Ж.Сумъяа: Өвлийн адууг жин цохиулчихалгүй уях хэрэгтэй
Өнөөдрийн зочноор Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул, Аймгийн Алдарт уяач Ж.Сумъяа оролцож байна. Мориор дамжсан үндэсний их соёлыг үр хүүхэд, ач гучдаа үлгэрлэн өвлүүлж яваа бууралтай хөөрөлдсөнөө хүргэе.
-Хэдэн оноос эхлэн морь уяж байна вэ?
-Би Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат хүн байгаа юм. Хөдөөгийн эгэл багачуудын л адил бага нас маань өнгөрсөн. Иргэний паспорт авах хүртлээ хурдан морины унаач хүүхэд байлаа шүү дээ. Ингээд төдөлгүй цэрэгт татагдаж, ирээд бригад, багийн дарга, нягтлангаар ажиллах болсон. Хуучин чинь одоотой харьцуулшгүй. Тийм болохоор тэр бүр боломж гардаггүй байлаа Гэсэн ч дуртай юм болохоор орхиж болдоггүй юм билээ. Яаж ийж байгаад л амжуулсаар 1966 он хүргэсэн. Тухайн үед уясан морьдоо хадам аавынхаа нэр дээр мордуулдаг байлаа. Түүнээс хойш 1990-ээд он гэхэд 120 гаруй морь уяж, 60 гаруй айраг түрүү хүртсэн амжилтаараа аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн. Одоо ч нас яваад морь уяхгүй байна.
-Хадам аав тань бас морь уядаг байсан юм уу?
-Миний хадам Дорноговь аймгийн харьяат Балийн Жагаа гэж Дорноговийн гаралтай олон сайхан хурдан адуутай хүн байлаа. Аймаг сумандаа айраг түрүү алдана гэж байхгүй дээ. Бид 1955 онд танилцаад 11 жилийн дараагаас хамтран морь уях болсон юм.
-Тухайн үед хаагуур хаагуур наадаж байв?
-Одоо шиг дуртай газар руугаа ачаад л гарчихна гэж байсангүй. Сумаасаа гарч уралдана гэдэг амаргүй. Олон км замыг туулан байж уралдах болдог байсан болохоор сум орон нутагтаа л наадчихдаг байлаа. Тэгээд ч миний үед одоо шиг уралдаан олон байсангүй. Зундаа л ганц уралдана. За бас тэжээлээр тэжээнэ гэж байхгүй. Зөвхөн бэлчээрээр л морь малаа уяж уралдуулдаг байлаа. Харин сүүлийн жилүүдэд аймагтаа наадаж, хоёр айраг хүртсэнийг маань орон нутгийн уяачдын холбооноос үнэлж, аймгийн Алдарт уяач цолыг олгосон гэж боддог юм. Тэр үед ийм олон сайхан наадам болдог байсан бол уяад л, уралдаад л байх байсан болов уу. /инээв/
-Таныг ид морь уяж байхад ана мана “үздэг” ямар ямар хурдан хүлгүүд байв даа?
-Надад их олон сайхан адуу байсан л даа. Энд нэгэн түүх сонирхуулахад надаа нэг халиун азарга байлаа. Би сумынхаа наадамд барилдаж үзүүрлээд, даагаар шагнуулах бичиг авсан юм. Тэгээд нэгдлийн адуунаас сонгож авч байсан. Нэг их даахьтай адуу сонготол адуучин нь “та энэ олон адуунаас очиж, очиж энэ муу даагыг аваад байхдаа яахав дээ” гэж билээ. Тэгэхэд нь би тоглоом болгон “хэзээ нэг өдөр Сумьяагийн нэртэй хурдан эсвэл хатиртай морь гэж ярих байх даа” гэж хэлж байсан. Үнэхээр ч надад ирсэн жилээ Хүрмэн сумандаа айрагдсанаас хойш олон жил сайхан давхисан.
-Хэзээний малд “нүдтэй” байжээ дээ?
-Гярхай өвгөдийн хажууд юу шалихав. Ердөө хоёрхон удаа адуу сонгоход алдаагүй шүү. Тэр хоёр адуу маань хоёулаа л олон жил хурдалсан байдаг юм. Халиун азарганыхаа тухай түрүүн ярьсан даа. Нөгөөх нь хар даага маань байгаа юм. Бадамсүрэн гэж хүн Төвд орохоор адуугаа зарж байхад нь таарч хар даагаа худалдаж авч байлаа. Манайд ирээд Хүрмэн болон ойролцоох сумдад хэд хэдэн удаа их сайн давхисан. Энэ хоёр хурдан буянгийнхаа ачаар олон ч наадамд цулбуур өргөж, олон ч сайхан хүмүүстэй уулзаж, нөхөрлөж явлаа.
-Цулбуур өргөсөн олон наадмаас сэтгэлд хамгийн тод үлдсэнээ сонирхуулаач?
-Жаахан таагүй зүйлээр эхлүүлэх нь дээ. 2000 он юм даа. Тэгэхэд манай аймаг зудтай, зутруухан өвөлжсөн. Би Дундговь аймаг руу отроор явж нэг ч малын гарзгүй ирсэн ч харамсалтай нь 30 гаруй тооны хурдан голдуу адуунуудыг маань хулгайч аваад явчихсан. Тэр жил надад 24 хар, бор зүсмийн унага үлдсэнээс 16 нь эр унага байсан. Ингээд гурван жилийн дараа Хүрмэнгийн 80 жилийн ойн наадамд хар даага маань хол тасархай түрүүлсэн. Газар газрын шандаст хурдан хүлгүүдээс цойлоод гараад ирэхэд нь өөрийн эрхгүй л цээж өөд нэг юм огшоод ирсэн дээ. Тэгэхэд “эр хүн туг ч барина, тугал ч хариулна” гэдэг энэ байхдаа гэж өөрийн эрхгүй бодсон. Тийм болохоор сэтгэлд их л тод үлдсэн байдаг юм. Мэдээж бас анхны наадам ч сайхан даа. Би чинь 16 настайдаа анх удаа морь уяад, өөрөө унаж түрүүлгэж байлаа шүү дээ. Бас тэр анхны хар даага байна. Өөрөө сонгож аваад, өөрийнхөө нэр дээр мордуулан айрагдуулчихаад магнай хагартлаа баярлаж байлаа. Залуу ч байж дээ. Дээлэндээ багтахгүй болтлоо хөөрсөн байх шүү. Тэрнээс өмнөх морьд маань хадмын нэр дээр давхидаг байсан. Хашир өвгөнөөс их ч юм сурсан даа. Тийм ч болохоор ямагт талархаж явах ёстой хүмүүсийн маань нэг байгаа юм.
-Уяач өвөө, аав хоёрынхоо удмыг залгаж хүүхдүүд тань морь уяж байна уу?
-Би 14 хүүхэдтэй. Найман эрэгтэй хүүхдийн маань тав нь морь уяж байна. Ямартаа ч уясан морьд нь хурдан байгаад сэтгэл өег явдаг юм. Одоо ч нас дээр гарсан болохоор хөвгүүддээ өөрийн мэддэг чаддагаа заасан шигээ суудаг ажилтай болсон. Насаараа хийсэн юм болохоор мориноос хол байж яагаад ч чадахгүй юм билээ. Хөвгүүд маань сүүлийн үед адууныхаа цусыг сэлбэх ажлыг сайн хийж байгаа. Сүүлд Дорноговь аймгаас нэг шар хээр азарга авсан нь олон түрүү, айраг хүртсэн.
-Буурал уяач хөвгүүддээ юуг онцлон захидаг вэ?
-Шүүмжлэлтэй хандах юм бас байх юмаа. Харж байхнээ сүүлийн үед залуучууд адуу малаа эдэлж хэрэглэх тал дээр маруухан болоод байгаа санагдаад байдаг юм. Болж өгвөл биеийн амрыг харж, мотоцикль унаад л явж байх санаатай шүү. Залуучуудадаа “адуу малаа зөв эдэлж бай. Давхиулж ирчихээд сайн хөдөлгөж бай. Мөн гурван есийн хүйтэнд морио сайхан хөлөргөөд хөлдөө” гэж байнга л хэлдэг. Одоо өвлийн улиралд уралддаг болсон цагт “жин цохиулахгүй уяарай” гэж аминчлан захидаг юм. Хэрэв жин цохиулчих юм бол чацага их алдана, явдал муудана гээд сөрөг юм их гарах гээд байдаг талтай. Ер нь мэдэж сурсанаа заагаад өгчихсөн л гэж хичээдэг дээ.
-Ярилцсанд баярлалаа.
А.Мөнх-Эрдэнэ
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна