Аймгийн Алдарт уяач Ш.Баянбат: Манайхан үндэсний гэсэн тодотголтой бүхэнд хүндэтгэлтэй хандсаар ирсэн


Эдүгээгээс 550 жилийн тэртээ Батмөнх даян хааны эхээс унасан газарт тоглож өссөн бяцхан хүү АХ-ын 93 жилийн ой, төрийнхөө их баяр цэнгэлд хязаалан үрээ аман хүзүүнд хурдлуулж өмнийн говьчуудынхаа өмийг нээсэн юм. Төрийн наадмын дэвжээнээ анх наадан Тод халзан үрээгээ айрагдуулсан энэ хийморилог эрхэм бол Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Шоовдорын Баянбат юм. Баяр наадмын сэтгэгдлийг нь хуваалцан бяцхан хууч дэлгэснээ уншигч танаа хүргэж байна.
-Өмнийн цэнхэр говийнхон сүүлийн жилүүдэд тогтмол амжилттай наадаж байгаа. Говьчуудын буухиаг үргэлжлүүлсэн танд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе?
-Маш их баярлалаа. Төрийнхөө наадамд анх удаа морь уяж ирээд хязаалан үрээ аман хүзүүнд хурдлуулсан нь Өмнөговьчуудын маань босоо цагаан хийморь ивээсэн хэрэг хэмээн үзэж байна. Одоогоос яг таван жилийн өмнө буюу 2009 онд Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул Бадрах ах маань сартай хонгор шүдлэнгээ төрийнхөө наадамд түрүүлгэж, Өмнөговьчуудын өмийг нээсэн. Түүнээс хойш манайханд айраг түрүү тасарсангүй дээ. Миний бие ч гэсэн улсын наадамд анх удаа морь уяж ирээд Бадрах ахынхаа уяан дээрээс мордуулж, үрээгээ айрагдуулсандаа маш их баяртай байна. Энэ дашрамд Тод халзан үрээг маань уяж хурдлуулсан Номгон сумын харьяат, хүргэн дүү Будын Амартайвандаа баярласнаа илэрхийлмээр байна.
-Шоовдор начин хүүгээ төрийн хишиг хүртэх мөчид хэрхэн баяр хүргэсэн бол. Моринд нэлээд сонирхолтой гэж дуулсан юм байна?
-Манай аав Өмнөговь аймгаас төрсөн улсын цолтнуудын нэг улсын начин Шоовдор гэж хүн бий. Харин ээж маань Мэндбаяр гэж олон сайхан хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн буянтай буурал бий. Ээж аав хоёр маань хоёулаа монгол наадам, монгол ёс заншлаа дээдэлдэг улс. Биднийг хүүхэд байх цагаас эхлээд үндэсний гэсэн тодотголтой бүхэнд хүндэтгэлтэй хандахыг зааж сургаж ирсэн. Аав маань барилдахаа байснаас хойш морь уядаг болж, бид түүнийг унаж уралддаг байлаа. Ер нь моринд их дуртай шүү. Тэр утгаараа үрээгээ айрагдсаны дараа хамгийн түрүүнд аавтайгаа холбогдож, баяртай мэдээгээ дуулгасан.
-Төв цэнгэлдэхэд аавтайгаа орж цоллуулах уу?
-Аав маань сүүлийн жилүүдэд ерөнхийдөө хотод байгаа. Төрдөө данстай хүн учраас жил бүрийн наадмаар төв цэнгэлдэхдээ орж тугаа тойрон хийморио сэргээдэг юм.
-Түрүүн аавынхаа уясан морьдыг унаж хурдлуулдаг байлаа хэмээсэн. Алдарт унаачийнхаа хувьд ямархан амжилт үзүүлж байсан бэ?
-Аймгийнхаа баяр наадмаас айраг, түрүү хүртэж л байсан. Бид эцэг эхээс олуулаа. Долоон хүү, хоёр охинтой. Аав ээж хоёр маань бидэнд үндэсний өв соёлыг зааж сурган,бүгдийг нь монгол ахуйтай өсгөсөн. Манайхны эрчүүд бүгд зодог шуудаг өмсч барилдаж өссөн. Би ч ялгаагүй. Аймгийнхаа баяр наадамд хоёр ч удаа тав давж байсан. Аймгийн начин цолтой. Гэхдээ манайхнаас яг бөхийнхөө бэлтгэлийг базааж тууштай явсан хүн бол бага дүү, аймгийн арслан Дарханбат маань. Манайхан дүүдээ их найдвар тавьж итгэл хүлээлгэдэг.
-Дүү аймгийн арслан, та өөрөө аймгийн начин цолтой юм байна. Өөр бусад нь цолтой юу?
-Би дээрээ гурван ахтай. Хоёр ах маань хоёулаа аймгийн начин цолтой.
-Нэг гэр бүлээс улс, аймгийн нийлсэн дөрвөн начин төржээ дээ?
-Тийм шүү. Манай хамгийн том ах аймгийн начин Баттулга гэж улсын анчин, автоспортын мастер хүн бий. Бас моринд их сонирхолтой. Морь уяна. Сая улсын баяр наадамд даага нь уралдсан.
-Та чинь хэдэн оны аймгийн Алдарт уяач билээ?
-Аймгийн баяр наадмын гурван түрүү, есөн айргийн амжилтаар 2013 онд аймгийн Алдарт уяач цолоо авч “Шилмэл хурд-2” уралдаанд Тод халзангаа айргийн гуравт хурдлуулж мялаасан даа.
-Өмнөговьчуудыг адуугаа нэлээд чанаржуулж байгаа гэдэг. Шинэхэн Алдартын хувьд энэ тал дээр хэр санаа тавьдаг вэ?
-Алтан тууртын буянаар Дорнод аймгийн Матад сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Цэндбаатар, Цагаан-Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач Т.Батзориг нарын энэ цагийн мундаг уяачидтай сайхан танилцаж, гэмгүй нөхөрлөдөг. Адууныхаа чанарыг сайжруулсан эдгээр найзуудаасаа үрээ, байдас авахаас гадна Сүхбаатар, Дорнод, Төв аймгаар явж, алтан сав нэлээд цуглуулсаан. Жишээлбэл, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул Батчулууны унаган адуу Сүхбаатар аймгийн баяр наадамд шүдлэндээ түрүүлж байсан Хадагт ухаа азарга манай адуунд бий. Олон сайхан хурдан төл өгч байгаа. Үүнээс гадна улс, бүсийн наадамд олонтаа түрүүлж, айрагдсан МУ-ын Алдарт уяач Намдагийн Хүрлээгийн Яруу саарал морины төрсөн дүү саарал азарга надад байдаг юм.
-Шинэ цагийн адуутай юу?
-Батзориг найзаасаа Англи, Будённый хар азарга авсан. Нэг төл нь Налайхын уралдаанд айргийн гуравт орлоо гэж дуулдана лээ. Хар азаргандаа Цэндбаатар найзаараа шинжлүүлж байгаад хэдэн сайн гүү тавьсан. Удахгүй магнай тэнийлгэх хурдан буянгууд төрөх биз ээ.
-Улсын наадмын дараа бүсийн наадмууд залгадаг. Хаана наадав?
-Өмнөговь аймгийнхаа баяр наадамд оролцлоо. Өнөө жилийн баяр наадам Батмөнх даян хааны мэндэлсний 550 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог. Батмөнх даян хаан манай Хүрмэн суманд төрсөн хэмээдэг. Тэр бүү хэл, их хааны төрсөн бууц миний өссөн газартай их ойр. Батмөнх даян хааны гэрэлт хөшөө босгосон тэр газар миний ээж хонио хариулж яваад том ахыг маань төрүүлсэн байдаг юм. Тэр газрыг бид бүгд хэдэн жилийн өмнө тахиж, наадам хийж байгаа.
-Ямархуу амжилттай наадав?
-Батмөнх даян хааныхаа наадамд Тод халзангаа хол сайхан түрүүлгэж, бусад морьд маань нас болгонд дээгүүр давхисан Мөн хүргэн дүү Амартайван маань сумынхаа ойд их нас айрагдуулж сайхан наадлаа.
-Морин жилийн уралдаануудад одтой сайхан наадсан эрхэм танд дахин баяр хүргэе. Ярилцсанд баярлалаа.
-Та бүхэнд ч гэсэн баярлалаа.”Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулан Монголынхоо нийт ард түмэнд, тэр тусмаа говьчууддаа мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-Баярлалаа. Тэр ерөөл бат сайхан оршиг.
А.Тэлмэн



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна