С.Сугар: Адууны экспорт, импортын худалдаа нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зааврын дагуу явагддаг


“Тод магнай” сайт энэ сарыг адууны үржил селекци, эрлийзжүүлгийн сар болгон зарлаад байгаа билээ. Нэг сар, нэг хэлэлцүүлэг булангийн салхийг хагалж доктор Б.Биньеэ зочноор уригдсан бол Дэд профессор Т.Сайполда, Хэнтий аймгийн МСУХ-ын тэргүүн асан Н.Санжаадорж, ММСУХ-ны нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, Шинжлэх ухааны доктор, профессор Д.Оргил, МУ-ын Манлай уяач Б.Билэгдэмбэрэл, доктор Д.Больхорлоо нарын эрхмүүд “нэг сэдвээр” санал бодлоо солилцсон юм. Харин энэ удаагийн урилгын эзэн Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабориторийн ерөнхий эмч С.Сугар байлаа. Бид “Адууны үржил селекци, эрлийзжүүлэг” сэдвийнхээ хүрээнд адууны худалдаа арилжаанд тохиолдох эрсдэл бүхий өвчнүүдийн талаар сонирхсон юм.
Эрхэм уншигч танд ч энэ булан нээлттэй бөгөөд өөрсдийн сонирхсон асуулт санал хүсэлтээ todmagnai@ymail.com хаягаар болон редакцийн 9509-2992, 9405-2992 дугаарт холбогдон илгээж болно.
-Манай энэ сарын сэдвийн талаар өөрийн санал бодлоос хуваалцана уу?
-Энд гол нь адууны эрлийзжүүлгийг хавтгайруулж болохгүй л гэж би хэлнэ. Хэрвээ эрлийзжүүлэг хийх бол тодорхой хэсэгт, тодорхой популяцийн хэмжээнд барьж байх нь чухал юм. Хэт задгай тавьчихвал нэг мэдэхэд монгол адуугүй болчихоод “ориг” адуугаа хаанаас олох вэ гээд харуусах цаг ирж мэдэх юм. Гол нь энд төрийн зохицуулалтыг шинжлэх ухааны үндэстэй, бодлоготойгоор хиймээр санагддаг.
Гэхдээ энэ бол шинэ юм биш шүү дээ. Эрт дээр үеэсээ л бидний өвөг дээдэс адууныхаа цусыг сэлбэх ажлыг хийж ирсэн улс. Нэг нутгаас нөгөө нутагт монгол адуугаа өөр хооронд нь солилцож, чанар чансааг нь хадгалж үлдсэн бас л агуу генетикч улс шүү дээ, манай энэ малчид, уяачид. Малч ухааны тархинд шингэсэн практик генетик бодлогоор аль хэдэн зуун мянган жилийн өмнөөс бий болсон адуун сүргийнхээ фондыг авчирсан ийм л сайхан хөрөнгөтэй улс гэж би хэлнэ.
-Энэ сэдвээр ярилцахад хөвөрсөөр яваад Монгол төрийн наадмын тухай яригддаг. Таны бодлоор?
-Энэ бол хувь хүний л бодол. Минийхээр одоогийн ялгаж уралдуулж байгаа нь болж л байна шүү дээ. Гэхдээ зарим хүмүүс нэг наадмаар хоёр найр хийх биш, хоёр уралдуулж яах юм хэмээн асуудаг юм билээ. Монгол наадмын хурдан морины уралдаанаар морины хурдаар л наадаж, тэрийг нь наадамчин олон харж таашаал авдаг. Тэгэхээр эрлийз нь байна уу, монгол нь байна уу, яадаг юм адилхан уралдуулъя л даа. Энд би бодохдоо уралдааныг замыг уртасгаж болмоор байгаа юм. Тэгвэл адууны жинхэнэ яс чанар гарах байх гэж боддог. Мэдээж эрлийзжүүлгийн үр дүнд монгол адуунаас илүү хурдтай шинэ адуу гараад ирэг л дээ. Тэр бол шинжлэх ухааны дэвшил болно. Үүний тулд л уяач нар маань өрөнгө мөнгөө зарж байгаа болохоор үгүйсгэх аргагүй.
-Нэг шинэ үүлдрийг гаргахад асар их хугацаа орно гэдэг юм билээ?
-Үхрийг бодвол адууны шинэ үүлдэр богино хугацаанд бий болох боломжтой. Мэдээж шинжлэх ухааны талаасаа төгс цэвэр үүлдэр болтлоо цаг хугацаа их орно. Харин эх үүсвэр, үндсийг нь тавихад багадаа таван үе гэхэд 25 жилийн дараа боломжийн хурдны чиглэлээр төрөлжсөн сайн удмыг бий болгож болно гэж би боддог. Гэхдээ би генетик үржлийн чиглэлийн хүн биш болохоор өөрийн үзэл бодлоо л хуваалцлаа
-Өнөөдөр хувь хүн, хэсэг нөхдөөрөө гаднаас адуу их оруулж ирдэг боллоо. Гол авчирч байгаа адуу эрүүл эсэх нь баталгаатай байдаг болов уу?
-Адууны экспорт, импортын үйл ажиллагаа худалдаа нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зааврын дагуу явагддаг юм. Энэхүү зааварт импортлогч орон экспортлогч оронтой гэрээ хэлэлцээр хийдэг. Тэр гэрээ хэлэлцээрт ямар тохиолдолд лабораторийн шинжилгээний баталгаа байх вэ, гадаад нэгдсэн үзлэгээр ямар үед эрүүл гэсэн баталгаа гаргах вэ гэдгийг өөр хоорондоо ярилцаж тохиролцдог юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зааварчилгаанд 11 өвчнийг нэр заасан байх ба манай улсад ч энэ зааварчилгааг баримталж ажиллах ёстой. Гэхдээ гадаад орнуудад өвчтэй адуутай байна гэсэн ойлголт бараг байхгүй. Өвчин туслаа, эмгэг үүслээ л боллоо малчид малын эмчид хандаж, эмчилгээ хийлгэдэг. Тийм учраас харьцангуй эрүүл байдаг.
-Тэгвэл бэлчээрийн маллагаатай манай адуунд ямар ямар өвчин зонхилох уу?
-Ингээд эрүүл адуу гаднаас ороод ирлээ. Гэтэл манай монгол адууны эрүүл мэнд тийм ч таатай биш. Үүнд: дээрх дэлхийн эрүүл мэндийн зааварчилгаанд дурдагдсан 11 өвчнөөс гэхэд адууны нийлүүлгийн өвчин, цусны өвчин, цус багадах өвчин элбэг тохиолдох нь бий. Тэгэхээр өнөө гаднаас ирсэн адуу энэ орчинд нь орж ирээд амархан халдвар авах, өвчлөх хандлага ажиглагддаг. Тийм учраас нэгдүгээрт өөрсдийн адуугаа эрүүлжүүүлэх. Нөгөө талаар цэвэр цусны адуугаа, монгол адуутай хэрэгцээнийхээ үед нийлүүлээд, бусад үед нь тусад нь арчилж маллаж байвал зохилтой санагддаг.
Гол нь гаднаас оруулж ирэхдээ улсаас төлөвлөсөн бодлого гэж өнөөдөр алга байна. Хувь, бүлэг хүмүүс нийлээд цаад газартайгаа ярьж тохиролцоод адуу оруулж ирж байна. Үүнийг улсын нэгдсэн бодлогоор зохицуулах хэрэгтэй гэж боддог.
-Дээрх 11 өвчний тухай тайлбарлаж өгөөч?
-Адууны африк өвчин, халдварт нитрит гэж адууны хээл хаядаг өвчин байна. Хулгар хээр, вирусын халдварт өвчин болох адууны халдварт цус багадалт, адууны томуу гэх мэт. Жишээ нь нийлүүлгийн өвчин нь азарга, гүү хоёр эвцэлдэхэд дамждаг өвчин. Цусны паразитын өвчин л дөө. Манай оронд урьд өмнө нэг их мэдэгддэггүй байсан бол сүүлийн үед оношлогдоод байх болсон. Бас нэг аюултай өвчин бол адууны халдварт цус багадалт байна. Энэ өвчний сэжиг бүхий адуу илрэх л юм бол устгахаас өөр аргагүй. Энэ нь шумуул, хөх түрүүгээр халдварлах ба манай орны хангай чигийн Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Орхон Сэлэнгийн сав газрын нутгуудын адуунд тохиолддог, хязгаарлагдмал орчинд илэрдэг өвчин байгаа юм. Мөн манайд адууны ям, адууны томуу өвчин элбэг тохиолддог.
-Эдгээрээс удамшлын чанартай өвчин гэж байх уу?
-Удамшлаар дамждаг халдварт өвчин бараг байхгүй. Харин урагт халдварласнаар халдвартай төл гарна шүү дээ. Жишээлбэл, адууны халдварт цус багасах өвчин байна. Жишээ нь адууны уушгины үрэвсэл гэхэд, хаа сайгүй байдаг ч ил шинж тэмдэг илэрч өвчилдөггүй. Гэхдээ шинж тэмдэг илрэхгүй мөртлөө нууц халдвараар байж л байгааг анхаарлаас гадуур орхигдуулж болохгүй. Эмчилж, урьдчилэн сэргийлэхгүй бол даамжирч, адуун сүрэгт, адуучдад, адуу сонирхогчдод эдийн засагт хохирол учруулж болзошгүй өвчнүүд байгаа юм.
-Бусад малыг бодвол адуу халдварт өвчнөөр өвчлөх нь бага гэсэн?
-Тийм шүү. Адуунд ноцтой халдварт өвчин манай орны хувьд гардаггүй. Харин халдваргүй өвчин бусад малтай харьцуулахад харьцангуйгаар элбэг тохиолддог. Наад зах нь гэхэд ходоод нь хийгээр дүүрэх, ходоодны түгжрэл болох, гэдэсний түгжрэл, арьсны гэмтлүүд, хөлийн үений өвчнүүд бол хааяагүй элбэг.
-Ярилцсанд баярлалаа.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
10 цагийн өмнө П.Дашдэмбэрэл: Уртын дуу шиг зураг зурна аа ...
-
10 цагийн өмнө Моринд тохиолдох “гутаг”, түүнийг арилгах тухай
-
11 цагийн өмнө Сумын Алдарт уяач Д.БУЯНТОГТОХ: Саарал азарганы ми…
-
Баасан, 12:54 минут Сайн морины доторх олон зүйл махбодын сайн, муу ши…
-
Баасан, 12:42 минут “Морьтон” эмнэлгийн их эмч А.Наранбаатар: Нарны гэ…
-
Баасан, 12:32 минут ТОД МАГНАЙ ПОДКАСТ-28: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ А.НЯМБА…
-
Баасан, 12:19 минут Сумын Алдарт уяач Т.Рэнчинлхүмбэ: Эмнэг үрээг гурв…
-
2-р сарын 18 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаясгалан:Түрүүлэх адууг…
-
2-р сарын 16 -нд Улсын цол горилсон 14 уяачийн нэрийг салбар хороон…
-
2-р сарын 16 -нд Өндөр Гэндэнгийн чонон нүдэт банди
-
2-р сарын 16 -нд Сумын Алдарт уяач Ц.Болд: Наадамд морь сайн, муу д…
-
2-р сарын 13 -нд АХ-99 жилийн ойн эрлийз бага насны ангилалд 6-30-д…
-
2-р сарын 13 -нд “Нутгийн хийморь” МСУХ-ны нарийн бичгийн дарга Д.З…
-
2-р сарын 13 -нд МУ-ын Тод манлай уяач О.Батбилэгийн гэргий Г.Бямба…
-
2-р сарын 13 -нд Г.Ганбаярын халтар
-
2-р сарын 08 -нд Аймгийн Алдарт уяач З.Энхбат: Сөөвөг чавганцын ула…
-
2-р сарын 08 -нд Орхон аймгийн Алдарт уяачид цолоо гардан авлаа
-
2-р сарын 08 -нд Дүйдэнгийн харыг дэлгэрүүлэгч Гомбын Алтангэрэл
-
2-р сарын 08 -нд Х.Бат-Эрдэнийн хээр
-
2-р сарын 06 -нд АХ-ын 99 жилийн ойн эрлийз дунд насны ангилалд 11-…
-
2-р сарын 06 -нд Шувуун саарал” МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяа…
-
2-р сарын 06 -нд Дүү хээр
-
2-р сарын 06 -нд Хүлэг эрдэнийн нууцад нэвтрэгч их уяач
-
2-р сарын 04 -нд Б.Батсайханы бор
-
2-р сарын 04 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-27: ШИЛДЭГ УЯАЧ М.АЛТАН-ОЧИР
-
2-р сарын 04 -нд Дагмид Мээрэнгийн цоохор хонгор, түүний үр төлүүд
-
2-р сарын 04 -нд П.Дамдинлхагвын халтар
-
2-р сарын 04 -нд Сумын Алдарт уяач Р.Батбаяр: Монгол төрийн гурван…
-
2-р сарын 02 -нд Сумын Алдарт уяач Д.Мягмаржав: Айраг, түрүү хүртээ…
-
2-р сарын 02 -нд Нийслэлийн Алдарт уяач Н.Батболд: Зээрд азаргаа хо…
-
2-р сарын 02 -нд Нандин хүрэн
-
1-р сарын 30 -нд З.Мэндсайханы хүрэн
-
1-р сарын 30 -нд Хүний дээд Хүүдэг
-
1-р сарын 30 -нд Аймгийн Алдарт уяач Ж.Болд: Улсын наадмаас нэг түр…
-
1-р сарын 30 -нд Д.Лхагвасүрэнгийн халтар
-
2021 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Б.БАТХҮҮ: Сумынхаа ойгоор дүү би…
-
2021 оны 1-р сарын 27 -нд Солонго Зээрд
-
2021 оны 1-р сарын 27 -нд Аймгийн Алдарт уяач Д.Отгонлхагва: Зургаа дахь жил…
-
2021 оны 1-р сарын 25 -нд “Залуу” Алдарт Жаажаа
-
2021 оны 1-р сарын 25 -нд АХ-ын 99 жилийн ойн эрлийз дээд насны ангилалд 11-…
-
2021 оны 1-р сарын 25 -нд Хийморилог залуугаар үсээ засуулна аа...
-
2021 оны 1-р сарын 25 -нд Гоё хээр
-
2021 оны 1-р сарын 25 -нд Манлай уяач Н.Хүрлээ: Уяачид хожиж, хожигдож сурса…
-
2021 оны 1-р сарын 25 -нд Х.Бат-Эрдэнийн хээр
-
2021 оны 1-р сарын 23 -нд Алаг адуут Равжаа
-
2021 оны 1-р сарын 23 -нд Г.Чинзоригийн хээр
-
2021 оны 1-р сарын 23 -нд Аймгийн Алдарт уяач А.Нямбаатар: Хууль дүрэм нь то…
-
2021 оны 1-р сарын 23 -нд Булган хонгор
-
2021 оны 1-р сарын 20 -нд Б.Баярдоржийн хүрэн
-
2021 оны 1-р сарын 20 -нд Сумын заан, сумын Алдарт уяач Ц.Буджав: Сумынхаа н…
-
Баасан, 12:54 минут Сайн морины доторх олон зүйл махбодын сайн, муу ши…
-
10 цагийн өмнө П.Дашдэмбэрэл: Уртын дуу шиг зураг зурна аа ...
-
Баасан, 12:19 минут Сумын Алдарт уяач Т.Рэнчинлхүмбэ: Эмнэг үрээг гурв…
-
Баасан, 12:42 минут “Морьтон” эмнэлгийн их эмч А.Наранбаатар: Нарны гэ…
-
11 цагийн өмнө Сумын Алдарт уяач Д.БУЯНТОГТОХ: Саарал азарганы ми…
-
10 цагийн өмнө Моринд тохиолдох “гутаг”, түүнийг арилгах тухай
-
Баасан, 12:32 минут ТОД МАГНАЙ ПОДКАСТ-28: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ А.НЯМБА…
Сэтгэгдэл бичигдээгүй байна