“Хулсан чавх” компанийн захирал Г.Энхтөр: Адууг гаднаас нь харахад ижил ч бие бялдар, булчин шөрмөс, ясны хэлбэр гээд ялгаа их бий
1990 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг дархан сийлбэрч, 1996 онд Бээжингийн уран зургийн академийг уран барималч мэргэжлээр төгссөн “Хулсан чавх” компанийн захирал Г.Энхтөрийн гайхам бүтээлийг урлагийг үнэлж сурсан акулууд өндрөөр үнэлдэг юм билээ.
Өвөрхангайн Хархорин дахь Ойдов аваргын хөшөө, Булган аймгийн дөрвөн аварга, Хөвсгөлийн гурван аварга, Өмнөговь аймгийн Дэмүүл арслангийн хөшөө бүгд л Г.Энхтөр “автортой”. За бас Өвөрхангайн Арвайн талд орших морины их шүтээн цогцолбор, Бэтүб хийдийн хойд талын гурван шүтээн болох Бурхан багш, Ногоон дарь эх, Зонхов бурхан, Дорноговь аймгийн шинээр байгуулагдсан олон хүрээ хийдийн болон Гандантэгчинлэн хийдийн жүд дацангийн хойд талын шүтээнүүдийг тус тус уран гартай энэ эрхэм журмын нөхөдтэйгээ урласан юм билээ.
Социализмын үед Европын орнуудад энэ чиглэлээр сурч байсан хүмүүс олон бий. Харин Дорно дахинд төгсөж ирсэн анхны сийлбэрч бол Энхтөр захирал болж таарсан. Түүнийг сургуулиа төгсөж ирсэнээс хойш энэ мэргэжлээр Азийн орнуудад сурч байгаа хүн байхгүй байгаа гэнэ. Ази, Европын сургалтанд ялгаа гараад байхгүй. Гэхдээ азичуудаас Дорно дахины өнгө аяс, донж төрхийг төвөггүй л харж болохоор байдаг шүү дээ. Энэ эрхмийн хэлсэнээр Дорно тал руугаа болоод ирэхээрээ нэлээн уянгалаг болох жишээний гэж байгаа.
Г.Энхтөр хүүхэд байхын л зураг зурах дуртай хүүхэд байжээ. Ээжийнхээ дүүгийнд мал хуйд нь тусалж зуны амралтыг өнгөрөөнө. Завсар зайгаар нь шавраар юм хийж өөрийгөө завгүй болгож дөнгөнө. Эсвэл цаас харандаа таарвал зураг зураад суучихна. Тэр дундаа морийг бол ёстой ёоз ёозоор нь зурдаг байсан ажээ. Түүнийг дөрөвдүгээр ангид байхад хөдөө фирм дээр ахынх нь үнээ саадаг байжээ. Хэзээний л зүгээр суудаггүй хүү хүмүүсийн хэрэглээд хатчихсан шалны будагнуудыг цуглуулж байгаад цагаан даавуун дээр буга согоо, эвтэй дөрвөн амьтан, жаргалын найман морь гэхчилэн зураад фирмийн эгч нарт санал болгожээ. Тэд түүний анхны “фенүүд”. Бяцхан хүү эндээс маш их урам авснаа өдгөө ч дурсан ярих дуртай юм билээ.
“Хулсан чавх”-ын захирал Өвөрхангайн хүн. Дээхэн үед Архангайн Лүн сум гэж байгаад татан буугдахад тэднийх Өвөрхангайн Хархорин нүүсэн юм билээ. Түүний удамд гарын ураараа гайхагдсан олон сайхан хүмүүс байсан ажээ. Өнөөдөр манай нийслэлийн төв талбайд сүндэрлэх Сүхбаатар жанжны хөшөөг хийсэн уран барималч Чоймбол, түүний дүүгийн хүүхэд Рэнцэндорж нарын сийлбэрчид түүнтэй удам нэгтэй улс. Бас эмээгийнх нь ах Шарав гэж хүн Эрдэнэзуугийн дотор заслыг хийж байсан байх юм. Ер нь л ээжийн талынхан нь их уран хүмүүс байсан гэж нутаг орныхон нь ярьдаг юм билээ. Манжийн хааны зараалаар Бээжинд очиж хатгамал хатгаж байсан гэнэ лээ.
Тэрээр “үндэсний өв соёл гэдэг агуу юм. Бид үүнийг л үр хойчдоо үлдээх учиртай. Тиймдээ аль болохоор өвөг дээдсийнхээ ур ухаанаас суралцаж, өөрийн чадлаар үр хойчдоо үлдэх урт настай бүтээл хийхийг хүсдэг. Би реалист талын хүн. Тиймдээ Монголынхоо ахуй, зан заншил, соёлтой холбогдсон бүхнийг хийхийг хүсдэг. Сийлбэрч Энхтөрийн дотоод ертөнцийг гаргах бүтээл хийх санаа яваад л байх юм. Гэвч захиалгын бүтээлд дарагдаад түр хойш тавьчихаад байна. Мэдээж уран бүтээлч хүн бүр л үзэсгэлэнгээ гаргахыг хүсдэг шүү дээ. Ямар ч байсан ойрын хоёр жилдээ үзэсгэлэнгээ гаргана гэж өөртөө даалгавар өгчихсөн байгаа” гэж ярилаа. Тийм шүү түүний хийсэн уран баримлуудаас монгол үндэсний уламжлалт үнэр өөрийн эрхгүй л ханхийх юм билээ. Монгол бөхийн түүхнээ нэрээ мөнхөлсөн аваргууд, олондоо гайхагдсан хурдан хүлгүүд, итгэл өвөрлөн сүсэглэх бурхад гээд л. Одоо тэрээр Өвөрхангайн морины их шүтээн цогцолборт нэмээд Амгалан төрийн ажнай шарга азарга, Наваанэрэнгийн халзан азарга буюу Мөнх төрийн мөнгөн магнай, Шийтэрийн зээрд азарга болох Засаг төрийн зандан ширээ, Данзанням гуайн хүрэн азарганы баримлыг хийж байгаа гэнэ. “Хэдийгээр адуу гаднаас нь харахад ижил мөртлөө бие бялдар, булчин шөрмөс, биеийн ясны хэлбэр гээд бүгд өөр өөр. Тэр бүгдийг гаргаж хийнэ гэдэг амаргүй. Морийг хүн болгон мэддэг. Тиймдээ нарийн дүр төрхийг нь харуулж хийхгүй бол бас шүүмжлэлд их өртөмтгий” гэж учирлах аж.
Өдгөө хийж байгаа алдарт хүлгэдийн баримлын сэрвээний өндөр нь метр 80-тай байх гэнэ. За тэгээд толгойны байрлалаасаа хамаараад гурван метр хүртэл ч бас байгаа ажээ. Өвөрхангай аймгийн “Аравгар хээр” холбооныхон санаачлан хийлгэж байгаа энэхүү морины их шүтээн цогцолбор түүний хувьд хамгийн удаан хугацаанд хийсэн бүтээл болжээ.
Алдарт бөхчүүдийн хөрөг сийлбэрийг хийхэд ч судалгаа хэрэгтэй аж. Тухайн үед хамт барилдаж байсан хөгшчүүл, хамаатан садан гээд мэдэх хүмүүстэй уулзаж ярилцана. Онцлог шинж, донж төрхийг нь тодруулна. Хэдийчинээ судалгаа сайн хийнэ дараа нь тэр бүр шүүмжлээд өртөөд байдаггүйн нууц ердөө л энэ гэнэ. Мэдээж хүний дотоод ертөнцийг гаргана гэдэг амаргүй ч чухам л үед өнөө сурсанаа гаргах торгон агшин ганцхан тэр юм байх. Намхай аваргын агуу их тэр хүч чадлыг түүний барималд тусгахыг хүссэн бол Дэмүүл арслангийн хүчтэй, хэлэмгий, хурц, нэг тийм хамраа үрчийлгээд л чамайг амлаж аваад хаячихна даа гэж байгаа ч юм шиг гадаад төрх, байр байдлыг түүний хөшөөнд харуулахыг хүссэнээ энэ сийлбэрч эрхэм сонирхуулсан билээ. За бурхан ч ялгаагүй. Мэргэжлийн хүмүүст хандаж судална. Түүний хувьд хамгийн томдоо хоёр метр гарантай бурхан урласан байна. Бэтүб хийдийн гурван шүтээнийг Энэтхэгээс ирсэн багш нар хараад ихэд таашаасан юм байна лээ. Бүр Төвд Балбын дархчуудыг орхих хэмжээнд болсон бүтээл гэж үнэлсэн нь “Хулсан чавх”-ын хамт олонд биеэ жаахан ч болов тоох сэтгэлийг төрүүлсэн гэх. Энд сонирхуулахад Энэтхэгийн Бодгая хотын Монгол хийдийн гол шүтээн болсон Бурхан багш, Өндөр гэгээн Занабазар, Богд Зонхов нарыг тус бүр хоёр хоёр шавьтай нь тэд л бас урласан байх юм.
Энхтөрийг найм төгсдөг жил Өвөрхангай аймагт Дүрслэх урлагийн дунд сургуулийн хуваарь ирээгүй байна. Тухайн үедээ жил алгасаж хуваарь ирдэг байж л дээ. Тэгтэл түүний дунд сургуулийн захирал “хотод Дүрслэх урлагийн дунд сургуульд элсэлтийн шалгалт авна. Хүүгээ явуулж шалгуул” гэж аавд нь хэлсэн байв. Хүүгийнхээ авьяасыг гадарласан хөдөөгийн ухаантай өвгөн ч бөөн баяр хүүгээ хот руу явуулжээ. Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн хөдөөгийн хүүд хотын их нүргээн төвөгтэй санагдана.
Эхэндээ жоохон учраа олохгүй янзтай одоо энэ мисс Мичидмаагийн аав сийлбэрч Чуваамид гуайгаар газарчлуулан дүрслэх урлагийн сургууль дээр очиж шалгалтанд орж байсан түүхээ өдгөө дурсан ярина. Тэгэхэд 400 гаруй хүүхдээс 30-ийг нь авчээ. Чуваамид гуай түүний аавтай нэг голын улс гэнэ. Ийнхүү хотын хүн болж улмаар Бээжинд үргэлжлүүлэн суралцсан болохыг дээр өгүүлсэн билээ. Сургуулиа төгсөж ирээд дөрвөн жил нь СУИС-ийн харьяа Дүрслэх урлагийн сургуульд баримал сийлбэрийн багш, дүрслэх урлаг, дизайн технологийн “Од” дээд сургуулийг найз нартайгаа хамтран байгуулж багш, дэд захирлын ажлыг тус тус хийж байгаад 2007 оноос “Хулсан чавх” компаниа байгуулан ажиллаж байгаа нь энэ аж.
Тэр бас моринд “нугасгүй” нэгэн. Бүр хүүхэд байхын л хурдан морь унадаг байж. Ах нь сум орондоо хурдан морь уядаг болохоор түүнийг нь унаж уралдана. Анх дарөвдүгээр ангид байхад бригадын өдөрлөгт ахынхаа хээр морийг унаж дөрөвт орсноос хойш хэд хэдэн айраг авсан удаатай. Моринд жаахан томдоод ирэхийн цагт морины өвс тэжээл зөөх, тавьж өгөх арын албанд шилжсэн гэх. Одоо ч морио орхиогүй. Хэдэн сайхан адуутай ч аргаа арай л олохгүй байгаа бололтой. “Манай Хархорины П.Намдаг гэж найз маань байдаг юм. Хоёр жилийн өмнө улсын наадамд түүний ногоон морь нэлээн дээгүүр давхиж байгаад барианд ойртдогийн даваан дээр суугаад хойгуур орчихсон. Ер нь найзын маань морьд сайн давхина шүү. Нутаг орондоо айраг түрүү алддаггүй юм. Би ч байнга л найзынхаараа орж гарна. Тэгээд нэг удаа Сүхбаатараас морь авахаар явахад нь хамт яваад санаандгүй өөртөө морь худалдаж авсан. Ингээд л моринд орчихсон” гэнэ, Энхтөр захирал. “Монгол хүн бүр хурдан хурц хүлэг мориндоо хайртай байдаг даа. Эр хүний хийморь лундаа хурдан моринд бий ч гэдэг шүү дээ. Нөгөө талаас хийж байгаа ажил маань ч гэсэн өөрийн эрхгүй энд хамаатай болж таарч байгаа юм. Хийморь өөдөө, зөв бодол санаатай хүмүүстэй ярилцаж суухад ч цаанаа л таатай байдаг даа. Мориныхон бол тийм л хүмүүс дээ” гээд л өнөө морь ярихаараа эрчүүд яаж огшдог билээ, түүнээс төвөггүй харж болохоор байсан шүү. Хүн чинь мориныхоо дэргэд байж жаргал, зовлонг нь биеэрээ мэдрэхгүй бол нэг л дутмаг санагдаад байх юм. Ер нь морь уяж сойх эрдэм гэдэг агуу юм. Жилийн дөрвөн улиралд байнга ажиллаж байж тэр амжилт нь гардаг болов уу. Тэрнээс хар ухаанаар давхиж очиж уяад л амжилт гаргачихдаг юм биш. Яахав энд тэнд жижиг наадам уралдаанд уралдаж л байна хэмээн морины хорхойтон хүүрнэнэ.
Үндэсний эх өв соёлоо өөрийн чадлын хэрээр үр хүүхдүүдээ өвлүүлэх хүсэл өвөрлөсөн уран бүтээлчийн ертөнцөөр цухас сонирхуулахад ийм ажээ.
Тэрээр сэтгүүлийн маань хуудсаар дамжуулан Монгол түмэндээ сайн сайхныг хүсээд ,морины босоо цагаан хийморь үргэлж ивээж явах болтугай хэмээн ерөөсөн билээ. Уншигч танаа дамжуулахдаа бид ч таатай байна.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Өчигдөр, 17:46 минут Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- Өчигдөр, 11:21 минут МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
- 2023 оны 10-р сарын 28 -нд Өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит уралдаануудын нэг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна