 1902 онд нийт 5 удаа үзүүрлэн, 1893, 1907 онд шөвгөлөн, өндөр амжилт үзүүлжээ.
Гол онцлог: Түүнийг ямаршуу сайхан бие бялдартай, бяр хүчтэй, ховорхон төрөх бөх байсан талаар домог яриа олон буй. ХХ зууны ууган аварга Лувсанжамба аваргын төрсөн дүү. Ах дүү хоёр аваргын хөшөөг Булган аймгийн төвд босгосон юм. 
Дархан мэх: үйзэл суухай, мөн хавсрах, түлхэх

Бөх судлаач Б.Цогтбаатар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна