Залуу уяач У.Мөнгөнхүрд: Манай удамд Алдарт уяач цолтой дөрвөн хүн бий


Дорноговь аймгийн Алтанширээ сумын уугуул, Иххэт сумын харьяат, залуу уяач Улаанхүүгийн Мөнгөнхүрдийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Таны өвөг дээдэс морь уядаг байв уу? Мөнгөнхүрдийн моринд орсон түүхээс яриагаа эхэлье.
-Тийм ээ, манай удамд аймгийн Алдарт уяач цолтой дөрвөн хүн бий. Аавын аав, ээжийн аав хоёулаа аймгийн Алдарт уяачид. Бас манай аав Улаанхүү, аавын төрсөн дүү Чулуунбаатар нар аймгийн Алдартууд байгаа юм. Энэ бол үнэхээр бахархалтай. Тиймдээ ч эдний уяаны ажлыг үргэлжлүүлж яваадаа баярладаг. Алтанширээгийн Равдан гэж хүн Адилаа адуунаас авч азарга тавиад гарсан зээрд төлийг нь өвөө авч азарга тавьсан юм билээ. Манайханд азарга голдуу их хурдалдаг. Одоо надад Адилаа адууны 9 дэх үе нь бий.
Манай өвөө Наваанжамба морь хатгана, эмчилнэ. Аав бол малын эмч хүн. Аймгийн Алдарт уяач, аймгийн заан цолтой. Би дөрвөн настай жоохон хүү байхаасаа л морь унаж, өвөөтэйгээ өдрийн ихэнх цагийг өнгөрөөдөг байлаа. Ингээд 1987 онд сургууль орж, наймдугаар ангиа төгсөөд л өвөөдөө очсон. Түүнээс хойш өвөөгийнхөө туслах уяач болсон.
-Өвөө тань зээрд азаргаараа сайн наадсан уу?
-Зээрд азарганы төлийн төлөөр их сайн наадсан. Өвөө Галшарын 30 жилийн ойд хээр азарга аман хүзүүдүүлж, Равжаагийн наадмаар соёолон хээр морио түрүүлгэж байлаа. Манай аавд тэр хээр азарганы төл хул азарга байлаа. Босоо шахуу адуу даа. Даагандаа Алтанширээгийн Тойгийн наадамд дөрөвлөж, шүдлэн үрээ өнжөөд, хязаалан, соёолон сумандаа түрүүлэн, хавчиг азарга Иххэтийн 70 жилд түрүүлсэн. Бас айраг алгасч үзээгүй, нэг будан морь байлаа. Алтанширээд хязаалан түрүүлээд, сумандаа соёолон, хавчиг морь айрагдаж, естэй Иххэтийн 70 жилд түрүүлж, манай аав дээд хоёр насны хоёр түрүүг нь авч байлаа. Тэгэхэд соёолон морь нь бас их хурдан байсан л даа. Ганцаараа түрүүлж яваад барианы адагт хүүхэд нь ойчоод гуравлачихсан. Гурван түрүүг авахаа дөхсөн. Тэр жил аймгийн Алдарт уяач авга Баавай /Чулуунбаатар/ долоон морь уяж, дөрвөн түрүү, Алтанширээгээс гурван айраг авч байсан. Энд нэмж сонирхуулахад Дэлгэрхаанд болсон анхны бооцоот өвлийн наадамд аавын шарга морь айргийн таваар хурдалж байсан сайхан түүх бий. Энэ шарга морины дээд угшил нь Адилаа адуунд ордог юм. Хорин хэдэн медальтай өвгөн морь байгаад өнгөрсөн. Ийнхүү энэ Адилаа адуунаас сүүлд Хулан гэж хул хээр азарга байгаад 2008 онд ойчсон. 18-тай азарга 2006 онд Хужиртад болсон Өвгөн ноёны наадмаар айргийн дөрвөөр хурдалж, “отголж” байлаа.
-Таны уяаны эрдмийн багш өвөө тань байх нь ээ. Өвөөгийн уяаны арга барил ямар онцлогтой вэ?
-Адилаа адуу урмаар давхидаг онцлогтой. Энэ нь өнөөдөр хөлс авлаа бол маргааш нь уяа тойруулдаг юм уу, ядраахгүй, биед нь хүнд ачаалал өгөхгүйгээр тарлаад жаахан явж байгаад хүчээ аваад эхэлдэг. Тийм урам өгөөд байхаар хурд ордог юм билээ. Өвөө бид хоёр хамтдаа зургаа, долоон азарга уясан. Өвөөгийн үед сумын наадамд үсрээд л 30 морь уралдана, ахмадууд голцуу морь уяж оролцдог байлаа. Бид ч байнга л дагаастай. Тэгээд хүний морь ойчоод өгнө, өвөө очоод л босгочихно. Энэ хөлийн бөглөө болж, энэ цатгалан бөглөө, тэр өлөн бөглөө болж гээд л оношилдогсон. Хүүхэд байсан болохоор нэг сэтгэл гаргаж тогтоож байсангүй л дээ. 100 хувь гэхэд 30 орчим нь толгойд үлдсэн бололтой. Гэхдээ мал хатгаж, ханахыг өвөө шигээ хийж чадахгүй ч гадарлахтайгаа шүү.
-Бие дааж морь уяад удаж байна уу?
-Арав гаруй жил болчихож байна уу, 2002 оноос гэхээр. Өвөө нас 80 гараад уяаны ажилд зөвлөх маягтай. Би ч өнөөдөр морь ингэлээ ямар ажил хийх үү гэхчилэн өдөр болгон л асууж заавар зөвлөгөө авна. Өвөө бас надад даалгавар өгнө гэхчилэн явж байгаад Алтанширээд азарга тавлуулсан. Тэр бол бие дааж морь уяад авсан анхны айраг байгаа юм. Түүнээс хойш айраг алгасч үзээгүй. Хэнтий аймгийн Дархан, Баянмөнх, Галшар, Иххэт сумандаа олон айраг түрүүтэй. Барагцаагаар 16 орчим медальтай болсон байна.
Би ч өвөөгөө дагаж явсаар уяач болсон хүн. Харин миний төрсөн дүү Мөнгөнхүлэг аавын адууны “гол хүн” байгаа юм. Дүүд аавын сүүлд Сүхбаатар аймгаас авсан нэг бэлэвсэн зээрд азарга, өвөөгийн Иххэтийн 70 жилд түрүүлсэн хул азарганы төл бий. Надад өвөөгийн Алтанширээгийн Дашзэвэг гэж хүнээс авсан хар азарганы төл байгаа. Өвөөгөөсөө өвлөн ирсэн адууныхаа удмыг тасдахгүй авч явах өндөр үүрэг хариуцлага надад ирсэн гэж болно. Өвөөгийнхөө цогцлоон бий болгосон адууг нэг их олон цустай хольж, угшлыг байхгүй болгочихгүй юмсан гэсэндээ азаргаа гаргадаггүй.
-Залуу уяачийн нэрийг гаргасан хурдан хүлгүүдээсээ сонирхуулаач?
-2002 оноос хойш 11 түрүү, мөн тооны айрагтай болсон. Сумын Алдартын болзлыг хангачихаад байгаа. Одоо ч уралдаан олон болж байна. Өвөөтэйгээ Алтанширээ, Иххэтдээ наадчихдаг байсан бол одоо Галшар, хойд Баянмөнх, Дархан, урагшаа Дорноговь, баруун тийшээ Говьсүмбэр, Чойр гээд тойрсон сумдаар нааддаг болсон. Хар даагаа Бор-Өндөрт түрүүлгээд, Хэнтийн Баянмөнхөд дахин түрүүлгэж, хул азаргаа Баянмөнх, Галшард оруулж байлаа. Бас цавьдар азарга Галшард болсон Өвгөн ноёны өргөөний нээлтийн наадамд гуравлууллаа. Эд маань цагаан өвсний л адуунууд байгаа юм.
-Иххэтээр овоглоод удаж байна уу?
-1995 оноос аав маань Иххэт сумын Хажуу-Улааны “Монголросцветмет” нэгдлийн “Эрдэнэ” гэж хөдөө аж ахуйн мал хариуцсан компанийн захирлаар ажиллах болсон юм. Ингээд аавыгаа дагаад гэр бүлийнхэн маань Иххэтэд шилжин амьдрах болсоор 20 шахам жил болох гэж байна.
-Ярилцсанд баярлалаа. Гэр бүлийнхээ тав дахь Алдарт болохын ерөөлийг дэвшүүлье.
"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар

1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
202.55.188.39
uneheer saihan yriltslaga baina
Reply