Аймгийн Алдарт уяач Б.Хүүхнээ: Манайхан халзан зүсмийн адуугаараа нааддаг улс


Дорноговь аймгийн Өргөн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Хүүхнээтэй ярилцсанаа уншигч танаа хүргэж байна.
-Таны дээдчүүл хусуур сойз зүүсэн уяачид байв уу?
-Манайх Баянмөнх сумын айл бөгөөд Өргөн суманд шилжин ирээд олон жил болж байна. Миний аав Хажидын Балдан гэж насаараа л адууны тэнгэрт сүсэглэсэн нэгэн явлаа. Аав Хажидаасаа өвлөн ирсэн халзан зүсмийн адуугаар наадаж байсан нь өдгөө надад өвлөгдөн ирсэн байна. Би чинь удам дагасан уяач байгаа юм. -Таны удмын халзан адуу хаанахын угшилтай вэ?
-Галшарын Өвгөн ноён, Иххэтийн даалин Самдан хоёрын адуунаас эхтэй. Өвгөний хээр халзан азаргыг Зол тайж төл авна гэж авчирсан юм гэнэ лээ. Хурал ном тараагүй тэр үед орой сан тавиад азаргаа тавьдаг юм байна л даа. Тэгэхэд нь манай өвгөн унаж очсон хүрэн гүүгээ хээр халзан азарганд гишгүүлчихэж. Бас их зальтай эр байж. Зол тайж, “Би ер нь үнэн сайн азарга авчирсан юм, хамгийн анхны төл бүр хурдан гарна. Гэтэл Хажид гээдэнгийн хүрэн гүүнд л эр халзан унага хийчих шиг боллоо доо, тэгвэл надад хурд төрөхгүй” гэж ярьсан байгаа юм. Тэгээд өнөө гүүгээ адуунд тавилгүй буцааж барьж аваад хадгалсаар байгаад манай хурдан халзан азарга гарсан юм. Даагандаа гурав түрүүлж байсан халзан азаргыг Замын-Үүдийн отрядын наадамд аав унаж хурдлуулсан байдаг. Түүнээс хойш гэхээр одоо миний үед 11-12 дахь халзан азарган дээрээ явж байгаа нь энэ. Миний аав 60 хэдтэй “нурсан”. Би одоо 60 нэлээн гарчихаад байна гэхээр багадаа 120-иод жил болж байгаа юм уу даа. Мэдээж энэ хугацаанд Дэндэв тайж, Галсан банди, Сүхбаатар аймгийн Түвшинширээ чигийн адуугаар цус сольсон. Гэхдээ дандаа халзангаар тавьж, гүүгээ солиод яваад байсан юм.
-Таны хувьд уяа сойлго тааруулаад удаж байна уу?
-Миний аав намын ажил хийнэ. Тийм болохоор зав чөлөө тааруухан. Бид эцэг эхээсээ гурвуулаа. Багадаа их махтай хүүхэд байсан болохоор, бүдүүн Хүүхнээ л гэдэг байлаа. Жин ихтэй болохоор багадаа морь унаж уралдаж байсангүй. Ажил ихтэй аавынхаа арыг дааж, заавар зөвлөгөөгөөр нь 14 наснаасаа эхлэн морь уясан. Үүлэн Жамбал, Бадгай нартай нэг дор ойрхон байсан болохоор алздаггүй л байлаа. Түүнээс хойш гучаад жил нэгдлийн адуу маллалаа. Би хилийн бригадын гишүүн байсан. Манайх хил дээр их говийн зоригтны багийн айлуудын нэг. 1960 хэдэн онд хилийн цэрэгт туслах бригадын гишүүн гэж явдаг байсан юм.
-Хилийн сум болохоор олон хоног адуугаа манах хэрэгтэй болдог байх даа?
-Тэгэлгүй яахав. Хүний өөрийн ялгаагүй гаргачихгүйг л бодно. Энд тэндэхийнхэн намайг ер нь андахгүй дээ. Би хил дээр адуу малладаг байсан болохоор эрэлчингүүд их ирнэ. Тухайн 1970, 80-аад оны үед хилийн группын гишүүн гэдэг давуу эрхтэй. Хэн дуртай нь торны цаанаас адуу авчихгүй. Хилийн цэргүүд юмуу бид нар л авна. Гэхдээ нэгэнт хил давчихсан адууг буцааж авах боломжгүй учраас гаргахгүйн төлөө л ажиллана шүү дээ. Мэдээж амаргүй зүйл их бий. Гэхдээ эр хүний хийморь тэтгэсэн сайхан ажил л даа. Хонины бэлчээрээс хол явдаг болохоор танилын хүрээ олонтойгоос гадна, үзэх харах юм ч их.
-Тэгвэл мориныхоо уяанд илүүтэй анхаарал хандуулсан үе хэзээ вэ?
-Би чинь 1970 онд цэрэгт яваад нэг жил хэртэй болоод ирсэн. Тэр үеэс эхлээд эрчимтэй морь уях болсон юм. Сумын наадмын гурван түрүүг нэг дор авч явлаа. Гурван морь дараалуулж ч үзлээ. Бас бригадын өдөрлөгт таван бүдүүн морио дараалуулж орж байсан гээд залуу насны баяр бахдлыг төрүүлсэн сайхан мөчүүд олон бий. Энэ хугацаанд хамгийн холдоо “Их хурд 5”-д очиж байлаа. Аймагт тавлуулсан хурдан хонгор морь, хүргэнийхээ хар азаргатай очоод нэгийг нь 40 хавьцаа оруулсан. Халхын довтой наадамд очиж оролцож явсандаа баярладаг юм.
-Одоо хүүхдүүд морь уяж байна уу?
-Би дөрвөн хүүтэй. Нэг нь цэргийн алба хааж байна. Өнөө гурав нь моринд их дуртай.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсан танд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
23 цагийн өмнө ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна