Уяач: Н.Мөнхбаясгалан: Их насны морь хийморь дагуулдаг
А.Тэлмэн
2016 оны 10-р сарын 12 -нд
АХ-ын жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан их насны морьдын уралдаанд сартай зээрд морио айргийн тавд хурдлуулсан Завхан аймгийн Цэцэн-Уул сумын уугуул, уяач Н.Мөнхбаясгалангийн баярын сэтгэгдлийг хуваалцсанаа уншигч танаа хүргэж байна.
-Юун түрүүнд төрийн наадамд их насны морь айрагдуулсан танд баяр хүргэе.
-За баярлалаа. “Тод магнай” сэтгүүлийн хамт олонд мөн баярласнаа илэрхийлье. Миний зээрд морь АХ-95 жилийн ой, үндэсний их баяр наадамд айргийн тавд хурдалж, шигшмэл морьдын “Их хурд-7” уралдаанд оролцох урилга буюу эрхээ олж авсан. Ингээд 7-р сарын 23-ний өдөр “Их хурд-7” уралдааны бүртгэлийн хэсэг дээр очиж мориныхоо амжилтыг хэлээд 100,000 төгрөг тушаан урилга, дурсгалын медаль, аяга, сэтгүүл зэргийг хүлээн авсан. Их хурд уралдаан бол гурван жилд нэг удаа зохион байгуулагддаг нэр хүнд бүхий уралдаан. Тогтсон дүрэм журмын дагуу уралдах морьдод эрхийн мандат олгодог. Өөрөөр хэлбэл хэн дуртай нь бус улс, бүсийн наадамд эхний есөд, аймгийн баяр наадамд айргийн тавд хурдалсан морьд өрсөлддөг чансаа өндөр уралдаан. 23-нд морио бүртгүүлээд 24-ний үдэд бид баяр хөөртэйгээр морио мордуулсан. Тэгэхдээ бүр би өөрөө морь унаад уяачтайгаа хамт гаргаж өгсөн юм. Тэгээд мордохыг нь харчихаад явъя гээд хүлээж байтал уяач маань “ахаа таны морийг бариад уяачихлаа” гэсэн. Би итгээгүй. Үгүй байлгүй дээ гээд хартал мөн байсан.Та бүхэн мэднэ.Үүлдэрлэг байдлыг тогтоох хашаа руу бид орох боломжгүй. Нэлээд хүлээж байгаад үүлдэрлэг байдалд хяналт тавьж байсан комиссын гишүүн рүү ярьсан ”Сэргэлэн дарга түр байлгаж бай гэсэн. Өөртэй нь холбогдоод ярьчих” гэсэн. Арай ч үгүй байлгүй гээд нэлээд хүлээнгээ хүмүүсээс асууж байгаад Сэргэлэн даргын утсыг олоод залгасан, аваагүй. Тэгэхээр нь мессэж бичсэн. Ингээд морьд Цагаан хөтөл давсны дараа хамгаалалтанд зогсож байсан цагдаа миний морийг авчирч өгсөн. Болсон үйл явдал энэ. Энэ бол арай дэндүү шударга бус явдал болж байна. Өөрсдөө оролц гэж урилга, медаль өгч урьчихаад ирэхээр нь хасчихдаг. Ийм наадам хийж болохгүй. Уяачийн эрх ашгийг хамгаалах ёстой уяачдын холбооны зохион байгуулдаг наадам ийм шударга бус байдал гаргаж болохгүй.
-Таны морины сэрвээний өндөр хэд вэ?
-Нэг метр 40 сантиметр. Миний зээрд морь бол Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын адуу. Өнгөрсөн жил Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны сайдаар ажиллаж байсан Гантөмөр ах маань надад бэлэглэж, “Хүрээ цам” даншиг наадамд түрүүлсэн. Тухайн үед үүлдэрлэг байдалд мөн л хяналт тавьж байсан. Энэ жил ч ялгаагүй улсын наадамд айрагдаад ирснийх нь дараа дахин хэмжилт хийж үзээд амжилтыг нь тооцсон шүү дээ. Ийнхүү улсын чанартай наадмуудад зүгээр уралдуулж байхад уяачдын холбооноос зохион байгуулдаг наадмуудад болохоор хасчихдаг. Хавар “Дүнжингаравын хурд-2016” уралдааны үеэр мөн миний морийг ганцааранг нь хассан. Тухайн үед нь би хэл ам татлаагүй. Яагаад Монгол улсад болж буй морин уралдаан ийм ялгавартай байгаа юм. Хамгийн гол нь миний нэгэн адил бодол санаатай уяач олон байдаг юм байна. Би очиж уулзлаа. Тийм ч учраас би өнөөдөр тэр уяачдыг төлөөлөн маш зоригтойгоор “ММСУХ-г энэ асуудлаа нэг тийш нь шийдээч ээ” хэмээн шаардаж байна. Зөвхөн шаардаад өнгөрөх бус, “Монголын залуу уяачдын холбоо” ТББ-г албан ёсоор байгуулаад байна. Цаашдаа бид Монголын морин уралдаан дахь сөрөг үзэгдлүүдтэй тэмцэх болно.
-Монголын залуу уяачдын холбооны бодлого чиглэлийн тухайд дараа дэлгэрэнгүй ярилцъя. Зээрд морины удам , угшлын талаар дэлгэрэнгүй танилцуулаач?
-Миний зээрд морь энэ жил долоон настай. Өнгөрсөн жил хавчиг морь анх уягдсан. Гантөмөр ах маань надад бэлгэнд өгөхдөө “битүү морь” гэж хэлсэн юм. Энэ дашрамд хурдан сайхан буянгаа хайрлаж төрийн наадмын айраг хүртэх завшаан олгосон Гантөмөр ахдаа баярлаж буйгаа илэрхийлье.
-Би буруу ойлгоогүй бол төрийн наадамд анх удаа морь мордуулаад айрагдуулжээ дээ?
-Тиймээ, наадмын өмнөх сунгаануудад зээрд морь маань үнэхээр хурдан байсан. Манайх Цагаан хөтөлийн цаад талд Агьт хэмээх газар морио уясан. Тэр хавийн уяачидтай нийлж сунгахад өнгөнд л уралдаж байсан. Манай тэнд Тод манлай уяач, “Авзага трейд” ХК-ийн захирал Мэндбаяр, МУ-ын Алдарт уяач Атарсайхан, Манлай уяач Цэнд-Аюуш /Увс аймгийн харьяат/ нарын уяачид морьдоо уяж байсан юм. Гурван сунгаанд Авзагын Мэндбаярын хонгор морьтой л холбоотой яваад байсан. Тийм болохоор нь бид улсын наадамд айрагдана гэдэгт итгэлтэй байсан.Уяач маань ч тэгж байсан болохоор би гэр орноо бариад, өөрийнхөө болон уралдаанч хүүхдийнхээ өмсөх хувцсыг хүртэл бэлтгэчихсэн байсан.
-Таны морины уяа сойлгыг хэн тааруулдаг билээ?
-Сая Монгол Улсын Алдарт уяач цол хүртсэн Увс аймгийн уугуул Барсүрэн ах маань миний морийг уядаг.
-Улсын баяр наадмаар уншсан хамгийн сайхан мэдээ бол та уралдаанч хүүхдэдээ хоёр өрөө байр бэлэглэх тухай шийдвэр байсан. Олон хүний магнайг тэнийлгэсэн энэхүү шийдвэрээ хэзээ гаргасан бэ?
-Би өөрөө хотын хүүхэд хэдий ч багын моринд дуртай. Зуныхаа амралтаар аав, ээжтэйгээ хөдөө очиж морь унадаг. Хүүхэд ахуй цагаас Монголынхоо энэхүү сайхан өв уламжлалыг хүндлэн дээдэлсээр ирсэн. Өвөг дээдсийнхээ энэ сайхан ёс заншлын үргэлжлэл болохоор хурдан морь сонирхон уядаг болсоор гурван жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд олон хүнтэй уулзаж, ярилцаж, заавар зөвлөгөөг нь сонссоор ирсэн. Морь түрүүлж, айрагдан амжилт гаргахад уяачийн хөдөлмөр хамгийн чухал нь гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Нэг үеэ бодвол уяачийн хөдөлмөр үнэлэгддэг болсон. Харин өөрөөсөө ахадсан чадвар гаргаж байгаа уралдаанч хүүхдийн хөдөлмөр гүйцэд үнэлэгддэггүй юм шиг санагдсан учраас өөрийнхөө чадах хэмжээгээр үнэлье гэж бодсон юм. Миний зээрд морь айрагдахад унаач хүүхдийн авхаалж самбаа маш их нөлөөлсөн. Зургаагийнхаа морьтой их ойрхон орсон шүү дээ.
-Сэвжид хэдэн жил хурдан морь унаж байгаа юм бэ?
-Улс, бүсийн наадмаас найман айраг, түрүү авсан туршлагатай хүү. Байр нь найман сард ашиглалтанд орно. Захиалгаа өгчихсөн байгаа. Уралдаанч хүүхдэдээ байр өгсөн тухай мэдээлэл маань өөрөө ч мэдээгүй байхад нийтэд хүрчихсэн байсан. Жүжигчин Батаа бид хоёр оюутан цагийн найзууд. Морь айрагдсаны дараа намайг үг хэлж байхад зураг аваад зогсож байсан юм. Тэгсэн нийтэд мэдээлчихсэн юм билээ. Тэр орой нь миний утас хаалттай байгаад өглөө нь нээтэл баахан дуудлага ирчихсэн, фэйсбүүкт маш олон хүн сэтгэгдэл биччихсэн байсан. Түүнээс би хоёр өрөө байр өгснийгөө нийтэд зарлая гэж бодоогүй. Тэгээд ч би тийм айхтар баян хүн биш. Найз нөхөдтэйгөө нийлсэн барилгын компанитай. Компанийнхаа барьж байгаа байрнаас унаачдаа өгье л гэж шийдсэн юм.
-Шийдвэрт тань дахин талархлаа илэрхийлье. Ингэхэд таны өвөг дээдэс морь мал уяж байсан болов уу?
-Би өөрөө Улаанбаатарын унаган хүүхэд. I хороололд хүүхэд нас маань өнгөрсөн. Миний аав бол Завхан аймгийн Цэцэн-Уул сумын уугуул, МУ-ын Гавьяат барилгачин Доохүүгийн Нанзаддорж гэдэг хүн байдаг. Одоо нийслэлийн Автозамын газрын даргаар ажилладаг. Харин ээж маань Завхан аймгийн Шилүүстэй сумын хүн. Хурдан морь уядаг болоод эмээгээсээ “манай удамд уяач байсан“ эсэх тухай асууж байсан л даа. Миний өвөө буюу ээжийн аав Норов гэж Цэцэн-Уул сумандаа их олон түрүүлсэн, аймагтаа нэлээд хэд айрагдсан хурдан бор морьтой хүн байсан гэдэг. Зөвхөн сум орон нутагтаа бус, баруун аймгууддаа цуутай мянган цагаан тэмээтэй, нэлээд чинээлэг хүн байсан гэнэ лээ. Тэр сайхан хүмүүсийн буян заяа түшиж миний зээрд морь төрийнхөө наадамд айрагдсан байх. Би хувьдаа тийнхүү бэлгэшээж, нутаг ус, өвөг дээдсээрээ бахархаж байгаа.
-Сартай зээрдээс гадна таныг урмаар тэтгэдэг ямар хурдан буянгууд байна вэ?
-Яруу найрагч Лутбаяр ах манай аавд нэг хул морь бэлгэнд өгч миний уяач болох эхлэлийг тавьсан юм. “Бэлэгнийхээ адууг аваарай” гэхээр нь би Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат Батбилэг найздаа хэлж тэдний уяан дээр авчирсан юм. Тэгээд л энэ галын гишүүн болж, Барсүрэн ахаараа уяаны эрдэм заалгах болсон доо. Хул морь очоод долоо хоногийн дараа Төв аймгийн Аргалант суманд болсон уралдаанд таваар давхиж надад ихээхэн урам хайрласан. Тухайн үед наадам зохион байгуулж байсан хүмүүс хул морийг зургаад барьсан ч миний хувьд морь уявал амжилт гаргаж болох юм байна гэдэг итгэл төрсөн. Хулаас гадна бас нэг халтар морь бий. Түрүү жил Төв аймгийн Баянцогт суманд болсон хаврын бүсийн уралдаанд 500 метр хол тасарч түрүүлсэн. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын адуу.
-Их мориор нааддаг юмаа даа?
-Тийм байна шүү. Их насны морь хийморь дагуулдаг гэдэг үнэн байх. Найман сард болсон даншигт зээрд морь маань түрүүлсэн. Энэ жил улсын наадамд айрагдлаа. Ер нь бодоод байсан дандаа их насны мориор амжилт гаргаж байсан юм байна. Энэ бол миний аз хиймориос гадна дээдчүүлийн маань буян заяа, уяачийн эрдэм ухаантай холбоотой. Миний морьдыг Увс аймгийн Наранбулаг сумын харьяат, аймгийн Алдарт уяач Оросоогийн Хосбаяр гэж залуу уядаг. Барсүрэн ахын маань хүргэн. Увс аймгийн Наранбулаг сумаас анх удаа төрийн наадамд их морь айрагдууллаа гээд ихэд бэлгэшээж байсан шүү. Хосбаяр маань 18-хан настай аймгийн Алдарт уяач цол хүртээд 29 насандаа төрийн наадмаас айраг хүртэж байгаа мундаг залуу.
-Гар нийлсэн залуу уяачдын дараагийн уралдаануудад амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
-За баярлалаа.
А.Энхжил

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна