“Тосон шандас” МСУХ-ны тэргүүн М.Гомборагчаа: Үржил селекцийн ажлыг бодлогын хэмжээнд зохион байгуулна


Завхан аймгийн хийморилог уяачид, морины зүтгэлтнүүдийн түүчээ үргэлжилж байна. Энэ удаад Тосонцэнгэл сумын "Тосон шандас" МСУХ-ны тэргүүн Мишигийн Гомборагчаагийн ярилцлагыг хүргэе. Таалан болгооно уу.
-“Тосон шандас” МСУХ-ны үйл ажиллагаа, уяач гишүүдийн талаарх мэдээллийг юун түрүүнд авмаар байна. Та хэзээнээс холбооны тэргүүнээр ажиллаж байгаа вэ?
- 2013 оны тавдугаар сард Тосонцэнгэл сумын уяачид хуралдан намайг тэргүүнээр сонгосон юм. Намайг ажлаа авахад манай холбоо улсын бүртгэлд бүртгэгдээгүй, өөрийн гэсэн тамга тэмдэггүй байсан.
-2013 онд шинээр үүсгэн байгуулагдсан юм уу?
-Үгүй, өмнө нь Чогсомдорж, Энхтайван гэсэн хоёр ч хүн тэргүүнээр ажиллаж байсан ч тодорхой үйл ажиллагаа явуулдаггүй байсан юм. 2013 онд миний бие ажил аваад бусад холбоодын адил нэр устай улсын гэрчилгээтэй төрийн бус байгууллага болгохоор зорьж, түүндээ хүрсэн. Одоо манай холбоо албан ёсны гэрчилгээтэй, тамга тэмдэг, туг, лого, данстай болсон. Манай холбооны удирдлагын багт тэргүүн, нарийн бичгийн дарга, есөн тэргүүлэгч багтдаг. Сумын хэмжээнд 100 гаруй хүн морь уяж уралдуулж байна. Холбоо удирдлага зохион байгуулалтын шинэчлэлт хийснээс хойш буюу биднийг ажил авснаас хойш сумынхаа 90 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулахын зэрэгцээ аймгийн 90 жилийн ойд оролцож, өнгөрсөн тавдугаар сард Завхан аймгийн хаврын зүүн бүсийн уралдааныг нутагтаа хийлээ. Түүнчлэн уяачдаа урамшуулах тэдний хөдөлмөрийг үнэлэх ажлыг зохион байгуулж, сумын 90 жилийн ойтой холбогдуулан олон жил морь уясан настай хүмүүст цол олгох ажлыг зохион байгуулсан. Энэ хүрээнд долоон хүн аймгийн Алдарт уяач, хориод хүн сумын Алдарт уяач цол авсан.
-Ер нь танай суманд аймаг, сумын цолтой хичнээн уяач байдаг вэ?
-Аймгийн Алдарт уяач 19, сумын Алдарт уяач 31 хүн бий. Холбооны үйл ажиллагаа идэвхжсэнээс хойш залуучууд маань морь уях нь ихэссэн.
-Тосонцэнгэл сумын хурдан морины уралдааны зам бартаа саад ихтэй дуулдсан. Холбооны удирдлагууд энэ тал дээр хэр анхаадаг вэ?
-Өнгөрсөн жил сумынхаа 90 жилийн ойг холбогдуулан уралдааныхаа замыг засч Дугантын хясааны доогуур нь гардаг байсныг нааш нь татаж сумын төвийн хойгуур уралдуулсан. Мөн айргийн морьдыг барих тусгай хашаа хүртэл хийсэн. Гэтэл энэ жил ахиад л уралдааны замаа өөрчлөхөөс аргагүй болж байна. Яагаад гэхээр ноднингийн хийсэн зам Мянганы зам төсөлд тусгагдаж дахин уралдах боломжгүй болсон. Тиймээс энэ тал дээр бид дахин сумын засаг захиргаатай ярилцаж байгаа.
-Уралдааны бартаа саадаас гадна унаач хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах том ажил бий. Ялангуяа зам бартаа саад ихтэй байгаа үед хүүхдийн аюулгүй байдал хурцаар тавигдах учиртай. Энэ тал дээр хэрхэн анхаарч байна?
-Азаар манай сумын наадамд хүүхэд унаж бэртсэн тохиолдол гарч байгаагүй. Өнгөрсөн 90 жилийн ойгоор бүх хүүхдээ хантааз, малгайгаар хангаж даатгалд бүрэн хамруулах шаардлага тавьсны хүчинд ганц нэг хүүхэд унасан ч азаар бэртэж гэмтээгүй. Энэ дашрамд хүүхдийн хамгаалалтын хувцастай холбогдуулан өөрийн санаа бодлоо хэлэхэд хөдөө орон нутагт ирж байгаа нь таарамж муутай, чанаргүй байх юм. Сэтгүүлийн зургаас харахад уг нь аятайхан юмнууд байх юм. Тэгсэн хэр нь бидэнд ирж байгаа нь арай л өөр байх шиг. Магадгүй хөдөөгийн малчид мөнгө төгрөг муутайгаасаа болоод хямдыг нь авдаг болохоор тэгдэг байх. Гэхдээ ирсэн хувцсыг харахад хүүхдийн биед тохиромж муутай байх юм. Өнгөрсөн хавар аймгийн хэмжээний бүсийн уралдааныг нутагтаа зохион байгуулъя гэдэг санал тавиад хийсэн. Тэгэхдээ унаач
хүүхдүүддээ нэгдсэн зааварчилгаа өгч урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ зам харгуйгаа засч цагдаа хүчний хамгаалалт авсан учраас ямар нэг таагүй асуудал гараагүй. Тэгэхээр зохион байгуулалтын ажил онцгой үүрэгтэй гэдэг нь бас харагдаж байгаа юм.
-Тосонцэнгэлийн наадам хэр өтгөн болдог вэ?
-Тосонцэнгэл сум хүн ам олонтой ч хотожсон газар байсан учраас морин спорт харьцангуй тааруу хөгжсөн.Тиймээс манай сумын наадамд Их-Уул, Тэлмэн, Хөвсгөлийн Цэцэрлэг, Жаргал, Цагаан-Уул, Галт зэрэг сумын уяачид ирж оролцдог. Ерөнхийдөө их өтгөн болдог.
-Тэгвэл уяачид тань аймгийнхаа баяр наадамд очиж уралдаж байна уу?
-Манай уяачид аймгийн наадамд очиж их нас, хязаалан, даага түрүүлгэж байсан. Ер нь манайхны адуу хурдан шүү. Өнгөрсөн жил сумын ойгоор Эрдэнэт, Дорнод,Улаанбаатар зэрэг адуу нь сайжирсан газраас уяачид ирсэн байхад манай сумын аймгийн Алдарт уяач Шагдарсүрэнгийн их насны морьд эхний гурван байрт орсон. Азарганы түрүүг бас л манайхан өөрсдөө авсан. Тэгэхээр хурд бол байгаа биз. Аймгийн наадмын тухайд нэгдүгээрт зардал чирэгдэл ихтэй, хоёрдугаарт өндөр даваатай гэсэн шалтгаануудаас болоод тэр бүр явж чаддаггүй байх.
-Тосонцэнгэл сумын нэрийг дуургасан хурдан хүлгэдийнхээ талаар хуучлаач?
-Хар хоринд болсон “Их хурд” уралдаанд манай сумын Даалай хар азарга эхний сунгаанд тасархай түрүүлээд яг баярын уралдаанд хөлөө гэмтээчихсэн байсан. Дээхэн үеийн түүхийг би сайн мэдэхгүй юм. Харин одоогийн байдлаар Тосонцэнгэлээр овоглосон Төмөрбаатарын Галбадрах гэдэг уяач улс,бүсийн наадамд хүлэг морио уралдуулж,түрүүлгэж айрагдуулж байна. Уг нь улсын Алдартын болзлоо хангачихсан дуулдана лээ. Удахгүй цолоо авч нутгийнхнаа баярлуулах байхаа хэмээн найдаж байгаа.
-Тэргүүнд холбогдох асуултаа энэ хүргээд өндөрлөж, харин уяачийн хувьд зарим нэг зүйлийг тодруулъя хэмээн бодож байна?
-Морь уяна аа. 2010 оноос эхлээд морьд маань айрагдаж эхэлсэн. Унаган хүрэн үрээ маань соёолондоо сургуулийн ойгоор айргийн тавд хурдалсан. Бас Жаргалд уралдсан юм байна. Овооны наадмаас бол олон медаль авсаан. Тэр үед би төрийн албан хаагч байсан учраас манай дүү уядаг байсан юм. 2012 онд Дорнодоос авчирсан соёолон маань сумынхаа наадамд гурвалж, бас нэг уралдаанд аман хүзүүдсэн. Тэрнээс өмнө 2011 онд бор азарга маань Их-Уул суманд дөрвөлсөн.Уг нь сайхан хүлэг ч зоог нь гэмтээчихээд одоо уралдуулахгүй байгаа. Харин төлүүд их аятайхан үрээнүүд гараад байгаа. Сүхбаатараас авчирсан бас нэг үрээ аятайхан уралдаж байгаа. Дорнодоос ирдэгтэй хоёулаа багийн томоохон ойд түрүүлж, Хөвсгөлийн Могойн голд болсон уралдаанд айрагдцгаасан. Намар нь Бухын шард болсон Завханы хэмжээний уралдаанд халзан үрээ нь түрүүлсэн.
-Зүүн зүгийн адуу аргагүй ялгарна л даа?
-Ноднин бас нэг даага авсан. Өнгөрсөн хавар би Дорнод, Сүхбаатараас 20 хэдэн адуу авчирсан. Холбооны тэргүүний хувьд ч морь сонирхогчийн хувьд нутгийн адуугаа сайжруулахад хувь нэмрээ оруулах ёстой гэж үздэг. Сая явахдаа арваад гүү, хэдэн үрээ, их насны морь ч авчирсан. МСУХ маань Монголын уралдааны өв соёлыг дэлгэрүүлэх зорилготой шүү дээ. Цаашдаа сумынхаа МСУХ-г бэхжүүлэх, хөгжүүлэх тал дээр нэлээд анхаарч ажиллана гэж бодож байгаа. Түүнчлэн нутгийн адууны удам угшлыг сайжруулах тал дээр анхаарч үржил селекцийн ажлыг бодлогын хэмжээнд зохион байгуулна гэж бодож байгаа. Уяачид маань амжилт гаргах нь чухал ч эцсийн бүлэгт нутгийн хурдан угшлын адуутай болох нь хамгийн том зорилго шүү дээ. Түүнд хүрэхийн төлөө зорьж ажиллана даа.
У.Энхмаа


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
Лхагва, 17:57 минут Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
Лхагва, 16:43 минут Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
Лхагва, 16:27 минут Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
Лхагва, 16:13 минут Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна