Ц.Амарбаясгалан: Ижийгийн зөвлөснөөр аав маань морьдоо уядаг байсан
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Шанхайн алдарт уяач Ханшин баавайн охин Ц.Амарбаясгалантай ярилцсанаа уншигч танд хүргэж байна.
-Ээжийг тань нутгийнхан эмэгтэй хүн гэхэд адуу гарамгай сайн таньдаг хүн байсан гэлцэх юм. Та ээжийнхээ тэр чадварыг хэзээнээс мэдэх болсон бэ?
-Миний ээжийг Баярын Цэеэнхүү гэдэг. Одоо байсан бол 97, 98-тай хүн байх байж. Хар багаасаа адуутай ойр өссөн болоод хурдан морийг гаргууд сайн таньдаг хүн байж билээ. Ижийгийн жинхэнэ эцэг Гочоо тайж гэж байсан ч нагац ах Баяраараа овоглодог. Эхээс гурвуулаа, айлын том нь. 11 настай байхдаа хөдөлгөөний үеэр өнчирч хоёр дүүтэйгээ гурвуулаа амьдардаг болсон гэдэг. Амьдрахын эрхээр хар багаасаа амьдрал үүрч эрдэм номын мөр хөөлгүй мал маллаж гэрээ авч явдаг байсан юм билээ. Тийм болоод ч тэрүү зүгээр суухыг мэддэггүй хүн байсан. Эмэгтэй хүн гэхэд 11 настайгаасаа эхлээд л эмнэг сургасан гэдэг юм. Ижийгийн эцэг Гочоо тайжийнх олон бүүдэн цоохор адуутай айл байж. Аав нь нэг жилийн 13 цоохор дааганаас хамгийн отгоныг барьж ээжид сургаадах гэж л дээ. Тэгэхэд ижий голж “ийм жаахан амьтныг уу” гээд чамлаж байсан гэдэг.
-Адуунд эрэмгий байжээ дээ?
-Харин тийм. Тэгсэн нөгөөх нь яггүй амьтан байсан гэдэг. Ямар сайндаа л аав нь “отгон цоохор дааганаасаа ойчив доо” гэж байсан гэдэг.
-Тэгээд номхруулж дийлсэн гэнэ үү?
-Арван хэдэн хоног ноцолдож байж арай гэж амыг нь мэдүүлсэн ч тэгтлээ номхролгүй өглөө чөдрөөс нь салгаад унахад л булгидаг их эмнэг даага байсан гэж ярьдаг байсан.
-Түрүүн та хөдөлгөөний үед өнчирсөн гэж байсан?
-Гадаадад гаргадаг байсан 1932 оны үе шүү дээ. Гочоо тайж жин тээж ирээд суман дээрээс баригдан, түүнээс хойш ээж маань өрх толгойлж үлдсэн гэдэг юм. Бүр хоёр дүүгээ аваад Өвөрмонгол руу хүртэл явж байсан юм билээ. Тэгээд 1939 онд Монголдоо ирж мал маллан амьдрах болсон гэдэг. Манай ээж харахад жижиг биетэй, намхан нуруутай хүн боловч унах морио өөрөө уургалчихдаг. Ёстой нөгөө хүмүүсийн ярьдгаар муухан эрээс дээр хүн байсан юм.
-Аав нь олон цоохор адуутай хүн байсан гэсэн. Тэдгээр нь өвлөгдөж ирсэн үү?
-Миний ээж тийм олон адуутай байгаагүй ээ. Миний мэдэж байгаагаар нэг хар азаргатай байснаа сүүлд овоо хэдэн адуутай болсон. Ээж маань морь сайн таньж шинжинэ. Бас их сайхан эдэлдэг хүн байсан. Одоо эргээд бодохоор адууг эдэлгээгээр уядаг байсан юм шигээ.
-Яахав?
-Өглөө барьж уячихаад орой тавина. Маргааш өглөө адуу ирэхээр ахиад л барьж аваад уячихна. Ижийгийн ингэж хөнгөрүүлсэн адуу ямар ч үед цуцна гэж байдаггүйсэн. Ингэж хөнгөрүүлсэн шарга хязаалан байдсаа унаад сумын төв рүү таван эрэгтэй хүмүүстэй хамт багийн ажлаар явдаг юм. Нөгөө хүмүүс нь бүгд хос морьтой, ижий л ганц байдастайгаа. Багийн хурал нь тараад орой харихаар явахад ээжийн унасан байдас хазаар дараад ергөөд байдаг. Нөгөө хос морьтой хүмүүс морио солиод л яваад байсан гэдэг юм. Бас нэг соёолон хар морийг ээж маань бага наснаас нь эхлээд л унадаг байсан. Биднийг “ганц энийг нухлаад байдаг юм бэ дээ” гэхээр “тэгж байгаад цоорноо. Морь болоод давхих юм” гэнэ. Нээрэн ч ижийгийн хэлсэнчлэн хар үрээ нийлсэн жилийнхээ наадамд түрүүлсэн. Тэгэхдээ ээж маань өөрийнхөө нэр дээр морио уралдуулж байгаагүй. Дандаа аавын нэр дээр давхиулдаг байсан. Тэр хар морио Александрын аавд зарж, надад гэрийн мод авч өгч байсан юмдаг.
-Хурдан гэдгийг нь яаж таньсан тухайгаа ярьж байсан уу?
-Яаж гэдгээ хэлдэг байсан ч бид тогтоохооргүй байсан байлгүй дээ. Намайг 5-р ангид байхад Хүрмэн сумаас адуу туусан хоёр хүн ирж, Шавагтайд адуугаа усалж байтал ээж очоод “энэ шарга охин даагаа надад өгчих” гээд өөр даагаар солиод авчихаж билээ. Тэр шарга даага манайд ирээд олон сайхан хурдан буян гаргаж өгсөн. Ер нь унаганы зэлэн дээр ирээд “Энийг л уяхаар юм байна даа” гээд шууд хэлдэг байсан. Морьтой хүн ирж буй чимээнээр туурайн төвөргөөг нь сонсоод унаж яваа морь нь тийм адуу байна гээд шууд л хэлнэ. Наадмын өмнөх сунгааг үзчихээд айрагдах адууг алдалгүй хэлдэг байсан гэж нутгийнхан ярьдаг юм билээ.
-Нутгийнхандаа хурдан морь шинжиж өгдөг байсан гэлцдэг?
-Манай нутагт Наваан гэж мундаг уяач байсан. Намхай гэж бас их айхтар өвгөн байлаа. Тэр хүмүүс манайд ирчихээд “ээжийг манай адуун дээр хүрээд очооч” гэхийг би нэг бус удаа сонсож байсан шүү. Тэгэхэд ээж “та нарын дэргэд би юугаа мэдэхэв дээ“ гэсэн хэрнээ үзэж өгнөө. Бас далаар, зоосоор мэргэлж өгнө. Эргээнд бодоход их цэнэж ярьдаг хүн байсан юмуу. “Мэдэхгүй дээ, хүү минь. Тэгвэл тэгчих юм болов уу даа. Олон үсэргээний ч хэрэггүй юм уу. Хэн мэдэхэв өөрсдөө л мэд” гэх зэргээр л зөвлөгөө өгнө. Түүнээс яг тэг ингэ гэж хэлж байгаагүй санагддаг юм. Морины уяан дээр гадны хүн очихыг их цээрлэнэ. Өөрөө ч гэсэн наадамд сойж буй морины шон дээр очихгүй, алсаас л харна. Морь хутга суухад сэвийг нь шууд хэлнэ. Норовдоржийн бор азаргыг эндэхийн өмнөхөн хүртэл мэдчихсэн байсан юм даа.
-Эндэх нь гээд үү?
-Үгүй ээ. Тэр жил их олон хүн уяан дээр нь ирж хараад явсан юм. Тэгсэн тэрний дараа “энэ бор азарга нэг л өөр болчихлоо. Эд нарт хэлээд юу гэхэв дээ” гэж байсан гэдэг. Нээрэн ч ямар ч адуутай нийлж байгаагүй бор азарга Занданбал гуайн хар халзан азаргатай нийлж тэлэгдээд бахардаж эндсэн шүү дээ.
-Ээж тань юунаас боллоо гэж байсан бэ?
-Гадны хүн уяан дээр ирээд адуунд хүрэх төдийд л хурдан морь сэвтдэг гэдэг байсан.
-Би андуураагүй бол таныг энэ нутгийн эрдэмт уяачдын нэг Ханшин баавайн охин гэсэн санагдана?
-Тиймээ. Би ижийгээрээ овоглодог юм. Миний ээж Ханшин Баавай гэдэг хүнтэй бага наснаасаа үерхэж яваад айл гэр болсон юм билээ. Гэлээ гэхдээ өрх гэрийн хувьд хоёр тусдаа. Эхнэр нөхөр боловч тус тусдаа өрх толгойлсон мэтээр амьдардаг байж л дээ. Тэр үед малтай байхын тулд нэг гэрийн хүмүүс хэр нь тэгж явдаг байсан юм билээ. Түүнээс болоод би ижийгээрээ овоглодог юм.
-Аавынхаа тухай бидэнд ярьж өгөөч?
-Морь сайн уяж, уяаны засал сайн хийнэ. Бас уртын дуу сайхан дуулчихдаг, архинд дуртай мөртлөө, морь уяж байхдаа огт амсдаггүй тийм хүн байсан. Наадам дууссаны дараа бол 2-3 өдөр ууна.
-Таны бодлоор ээж аав хоёрын тань хэн нь илүү уяач байсан бэ?
-Хэлж зөвлөхийн хувьд ээж сайн хэлнэ. Аав бол морио уяна, ээжийн зааж зөвлөснөөр ажлаа хийнэ. Морь засахдаа хүртэл хоёулаа ярилцаж байгаад л засчихна. Манай нэг хязаалан айлын адуунд байж байгаад агтлуулчихаад түүнээсээ болоод тамирдчихсан байсан. Нөгөөх нь тамир муутай хөлсөлж байхад л шургачиж ойчоод болдоггүй. Аав энийг уяхын хэрэг байна уу гэтэл ээж “өө наадах чинь гайгүй ээ. Дороо тамир суучихна” гээд хонины сүүгээр эмчилж байсныг би санаж байна. Тэгээд л уяж уралдуулахад л түрүүлж байсан юмдаг.
-Уяачдын охин хурдан морь унаж л байсан байлгүй?
-Уналгүй яахав. 5-16 хүртлээ хурдан морь унасан. Намайг морь унадаг байхад манайх нас болгонд гурван морь уяна. Тэгээд айлуудынхаа хүүхдүүдийг бас гуйж унуулна. Өөдөс, Цэдэв гэж хүүхдүүд унадаг байсан. Тэр олон морийг наадамд авч явах мөн ч бэрх шүү.
Нэг их том даавуун уутанд ногтнуудаа хийж үүрчихээд л жаахан гэлтгүй зүтгэдэгсэн. Аав маань жаахан ядруухан биетэй хүн байсан. Аймгийн төв ортол 2-3 хоног тэмээн хөсөгтэй олон морь хөтлөөд л явна шүү дээ. Хурууд амандаа хийчихээд л халуун наранд үүрэглээд явдагсан хөөрхий.
-Тэр үеийн хүүхдүүд бага гэлтгүй ачаалал үүрдэг байж дээ?
-Хэлээд юу гэхэв. Хүн бүл цөөнтэй хөдөөний хүмүүс хүүхдээ л зарна шүү дээ. Би чинь таван том хүний дунд 10 нас хүртлээ эрхийн мангар өссөн. Тэгэхдээ л гэрийнхээ бүх ажлыг хийдэг байсан. Өглөө адуугаа хурааж ирж унагаа уячихаад хүйтэн юм уугаад л хонинд явна. Малаа услана. Гүүгээ саана. Нар шингэхээс өмнөхөн тэмээгээ хураана гээд хөдөөний ажил юу эс мундахав. Заримдаа морин дээрээсээ буулгүй хүйтэн юм залгилаад л хониндоо явна шүү дээ. 20 гаруй км газраас тэмээгээ цуглуулаад шөнө дөлөөр ирнэ. Жаахан байсан юм байж айдаггүй л байсан юм байх даа гэж одоо бодогддог шүү.
-Та айлын ганц хүүхэд юм уу?
-Хоёулаа. Ганц охин дүүтэй. Тэр маань 16 жилийн дараа төрсөн. Тийм болохоор хамаг л ажилд би л томилогдоно шүү дээ. 5-р ангиасаа эхлээд л худаг гаргах, хонь хяргах, өвс хадлан авах гээд олон нийтийн ажилд гэрээ төлөөлж явдаг байсан.
-Таныг энэ хүмүүс унтаагаараа морь түрүүлгэсэн гээд байх юм. Тэр ямар учиртай юм бэ?
-Анх таван настайдаа Цэрэнбалжир гэж өвгөний шарга соёолонг унасан юм. Тэр үед асар эргүүлээд морьдоо гаргадаг байлаа. Тэгсэн би тэр хооронд унтчихгүй юу. Тэгээд морьд эргэхэд унтаагаараа явж байсан юм билээ. Тэгсэн манай нутгийн Норовдорж гуай хүрэн морьтой давхиж ирээд “морио ахиул ахиул” гээд хашгиртал морь нь булгиад үлдчихэж. Би ч аль ухаанаа олоогүй давхисаар түрүүлж ирчихээд, ирсэн хойноо “морь ахиулна гэж яадаг юм бэ” гэж асууж байсан гэдэг. Тийм л амьтан морь унаж байсан байхгүй юу.
-Таны үр хүүхдүүдээс өвөөгийнхөө уяаны эрдмийг өвлөж шийрийг нь хатааж буй хүмүүс бий юу?
-Манайх хоёр охин, гурван хүүтэй. Хөвгүүд маань цөм морь уяна. Ээж аавын маань дайнд хүрэхгүй ч өөрийн гэсэн дөртэй гайгүй л уяад байна. Гурвуулаа аймгийн Алдарт уяач цолтой. Буурлын буян аав ээжээс минь үлдсэн удамт хүлгүүдээрээ сайхан наадаж байгаа.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморь танай гэр бүлийг өнө мөнхөд ивээж явах болутгай.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Даваа, 11:59 минут Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна