Төрийн наадамд хоёр үеэрээ морь айрагдуулсан удам дамжсан уяачид
А.Тэлмэн
2012 оны 2-р сарын 03 -нд
Төрийн наадамд үе дамжин морь айрагдуулсан уяачдын талаар цувралаар хүргэдэг “Удам” булан энэ удаагийн дугаартаа МУ-ын Манлай уяач Д.Түвдэн болон түүний хүү аймгийн Алдарт уяач Т.Батцоож нарыг онцоллоо. Нэг жил төрийн наадмын гурван түрүүг хүртэж, Монголын хурдан морины түүхэнд тод үсгээр бичигдсэн амжилтын эзний тухай товчхон хүүрнэхэд ийм байна.
Малд нүдтэй бөхөд хорхойтой Л. Дамдинхүү жаажаа
Нийтлэлийн маань гол баатар аавыгаа бурхан мэт шүтдэг, алдаа оноо амжилт бүтээл бүхнээ аавдаа нааж ярьдаг байсан гэдэг. Тиймээс төрийн наадамд хоёр түрүүлсэн алдарт алаг морийг нь таньж, уяаны арга ухаанд сургасан Л.Дамдинхүү жаажаагийн тухай цухасхан танилцуулъя. Үг дуу цөөн, үргэлж цэвэрхэн хувцасладаг шөнтгөрдүү хамартай бор хүнийг нутгийнхан нь Дамдинхүү жаажаа гэнэ. Ажил төрөл, ааш аягаараа нутгийн зон олныхоо хүндлэлийг хүлээсэн тэрээр 1917 оны 3 дугаар сарын 15-нд Засагт хан аймгийн Эрдэнэбэйсийн хошуу одоогийн Говь-Алтай аймгийн Дарви сумын нутагт орших Холбоо бор толгой хэмээх газар Лодонгийн дэд хөвгүүн болж мэндэлжээ.
Л. Дамдинхүүг 13 настай байхад буюу 1930 онд эцэг нь бурханы оронд одож, түүнээс гурван жилийн дараа 1933 оны 5 дугаар сарын 18-нд насны хань З.Ившинтэйгээ амьдралаа холбосон байна. Хүүхэд ааль нь салаагүй хосууд гэрлэсэн даруйдаа гэрээ тойрон нуугдаж тоглон нутгийн хөгшдийн инээдийг барж байсан гэдэг. Хар багын малд нүдтэй Дамдинхүүгийн хот жил ирэх тусам тэлж 1950 онд "Мянгат малчин" цол эрээн майхан, таван хошуу малын дүрс бүхий дурсгалын сүлд, мөнгөн хуц, агар хувингаар шагнуулж байжээ. Мянгат малчин болчихлоо хэмээн амжилтандаа ташууралгүй улам шургуу хөдөлмөрлөсөөр 1953 онд 1580, 1955 онд 1682 тооны мал тоолуулан, 1957 оны нийгэмчлэлээр хонь 1185, үхэр 129, адуу 138, ямаа 125, тэмээ 18, нийт 1595 тооны таван хошуу малаар улсдаа хөрөнгө оруулж байжээ.Мянга хол давсан малтай баян Жаажаа сайн малчнаас гадна шаггүй уяач байлаа. Эр хүн хорин мориор ч солихгүй нэг сайн хүлэгтэй байх ёстой хэмээн захидаг тэрээр толбот бор хэмээх биерхүү улаан буурал мориныхоо тухай ярихаар нүд нь гэрэлтэд л ирнэ. 200 км гаруй замыг хазаар даран дүүхэлзсээр туулж хайрт ханийнх нь амийг аварсан хатирт морио хайрлана гэж жигтэйхэн. Жаажаа хүлгийн сайныг таньдаг, сайн морьдтой ч Түвдэн манлайг төртөл морь уядаггүй байсан гэдэг. Шинэ төрсөн хүүгийнхээ хийморийг үзэх гэхдээ тэр жилээ зургаан насны морьд уятал их нас, даага нь хол түрүүлж, бусад нь модтой давхижээ. Сүүлчийн морио давхимагц Дамдинхүү жаажаа морьдоо хүнд захиж үлдээгээд гэртээ довтолгон ирж “Миний хүүгийн хоёр морь түрүүллээ” хэмээн өлгийтэй үрдээ шивнэсэн гэдэг. Юмны учрал, бэлэг дэмбэрэл гэдэг ийм л сонин байх юм. Сутай буурал Богдын бэлд сайн малчин Дамдинхүүгийн удамт хурдан хүлэг, уяа засах эр хоёр хорвоогийн хувь тавилангаар нэгэн жил төрсөн нь энэ байв. Дамдинхүү жаажаа хэмээх малд нүдтэй, моринд элэгтэй буурал 73 насыг зооглон, бурханы оронд одсон билээ.
Ховорхон тохиох хосгүй амжилтын эзэн-Д.Түвдэн манлай
Л.Дамдинхүү жаажаагийн гуравдугаар хөвгүүн Манлай уяач Д.Түвдэн 1946 оны найман сард Сутай уулын суга Үхэрчулуут хэмээх газарт мэндэлжээ. Аавынхаа амь шигээ хайрладаг улаан буурал морийг ноолж өссөн хүү нь сумын наадмын олон айраг түрүүгээр эцгийн урмыг дэврээж, магнайг нь тэнийлгэсэн. Аавын хайртай адуунд эрэмгий хүү нь нэг л өдөр улаан таван хошуутай хөх цүнх мөрлөн Дарви сумын бага сургуулийн сурагч болов. Тэр үеийн хүүхдүүдийн нэгэн адил хичээлдээ мориор явна. Тараад голынхоо хүүхдүүдтэй бяцхан уралдааныг хийнэ. Намрын хайлган цагаар мал ширүүллээ гэх зэмээс эмээхдээ бутны цаана мориныхоо амьсгааг дараад, гэмгүй нэгэн гэлдэрч ирнэ. Морио халаасныг нуусаар намрын уяа алдуулж нуруугий нь аваад нударганы амт үзэж байсан ч удаатай.
1966 онд дунд сургуулиа төгсөж, улмаар Улаанбаатар хотноо хүн эмнэлгийн техникумд суралцахаар Ховд нутгаа орхин гарав. Оюутны ширээнээ насны ханьтайгаа учирч сургуулиа төгсөөд эхнэрийнхээ нутаг Булган аймагт 4 жил амьдарсан ч том охиныхоо эрүүл мэндийн шалтгааны улмаас нийслэлд шилжин ирсэн гэдэг. Удалгүй аав ээж нь ч Ховдоос нүүн ирэв. Түвдэнгийн ясны малч зан нь дийлж, тугалтай гунж, хэдэн бог аваад Рашаант өртөөнөө суурьшин амьдрах болжээ. Энэ бол 1973 он. Өртөөний жижүүрээр ажиллан дөрвөн жил өнгөрч, мал нь ч овоо өсөв. Гэсэн хэдий ч хурдан хүлгийн нуруун дээр хийсч өссөн багын дурсамжаа санагалзан нэг л өдөр тэр хавьд нутаглах Чимид өвгөнтэй 700 төгрөгийн наймаа хийлээ. Улсад хоёр ч үрээ айрагдуулсан Монхор гэгчийн хээр гүү өвгөнд байдгийг хашир мэдэх. Тэгээд хөгшин гүүний өртөгт цалингаасаа илүүчилж цуглуулсан 700 төгрөгөө өгөөд санасандаа хүрэв. Угшил гарвалыг нь хөөвөл Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул “Сааргай” хэмээх Банзрагчийн адууны цустай хээр гүүнээс гарсан эр болгон хурдалдаг буян амьтан байсан гэдэг.
Ирсэн жилээ гарсан хээр даагыг АХ-ын 57 жилийн ойн наадамд уяж байхад нь Дамдинхүү жаажаа хараад "Миний хүү овоо нүд орж яваа юм уу даа" хэмээсэн гэдэг. Хээр даага улсад 47-лж, дараа жил нь шүдлэндээ 16-д давхив.
Лхүндэв авгынх нь хүү Батмөнхийн морин машинд хөллөдөг номхон алаг морь Дамдинхүү жаажаагийн нүднээ тусч "Энэ ч ингэж явах адуу баймааргүй л харагдах юм. Чи нэг сойгоод үзээч! Харин зарах бол дүү нартаа зараарай" гэж хэлээд явжээ. Хашир уяачийн үгнээс нэгийг ухаарсан Батмөнх дараа жил нь алаг морио уясан ч 45-р давхив. Тэгмэгц чамлахааргүй үнэ амлаж асан Дорж гэгчид зарчихаад Жаажаагаасаа хатуу үг сонсон наймаа буцаж байсан гэдэг. Төрийн наадамд хоёронтоо түрүүлсэн алдарт хүлэг ийнхүү эзнээ олсон билээ.
1980 оны улсын баяр наадам. Шүдлэндээ 16-лсан хээр үрээ нь хязаалангийн уралдааныг манлайлж, хоёр шөнө цурам хийгээгүй нүд нь нулимсаар дүүрэн хоолой нь зангирахад дэмий л морио хөтлөн салхи сөрөн алхлаа.Яармагийн дэнж тэр чигээрээ түүний өмнө бөхийж, танихгүй ч хүнгүй болох нь тэр.
Сэтгэлийн хөөрлөө дарж амжаагүй шахам байхад шүдлэн мордож, хээр нь тавд хурдлав. Тэрээр Хэнтий зүгийн угшилтай хээр шүдлэнгээ “хар” хэмээх Адьяагаас дааганд нь авч байсан билээ.
Манлай уяачийн од тодоор гийж, Монголын морины түүхэнд шинэ хуудас нээсэн Ардын хувьсгалын 60 жилийн ой 1981 он. Энэ наадмын гурван түрүү түүнийх болж, эр хүний бахдалыг ханатал нь эдлүүлсэн билээ.
Наадмын өглөө налайтал унтаж, уяа нь таарчээ гэх урмыг эзэндээ хайрласан хүлгэд нь уралдааны замд гарлаа.
Удаа ч үгүй 808 дугаарын унаач хүүхэдтэй алаг морь төрийн наадмын түрүү болов. Төд удалгүй өнгөрсөн жилийн түрүү хээр үрээ нь соёлонгийн уралдааныг магнайлж энэ наадмын хоёр түрүү Сутай уулын хүүгийнх боллоо.
Түрүүлж айрагдсан морьд, эзэдтэйгээ төв цэнгэлдэхийг зорин хөдлөхөд хязаалан гарааны зурхай руу эргэв. Түрүү морьдынхоо цолыг дуудуулан баярын нулимстай зогсож байхдаа Түвдэн Манлай гурав дахь түрүүгээ хүртснээ мэдсэн юм. Сонсоход л самсаа шархирам бахдам амжилтын эзэн Манлай уяачийн хурдан алаг дараа жил нь дахин түрүүлж, тэрээр улсын баяр наадмаас нийтдээ зургаан түрүү, найман айраг хүртсэн юм.
Эрдэнэ засгийн унагыг эвлэгхэн дуулдаг, илүүрхэж заримдаа барилдчихдаг, егөөхөн үг хэлж цагаахан инээд цалгиаж байдаг Манлай бурхны хүлгэдийн уяаг тааруулахаар биднээс одоод арван жил болжээ.
Аавын амин хүү- Аймгийн Алдарт уяач Т.Батцоож
Анхны Манлайгуудын нэг алаг морьт Д.Түвдэн агсаны уяаны уухайг ганц хүү нь үргэлжүүлж буй. Аавын амин хүү аймгийн Алдарт уяач Т. Батцоож 2001 оны улсын баяр наадамд “Суман халзан” хязаалангаа түрүүлгэж, төрийн наадамд хоёр үеэрээ морь айрагдуулсан завшаант бүлийн тоог нэгээр нэмсэн юм. Эцгийн шийрийг хатааж, эрдэм ухааныг нь үргэлжлүүлсэн Т.Батцоож 2007 онд АХ-ын 86 жилийн ойн баяр наадамд хонгор халзан морио аман хүзүүдүүлсэн бөгөөд өдгөө “Морин эрдэнэ” галын уяачаар ажиллаж байна.
"Тод магнай" сэтгүүл 2010 оны 12 сар Дугаар № 11

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Өчигдөр, 17:46 минут Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- Өчигдөр, 11:21 минут МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
- 2023 оны 10-р сарын 28 -нд Өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит уралдаануудын нэг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна