“Адуунаас чинь сайн их морь гарсан цагт л адуугаа сайн болсон гэж бод” гэх агуу үгийг бодож явахад илүүдэхгүй
Сүүлийн 10 гаруй жил монгол адууг эрлийзжүүлэх ажил эрчимтэй явагдаж байгаа боловч ММСУХ болон асуудал хариуцсан төрийн болон мэргэжлийн салбар, холбоод, эрхэм хурдан морин зүтгэлтнүүд маань шинжлэх ухаанчаар хандаж нэгдсэн бодлого гаргаж ажиллаагүйн улмаас бид өнгөрсөн хугацаанд баахан данхар, том биетэй эрлийз адууг олноор бий болгожээ. Аль болох өндөр цустай, хурдан-том биетэй адуугаар уралдан ялан дийлж алдар нэр, айраг түрүү ахиу хүртэх гэсэн явцуу үзэл бодлын золиос монгол адуу болох вий дээ. Зарим нэг нь амьдрах аргаа болгочихсон бизнес хийгээд явж байгааг буруутгах аргагүй ч уяач хүний ёс зүй гэдэг зүйлийг нэхмээр байгаа юм.
Хэдийгээр монгол адууг хурдны чиглэлээр эрлийзжүүлэх ажлыг миний хувьд таашааж үздэг боловч анхаарах хэд хэдэн асуудал байна. Монголын уламжлалт хурдан морины буюу холын зайн энэ уралдааныг хэн нэгэн мэргэн түргэн хүн бодоод олчихсон юм биш ээ. Зургаан насны, тэр дундаа их морь уралдуулдаг энэ уралдаан бол монгол адууны хурдан гэхээсээ нөгөө талаар тэсвэр тэвчээрийн олон шинжийг шалгасан Монголын нэг томоохон өв соёл. Зөвхөн энэ уралдаанд хөл, толгой, биеийн харьцаа нь монгол хэв шинжтэй жижгэвтэр адуу л илүү зохицох юм байна, зохицсоор ч ирсэн гэж сүүлийн үед мунхаглан бодоод байна л даа.
Нэгэнтээ хуульч Ч.Чимид гуай “Байгалийн хуулийг дагасан хууль л хамгийн сайн хууль” гэсэн буй. Бид нэг талаар энэ хуулийг эсрэг ажил хийж байгаа. Монгол орны эрс тэс уур амьсгалд, ялангуяа хүйтэн нөхцөлд биеийн гадаргуу томтой дулаан их алддаг адуу байх үндэс муутай. Хэдийгээр Англи адууг хүн төрөлхтний бүтээсэн гайхамшиг гэж үзээд байгаа боловч Монгол орны догшин ширүүн байгаль, цаг уур, нүүдэлчин ахуй бий болгосон олон мянган жилийн түүхтэй монгол адууг түүнээс ч дутахгүй гайхамшиг гэж бодож байна. Дэлхийн II дайны хүнд жилүүдэд ЗХУ-д монголчууд 500 мянга шахуу агт бэлэглэсэн нь улаан армийн таван морь тутмын нэг нь монгол морь байв. ЗХУ-ын генерал И.А.Плиев “арчилгаа шаарддаггүй монгол морьд л Зөвлөлтийн танктай цуг Берлин хүрсэн юм” гэж бахархан дурссан байдаг, Александровский: Монгол морь бол жинхэнэ дайны хүлэг, тулалдах, цавчилдахад хамгийн тохиромжтой....., дайсныг хөөхөд заавал гүйцдэг...., дорно зүгээс жижигхэн морьд унаж махир сэлэм барьсан зэрлэгүүд Ромын эзэнт гүрнийг түйвээж байгаа талаар монгол адууг түүхэн баримтад бахархан дурдсан жишээ үй түм. Хамгийн бага энерги зарцуулж хамгийн хол зайг зөвхөн монгол адуу л туулдаг.
Шинжлэх ухаан, техник технологи, эдийн засгийн хөгжил дэвшилтэй холбоотойгоор монголчууд адууг уналга, эдэлгээний гэхээсээ илүү хурдны чиглэлээр үржүүлэх сонирхолтой болжээ. Хурдны чиглэлээр үржүүлж байгаа байран маллагааны адуу бэлчээрийн адуунаас биеийн хувьд том, арьс үс нимгэн тачир байх боловч бас хэтэрхий тэгж туйлширмааргүй байгаа юм. Монгол адуунд цэвэр цусны адуунаас хэв шинжийн хувьд олон ялгаа бий боловч уламжлалт уралдаанд давуу байж болох шинжүүд хэд хэдийг дурдъя л даа. Цэвэр цусны адууг бодоход толгойн хэмжээ биетэй нь харьцуулахад харьцангуй том (37-45%), хөл, хөлийн үе бүдүүн, биеэр жижигхэн, авсаархан, хөл биеийн харьцаа, цээжний угийн хэмжээнээс өгсүүлэн ер нь биеийн параметрүүд нь манай уламжлалт уралдаанд илүү зохицсон адуу гэж үзээд байгаа юм. Бид үржлийн бодлогоо аль болох монгол тал руугаа буюу ядаж л хөл нь дийлээд уралдаад байх хамгийн зохистой хэв шинжтэй адуу бий болгоход хандуулмаар байна.
Ялангуяа их насны морь толгойн хэмжээ, махны чанар, биеийн харьцаанаас өгсүүлээд бусад наснаасаа илүү олон хэв шинж шаарддаг. 1970-аад оны дунд үеэс эхлэн төрийн наадам, Төв Халхын дэвжээн дээр бага насны адуугаараа дийлж уралдаж байсан Төв, Дархан, Сэлэнгийн эрлийзжүүлсэн адуунаас сайн их насны морь бараг гараагүй нь юу хэлээд байна вэ?! Яг үнэндээ нөгөө алдарт Жаргалант, Морин тойруулгын угшлын адуунаас ханасан сайн их морь Ц.Доржсүрэнгийн хээрийг эс тооцвол төдийлөн олон гараагүй. Төрийн наадамд түрүүлж, айрагдсан их морь гарын арван хуруунд багтахаар цөөн шүү дээ. Тэр ч утгаараа өвгөн ноён М.Пүрэвжавын “Адуунаас чинь сайн их морь гарсан цагт л адуугаа сайн болсон гэж бод” хэмээн хэлсэн агуу үгийг бодож явахад илүүдэхгүй болов уу. Гэтэл хэлбэр хийцийн хувьд нэг их гайхуулаад байх юмгүй Тува адуу монгол төрийн наадмын их насны уралдаанаас дөрвөн жилийн дотор 3 түрүү, 1 айраг хүртэн ямар ч угшлын адуу гаргаагүй нэгэн содон амжилт гаргасан нь мөнөөх адууны гайхамшигт махны чанар, тэсвэр тэвчээрийн хэв шинжтэй холбоотой биз ээ.
Хурдны чиглэлийн цэвэр цусны адууг зөвхөн ойрын зайнд уралдуулах зорилгоор үржлийн бодлого нь чиглэгдэж ирсэн гэж хэлж болох бөгөөд хэв шинжийн хувьд нарийн шөрмөстэй адуу хөлийн хурд өндөр байдаг тул англи адууг тэр хэв шинж рүү илүү дөхүүлсэн. Тэгээд ч зөвхөн бага насанд нь л ойрын зайд хэд уралдуулаад тэтгэвэрт гаргадаг тул хөлний хувьд тэд биднээс арай өөр ойлголттой санагддаг. Их насны морины тухай яриад ч хэрэггүй. Бүдүүлгээр хэлэхэд бид 3 км л уралдахад зориулагдсан адуугаар үржил хийгээд богино хугацаанд шууд 30 км уралддаг адуу гаргаж авна гэдэг учир дутагдалтай байгаам л даа. Энэ нь ч амьдрал дээр батлагдаж байна. Бид эрчимтэй эрлийзжүүлэх ажил хийгээд 10 гаруй жил болсон боловч манай уламжлалт уралдаанд тэсээд нас нийлтлээ уралдсан (4 жилээс дээш уралдсан адуу байхгүй байна) эрлийз адуу цөөхөн л байна шүү дээ. Бага насандаа гүйцэгдэхгүй байсан нөгөө айхтар алдар, нэртэй хурдан том том эрлийзүүд маань өвчин зовлон туссан, үхэж үрэгдсэн, хөл нь дийлэхээ больсон л юм их дуулдах юм. Хуучин цагт дээдчүүл маань морины хөл муутгасан уяачид тун таагүй ханддаг байсан бол одоо жилд хэд хэдээр нь муутгах битгий хэл, хуга таших нь хэвийн үзэгдэл болжээ. Ер нь бид энэ маягаараа цаашид хэдэн жил явбал идэж уух нь дийлддэгүй, өвчин зовлонгийн үүр, доголон сэглэн, хэв галбир, хийцийн согогтой хэдэн адуутай үлдэх вий гэж болгоомжилж байна. Импортоор оруулж ирж байгаа хурдны чиглэлийн адуун дээр хатуу хяналт тавимаар байна. Бичиг баримтгүй орж ирдэг, наад зах нь орж ирж байгаа адуунд мал эмнэлгийн шинжэлгээг журмынх нь дагуу тэр болгон хийлгэдэгүй. Сүүлийн үеийн эрлийз адуунаас гаралтай зарим өвчинд мал эмнэлгийнхэн “баячуудын адууны өвчин” гээд нэр өгчихсөн байх жишээтэй. Уг нь монгол адуу маань хамгийн дархлаа сайтай байгаль, экологийн цэвэр амьтан.
Үндсэндээ энэ эрлийзжүүлэх ажлыг монгол адууны нэг хувьд нь ч хүрэхгүй тул генфондод нөлөөлөхгүй гэж зарим нэг нь хэлээд байгаа боловч манай улсын хурдны цөм болсон нэг хоёрхон аймгийн адуу руу бодлогогүй эрлийзжүүлэх ажил ороход л нэлээн эвгүй үр дүн биднийг хүлээж байна. Миний хувьд зохих шаардлага хангасан нэг, хоёрдугаар үеийн эрлийз азаргаар үржил хийхэд тохиромжтой санагддаг боловч цогцоор нь шийдвэрлэвэл зохилтой олон асуудал бидний өмнө тулгараад байна.
Нөгөө сайхан үндэсний бахархал болсон эрийн гурван наадам маань улс төр, жалга довны үзэл нэвт шингэсэн бүр амин хувийн өшөө хорсол тайлдаг талбар ч болж хувирахад хүрлээ. Сүүлдээ ч аргаа бараад сэрвээний өндрөө л барихаар шийдэж байна. Хамгийн эцсийн муйхар аргаа л хэрэглэж байгаа царай нь боловч даа өнөөдөртөө зөв л юм даа. Уг нь эртхэн ингээд шийдчихсэн бол олон аавын хүүхдүүдийг нус, нулимстай нь хольж, хүч хөдөлмөрийг нь үнэгүйдүүлэхгүй л байсан. Үржлийн бодлогодоо ч хүмүүс арай эрт өөрөөр хандаж эхлэх байсан байх гэж бодож байна. Ер нь цаашид бид аливаа асуудлыг гаргаж тавихдаа амныхаа зоргоор биш шинжлэх ухааны үндэслэл, судалгаа баримттай ярьж хэлж байх нь зүйтэй юм. Мянган жил хүлэг морьдоо уралдуулж байгаа гэх мөртлөө энэ талаар, монгол адууны тухай дорвитойхон судалгаа ч алга л байна шүү дээ. Бөмбөрцгийн талыг туурайгаараа тамгалсан гэх монгол адуу нь дэлхийд бүртгэлгүй л явж байна. Хамгийн шинжлэх ухаанч биш салбар ММСУХ гэхэд хилсдэхгүй. Эхний удаад адуугаа ч олигтойхон эрлийзжүүлж чадахгүй байж угшил гаргах тухай яриад ч хэрэггүй юм. Цаашид бидэнд шинжлэх ухаанчаар хандаж уламжлал, шинэчлэлээ хослуулсан нэгдсэн бодлого хэрэгтэй байгаа нь олон зүйлээс харагдаж байна. Бид хэтэрхий нэг талыг барьж туйлшралгүй монгол, эсвэл эрлийз адууны фанат маягаар асуудалд хандаад хэрэггүй биз ээ. Эрлийзжүүлэх ажилд миний бие ханцуй шамлан ороод хэдэн жил болохдоо ажигласан, мэдэрсэн дээрх зүйлсээ та бүхэнтэйгээ хуваалц юу хэмээн бодсоныг минь буруугаар битгий ойлгоорой.
Сүүлийн хэдэн жил ММСУХ-оос зохион байгуулагддаг шинэ жилийн арга хэмжээнд оролцохдоо ажигласан нэг зүйл маань уяачид, хурдан морины зүтгэлтнүүд маань жилээс жилд улам залуужиж байна. Сайхан залуучууд хурдан морины өв соёл руу хүч түрэн орж ирж байгаад туйлын их баяртай байгаа. Гагцхүү энэ олон хүний хөрөнгө мөнгө, цаг заваа зарцуулж байгаа энэ ажлыг би талаар битгий өнгөрөөсэй, бодлого нь зөв байгаасай, эцсийн үр дүн нь сайн байгаасай гэж хүссэндээ ийнхүү бичиглэв.
Цаашид энэ сэдвээр эрхэм уяачид, хурдан морины зүтгэлтнүүд үзэл бодлоо илэрхийлж, үйл хэргээрээ монгол адууны цаашдын хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна. Та бидний өмнө их үүрэг, хариуцлага хүлээж байгаа.
Аугаа өвөг дээдэс, алтан ургийнхны тахиж ирсэн гайхамшигт нэгэн өв соёл болох дөрвөн хөлтэй судар-молор эрдэнээ дээдэлж явах нь нэг талаар бидний үүрэг юм. Ухаж ойлгож чадвал адуу гэдэг тэр чигээрээ дээдийн ном билээ.
Ц.Буянбаатар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна