Доктор Д.Больхорлоо: Монголд анх удаа тахь, оросын үүлдрийг нутгийн адуутай эвцэлдүүлэн, эрлийзжүүлэх ажлыг гардан хийж байлаа


“Тодмагнай” сайтын нэг сар, нэг сэдэв хэлэлцүүлэг “Монгол адууны үржил селекци, эрлийзжүүлэг” сэдвээр яригдаж байгаа билээ. Тэгвэл уг сэдвээр ярилцах энэ удаагийн зочин Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын уугуул, МУ-ын Гавьяат мал зүйч, биологийн шинжлэх ухааны доктор, профессор Доржийн Больхорлоо байх юм. 1951 онд МУИС-ийг зоотехникчээр төгсөж байсан буурал эрдэмтэн мал аж ахуйн үйлдвэрлэлд 10 жил, шинжлэх ухааны салбарт 46 жил тасралтгүй ажиллажээ. Улсын морин завод, САА-н удирдах газар ахлах мэргэжилтэн, малын зохиомол хээлтүүлгийн станцийн анхны дарга, Хөдөө аж ахуйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгч, тэргүүлэх ажилтан, зөвлөх, ХХААЯ-ны мэргэшсэн мэргэжилтэн зөвлөх, төслийн удирдагч, ЭЗХТЗ-ийн мал аж ахуйн хамтлагийн Монголын төлөөлөгчөөр тус тус ажиллаж байжээ. Үүнээс 1964 онд БНБАУ-ын Софи хотод “Бухын үрийн биологийн чанарт зарим шингэлэх орчны нөлөөлөхүй” сэдвээр дэд доктор, 1975 онд ЗХУ-ын бүх Холбоотын МАА-н хүрээлэнд “Монгол малын үржихүйн биологи” сэдвээр биологийн шинжлэх ухааны докторын зэргийг хамгаалсан байдаг юм .
1951 онд улсын Морин заводын даргаар БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар Аръяа, ерөнхий зоотехникчээр Монгол Улсын Гавьяат мал зүйч, доктор, профессор Д.Больхорлоо нар ажиллаж байсан бөгөөд орос ах нарын хийж байгаад орхисон ажлыг үргэлжлүүлж, аж ахуй-эрдэм шинжилгээний чиглэлээр үржлийн ажил явуулж, амжилттай ажилласан байдаг. Тэд Монголд анх удаа тахь, Оросын үүлдрийг нутгийн адуутай эвцэлдүүлэн, эрлийзжүүлэх ажлыг гардан хийж, хурдан удамт эрлийз сүргийг бий болгосон гэж үздэг. Эндээс уншигч та Бодьхорлоо докторт хаяглан урилга илгээх болсон шалтгааныг минь гадарласан бизээ. Өөрөөр хэлбэл соц нийгмийн үед энэхүү үржлийн ажлыг хэрхэн явуулдаг байсныг өнөөдрийн зочноос тодруулсан нь энэ байлаа.
1924 оны үед Харбинаас эрлийз азарганууд авчирч Улиастайн цэргийн морин заводын эхийг тавьсан мэдээ бий. Тус цэргийн анги байгуулагдаад хэд хэдэн удаа бууриа сэлгэсэн байдаг бөгөөд Туул голын Сонгины буланд байхдаа Оросын хатирч үүлдэр, Доны казакуудын адууг гаднаас авчирч байсан гэдэг. Харин 1930-аад оны сүүлээс Талбулагт суурьшсанаар, цэргийн уналгын болон хөллөгөөний зориулалттай адуу гаргах зорилго бүхий улсын морин заводыг байгуулж, хойд хөршийн мэргэжилтнүүд уригдан ирж ажиллах болсон байна. Монгол адууны тэсвэртэй, холч хатуужилтай, холын аяныг даах, бэлчээрээр нутагших уугуул чадварыг Оросын адууны товир, хүчирхэг, хүнд их буу тэрэг чирэх, хурдлах чадавхтай хослуулах зорилгоор селекцийн ажлыг хийдэг байжээ. Энд ЗХУ-аас авчирсан 12 азарга, 9 гүүг жүчээнд малладаж байж. Энэ үеэр Их тэнгэрийн аманд Маршал Х.Чойбалсангийн бэлэгний хоёр тахь нутагшиж байсан ч нэг нь үхэж, нөгөөг нь Морин заводод “дансалсан” байна. Энэ бол 1940-оод оны эх юм. Тэгвэл 1951 онд Больхорлоо докторыг морин заводын ерөнхий зоотехникчээр ажиллаж байхад Маршалын тахийн гүүнээс гадна Говь-Алтайгаас авчирсан охин даага, эр шүдлэнтэй тахийн гүү гээд нийт дөрвөн зэрлэг тахь байсан ажээ.
Тухайн үед 300 орчим эрлийз гүүн суурьтай байсан бөгөөд хавар дөрөвдүгээр сард баяр ёслол үйлдэж, азарга болгонд 20-25 гүү хураалган, цалин хангамж бүхий адуучдад хариуцуулан, цэргийн хатуу чанд манаа, маллагаатайгаар ойрхон нутагт бэлчээр заан суулгаж, хоёр сарын хугацаатай хээлтүүлэг хийдэг байсан хэмээдэг. 1942 оны улсын наадамд Дон азарганы үр эрлийз буурал шүдлэн аман хүзүүдэж, 1949 онд “Гоёо” нэртэй эрлийз хээр азарга түрүүлсэн байдаг юм. Харин 1950-иад онд зоотехникч Д.Больхорлоо Говь-Алтайгаас барьсан тахийн гүүг даага, унаганы хамт Буянт-Ухаа дахь наадмын талбайгаас машинаар ачиж, улсын Морин заводод авчирчээ. Улсын морин заводын тахь, монгол адуу хоёрын гебрид энэ хээр азаргануудаас тахийн цуст хурдан удамт эрлийз сүрэг бий болсон түүхтэй гэнэ. Ингээд 1957 оны улсын наадамд улаан хээр соёолон түрүүлсэн нь Дон үүлдрийн Дукат азарга, Орлица гүүний анхны төл Роза гүүнээс гарсан хоёрдугаар үеийн эрлийз байв. Энэ тухай буурал эрдэмтэн: энэ үрээ хязаалан хүртлээ эмнэг байсан тул дарга морин заводын дарга Аръяа сургах үүрэг өгчээ. Тэгтэл тэр үрээ номхорч өгдөггүй, унах тоолонд булгисаар долоо хонов. Аргаа барсан адуучин энэ тухай даргадаа хэлэхэд:
-Улсын наадамд уячихъя. Ойчихооргүй хүүхэд олоод унуул. Уралдахдаа лав булгихгүй байх гэжээ. Тэгээд улсын наадамд “хөх” Дэндэв уяач ногооны соёолон болох догшин хээр үрээний уяа сойлгыг тааруулж түрүүлгэсэн нь тэр байв.
Ийнхүү орос нарын эхлүүлсэн ажлыг монгол эрдэмтэд амжилттай үргэлжлүүлж байсан ч өнгөрсөн зууны дунд үед Морин заводод шинэ үүлдрийн адуу бий болгох нь армийн хувьд хэрэгцээгүй, аж ахуйн хувьд ашиггүй болсон хэмээн үзэж, үүсэн бүрэлдэж байсан эрлийз адуун сүргийг шинээр байгуулагдсан Жаргалантын сангийн аж ахуйн адууны үржлийн фермд шилжүүлсэн ч энэ ферм нь төдөлгүй хаалгаа барьсан байдаг. Ингээд уг эрлийз адуунуудыг Орхон, Ерөөгийн сангийн аж ахуйд шилжүүлжээ. Харин тэр үед салгасан Морин тойруулгын эрлийз адуун сүрэгт бодлоготойгоор Доны казак, оросын Будённый болон Орловын хатирч үүлдрийн азаргануудыг Оросоос авчирч, эрлийзжүүлгийн ажлыг гүнзгийрүүлэн явуулснаар “Тойруулга адуу” хэмээх селекцийн ялгаатай холимог цуст адууны удам үүсчээ. Ийнхүү Морин заводад уналгын болон ачилга хөллөгөөний зориулалттай “гаргаж” байсан адууг спорт уралдааны чиглэлтэй болгон хувиргах нь тэр. Төв аймгийн Жаргалант орчмын сав нутагт Оросын хэд хэдэн үүлдрийн адууны болон тахийн удамтай шинэ хэвшлийн холимог цуст адуунууд үлдэж хоцорсон нь аажмаар Монголын хурдан удамт адуутай холилдон тархаж, “Жаргалант адуу” нэрээр олонд танигджээ. Хэдийгээр төр засгийн өндөр анхаарал, хайр халамж, бодлого үгүй болсон ч Жаргалант адууны энэ генофонд төлөрхөг, товир биерхүү, гоёмсог, хурдан хурц, орчиндоо сайтар зохицон нутагшдаг шинжээ үр төлдөө баттай дамжуулан, удамшлын чадавхаа хадгалж чадсанаар үлдэн хоцорч, монгол адууны шилдэг омгуудтай өрсөлдөн давамгайлснаар Улсын наадмын бүх насны уралдаануудад ноёлон гарч ирсэн байна. Монгол Улсын Манлай уяач Сэдэдийн Жамбал, уяач Чойжамц нарыг Жаргалант адууны хурдан удмыг тодруулан үржүүлэгч, уяа заслын үндсийг тавигчид гэж үздэг. Морин заводын хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж, эрлийз адуу ад үзэгдэн, удмын сан нь сөнөх эхлэл нүүрлээд байх эгзэгтэй үед буюу 1966 онд Борнуурын уяач Сэдэдийн Жамбалын улаан бор, хээр соёолон улсын наадамд түрүү, аман хүзүүнд хурдлан Жаргалант удмын хурдан хүлгэдийн нэрийг гаргасан нь олонд танигдахын эхлэл болжээ. Тэгвэл үүнээс хоёр жилийн дараа С.Жамбалын шүдлэн шарга, дүү Нацагийн хонгор даага түрүүлж, халиун даага нь аман хүзүүджээ. Дараа жил нь Нацагийн хонгор шүдлэн, Жамбалын улаан буурал даага гуравлажээ. 1978 онд Жамбал уяачийн уясан, түүний унаган хүлэг хүргэн Хишигсүхийн хар азарга түрүүлж, дараа жил нь дөрөвлөжээ. 1980 онд сартай зээрд даагаа дөрөвлүүлжээ. 1997 онд ухаа шүдлэн нь аман хүзүүдэж, хязааландаа түрүүлжээ. Сэдэдийн Жамбал их баяр наадмаас гурван түрүү, есөн айраг хүртэж, сум, нутгийн уралдаануудаас 100 гаруй түрүү, айраг авсан амжилтаар 1992 онд Монгол Улсын Алдарт уяач, 1997 онд Манлай уяач цол хүртсэн юм.
Тэгвэл Чойжамцын хөгшин цагаагч гүүний гурван эр унага гоц хурдан байсан гэдэг. Их хээр үрээ нь 1969, 1970,1971 онд шүдлэн, хязаалан, соёолон насандаа их наадамд түрүүлж, зуундаа гараагүй амжилтыг үзүүлжээ. 1967 онд нэрт уяач Вандан-Ишийн улаан хээр соёолон түрүүлж, Баянчандманий Оргойн буурал, Дуламсүрэнгийн улаан хээр, Мааньрагчаагийн зээрд, Борнуурын Доржийн улаан саарал үрээнүүд завсаргүй айрагдаж, Жаргалантын хэмээх шинэ удмын адуу монгол адуунд “бүл нэмсэн”-ийг харуулсан байдаг юм.
Нэмж сонирхуулахад энэ удаагийн зочин Д.Больхорлоог 2007 онд Монголын үндэсний морин уралдааны холбоо, Төв аймгийн Цөм сүргийн төвөөс Жаргалант адууны хурдан удмыг үндэслэгчээр тогтоон, өргөмжлөл олгосон байна.
А.Дөл











0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
9 цагийн өмнө П.Дашдэмбэрэл: Уртын дуу шиг зураг зурна аа ...
-
10 цагийн өмнө Моринд тохиолдох “гутаг”, түүнийг арилгах тухай
-
10 цагийн өмнө Сумын Алдарт уяач Д.БУЯНТОГТОХ: Саарал азарганы ми…
-
Баасан, 12:54 минут Сайн морины доторх олон зүйл махбодын сайн, муу ши…
-
Баасан, 12:42 минут “Морьтон” эмнэлгийн их эмч А.Наранбаатар: Нарны гэ…
-
Баасан, 12:32 минут ТОД МАГНАЙ ПОДКАСТ-28: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ А.НЯМБА…
-
Баасан, 12:19 минут Сумын Алдарт уяач Т.Рэнчинлхүмбэ: Эмнэг үрээг гурв…
-
2-р сарын 18 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаясгалан:Түрүүлэх адууг…
-
2-р сарын 16 -нд Улсын цол горилсон 14 уяачийн нэрийг салбар хороон…
-
2-р сарын 16 -нд Өндөр Гэндэнгийн чонон нүдэт банди
-
2-р сарын 16 -нд Сумын Алдарт уяач Ц.Болд: Наадамд морь сайн, муу д…
-
2-р сарын 13 -нд АХ-99 жилийн ойн эрлийз бага насны ангилалд 6-30-д…
-
2-р сарын 13 -нд “Нутгийн хийморь” МСУХ-ны нарийн бичгийн дарга Д.З…
-
2-р сарын 13 -нд МУ-ын Тод манлай уяач О.Батбилэгийн гэргий Г.Бямба…
-
2-р сарын 13 -нд Г.Ганбаярын халтар
-
2-р сарын 08 -нд Аймгийн Алдарт уяач З.Энхбат: Сөөвөг чавганцын ула…
-
2-р сарын 08 -нд Орхон аймгийн Алдарт уяачид цолоо гардан авлаа
-
2-р сарын 08 -нд Дүйдэнгийн харыг дэлгэрүүлэгч Гомбын Алтангэрэл
-
2-р сарын 08 -нд Х.Бат-Эрдэнийн хээр
-
2-р сарын 06 -нд АХ-ын 99 жилийн ойн эрлийз дунд насны ангилалд 11-…
-
2-р сарын 06 -нд Шувуун саарал” МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяа…
-
2-р сарын 06 -нд Дүү хээр
-
2-р сарын 06 -нд Хүлэг эрдэнийн нууцад нэвтрэгч их уяач
-
2-р сарын 04 -нд Б.Батсайханы бор
-
2-р сарын 04 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-27: ШИЛДЭГ УЯАЧ М.АЛТАН-ОЧИР
-
2-р сарын 04 -нд Дагмид Мээрэнгийн цоохор хонгор, түүний үр төлүүд
-
2-р сарын 04 -нд П.Дамдинлхагвын халтар
-
2-р сарын 04 -нд Сумын Алдарт уяач Р.Батбаяр: Монгол төрийн гурван…
-
2-р сарын 02 -нд Сумын Алдарт уяач Д.Мягмаржав: Айраг, түрүү хүртээ…
-
2-р сарын 02 -нд Нийслэлийн Алдарт уяач Н.Батболд: Зээрд азаргаа хо…
-
2-р сарын 02 -нд Нандин хүрэн
-
1-р сарын 30 -нд З.Мэндсайханы хүрэн
-
1-р сарын 30 -нд Хүний дээд Хүүдэг
-
1-р сарын 30 -нд Аймгийн Алдарт уяач Ж.Болд: Улсын наадмаас нэг түр…
-
1-р сарын 30 -нд Д.Лхагвасүрэнгийн халтар
-
2021 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Б.БАТХҮҮ: Сумынхаа ойгоор дүү би…
-
2021 оны 1-р сарын 27 -нд Солонго Зээрд
-
2021 оны 1-р сарын 27 -нд Аймгийн Алдарт уяач Д.Отгонлхагва: Зургаа дахь жил…
-
2021 оны 1-р сарын 25 -нд “Залуу” Алдарт Жаажаа
-
2021 оны 1-р сарын 25 -нд АХ-ын 99 жилийн ойн эрлийз дээд насны ангилалд 11-…
-
2021 оны 1-р сарын 25 -нд Хийморилог залуугаар үсээ засуулна аа...
-
2021 оны 1-р сарын 25 -нд Гоё хээр
-
2021 оны 1-р сарын 25 -нд Манлай уяач Н.Хүрлээ: Уяачид хожиж, хожигдож сурса…
-
2021 оны 1-р сарын 25 -нд Х.Бат-Эрдэнийн хээр
-
2021 оны 1-р сарын 23 -нд Алаг адуут Равжаа
-
2021 оны 1-р сарын 23 -нд Г.Чинзоригийн хээр
-
2021 оны 1-р сарын 23 -нд Аймгийн Алдарт уяач А.Нямбаатар: Хууль дүрэм нь то…
-
2021 оны 1-р сарын 23 -нд Булган хонгор
-
2021 оны 1-р сарын 20 -нд Б.Баярдоржийн хүрэн
-
2021 оны 1-р сарын 20 -нд Сумын заан, сумын Алдарт уяач Ц.Буджав: Сумынхаа н…
-
Баасан, 12:54 минут Сайн морины доторх олон зүйл махбодын сайн, муу ши…
-
9 цагийн өмнө П.Дашдэмбэрэл: Уртын дуу шиг зураг зурна аа ...
-
Баасан, 12:19 минут Сумын Алдарт уяач Т.Рэнчинлхүмбэ: Эмнэг үрээг гурв…
-
Баасан, 12:42 минут “Морьтон” эмнэлгийн их эмч А.Наранбаатар: Нарны гэ…
-
10 цагийн өмнө Сумын Алдарт уяач Д.БУЯНТОГТОХ: Саарал азарганы ми…
-
10 цагийн өмнө Моринд тохиолдох “гутаг”, түүнийг арилгах тухай
-
Баасан, 12:32 минут ТОД МАГНАЙ ПОДКАСТ-28: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ А.НЯМБА…
Сэтгэгдэл бичигдээгүй байна