Гэрийн харваагүйгээр Монголын харваа хөгжихгүй
Улсын мэргэн, нум сум үйлдвэрлэгчдийн анхдагчдын нэг бол Мухардааны удмын харваач Ц.Пүрэв агсан билээ. Түүний мэргэн удмыг залгаж хүүхдүүдээс нь Гарамдорж, Долгормаа нар нь улсын мэргэн, Гарамсүрэн, Гарамболд нар нь спортын мастер харваачид билээ. Отгон хүү, спортын мастер Гарамболдыг хотод ирээд байх үеэр нь уулзаж ярилцсан юм.
-Удам дамжсан харваач гэр бүлд төрж өссөн болохоор нэлээд багаасаа харваж сурсан байх даа?
-Би 63,64 оноос харваж эхэлсэн. Аавынхаа хийж өгсөн нумаар багаасаа л харваж сурсан. Манайхан голдуу эрэгтэй. Улсын мэргэн Гарамдорж манай хамгийн том ах. Тэгээд надтай
ойролцоо насны Гарамсүрэн, Гарамсэд гэж хоёр ах маань байдаг. Манай тэр хавийнхан
том жижиггүй харвадаг байсан даа. Айл хотны хүүхдүүд хоорондоо харвадаг, өөр өөрсдийнхөө хэмжээнд тэмцээн явуулж харвадаг байлаа. Бидэнтэй хамт улсын хошой мэргэн Нямсүрэн, Даяар дуурсах мэргэн Х.Даваажаргалын ах Пүрэв мастер харвадаг байсан. Тэр үед Гарамсүрэн, хошой мэргэн Нямсүрэн хоёр илүү сайн харвадаг байсан.
-Танай аав сайн харваач төдийгүй яс сайтай нум сум хийдгээрээ гайхагдсан хүн байсан. Мэдээж аавынхаа хийсэн нумаар харвадаг байх?
-Анх аавынхаа хийж өгсөн нумаар харваж сурсан. Манайх Улаанбаатар хотод 1970 онд ирсэн. Тэр үеэс би улсын наадамд хүүхдэд харваж эхэлсэн. Би айлын бага болохоор бүх юм нь бэлэн зэлэн байдаг байлаа. Ялангуяа аавыг байх үед бүх юм бэлэн учраас би зүгээр л сургуульдаа явж, ажлаа хийж байгаад тэмцээн болоход өөрийгөө аваад сурын талбай дээр очдог байсан. Аавын 1981 оны өвөл хийж өгсөн нум одоо ч надад өвлөгдөөд явж байна. Олон жил болж байгаа болохоор хоёр ч удаа засвар хийсэн. Тэр үед нум сум ховор байсан болохоор Сүхбаатар аймагт байхдаа залуучуудыг сургах гээд тэр нумаараа арав, хорин хүн ээлжилж, харвуулдаг байсан юм. Тэгж хоёр ч удаа нумаа эвдэлсэн.
-Айлын бага хүү гээд нэлээд эрх байжээ дээ?
-Би үнэхээр эрх байсан. 1980 оны нээлтийн харваагаар 12 сум тавих үлдсэнээс 6-д нь оновол спортын мастер болох боломжтой байсан. Орой нь манай ангийнхан уулзахаар болсон байсан юм. Тэгтэл аав "За миний хүү одоо 6 оновол мастер болно. Битгий яваарай" гэхэд нь "Явахгүй ээ. Ээж дээр очиж хань бараа болж хонолоо" гэж худал хэлж ээжтэйгээ хуйвалдаад ангийнхантайгаа уулзсан юм. Тэгэхэд манай ээж сургуулийн жижүүр хийдэг байлаа. Ангийнхантайгаа нийлээд нойргүй хоночихоод маргааш нь 12 сумандаа 5 оноод мастер хийж чадаагүй. Гэхдээ би 29 оноогоор түрүүлж, Д.Норов мастер хоёрт, А.Цэвээн мэргэн гуравт орж байлаа. Тэр үөд 30 оновол спортын мастер болдог байсан. Тухайн үед аавынхаа үгэнд ороогүйд харамссан ч аав "чи залуу байна, үүнээс илүү сайн харвана" гээд загнаагүй.
-Пүрэв гуай дөрвен хүүгийнхээ хэнийг нь сайн харвана гэж найдлага тавьдаг байсан бол?
-Бүгдийг нь л сайн харваач болоосой гэдэг байсан. Гэхдээ том ах Гарамдорж, Гарамсүрэн хоёрыг илүү сайн харвана гэж гэдэг байсан шүү.
-Ах дүү нар дотроос чинь аавынхаа нум сум хийдэг авьяасыг өвлөсөн хүн байдаг уу?
-Тэрийг чинь сүүлд л мэдэх юм байна ш дээ. Нас бага, дээр нь бүх юм бэлэн болохоор аавыгаа мөнх юм шиг санаж явжээ. Одоо л харамсаж явдаг юм. Хүүхэд байхдаа эрхийвчилж чаддаггүй, байт харваа шиг чимхэж харвадаг байсан. Тэгтэл аав эрхий мэргэн харваач гэдэг чинь эрхийвчилж харвах ёстой гээд намайг эрхийвчилж харваж сургасан. Аавын хэлж захисан үг одоо ч байнга бодогдож байдаг.
-Нум сум хийх авьяасыг нь өвлөөгүй ч танайхаас олон мэргэн мастерууд төрөн гарч, аавынхаа мэргэн удмыг залгуулсан байдаг шүү дээ?
-Тиймээ, Гарамдорж ах, Долгормаа эгч хоёр маань хоёулаа мэргэн. Гарамсүрэн ах бид хоёр спортын мастер. Дээр нь бидний үр хүүхдүүд бүгд харваж байна.
-Одоогоос гурван жилийн өмнө танай аавын 90 насны ой болж байсныг санаж байна?
-Манай аавын нэрэмжит харваа 1986 оноос бидний төрсөн нутаг Эрээнд жил бүр явагддаг байсан л даа. Одоо л больчихоод байгаа. Бас манай авга ах Дондов агсны нэрэмжит багийн улсын аваргын тэмцээн, Гэнэн Баавайн нэрэмжит улсын аваргын харваа Улаанбаатарт болдог байсан. Манай аав нэртэй харваачдын нэг төдийгүй нум сум үйлдвэрлэгчдийн анхдагч нэг юм шүү дээ. Энэ утгаараа аавыг маань таньдаг, дурсдаг харваачид олон байдагт бид баярлаж явдаг. Тэр жил бид гэр бүлийг харваачдыг дэмжих шугамаар тэмцээн явуулж байлаа.
-Яагаад заавал гэр бүлийн харваачдыг дэмжих зорилгоор гэж. Магадгүй танайх удам дамжсан гэр бүлийн харваачид болохоор тэрүү?
-Энд онцолж хэлэх нэг юм бий л дээ. Харваа гэдэг бол гэр бүлийн, удам дамжсан байдлаар дэлгэрдэг. Зөвхөн ах дүүс биш, тэдний найз нөхөд ч ирж харвааг сонирхсоор харваач болдог. Гэтэл 2000 оноос Сурын холбооноос хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр Үндэсний сурын харваа, гэр бүлийн харваа болсон гэж орон даяар цацаж байсан. Энд бид болон удам дамжсан, гэр бүлийн маш олон харваачид эмзэглэсэн. Гэрийн харваагүйгээр Монголын харваа хөгжихгүй. Одоо ч гэсэн гэр бүлийн харвааг дэмжих талаар маш муу анхаарч байна. Тийм учраас гэр бүлийн харвааг нийтийн хүртээл болгож, тэдний алдар нэрийг улсад дуурсагдах зорилгоор хийж байлаа.
-Тантай санал нэг байна. Ер нь харваачдыг харж байхад эхнэр нь юмуу эсвэл хүүхдүүд нь харвадаггүй харваачид гэж байдаггүй.
-Бараг байдаггүй. Гэр бүлээрээ харвадаг олон хүн байна. Гэр бүлээрээ мэргэн цол авсан хүн ч байдаг. Эхнэр нь мэргэн, нөхөр нь мастер, эсвэл нөхөр нь мэргэн, эхнэр нь мастер гээд л. Ер нь мэргэчүүл дунд ээж охин хоёр мэргэн л байдаггүй. Гэтэл гэр бүлийн харваачдыг ерөөсөө алдаршуулдаггүй. Манай гэр бүлийн хүн Цэрэндулам ч харвадаг. Манайхан гэр бүлээрээ харвадаг болохоор аяндаа уусаад харвадаг болсон. Эхнэр маань Сүхбаатар аймагт хэд хэдэн удаа түрүүлсэн. Манай хүүхдүүд бүгдээрээ харвадаг байгаад сургууль, соёл гээд харвахаа байсан. Улсад том хүү маань харваж, улсын аваргаар хүүхдээ дагуулаад ч явж байлаа.
-Сүхбаатар аймагт амьдарч байхдаа сурын спортыг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулсан гэж сонссон. Тэнд хэр удаан амьдарсан юм бэ?
-Сүхбаатар аймагт 1983 оноос 1992 он хүртэл амьдарсан. Тэр үед Сүхбаатарт наадмаар хоёр гуравхан хүн хэдэн сум тавьсан болоод, сумдад нь огт сур харвадаггүй байлаа. Аймагтаа ч зарим жилдээ харвахгүй. Тэгээд би Сүхбаатар аймгийн мастер Гомбо гэж харваачтай уулзаад наадмаар сурын харваа явуулъя гээд бэлтгэл хийж байтал хүмүүс өөрсдөө сонирхоод ирдэг байсан. Өөрийнхөө нумаар харвуулсаар нэлээн хэдэн харваачтай болоод, жил бүр аймгийн наадмаар сур харвуулдаг болсон. Миний Сүхбаатарт харвуулж байсан хүүхдүүдээс Хүрэлбаатар спортын мастер, Галбадрах дэд мастер болсон. Сүхбаатарт миний нэлээд хэдэн шавь байгаа. Зөвхөн аймагт ч биш улсын наадамд авчирч харвуулж байсан. Сүхбаатар аймгийн баг гэж бүрдүүлээд Эрээнд очиж аавынхаа нэрэмжит тэмцээн зохиож байгуулж, Хөдөө аралд болсон "Монголын нууц товчоо"-ны 750 жилийн ойд хүртэл ирж байсан.
-Тухайн үед Сүхбаатар аймгийн Биеийн тамирын хорооноос сурын спортыг дэмждэг байв уу?
-1980 онд сурьг ил дэмждэгтүй, өөрийнхөө бор зүрхээр явж байлаа. Ямар сайндаа 1989 онд улсын аваргад явуулахгүй, эардал өгөхгүй, "чи харвадаг ч юмуу, үгүй ч юмуу" гэдэг байсан. Хэрвээ надад зардал өгч, улсын аваргад явуулбал би дэд мастер болоод ирье гэж
хэлээд 1989 онд улсын аваргын тэмцээнд ирж харвасан. Гэсэн ч дэд мастер болж чадаагүй л дээ. Тэгээд наадамд харвамаар санагдаад телевизээр "Сүхбаатарт сурыг хөгжүүлж байгаа, наадмаар харвана" гэж ярилцлага өгчихөөд цуг явсан залуугаа "чи очоод наадам тэмцээнээ явуулчихаарай, би наадмаар харвамаар байна" гээд Сүхбаатар руу буцаачихсан. Харвадаг хөгшчүүл ч гэсэн "чиний сум сайхан байна, чи хэд хоног бэлтгэл хийгээд наадамд харвахгүй юу" гэж хэлсэн нь нөлөелж би үлдсэн. Тэгээд наадамд харваад, спортын мастер брлж байлаа. Энэ наадмаар Дагвасүрэн гуай 33 оноогоор түрүүлж мэргэн болоод, Ховдын багшийн дээдийн багш Халтархүү бид хоёр 31 оноотой тэнцэж товхлоод, би 2-р байранд орсон юм. Улсын аваргад ирэхдээ ам өгчихөөд дэд мастер болж чадаагүй хор шарандаа опортын мастер болсон доо.
-Спортын мастер болчихоод нүүр бардам Сүхбаатарт очсон байлгүй. Сүхбаатарынхан яаж хүлээж авсан бэ?
-Тэр үед сурвалжлагч буруу зарлачихсан. Сүхбаатар аймгийг Сүхбаатарын район гээд
зарлачихсанаас болсон юмуу нэг их сүртэй юм болоогүй. Очиход дарга нь ч солигдчихсон байсан. Шинэ дарга Батбилэг гэдэг хүн гайгүй дэмжсэн. Ер нь хөдөө орон нутагт дасгалжуулагч, дарга нь аль мэргэжлийнх байна тэрийгээ түлхүү хөгжүүлдэг, бусдыг нь орхигдуулдаг санагддаг.
-Та одоо аймагтаа харваж байна уу?
-Би Дорнод аймгийн төвөөс 230 км-т байдаг Онон гэж хилийн ойролцоох нутагт мал малладаг. Малтай болохоор тэмцээн уралдаанд оролцож чаддаггүй юм. Хилд ойрхон болохоор өвөл мөсөөр Оросууд орж ирээд адуу хулгайлчих гээд байдаг учраас адуугаа хараад өвөл нь бүр завгүй болчихоод байна.
Д.Энхтуяа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна