Баруун түмний Иш Төмөр тайжийн түүх оршвой
/СТА, жүжигчин Ч.Авирмэд/
Намтрын товчоон
Баруун түмний Иштөмөр тайж 1935 онд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын “Хөх сүмийн гол” хэмээх газар малчин Чойжилын ууган хүү болон мэндэлжээ. Түүний бага нас тэр үеийн хүүхдүүдийн нэгэн адил хурдан морь унан, хурга ишиг хөөсөн шиг өнгөрсөн ч үргэлж дардан байсангүй. Арав хүрээгүй байхад нь аав ээж хоёр нь салж, тэрээр ээж, дүүгийнхээ хамт амьдрах болжээ. Удалгүй ээж нь өөр хүнтэй ханилсан ч, отгон дүүг нь мэндэлснээс хойш тун удалгүй хорвоогийн мөнх усыг үзүүлсэн гэдэг. Тэр үед 11 настай байсан Авирмэд, дунд дүүгээ хөтлөн уйлсаар сургуулийнхаа дотуур байранд амьдрах болсон хэмээн хожмоо дурсан ярьсан нь бий. Агентын худалдагч байсан аав нь тухайн үед бараа дутаасан хэргээр шоронд хоригдож байсан бөгөөд хэдэн сарын дараа суллагдан гарч ирээд хүүхдүүдийнхээ хамт амьдрах болжээ. 1953 онд Авирмэд дунд сургуулиа төгсөн Улаанбаатар хотод Хөгжим бүжгийн дунд сургуульд суралцах болж удалгүй аав, дүү хоёр нь араас нь ирснээр тэднийх хотын айл болсон түүхтэй. Хөдөөнөөс орж ирээд удаагүй, таних мэдэх хүнгүй тэднийг сургуулийн захиргаанаас нь харж үзэн гэр олгож, аавыг нь манаачаар ажиллуулах болсон байна.
Энэ Авирмэдэд демидрол өгчих юмсан
Өглөө нойроо харамласан бригадын зарим жүжигчид нь ийнхүү ярьдаг байжээ. Ч.Авирмэд сайн жүжигчнээс гадна бас сайн удирдагч байсан. Ямартаа л бригад нь улсын тэргүүний социалист хөдөлмөрийн бригадаар шалгарч тэр үедээ л бөөн юм болж байхав. Тухайн цаг үедээ энэ бол том алдар хүнд байлаа. Гэхдээ алдар хүндээс гадна үүрэг хариуцлага нь хавьгүй их байсан гэдэг. Машин нь шаварт суугаад хоноход жүжигчдээ даарах, өлсөх болов уу хэмээн нойргүй хонох. Сумын төвд оройтож ирлээ гэхэд хамгийн түрүүнд жүжигчдэдээ хоол унд залгуулж, хоноглох байр орон сууцыг нь хөөцөлдөнө. Өөрөөр хэлбэл, бригадынхан нь аавын эрх хүүхэд шиг л алган дээр нь бөмбөрдөг байжээ. Гэхдээ аавд нэг гэм бий. Эртэч түүний дуу тасалгаанд дуулдахад жүжигчид нь орноосоо өндийгөөд “Би боссон шүү” гэж хэлээд явахаар нь эргээд унтчихдаг, эргээд нэг хашгирахад АЖ, гавьяат гэлгүй бүгд год үсрээд босдог байсан гэдэг. Өвлөөс бусад улиралд бригадаар явчихдаг учраас хичээл нь амарсан үедээ хүүхдүүдээ нэг нэгээр нь дагуулан авч явна. Түүний хүчээр зургаан хүүхэд маань урлагийн хүний зовлон жаргалыг мэддэг болсон хэмээн ярина. Олон хоног хээр гадаа явахад хүүхдүүд нь өлсөж зовоох нь бага. Үнэтэй тоглоом нэхэн касснаасаа мөнгө зээлэхэд хүргэж байсан дунд хүүг нь эс тооцвол. 120 төгрөгний үнэтэй утаатай танк авна хэмээн мөнгө багатай аавыгаа дэлгүүрт шарсан Ганзориг хүү нь түүнээс хойш нэг ч удаа бригадаар яваагүй гэдэг. Гаднаас нь харахад бараа сүртэй ууртай юм шиг хэрнээ Ч.Авирмэд хүүхдүүдээ жигтэйхэн эрхлүүлдэг нэгэн байсан. Тиймдээ л одоогийн ханшаар 120,000-130,000 төгрөгний үнэтэй тоглоом зээл тавин авч өгч байхав. Ялангуяа бригадаар яваад ирсэн оройноо хүүхдүүдтэйгээ нийлээд бужигначихдаг байсан гэдэг. Тэрээр урлагийн буянаар Монгол орноо бүтэн тойроод зогсоогүй, дэлхийн олон орны тайзан дээр тоглож байсан. Үүнийг том завшаан хэмээн үздэг байжээ. Ч.Авирмэдийг нөхөд нь олонтой хүн хэмээн тодорхойлдог. Нээрэн ч түүнийг гэртээ байвал олны хөл тасрахгүй, чанасан махаар дүүрэн 10 литрийн түмпэн, гэрийн боорцогтой 20 литрийн ногоон саваа ширээний голд тавьчихаад ганц шил юм сөгнөчихсөн сууж байдагсан. Хүн их цуглардаг болоод ч тэрүү хүнс хоол ч ахиухан бэлтгэнэ. Багшийн дээдийн оюутан байхдаа хичээлээ тараад байранд байдаг хэдийгээ дагуулж ирээд цадтал нь хооллоод буцаана. Номонд их дуртай. Залуудаа хаана л ямар шинэ ном гарлаа гэнэ, хэзээний очиж авчихаад эхнэртэйгээ булаацалдаад уншина. Гар бөмбөг гайгүй тоглочихно. Гэхдээ тэрээр юу юунаас илүү цуглуулах хоббитой. Тэмдэг, марк, зоос, ил захидал гээд цуглуулахгүй зүйл ч байхгүй.
Түүний хань Ц.Цэнд-Аюуш: Ханийг маань хоёр ч удаа гавьяатад тодорхойлсон ч өгөөгүй
Хүүхдийн театрын байшингаас насны ханиа олсон нь түүний урлагийн хүн болсны бас нэгэн бахархал. Түүний хань нь ягаан Гажид хэмээн алдаршсан СТА, жүжигчин Ц.Цэнд-Аюуш. Хөдөөнөөс орж ирээд удаагүй дуугүй бүрэг залуугийн нүдэнд хотын ганган намхан цагаан хүүхэн шууд л туссан гэдэг. Харин айлын ганц эрх охины нүдэнд ирээдүйн нөхөр нь тордог ч үгүй байж. Ямар сайндаа л тэднийг гэр бүл болоход ажлынхан нь итгэхгүй “Энэ Цэнд-Аюуш муу Авирмэдээр тоглоод яахнав дээ. Энэ хоёр ч гурав хоноод салнаа” гэх хүн олон байсан гэдэг. Итгэлт баян буюу АЖ Очирбат одоо хэр нь уулзахаар энэ тухай сөхөж, “гурван жил биш гучин жил ханиллаа даа” хэмээн хошигноно. Харин Цэнд-Аюуш гуай энэ тухайгаа “гэр нэг чигт болохоор орой ажлаа тараад хүргэж өгнө, заримдаа манайд орж ээжийн гарын цайг ууна. Эхэндээ амсаж ч чадахгүй байсан борцтой будаатай цайндаа сүүлдээ жигтэйхэн дуртай болчихоод муу ээжээс минь байнга нэхдэгсэн. Бид гэрлэх үедээ өвгөн маань 26-тай, би 25-тай байлаа. Нас чинь оройтчихлоо гэсэн бусдын шахалт ч бидэнд их нөлөөлсөн байх. Үнэндээ бид дасч дурласан хүмүүс” гэнэ. Бие биедээ уусан дассан тэд 43 жилийг хамтдаа өнгөрүүлсэн. Тэрээр ханийнхаа тухай дурсамжаа ийнхүү хуваалцсан юм. Хүн гэдэг хажуудахаа амьд байхад нь нэг их анхаардаггүй юм билээ. Бурхан болчихсон хойно нь өвгөнийхөө ямар их чадалтай мундаг байсныг анзаарсан. Намайг бодвол гол дүрд олон тоглосон. Тэр дүрүүдийг нь харж байхад яахын аргагүй нэгэн үеийг эзэлсэн сайн жүжигчин байсан юм билээ. Дэлгэцийн киноноосоо илүү жүжигт их тоглодог байлаа. Тэр үед одоогийнх шиг бичлэг энэ тэр гэж байх биш. Тоглоод л өнгөрнө. Тэгэхээр одоогийн залуус мэдэхгүй байх нь аргагүй юм. Бид 40 гаруй жил ханилахдаа зургаан хүүхдийн аав ээж, есөн ач зээгийн эмээ өвөө боллоо. Залуудаа ажил гээд нэг нь ирэхэд нөгөө нь зөрдөг уулзах нь ч ховор байсан. Харин тэтгэвэрт гарснаасаа хойш сүүлийн арав гаруй жил дуунд гардаг шиг гаравч оровч хамт байлаа даа. Залуучууд итгэхгүй л дээ. Зарим үед биенийхээ царай зүсийг ч ховорхон харна. Сүүлийн хэдэн жил цайгаа хувааж уугаад зовлон жаргалаа ярьж, инээж хөхөрч суулаа шүү дээ. Ач зээгээ тойруулаад хөгжилдөж суусан тэр мөч бидний амьдралын хамгийн сайхан мөч байж дээ. Даанч дэндүү богинохон байсан. Одоо ч ханийгаа үгүйлэхгүй өдөр цөөн юм даа. Хүүхдүүд байхгүй ганцаараа үед бол байнга л бодогдоно. Манайх гурван охин, гурван хүүтэй. Хоёр хүү маань тэр чигээрээ аав. Зарим нэг нь залуу Авирмэд гээд зогтусдаг гэсэн. Ямар нэгэн өвчин хэлдэггүй байсан хань маань гэнэтхэн харвалт өгчихсөн. Яав ийв гэсэн зүрхнээсээ болжээ л гэсэн. Түүнээсээ болоод хэлгүй болчихсон. Жүжигчин хүн хэлгүй болно гэдэг юу юунаас илүү хэцүү байсан байлгүй дээ. Хэлсэн зүйлийг нь ойлгохгүй болохоор бухимдана. Долоон сар гаруй хэвтэрт байсан. Манай өвгөн чинь залуудаа 185 см өндөртэй биерхүү хэн ч харсан сайхан залуу байлаа. Насны аясаар жин нэмсээр 130-140 кг хүрсэн юм. Бурхан болохынхоо өмнө өвчиндөө шаналан нэлээд турсан ч 100-гаас буураагүй. Өвчтэй зовлонтой үед Цэндсүрэн, Чойжилсүрэн, Рэнцэнханд, Энхтуяа нарын хэдэн бүсгүйчүүд л эргэж тойрч сэтгэлийн дэм өгч байсан даа. Амьд сэрүүн байхад нь хоёр ч удаа гавьяатад тодорхойлсон. Эхний удаа нь Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаад өнгөрсөн. Хоёр дахь удаад нь театр тарсан, дэмжих хүн алга гээд л сураг нь тасарчихсан. Гаднаа хэлэхгүй ч гэсэн дотроо их л горьддог байсан юм шиг байгаа юм. Сүүлдээ “би ч яахав, чамд л нэг юм өгчихөөсэй ” гэдэг байсан. Авлаа гээд мөнхийн ус уух биш одоо ч тэрүүгээр яахав дээ. Тэртээ тэргүй түмэн олон миний ханийн хийснийг мэдэж, үнэлж байгаа юм чинь. Ханийг минь бурхан болсон гэлгүй хийсэн бүтээснийг нь эргэн сөхөж, залууст хүргэж байгаа та бүхэнд баярлаж байна.
Урлаг л хүнийг мөнх амьдруулж чадна гэдэг. Үнэхээр ч Чойжилын Авирмэд хэмээх энэ авьяаслаг хүн зон олныхоо зүрхэнд мөнх амьдарсаар байна. Бид уран үг хэлхэж уянга хөглөхөөс илүүтэй, энэ хүн ямар хүн байсныг энгийнээр өгүүлэхийг хичээлээ.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Даваа, 11:59 минут Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна