Алдар цолоор шагнуулаагүй ч алдар нь мөнхөрсөн уяач
Санжаадорж
Хардэл жанжин бэйсийн хошууны гол хийд нь Ганданшадавдаржаалан хийд юм. Түүний нэг томоохон салбар хийд нь нутгийн зүүн хэсгийг хамарсан Алтан булгийн хийд байжээ. Хошууг татан буулгахад Алтан булаг хийд орчмыг Өлзийт сум болгосон байна. Өлзийт сумын дэргэд Бүрэн цогтын уурхай нээгдэж тэнд ажил алба хийхээр олон газраас хүмүүс очсоны дотор морины хорхойтон Цэвэгийн Дорж байжээ. Дөрвөн бодын хязгаартай уурхайн ажилчин Ц.Доржид морь уяна гэдэг үнэхээр дарамттай байсан ч санасандаа хүрч дийлж гарсан хүн.
1956 онд Мөнххаан сумын Балдан өвгөнөөс морь 500 төгрөгөөр Дэндэв тайжийн адууны хээр азарганы төл халтар шүдлэн үрээ авч уяад Өлзийт сумын наадамд түрүүлгэжээ. Энэ үрээ гурав түрүүлж, нэг аман хүзүүдэн ид хурдлах хавчиг насандаа азаргатай ноцолдон гэмтэл авч үхсэн байна. Халтар үрээ хурааж явсан Баянхутаг сумын их уяач шаазан Шаравын адууных гэлцдэг хөндлөн Бавуугийн алаг гүүнээс халтар үрээний төл алаг унага гарчээ. Уяач Ц.Дорж хөндлөн Бавуугаас алаг унагыг морь, 1000 төгрөг, хоёр шил архитай очиж авчээ гэхэд нутгийнхан унага ийм их үнэтэй авлаа гэж үү? гэж гайхаж байжээ. Алаг унагыг дааган цагаас нь түрүүлгэсээр “Баадуугийн их алаг“ хэмээгдсэн алдарт хурдан азарга болсон юм. Их алаг азарга 4 түрүүлж, 1 аман хүзүүдэн хурдаараа гайхагдаж байх үедээ хөлдөө гэмтэл авч уяж болохгүй болсон байна. Гэвч төл сайтай азарга байлаа. Алаг азарганы төл 25 азарга төрсөн. Тэр нутагт түүний угшилгүй айл бараг үгүй юм. Их алагийн үр “Баадуугийн” самбаа цагаан алаг азарга 2 түрүүлж, 2 аман хүзүүдэж, 6 айрагдсан гэдэг. Улсын 80 жилийн ойн наадамд түрүүлж, аймгийн 80 жилийн ойд аман хүзүүдсэн Дарамренчингийн алаг азарга нь “Баадуугийн” их алаг азарганы төл Лхагваагийн алагийн үр ажээ. Хулгайн гараар ороод идэшинд туугдаж явсан алаг үрээг уяач Дарамренчин авч аз нь гийж, улсад түрүүлгэснээс хойш угшил удам нь илэрсэн байдаг. .
Уяач “баадуу” хэмээх Дорж нь өөрийн авьяас чадвараараа олонд хүндлэгдэн мөнхөрсөн уяач хүн. Тэрээр жилдээ ганц наадамтай социализмын үед уралдсан наадмаасаа 120 гаруй айраг түрүү авч байснаас 45 түрүү, мөн тийм тооны аман хүзүү авсан амжилт нь тэр үед байтугай одоо ч түүнтэй жиших билиг авъяаст уяач үгүй юм.
Тэрээр харааны ой, гарын уртай авьяаслаг зураач байсныг тэр бүр мэддэггүй байжээ. Морь болгоныг өөр өөрийн шинжээр нь зурдаг, харсан хүн шууд л таньдаг, тэр бүү хэл “Ийм азарганд ийм гүү таардаг” гээд зураад үзүүлдэг. Тиймээс ч азарга гүүний тохироог нарийн сайн мэддэг байсан байна. Түүний их алаг азарганы төл зургаан гүүнээс гарсан 25 азарга, самбаа цагаан бага алаг азарганы төл 11 азарга, байны буюу дэлдэн хүрэн азарганы төл 6 гүүнээс гарсан 18 азарга, их хүрэн азарганы төл 6 азарга гээд 60 гаруй хурдан азарга төрсөн байдаг. Эндээс төрсөн олон хурдан их насны морийг тоймлож оруулбал бүр ч олон тоо гарах бизээ. Зөвхөн тэдгээр азарганууд сумаасаа гадна Сүхбаатар аймгийн Мөнххаан, Сүхбаатар, Эрдэнэцагаан, Асгат, Халзан, Уулбаян, Түвшинширээ, Баяндэлгэр, Түмэнцогт сумд, Төв аймаг, Морин спортын төв клуб, нийслэл хот, Хэнтий аймгийн Баянхутаг, Галшар, Бор-Өндөр, Дархан, Баян-Овоо, Дадал, Норовлин сумдад үнэлэгдэн тарж, тэр бүү хэл Өвөрхангай, Архангай аймгуудад хурдлан одоо ч эзэн хүнээ баясган нутаг орныхоо нэрийг цоллуулан хурдалж байгаа нь уяач Ц.Доржийн нууц эрдмийн бодит биелэл юм. 1991 онд өвгөн уяач улсын наадамд “будан” азаргаа долоод оруулж буцахдаа, “энэ шинэ нийгмийн сайхан цаг залууд маань ирсэн ч болоосой” гэсэн гэдэг. Алдар цолоор шагнуулаагүй ч ард түмэндээ үнэлэгдэн мөнхөрсөн алдартан билээ тэр.
/үргэлжлэл бий/ 2013.01.27
Намсрайцэрэнгийн Санжаадорж
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна