Ахал-текин үүлдрийн адууг ихэвчлэн цэврээр үржүүлдэг
А.Тэлмэн 2013 оны 5-р сарын 21 -нд
Ахал -текин үүлдрийн адууны тухай эх сурвалжуудыг сөхөхөд манай он тооллоос нэлээд өмнө Ираны олон муж хязгаар, Нисей, Бактрия зэрэг нутагт өвөрмөц алтан шар гал зүстэй, уналгын сайхан адуу байсан тухай гардаг. Туркменчүүд эрт дээр үед нүүдлээр амьдарч байсан ба тиймээс ч адуу бол тэдний нүүдэллэх, аян дайн хийх үндсэн хэрэгсэл болж байлаа.
Дээр үеийн туркмен адуу буюу одоогийн ахал-текин адуу араб адуунаас үүсч гарсан тухай таамаглал бий. Гэвч бие цогцсын хэв байдал, зүс болон бусад шинж тэмдгээрээ хоорондоо ихээхэн ялгаатай нь анзаарагддаг. Түүнээс гадна Араб нутагт адуу бий болж амжаагүй байсан үед Иран ба Туркмен нутагт уналгын сайхан адуу байсан нь түүхэн мэдээ баримтаас харагдаж байна. Тэгэхээр Араб адуу нь нэлээд хожим, тэгэхдээ маш бага хэмжээгээр ахал-текин адуунд нөлөө үзүүлсэн байж болох юм.
Ахал-текин адуу Туркменд илүү ихээр тархсан. Уртавтар, хатингар толгойтой, нарийхан урт хүзүүтэй, өндөр мундаатай. Нуруу болон их бие нь урт байдаг. Цээжний бүслүүрийн хэмжээ болон хавирганы урт нь хангалтгүй. Урт бөгөөд ялимгүй налуу хондлойтой. Дээр байц бүхий шингэн сүүлтэй. Булчинлаг урт хөлгэй, гэвч шилбэний бүслүүрийн хэмжээ нь хангалтгүй. Хойд хөл нь матигар, борвиныхоо үеэр ойртсон байх нь олон ажиглагддаг. Бэрэвхий нь их төлөв урт, гэвч заримдаа бас богино бэрэвхийтэй ч байна.
Ахал-текин адуу зээрд, хонгор, хээр бор. шарга, зүстэй бөгөөд алтан шаргал зүстэй адуу маш олон тохиолддог.
Ааш зангаар маш шаламгай болно. Эзнээс өөр бусад хүмүүсийг ойртуулдаггүй догшин адуу ч байдаг.
Ахал-текин адуу нь цогио сайтай, хурдаараа английн цэвэр цусны уналгын адууны дараа ордог.
Цагаан замд энэ үүлдрийн адууны үзүүлсэн рекорд хурд нь их насны адуу 2400 метр газарт 2 минут 49 секунд (Мары гэгч азарга), шүдлэн адуу 1000 метр газарт нэг минут 6 секунд, хязаалан адуу 1600 метр газарт нэг минут 49 секунд давхисан амжилтаараа бичигдэж байсан удаатай.
Ахал-текин адуу халуун уур амьсгал болон говь цөл нутгийн нөхцөлд сайн зохилдсон нь тэр адууны үнэт чанар юм. Энэ адуу, Ашхабадаас Москва хүртэл (4300 км газар) уур амьсгал болон хөрсний янз бүрийн нөхцөлтэй нутгаар 84 хоногийн аялал хийж ихэд алдаршсан болно.
Туркменд бэлчээр үлэмж бага учраас энэ адууг голдуу нэмнээд аргамжиж бэлчээдэг юм.
Арвай, царгас хоёроор гол тэжээл хийнэ. Нутгийн хүмүүс морийг уралдаанд бэлтгэхдээ өвөрмөц арга хэрэглэдэг. Үүнд эхлээд морийг сайтар тэжээж хүч авахуулаад дараа нь уяж сойх журмаар тарладаг байлаа. Одоо үед энэ адууг дээр өгүүлсэн ердийн аргаар тарладаг болжээ.
Ахал-текин адууг голлон цэврээр үржүүлдэг. Бас нутгийн, ялангуяа киргиз адууг сайжруулах үүднээс үржүүлэгт ашиглах нь ч бий. Гэвч эрлийз төл нь дон адууны төлийг бодоход арчилгаа, маллагаа их шаарддаг.
А.Мөнх

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна