Аймгийн Алдарт уяач Ч.Дорж: Өөрийгөө дааганы уяа сайн тааруулдаг гэж боддог
-Алдарт сайхан зусаж байна уу?
-Сайхан зусаж байна. “Тод магнай” сэтгүүлийн хамт олон орон нутагт маань ирж, бид бүхэнтэй уулзаж байгаад баяртай байна. Өнөө жил нутаг орон маань дэлгэр сайхан зун болж байна. Сүүлийн хэдэн жил ган гачиг, зуд турхнаас болоод энд тэндгүй л нүүдэл суудал боллоо. Манайх гэхэд Хэнтийд хэсэг байж байгаад ирсэн.
-Хэдэн онд аймгийн Алдарт уяач болж байсан бэ?
-Би сумын Алдартыг 2003 онд, аймгийн Алдарт уяач цолыг 2009 онд авсан. Аймгийн Алдартын болзлыг эрт хангачихсан байсан ч хөөцөлдөхгүй явсаар сүүлд авсан юм. Тэрнээс би чинь аль эртний хүн байхгүй юу. 1960 хэдэн оноос нэгдлийн мал маллаж эхэлсэн үеэсээ л морины сүүл боолоо. Хэдэн ах дүү нартайгаа нийлээд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Тайж банди адууны нэгдлийн шарга будан гүүний хусран даагыг нь сургачихаад, 1965 онд цэрэгт явсан. Намайг цэрэгт явсан хойгуур өнөө хусран даага маань 1965, 66, 67 онуудад гурван жил дараалан сумандаа түрүүлсэн байлаа. Би ч гурван жилийн албаа хаагаад нутагтаа ирж, өөрийн гараар уяж эхэлсэн. Ийнхүү би Тайж банди адуутай болсон. Адууны буянаар өдий хүртэл сайн сайхан л явна. Хүний өөрийн олон ч хурдан буянгийн уяа сойлгыг тааруулж явлаа. Одоо нас өндөр болоод зөвлөх л болж байх шив дээ. Тэрнээс миний хийх юм гэж юу байхав.
-Таны өөрийн адуу хаанахын ямар угшилтай вэ?
-Манай Түвшинширээгийн мангаа Сандаг гэж хурдан халзан азаргатай хүн байлаа. Олон ч жил түрүү магнайд хурдалсан хүлэг байлаа. Энэ мангаа Сандаг бол манай аавын ах буюу миний авга ах байгаа юм. Түүний халзан азарга манай адууны үндэс болдог. Дэлгэрэхийн Тайж угшлын шарга будан гүүнээс ч олон будан адуу гарч хурдалсан. Тэр болгоныг яривал нэлээн урт үргэлжлэх байхаа. Адууныхаа цусыг сэлбэж Галшар, Уулбаянгаасаа адуу авч л байлаа. Сүхбаатар сумын дэнхэр Жигжидийн адуунаас авсан хонгор гүү, миний цоохор азарганы үр төлүүд одоо ч хурдалж байна. Манай сум чинь Дорноговь аймгийн Дэлгэрэх, Иххэт сумдтай хиллэдэг. Дорноговь аймгийн Дэлгэрэхийн хар Дамба гэж уяач миний хадам аав байгаа юм. Тийм болохоор хадмын адуугаар цус сэлбэсэн.
-Энэ дотроос таны нэрийг гаргасан ямар ямар хурдан хүлэг байна вэ?
-Дээхэндээ гэвэл 1970-аад оны үед Дорноговь аймгийн Иххэт сумын 30 жилд очоод даага, шүдлэн хоёроо түрүүлгэж, хүний азарга уясанаа аман хүзүүдүүлж байлаа. Үүнээс нэг жилийн өмнө Иххэт сумын наадамд соёолон морио гуравлуулж, азаргаа аман хүзүүдүүлсэн. Бас Данзанравжаагийн даншиг наадамд даага айргийн гурваар, Төмөр замын 50 жилээр их морио гурваар орууллаа. Унаган адууны угшлын хурдан хүрэн морио Төмөр замын наадамд айргийн гурваар оруулчихаад, сумандаа хоёр түрүүлгэж, хоёр айрагдуулсан юм. Хуучин цагт есдүгээр сарын 1-нд нэгдлийн дааганы уралдаан болдог уламжлалтай байлаа. Энэ уралдаанд гурван жил дараалан нэгдлийн даага уяж түрүүлгэсэн. Өөрийгөө дааганы уяа сайн тааруулдаг гэж боддог. Нэгдлийн, амины, хүний олон ч даагыг уяж түрүүлгэсэн. Зөвхөн дааганы айраг түрүү гэхэд 20 дөхөж байгаа байхаа. Сүүлийн үед хүүхэд багачуудынхаа адууг уяж айраг түрүү тасрахгүй л байна. Ноднин Тайжийн бүсэд бүдүүн хээр алаг морио тавлууллаа. Бас аймаг, бүсийн уралдаанд очиж, сайхан наадаад ирсэн сонинтой байна даа.
-Айраг, түрүү хэд хүрч байна даа?
-Айраг 60-70 хүрсэн байх шүү. Түрүү бол хориод байна. Энд сонирхуулахад 1995 оны үед байхаа, аймгийн наадамд хонгор даага, их морь хоёртой л очоод даагаа тавлуулсан. Аймагт таваар давхидаг хонгор даага манай унаган адууны угшилтай. Сумандаа соёолон гуравт ороод, хязаалан дөрөвлөөд, бүдүүн морь Дэлгэрэх сумын ойд аман хүзүүдэж байлаа. Гэхдээ би аймагтаа наадахаас илүүтэй хадам аавыгаа дагаад Дорноговь, Хэнтийн сумдаар явж их уралддаг байлаа.
-Адууны наймаа их хийж байна уу?
-Манай Түвшинширээ сум Сүхбаатар, Дорноговь, Хэнтий гурван аймгийн зааг дээр оршдог. Тэр утгаараа энэ гурван аймгийн хурд холилдсон болохоор адууны наймаа их хийнэ шүү. Түвшинширээ сумын үндсэн адуу Цээдээ борлогийн удамтай. Бидний мэдэхээс Түвшинширээ сумын урд талын үндсэн адуу энэ Цээдээ борлог байгаа юм. Цээдээ борлогийн дараа Түвшинширээгийн ногоон адуу, Дэлгэрэхийн Тайж угшлын хээр адуу Түвшинширээгээр их тархсан.
Манай адуунаас гэхэд хойшоо их гарсан. Булганы нэг алтны компанийн захирал Төр гэж хүнд хүрэн азарга өгсөн. Энэ өвөл бүсийн наадамд дөрөвлөсөн байна лээ. Энэ хүрэн азарга надад байхдаа хэд хэд айрагдсан адуу байгаа юм. Бас нэг халзан даага Булганд очоод орсон гэж сонстсон. Энэ хавар дөрвөн адуу хойшоо зарсан. Авсан өгсөндөө өлзийтэй байж нутаг орны маань нэрийг гаргаж явбал боллоо гэж боддог юм.
-Урилгыг маань хүлээн авсан танд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээж байна?
-Баярлалаа. Нутаг нугын ах дүүстээ энэ хорвоогийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
А.Мөнх /Тод магнай сэтгүүл 2013 он. Дугаар 07/42//
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна