М.Батцэнгэл: МУ-ын Алдарт уяач Х.Жамбалын адууны угшил манай суманд нэлээд тархсан
Энэ удаагийн ярилцлагын зочин Дорноговь аймгийн Сайхандулаан сумын хийморилог уяачдын нэг “Дулааны хурд” МСУХ-ны нарийн бичгийн дарга, сумын Алдарт уяач М.Батцэнгэл байлаа.
-Танай холбооны “Дулааны хурд” нэрийн утгыг асуумаар санагдлаа. Сумынхаа нэрний хэсгээс оруулаад нэрлэсэн хэрэг үү?
-Манай нутгийнхны тахин шүтдэг Их дулаан, Бага дулаан гэж хоёр сайхан уул байдаг юм. Энэ Дулаан уулнуудаа л бэлгэдэж, мөн сумын нэрийг оруулж холбоогоо нэрлэсэн учиртай.
-Нутгийн тахилгат хайрхнаараа нэрлэсэн танай холбооны байгуулагдсан талаар яриагаа үргэлжлүүлье?
-“Дулааны хурд” МСУХолбоо анх 1998 онд уяачдын санаачилгаар зохион байгуулагдаж анхны даргаар нь Батцэнгэл миний бие, 2002 оноос Д.Эрдэнэбилэг, Х.Батбаатар нар ажиллаж байлаа. 2011 оноос эхлэн өнөөдрийг хүртэл манай сумын Засаг дарга Д.Баасанжав ажиллаж байна. Анх 100 орчим уяачдын бүрэлдэхүүнтэй байгаад улмаар шинэчлэгдэн одоо 70 гаруй гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн 2012 онд сумын уяачдын холбооны үнэмлэх, тэмдгийг шинэчилж уяачдад олгосон .
-Танай сумаас Х.Жамбал, Цэрэндэжид гээд хоёр улсын цолтон төрсөн байдаг. Тэднээс гадна аймаг, сумын хичнээн цолтонтой байна вэ?
-Манай сум хоёр сайхан улсын цолтонтой. Аймгийн цолтой Х.Надмид, Г.Ухна, С.Оргой, Х.Баянмөнх, Д.Санжид зэрэг 12 уяач, сумын алдарт уяач 23 хүн байна.
-Сумын статустай буюу сумын уяачдын холбооноос зохион байгуулдаг хэчнээн уралдаан байдаг вэ, жилдээ?
-Сумын баяр наадам, овооны тахилга гээд жилдээ сумын статустай хоёр уралдаан явуулдаг. Аймгаас эрх авч бүсийн уралдааныг нэг удаа зохион байгуулаад байна.
-Сумдын уяачид нэгдсэн журмаар энд тэндхийн уралдаануудад явж уралддаг уу?
-Уралдана. Сүүлийн үед манайх нэлээн сайн ийш тийшээ явж уралддаг болсон. Аймаг, бүсийн наадам, мөн энд тэнд болж байгаа бүсийн наадмуудад зохион байгуулалттай оролцож байгаа. Ноднин Хутагтын хурд бүсийн уралдаанд очиж уралдаад тэргүүн байр эзэлж, шилжин явах “Мөнгөн морь” цомыг авсан. Мөн дахиад “Хүрэл азарга” цомыг авсан. Энэ онд Д.Равжаа хутагтын 210 жилийн ойн баяр наадамд айрагдаж, Өвөрхангай аймагт зохион байгуулагдсан даншиг наадамд Ж.Хоролсүрэнгийн соёолон зургаад хурдаллаа.
-Хэчнээн айраг, түрүүгээр “Мөнгөн морь” цомыг авах вэ?
-Хутагтын хурд, бүсийн уралдаан дээд нас, дунд, бага нас гэсэн ангиллаар жилд зохион байгуулагддаг. Өнгөрсөн жилийн тухайд хоёулаа Сайншанд суманд болсон. Оноогоор байр эзлүүлээд Мөнгөн морь, Хүрэл азарга цомыг олгодог юм. Түрүүлбэл 10 оноо, аман хүзүүдвэл 8 оноо гэх байдлаар эхний 10 дотор орсон морьдод оноо өгч байр эзлүүлж дүгнэдэг. Манайх 22 оноогоор “Мөнгөн морь” цомыг авч байсан.
-Аймгийнхаа хэмжээний уралдаанд түрүүлнэ гэдэг Сайхандулаан сумын уяачид нь эрдэмтэй, морьд нь хурдан байгаа хэрэг. Сумын хэмжээнд яригддаг хурдан хурц адуутай ямар, ямар хүмүүс байна вэ. Хэний адуу толгой цохиж байна вэ?
-Сүүлийн үед идэвхтэй сайн уралдаж байгаа залуучууд их төрөн гарч байна. Аймгийн алдартнуудаас Ж.Бүрнээбаатар, Болоожийн морьд, сумын алдарт уяач Ж.Хоролсүрэн, О.Ганбаатар, З.Мөнх-Амгалан, Д.Батмөнх, Г.Дугар, О.Ганхуяг нарын морьд сайн давхиж, амжилттай явна. Дээрээс нь Монгол Улсын алдарт уяач Х.Жамбал агсны адуунууд энд тэнд зарагдаж, нэлээн сайн хурдалж байна. Манайх 2012 онд аймгийн наадам болон бүсийн наадмуудад нэлээн сайн амжилттай уралдсан. Аймгийн хэмжээнд азарга түрүүлгэж, бас нэг азарга, даага тавд орлоо. Түрүүлсэн азарганы угшил нь миний хээр азарганы төл Х.Жамбал агсны адууных гэхээр энэ хүний хурдны угшил манайд их тархсан нь харагдаж байгаа юм
-Х.Жамбал агсны хувьд нутагтаа хурдны угшил тарьжээ. Цэрэндэжид гуай нутаг орныхоо адууны угшлыг сайжруулах тал дээр хэр анхаарал хандуулдаг вэ?
-Адъяасүрэн гуай сүүлийн үед адууны угшил сайжруулах талаар суманд нэлээн их ажил хийж байгаа. Ер нь Цэрэндэжид гуай, Адъяасүрэн гуай нар холбоотой байж, Сайхандулаан сумын адууны угшлыг сайжруулах талаар янз янзын ажил нэлээн сайн хийж байна. Залуучуудад урам хайрлаж сугалаа сугалуулж, хурдан азарганд гүү тавиулах мөн бай шагналаар дэмжих зэргээр ажиллаж байна.
-Хаа сайгүй эрлийз, цэвэр цусны адуу оруулж ирж байгаа. Танай сумын тухайд эрлийз адуу ирж байна уу?
-Ирж байна. Сайхандулаан сумын уяачдын холбоонд ноднин эрлийз азарга Адьяасүрэн гуай бэлгэнд өгсөн. Багийнхаа нэг иргэнд хариуцуулаад гүү тавиулаад байж байгаа. Хүмүүс өөрсдөө хүсвэл гүүгээ авчирч тавьж байхаар зохион байгуулж байгаа юм. Энэ жилийн тухайд цөөхөн гүүтэй байгаа.
-Өмнөговьд морио уяхаас гадна тэмээгээ ч уяж уралдуулаад тэмээний уралдааны амжилтыг уяачийнхаа цолд оруулаад байдаг юм билээ. Танай аймгийн хувьд?
-Манайд сүүлийн үед тэмээ ч уралдана, морь ч уралдана. Дорноговь аймагт анх удаа тором уралдуулж хэвшүүлж байна. Цолны хувьд зөвхөн мориныхоо амжилтыг тооцдог.
-Албаны яриагаа хойш тавиад хувийн чанартай зүйл асууя. Батцэнгэл уяачийн хувьд хэзээнээс морь мал уяж эхэлсэн бэ?
Манай аав Адуучийн Минтэв гэж сайн адуутай хүн байсан. Аймгийн алдарт уяач Хужирын Надмид гэж миний ээжийн ах сумандаа алдартай уяач байлаа. Тэр хүнийг дагаж хүүхэд байхдаа морь уяж 1974 онд хязаалан үрээ, 1976 онд хул даага аман хүзүүдүүлж морь уях гараагаа эхлүүлсэн . Тэрнээс хойш ахыгаа дагаж нэлээн олон жил явсан даа. Хүүхэд байхдаа Аймгийн алдарт уяач Г.Ухна гэдэг хүний морийг унаж өөрийхөө үрээг уяад явдаг байлаа. Сүүлд нь Хужирын Жамбал гээд Улсын алдарт уяач төрсөн ахынхаа адуунаас сайн азарган үрээ бэлгэнд авсан . Тэр азарга суманд гурав түрүүлж, гурав айрагдаж миний нэрийг их гаргасан. Мөн улс бүсийн чанартай наадамд 10-ын дотор хоёр гурван удаа уралдсан.
-Хужирын Жамбал таны төрсөн ах юм уу? Та хоёрын овог өөр байдгийн учир юу юм бол?
-Тиймээ, миний хамгийн том ах байгаа юм. Дээр үеийн улсууд чинь эцгээрээ овоглодоггүй, ургийн овгоороо овоглочихдог байсан. Тухайлбал би чинь Адуучин овогтой Минтэвийн Батцэнгэл. Гэтэл Адуучийн Батцэнгэл гээд овоглочих жишээтэй. Хужир гэдэг бол манай ээжийн талын ургийн овог байгаа юм. Хужирын Жамбал, Минтэвийн Батцэнгэл хоёр бол нэг эхээс гарсан ах дүүс. Хужирын Надмид гэдэг манай ээжийн төрсөн ах нь. Тэгээд манай ээж Жамбал гэж хүүгээ төрсөн ахдаа өргүүлчихсэн юм. Өргүүлэх ч юу байхав дээ, нэг ёсондоо тэднийд өссөн хүүхэд. Жаахан хүүхэд байхад нь морь унуулна гээд дагуулж авч яваад тэр чигтээ авчирч өгөөгүй гэдэг юм билээ.
-Сумын баяр наадамдаа ямар амжилт үзүүлж байсан бэ. Аймгийн наадмаас түрүү, айраг авч байсан уу?
-Аймгийн наадмаас айраг авч байгаагүй. Харин би аймгийн наадам, Равжаагийн ойгоор 300-500-гаад морь уралдахад миний морьд долоогоор, есөөр орж байсан. Хээр азарга, бор даагатай очиж арвын дотор нэлээн уралдсан. Сумандаа хээр азаргаараа гурав түрүүлж, гурав айрагдсан. Дээрээс нь загал морио болон бага нас нэлээн олон айрагдуулж, түрүүлгэсэн. Миний хээр азарганы төл сүүлийн үед нэлээн сайн давхиж байгаа. Ноднин аймгийн наадамд түрүүлсэн Дугарын хээр гэдэг азарга миний хээрийн төл байгаа юм. Бас найз нөхөд, ах дүүдээ хээрийн төлийг нэлээн олон тарааснаас суманд олон айрагдаж, түрүүлж байгаа. Ер нь би Хужирын Надмид, Хужирын Жамбал гэж хоёр хүнийг дагаж явж уяач болж, тэдний адууны угшлаар наадаж байна даа.
-Эрдэмт уяач ах нарынхаа удмыг залгамжлан, уясан болгон тань торгон жолоо өргүүлж байхын өлзийтэй ерөөлөөр ярилцлагаа өндөрлөе.
Д.Ирмүүн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна