Сумын Алдарт уяач Х.Сүхбаатар: Аавынхаа хурдан улаанаар анхны айргаа амсаж байлаа


Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат, сумын Алдарт уяач Х.Сүхбаатар бидэнтэй ийнхүү ярилцлаа.
-Уяачидтай уулзаж байхад бүгд л хурдан морины унаачид явсан байдаг юм билээ?
-Тэгэлгүй яахав. Хурдан морины унаач явлаа шүү дээ. Нутгийнхаа хөгшдийн уясан морьдыг унаж хурдлуулдаг байлаа. Аймгийн Алдарт уяач Гэндэн, Цэдэн, Мажигдондов, Өлзий, Шагдар гээд л нутаг орондоо хурдан хурц хүлгэдээрээ нэрд гарсан уяачдын морийг унадаг байсан нь хожмоо уяа эвлүүлэхийн эхлэл байсан гэж боддог. Өлзий гуайн хурдан саарал азаргыг дааган цагаас унаж айраг түрүүнд нэлээд хэд оруулсан. Шагдар гуайн хурдан улаан азаргыг даага, шүдлэн, хязааланд нь унаж, гурван жил дараалан сумын наадамд түрүүлгэж байлаа. Бас Шагдар уяачийн шаланк хар азаргыг олон удаа унаж хурдлуулж явлаа. Гэндэн Алдартын улс хувьсгалын 80 хэдэн айраг, түрүүнээс ганц нэгийг нь авч өгч байсан. Өвгөний ухаа морь бид хоёр олон ч удаа айраг түрүүнд хурдлан уясан эзэн, хурсан олныг баярлуулж билээ. Би өвгөнийг аймгийн хэмжээнд байтугай улсын хэмжээний уяач гэж боддог. Одоо хүү нь уяаны эрдмийг нь өвлөн уяа эвлүүлж байгаа. Аймгийн Алдарт уяач, яруу найрагч Амартайван хүү нь байгаа юм. Сүүлд 16 настайдаа бүдүүн Сумъяагийн Дандарын хүрэн морийг унаж сумын наадамд гурваар оруулж унаачийн хувьд зодог тайлсан.
-Мориноос хасагдаад л бие даан морь уях болсон уу?
-Тэгэлгүй яахав. Эхэндээ ч хүн дагаж уядаг байгаад сүүлдээ өөрөө оролдож эхэлсэн. Аавынхаа хурдан улаан морийг суманд гурваар оруулж, анхны айргаа амсчихаад мөн ч их баярласан. Тэрний дараахан Гэндэн гуайн унаган адуу болох хамар цагаан хонгор соёолон морийг уяж, сумын наадамд аман хүзүүдүүлж байлаа. Ингээд ерээд оны дундаас одтой наадаж, сумынхаа ардын хувьсгалын баяр наадмаас 18,19 айрагтай болоод байгаа. Би сумандаа л нааддаг юм. 2004, 2005 оны үед байна уу даа. Сумандаа хязаалан үрээ түрүүлгэж байлаа. Бас 2009 онд Дорнодын зүүн бүсэд ухаа азаргаа аваачиж мордуулсан. Өмнө нь сумандаа айргийн дөрөвт орж байсан адуу л даа. Ухаа азарга тэгэхэд тархинд нэлээн явж зарлуулж байгаад хоёр км-ын цаана ирээд суучихсан. Яагаад ч юм сэтгэлд тод үлдсэн наадмуудын нэг байгаа юм даа.
-Аавын хурдан улаан морь гэлээ. Аав тань уяа сойлго тааруулдаг байв уу?
-Үгүй ээ, миний аав Хачин улсын Аварга малчин хүн байлаа. 11 хүүхэд төрүүлж өсгөсөн буянтай буурал байгаа юм. Аав маань дээхэндээ адуу маллаж байсан ч сүүлдээ нэгдлийн хонь малладаг байв. Уртын ноосны ашиг шимээр улсын Аварга малчин болсон хүн. Нэг монгол хониноос нэг кг, 750 грамм ноос авч рекорд тогтоож байлаа.
-Та адуу их цуглуулж байна уу?
-Манай Эрдэнэцагаан хурдтай л даа. “Сонор трейд”-ийн Энхболдын Дүүгүүр саарал, Егүзэр хээр бол Зотол сумын бригадын адуунууд. Мөнхбаясгалангийн Бүлтэн халтар гэхэд нэгдүгээр багийн адуу. Улсад айрагдсан Лутбаярын Зул шарга соёолон гээд улсын наадмын өндөр довд нэрээ гаргасан хурдан хүлгүүд байна.
Манай адууны цөм угшил ааваас минь ирсэн хурдан тожин азарганы удамтай. Манай адуунаас гадагшаа зарагдсанаас Хөвсгөл, Өвөрхангай аймгийн сумдад орсон адуунууд бий. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг дарга Мянганбаярын хонгор шүдлэн үрээ ноднин сумандаа хоёр орж, өнөө жил бүсийнхээ наадамд хязаалан үрээ таваар орлоо гэсэн. Өвөрхангайн лам Алтангэрэлд миний нэг харлаг даага очсон нь сумын наадамдаа орсон байна лээ. “Талын хүлэгч” галын 13 хүн манай нутагт ирэхэд нь нэг нэг адуу өгсөн. Гэхдээ сураг сонсогдохгүй л юм. Энэ мэтчилэн зарсан, хүн амьтанд бэлгэнд өгсөн адуу 500 гарах байх шүү. Би зургаан хүүтэй. Тэднийгээ айл гэр болоход нь бас тасалж өгдөг юм. Хүүхдүүд маань одоо бүгд л уяа эвлүүлж байна. Багаасаа л адуу малын дэргэд өссөн болохоор моринд их дуртай.
-Ярилцсанд баярлалаа. Уясан болгон тань хурдан байх болтугай.
А.Мөнх

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна