Иххэтийн их уяач
/Монгол Улсын Алдарт уяач Л.Нарангэрэл/
Удам дамжсан уяач
Иххэт сумын нэрийн хуудас болсон эрдэмт уяачдын нэг нь Лутмөнхийн Нарангэрэл агсан юм. Монгол түмэн үндэс угсаа, хэл соёлоороо бахархан бахдаж, эвлэлдэн нэгдсэн тэртээ 1991 оны түүхэн их баяр цэнгэлд хонгор морио хоёронтоо түрүүлгэж, адуунд дуртай эр хүн бүрийн самсааг шархируулж байсан энэ хийморилог эрхмийг моринд хайртай монгол түмэн андахгүй бизээ.
Төрийнхөө их баяр цэнгэлд хул даагаа аман хүзүүнд хурдлуулж, дорнын шаргал говьдоо наран ургуулж байсан Алдарт уяачийн амжилт, түүхээс уншигчид та бүхэндээ товчлон хүргэж байна.
Алдарт уяач тэртээ 1936 онд Дорноговь аймгийн Иххэт сумын нутаг дахь Баргын баруун өвдөг хэмээх газар Лутмөнхийн ууган хүү болон мэндэлжээ. 1944 онд сумын бага сургуульд орж 1948 онд дөрөвдүгээр анги төгсөөд аав ээждээ туслан мал маллах болсон гэдэг. Хүлэг морио сойн хийморио тэгшитгэдэг Лутмөнх ууган хүүгээ уяаны ажилдаа туслуулсаар Нарангэрэл 16 наснаас эхлэн бие даан морь уях болж, томчууд зүрхшээдэг Галшарын наадмаар салхиа хагалсан хэмээдэг. Донойн Цэгмидийн алдарт Бөгөн хул түрүүлж, “монхор” хэмээх Халтарын бор аман хүзүүдэн, Онгой Адилбишийн хул гурвалж, Цагааны Наваандэндэвийн зээрд дөрөвлөн, Моононгийн Баясгалангийн хүрэн тавласан азарганы уралдаанд залуу уяачийн уясан азарга есөөр хурдалж, харин их морь нь 12-оор давхижээ.
Их морины уяаг илүүтэй тааруулагч
Хожмын улсын Алдарт уяачийн гараагаа ийн эхэлсэн бөлгөө. Түүний дараа 1956 оны өвөл отроор явж байгаад Цагааны Лувсанцэрэнгээс хавчиг зээрд морь авч 1958 онд сумынхаа наадамд түрүүлгэн анхны айргаа амсч байжээ. Анхны түрүүг авчирсан зээрд морь нь түүнийг олонтаа баярлуулж, басхүү уяачийн дөр суулгасан хэмээн тэрээр дурсан ярьсан байдаг.1959 онд Даланжаргалан сумын “Туяа” нэгдлийн 20 жилийн ой болж, Дундговь, Хэнтий, Төв, Дорноговь зэрэг дөрвөн аймгийн уяачдын 200 гаруй морь мордоход зээрд морь нь урамтай сайхан түрүүлж, мартагдашгүй дурсамж үлдээсэн гэдэг. Түүний дараа жил буюу 1960 онд зээрд мориныхоо хөлийг эвгүйтүүлчихээд уралдаж чадалгүй өнжиж, 1961 онд сумандаа дахин түрүүлгэжээ.
Алдарт их морины уяаг илүүтэй тааруулдаг байсан нь амжилтын цуваанаас нь бэлхнээ харагдана. Хорин жилийн унага уралддаг их морины уралдааныг эртнээс монголчууд шимтэйд тооцон уяачийн ур чадварыг сорьдог хэмээдэг нь оргүй үг биш. Л.Нарангэрэл агсан 50-иад жил уяачийн жаргал зовлонг амтлан адуутай нөхөрлөхдөө их, бага наадмуудаас зуу хол давсан айраг, түрүү хүртсний 30 гаруй нь их насны морины амжилт байдаг. Бүр тодруулбал Алдартын уясан их насны морьд 15 удаа түрүүлж, 18 удаа айрагджээ. Мэдээж хонгор морь нь хоёронтоо түрүүлсэн Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн баяр наадмыг өгүүлэх учиртай. Газар газрын шандаст хурдууд чуулсан тэр том наадам, тэр олон моринд хонгор морь хоёронтоо түрүүлснийг аз эзийн гэхээсээ уяачийн ур чадвар, хүлгийн хурдантай холбон үзвээс үнэнд нийцэх бизээ.
Сэтгэлд хоногшсон бахтай наадмууд
Хагас зуун жил хурдан хүлгийн уяа эвлүүлж, сүүл шуусан буурал уяачид сэтгэлд өег дурсамжит наадмууд олон. Тэднээс цөөн нэгийг нэхэн санагалзваас:
Төрийн наадмыг дөрвөн удаа зорьж хул даагаа аман хүзүүдүүлж байсан /АХ-ын 50 жилийн ойгоор/ Л.Нарангэрэл Алдарт аймгийнхаа баяр наадамд хоёр удаа очиж наадсан байдаг. Хоёр дахь удаагаа явахдаа буюу 1988 онд хоёр түрүү, таван айраг хүртэн бахтай сайхан наадсан бөгөөд энэ нь түүний оргил үеүдийн нэг байсан юм. Мөн 1999 онд Говьсүмбэр аймагт болсон “Боржигон-99” төвийн бүсийн уралдаанд хүрэн соёолонгоо аман хүзүүдүүлж байсан бол 2002 онд Галшар сумын наадамд азарга, их нас, соёолон, хязаалан, даага түрүүлгэн хурдны өлгий нутгийн наадмаас таван түрүү хүртэн шагшигдаж явсан нь бас л дурсах дуртай агшнуудын нэг. Тэрээр үүгээрээ Монгол Улсын Алдарт уяач хэмээх эрхэм цолоо баталлаа хэмээн бахархаж суусан гэдэг. Хурдан морь уяж сойход нэгэн насны амьдралаа зориулсан Алдарт уяач Дагмид мээрэн, Орлойн гурван баячуул,Галсан банди, Даваанэрэн зэрэг нэрт уяачдын зүстэй адуунаас авч, өөрийн сүргийг сэлбэсэн бөгөөд нутгийн тулхтай буурал Адилбиш агсны хонгоруудын угшлаас ч авсан хэмээдэг.
Хутагтын тагшнаас рашаан хүртэх ховорхон хувь
Хурдан хонгоруудын хийморилог эзэн О.Адилбиш агсныг хутагтын ерөөлтэй уяач хэмээдэг. Харин тэрээр хутагтын адис жанлавтай хаш аягаа нэг нутгийн, нэг зорилгот Л.Нарангэрэлд бэлэглэсэн гэдэг билээ. Энэ тухай Алдартын хүргэн дүү Элдэв-Очир ийн дурсжээ. “Адилаа бие нь муудан хэвтэрт байхдаа Нарангэрэл ахыг ирж уулз гэж дуудуулсан. Ахыг очиход “Чи хүрэн азаргаа надад өгчих” гэсэн гэдэг. Хэлснээр нь хүрэн азаргаа өгөхөд хадаг, таван хошуутай конъяк архи басхүү Равжаагаас эхлээд долдугаар ноён гэгээнтэнд хүртэл хадгалагдаж байсан ногоон пийцүү аяганд дүүрэн чихэр боов хийн өгч “энэ чамд өгөх аяга байсан юм” гэжээ. Ах тэр аягыг нандигнан хадгалж элэг цөсний өвчиндөө хэрэглэж цагаан ямааны сүүгээ хийж уудаг байсан. Санаа дагаад ч тэр юм уу, бие нь илааршиж байх шиг санагддагсан” хэмээжээ. Сониуч нэг нь тэрхүү хаш аягын нөлөөгөөр Л.Нарангэрэл сайн уяач болсон хэмээдэг ч учир мэдэх хүмүүс үүнийг эрс үгүйсгэдэг. Дашрамд сонирхуулахад хурдан морь сонирхогч эрхэм уншигч та бүхэн санаж байгаа бол сэтгүүлч Л.Цагаандалай Л.Нарангэрэл Алдартын талаарх хөрөг нэвтрүүлэг хийхдээ тэрхүү хаш аягыг олон түмэнд харуулж байсан билээ.
Төрд үнэлэгдэж, түмнээ дуурсагдах алдар
Хурдан хүлгийн хийморьт сүсэглэсэн хагас зуун жилийн хөдөлмөрийг нь үнэлэн Л.Нарангэрэл агсныг 1991 онд аймгийн аварга уяач, 1993 оны долдугаар сарын 02-ны өдрийн 59 тоот тогтоолоор Монгол Улсын Алдарт уяач цолоор тус тус шагнасан байдаг. Түүнчлэн тэрээр 1982 онд Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн VII их хуралд Дорноговь аймгаас сонгогдон оролцож байсан бөгөөд Ардын хувьсгалын 50, 60, 70, 80 жилийн ойн медаль, сум, нэгдэл, аймгийн аварга малчнаар удаа дараа шалгарч, Иххэт сумын ардын депутатуудын хурлын депутатаар хоёр удаа сонгогдож байжээ. Л.Нарангэрэл Алдарт сайн уяачаас гадна адууг сайхан унаж эдлэхийн сацуу эмнэж домнодог нэгэн байсан гэлцдэг.
Эцгийн голомт залгасан удамт уяачид
Алдарт уяач арван хүүхдийн аав. Н.Долгорсүрэнтэй тоонот гэрт толгой холбон арван сайхан хүүхдийн аав, ижий болсноос долоо нь эрүүл энх амьдарч байна. Төрдөө адислагдаж, түмэндээ хүндлэгдсэн Алдартын хөвгүүдээс Н.Онон, Н.Мөнхдорж нар нь өдгөө эцгийн шийрийг хатаан хурдан хүлгийн уяа тааруулж буй юм.
Дорнын шаргал говиос тодорч гялбасан Л.Нарангэрэл Алдартын талаар цухасхан өгүүлэхэд ийм буюу. Харин тэмдэглэлийнхээ төгсгөлд “Нарангэрэлийн адуу”-гаар шүлгэн цацал өргөж байна.
Хэтийн булгийн тунгалаг усыг
Хээрийн салхитай залгиж өссөн
Хэрлэн мөрлөсөн Боржигон талаар
Зээрийн сүрэг шиг цахилж цахилсан
Нарангэрэлийн удамт хурднууд нь ай
Наадам наадмын баярын магнай
Догшин хутагтын зүрхэн тарнитай
Дорнын говийн хурднуудын манлай
Довтой уяачийн эрдмээр ирлэгдсэн ээ
Домог амилуулсан цуут хурднуудаа
Нарангэрэлийн удамт хурднууд нь ай
Наадам наадмын баярын магнай
Зул шиг түмэн эхүүдийг эргэхэд
Баян уул нь дагаад ханарав аа
Зуун зуунаар мөнхрөх алдар нь ай
Баринтагт судар шиг гэрэлтэн үлдэв ай
Нарангэрэлийн удамт хурднууд нь ай
Наадам наадмын баярын магнай
А.Тэлмэн
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
64.119.23.15
баярлалаа
Reply