Аймгийн Алдарт уяач Д.Одонхүү: Тахийн цустай адуунд чоно ойртдоггүй юм билээ

2017 оны 5-р сарын 18 -нд

Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дарамын Одонхүүтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1943 онд Бугат сумын нутаг Гурван хашаат хэмээх газар айлын дөрөв дэх хүүхэд болон мэндэлжээ.
-Уугуул нутаг Бугат юм байна. Энэ нутагт шилжин суурьших болсон нь ямар түүхтэй вэ?
-Би Худалдаа эдийн засгийн дээд сургуулийн нягтлан бодох бүртгэлийн ангийг төгссөн. Хотод ажиллаж байгаад 1976 онд Говь-Алтай аймгийн худалдаа удирдах газрын намын хорооны илгээлтээр Гуулингийн худалдаа нийтийн хоолны ангийн даргаар томилогдон ирж байлаа. Яг 40 жилийн өмнө юм байна. Удалгүй аймгийн намын хорооны товчооны шийдвэрээр ажил сайжруулах үүрэгтэйгээр энд томилогдож ирээд ажлыг нь сайжруулан 100 хувьтай байгууллага болгож улсын болоод аймгийн Аваргаар шалгарч байлаа. Тэгээд хувьчлалаар хөдөө гарч хоёр жил багийн даргаар ажиллаад тэтгэвэртээ суусан даа.
-Хурдан морь уяж сойх болсон нь хэзээнийх вэ?
-Долоон настайгаасаа хурдан морьтой нөхөрлөсөн. Манай аав Бугат сумын харьяат улсын сайн малчин Дарам гэж хүн байлаа. Аав минь морь сайн уядаг байсан.
-Өвөө тань морь уядаг байсан уу?
-Өвөө хааяа морь уянаа. Миний хувьд 13 хүртлээ аавыгаа дагаж морь унасан. Аавын Тахь хонгор нэртэй тахийн эрлийз морь байсныг унаж байсан.
-Тахийн эрлийз ээ... Тэр талаараа жаахан дэлгэрүүлээч?
-Манай хоёр гүү алга болоод нэлээд удаж. Тэгсэн хээр гүүг тахийн азарга хураачихсан явж байгааг хүмүүс харчихаад ээжид ирж хэлсэн юм билээ. Тэр дагуу нь аав хүмүүстэй яваад хоёр гүүгээ салгаж авчирч, хавар нь нэгээс нь эр хонгор унага гарсан нь Тахь хонгор. Их хурдан морь байсаан. Би унаж дөрөв түрүүлгэн, тав айрагдуулж байсан. Гэм нь их зантай, догшин.
-Хэлбэр хийцийн хувьд монгол адуунаас өөр үү?
-Их ганган, босоо биетэй. Хамар нь бүрээ шиг том сартгар. Толгой нь жоохон мэлгэр. Банхгардуу, бүдүүлэг хүзүүтэй. Ул, туруу их сайтай. Их л босоо биетэй адуу байсан. Би тэр морио унаж таван удаа айрагдуулж, дөрвөн удаа түрүүлгэсэн дээ.
-Танаас өөр хүн унасан уу?
-Би хүний ганц хүү. Гурван эгчтэй. Тахь хонгорын дараа дааганд нь Ховдоос авчирсан Захчин гэж их өндөр том хар морийг унаж хэд, хэдэн удаа түрүүлгэж, айрагдуулж байлаа. Захчин харын дараа Нарийн зээрд гэж аймаар догшин морь байсан. Одоо эргээд бодоход манай аав их хэрцгий хүн байжээ. “Унаад үзээрэй” гээд л мордуулчихна. Их уур нь хүрвэл чулуугаар шидэж хөөнө. Муу ээж минь “хүүхэд аллаа” гээд уйлж байдагсан.
-Ганц хүүгээ хатуужилтай өсгөх гээ юм болов уу?
-Тийм юм байлгүй. Нарийн зээрдийг бас нэлээд хэдэн удаа айрагдуулсан.
-Ер нь унасан болгоноо айрагдуулдаг адтай уралдаанч байжээ дээ?
-/инээгээд/Нарийн зээрд аавын унаган адуу. Манайх олон адуутай айл байсан. Би аавыгаа дагаж морь унаад Цээлээс эхлээд тойргийн хэдэн сумдаараа явж уралдан айраг, түрүү зөндөө авсаан. Тэгээд моринд томдож хасагдаад сургууль соёл, цэрэг гэж яваад хорь гаруй жил мориноос хөндийрч байгаад 1987 оноос дахин уясан. Багын дуртай хүн чинь хорхой хүрээд байдаг юм билээ. Тэсэлгүй азарган хээр үрээ худалдаж аваад уясан.
-Уучлаарай Тахь хонгор чинь хэд хүрсэн юм бэ?
-28 нас хүрээд 1967 оны бичин жилийн зуднаар л үхсэн юм байна лээ. Тахийн цустай адуунд чоно ойртдоггүй. Хэд хэдээрээ тойрч зогсож байгаад төлөө хамгаалдаг.Тахь хонгорын ээжийг шүдлэн үрээнд хураалгачихсан байхад нь тахийн азарга булаачихсан байсан гэдэг юм.
-Шүдлэн үрээнд гүү хураалгачихаж байгаа юмуу?
-Шүдлэн үрээ гүү хураана гэж юу байхав. Гэхдээ манай эцэг тэр үед хураалгачихсан л юм билээ. Тэгсэн нөгөөхийг чинь тахийн азарга юу ч үгүй барьчихаад хоёр гүүг нь аваад явчихсан байсан. Хожмоо нөгөөх чинь сайхан азарга болоод. Унаганд нь ер чоно хүрдэггүй. Тэр хавийн улс гайхаад “энэ Цагаан амт номтой юмуу хаашаа юм адуунд нь ер чоно хүрэхгүй юм. Бусад айлын адууны унагыг тэсгээхгүй” гэдэгсэн. Багадаа тэгж айхтар бариулсан болоод тэгдэг юмуу адуунаасаа саахалтын зайтай хол явна. Адуун дундаа явна гэж байхгүй. Их мундаг дайчин азарга байж билээ.
-Томилолтоор ирээд тэсэлгүй азарган үрээ авсан гэсэн. Тэр талаараа дэлгэрүүлээч?
-Дэлгэрийн цаад талаас хязаалан хээр үрээ авч сумынхаа Бадарч гэдэг хүнээс хүрэн гүү авснаа хураалгаад. Дээр нь аавынхаа төхөөрч өгсөн нанжин гахай гөлөмтэй эмээлийг халиун байдас, бор дааганаас өгч адуужих эхлэлээ тавьсан даа.
Тэд маань өсөж үржсээр 70 гаруй адуутай болчихоод байтал 2002 оны зуд дайрч зургаа нь л үлдсэн. Гол харламаар юм билээ.
-Тэгэлгүй яахав. Олон уяачийн уяан зэл эзгүйрсэн гэнэ лээ?
-Мал өсөх сайхан, үрэгдэх тэр тусмаа олноороо үгүй болох хэцүү юм билээ.
-Алдартын магнайг тэнийлгэж, нэрийг нь өргөсөн удамт хурдан хүлгүүдийн талаар яриагаа үргэлжлүүлье?
-Миний Шанхат халтар азарга Цогтод нэг түрүүлж, аман хүзүүдэн, нэг долоолсон. Халиун сумын ойгоор нэг аман хүзүүдсэн. Сумандаа хоёр удаа аман хүзүүдсэн. Наадмаар стадион тойруулбал тоглоод хүүхдээ аваад шидчихдэг. Цэргээс ирсэн залуус л унаж үсэргэдэг. Сонин адуу байж билээ.
-Цоллуулахад бөөн хэрэг мандах уу?
-Цоллуулахдаа яах ч үгүй. Уралдахаас нь өмнө стадион тойруулаад морь бүртгэхэд булгиад байдаг байсан юм. Явж байгаад л гэнэтхэн булгиад шидчихдэг. Манай нутагт адуу идэхээр хордож үхдэг Тэхийн сахал гэж урт ургамал байдаг юм. Шанхат тэр ургамлыг идээд үхчихсэн. Тэгсэн миний найз мажаа Намсрай гэж Бигэрийн голын морь таньдаг, сайн уядаг хүн ирээд “чиний хээр азарганы ор байж байна” гэдэг юм байна. “Хаана байна” гэсэн чинь “энэ хээр даага байна. Азарга тавьчихаарай, чамайг олон баярлуулна даа. Чи миний үгэнд ороорой, битгий засаарай” гээд явсан. Тэгээд тэр даагаар нь азарга тавиад Цогтод олон жил түрүүлгэж, айрагдуулсаан. Намайг аймгийн Алдарт уяач болоход энэ хээр азарганы амжилт их нөлөөлсөн дөө. Сайхан буянт хүлгээ би Аравгар хээр гэж нэрлэсэн.
-Шанхатын чинь төл юм уу?
-Тийм, ганц эр хээр унага гарсан нь Аравгар хээр.
-Аравгар хээр чинь хэдий үеэс эхэлж уягдсан юм бэ?
-Бүр хавчиг соёолонд анх уясан. Манай сумын 70 жилийн ой болоход 50 гаруй азарга мордлоо. Аравгар хээр хамгийн жижиг, муу нь. Ерөөсөө хүний нүдэнд өртөхөөргүй. Хүмүүс “тэрнийх айрагдах нь, түүнийх түрүүлэх нь” гээд байсан. Миний азаргыг тоож хардаг хүн байдаггүй. Тэгсэн Тавхнаг гээд уяач “чиний хээр өнөөдөр айрагдах нь дээ. Хэдэн настай вэ” гэж байна. Би “бүдүүн үрээ” гэсэн “айргийн тав дотор ирнэ. Манай хүр дүүгийн хээр азарганы өмнө ирэх юм байна” гэж билээ. Тухайн үед би энэ хөгшин худлаа ярьж байна даа гээд тоогоогүй. Тэгсэн нээрэн гурваар дахиад айрагдсан. Түүнээс хойш зургаа түрүүлж, долоо айрагдсан даа хөөрхий. Жижигхэн биетэй гэхдээ их гоё том толгойтой.Цээжний бяртай, цуцна гэж байдаггүй. Өгсүүр газар бүр аюултай.
-Танай энд гайгүй болов уу гэсэн үрээгээ хөнгөлөөд морь болгочихоод байдаг юмуу даа.
-Голдуу морь болгоно. Эрдэнэцагаанаас авсан хоёр хүрэн шүдлэнгийнхээ нэгээр нь азарга тавиад нөгөөг нь морь болгосон. Уралдаад шалиагүй л байна. Сүүлийн үед нас өтлөөд морио эдэлж, уяа сойлгыг бас тааруулж чадахгүй байна. Хүүхдүүд уяхаар санаанд тохирохгүй юм. Уг нь адуугаа сайжруулах санаатай зүүн талаас хоёр гүү авчирч тэр зүгээс авчирсан азаргандаа хураалгасан. Одоогоор үр төл нь уягдаагүй байна. Хээр азарганы угшилтай соёолон үрээгээ уяхаар хадуураад байх юм. Уг нь даагандаа хоёр гурав түрүүлж, шүдлэндээ нэг удаа зургаалсан. Тэгээд хязаалан болсноосоо хойш зам онохоо байчихаад байгаа юм.
-Аймаг руу явж наадаж байгаагүй юу?
-Би аймаг руу явж үзээгүй. Харин манай аав энд, тэндхийн даншиг хошуунд морио уралдуулдаг байсан. Түүнийг оролцуулаад 40 удаа айраг, түрүү авсан юм. Аймгийн морин холбоонд миний материал байгаа байх. Тэрэн дээр бичигдээд л явсан.
-Танай хүүхдүүд морь маланд хэр иртэй байна?
-Манай хүүхдүүд суурин газар амьдарнаа. Улаанбаатар, Эрдэнэтэд суурин амьдардаг. Энд хоёр гурав нь байна. Морь маланд тааруухан. Бага хүү морь сонирхмоор байсан ч хаясан. Тэгээд энэ жилээс жаахан оролдож байна. Би хагалгаа хийлгэсэн учраас энэ жил морь уяж чадаагүй. Бага хүүгээ морь уях юм болов уу гэж бодоод зүүн талаас ганц, хоёр гайгүй адуу олж өгье гэж бодож байгаа.
-Өөрөө зүтгэлтэй, сэтгэлтэй бол уяна л даа?
-Уяна. Уг нь багадаа их сайн морь унадаг хүүхэд байсан юм. Тэгээд цэрэг, сургууль гэж яваад хөндийрчихсөн.
-Сумын заан цолтой юм байна. Хэзээнээс барилдаж эхэлсэн бэ?
-Хотод ажиллаж байхдаа Төв аймгийн Лүн суманд хоёр түрүүлсэн. Төв аймгийн Баян-Өнжүүл суманд нэг түрүүлсэн. Энд ирээд Гуулинд ургацын баяраар барилдаад дөрөвт үлдсэн. Мөн Бугатын ойгоор аймгийн бөхчүүлтэй барилдаж дөрөвт үлдсэн.
-Та ажил алба хашдаг байхдаа тэр бүр найр наадамд явж чаддаггүй байсан байх. Тийм үү?
-Алба хашдаг байсан үед их хатуу байсан. Морь уялаа гээд цалин хасна гэнэ шүү дээ. Гэсэн ч сумын орлогч дарга Дагвасэд “Монгол хүн эрийн гурван наадамд оролцох эрхтэй” гээд цалин хасуулдаггүй байсан.
-Хүүхдүүдээс чинь барилддаг уу?
-Шалих юм ч алга. Нэг хүү барилдах гэж оролдож байгаад бас хаячихсан. Барилдана гэдэг нь хүнээс тэсвэр тэвчээр, ухаан, хатуужил, хөдөлмөр шаардана. Морь уяхад ч мөн ялгаагүй. Хөдөлмөрч хүн л морь сайн уяна.
-Ярилцлагаа таны хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөе.
-Цогт сумын ойгоор манай сумаас долоон азарга уралдахаар очиж байсан юм. Тэнд миний хээр азарга хол түрүүлсэн. Тэгээд Цогтынхон Бигэрийн адуунаас нэг хэсэг айдаг болж билээ. Арга ч үгүй байж уу дээ. Долоон азарга очоод ар, араасаа орж ирсэн юм чинь. Тэр л их сайхан дурсамж байсан даа.
-За баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл, энх байж урт удаан наслаарай.
-За та нарын ажилд ч амжилт хүсье. Монголын морин эрдэнийн ухааныг дэлгэрүүлээрэй. Улам сайхан нарийн болгоорой. Энэ сайхан түүх уламжлалыг битгий таслаарай.
"Тод магнай" сэтгүүл

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
14 цагийн өмнө Б.Баярдоржийн хүрэн
-
15 цагийн өмнө Сумын заан, сумын Алдарт уяач Ц.Буджав: Сумынхаа н…
-
15 цагийн өмнө ТОД МАГНАЙ-26: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.ЭРБОЛД
-
15 цагийн өмнө Галт сумын Засаг дарга М.Должинжав: Галтай хар үнэ…
-
16 цагийн өмнө Г.Тэмүүлэнгийн зээрд
-
Даваа, 12:59 минут Аймгийн Алдарт уяач Ц.Мөнххуяг: Цавьдар морь уралд…
-
Даваа, 12:24 минут Сумын Алдарт уяач Г.Мягмарбаатар: Төв аймгийнхаа б…
-
Даваа, 12:08 минут Еслүү хээр
-
Даваа, 11:59 минут Наян зуны наадам буюу хамгийн олон адуут Д.Нооного…
-
Даваа, 11:56 минут Ц.Гантулгын хул
-
Баасан, 20:21 минут 3000-ын улааны эзэн Гомбожавын Очирбат
-
Баасан, 19:57 минут Д.Ганзоригийн хээр
-
Баасан, 19:52 минут Аймгийн Алдарт уяач Д.Ганзориг: “Аавын минь адуу” …
-
1-р сарын 12 -нд Сайн адууны эрэлчин, шандаст шаргын эзэн Ажинбааг …
-
1-р сарын 12 -нд “Манба Дацан” хийдийн зурхайч, Анагаах Ухааны маги…
-
1-р сарын 12 -нд Ч.Батзоригийн шарга халзан
-
1-р сарын 12 -нд Сумын Алдарт уяач Г.Дорж: Галшараас авчирсан адуун…
-
1-р сарын 12 -нд Луу халтар
-
1-р сарын 11 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-25: МАЛЫН ИХ ЭМЧ Д.НЯМЖАВ
-
1-р сарын 11 -нд “Хөгжилт” нэгдлийн ууган гишүүн, хурдан хүлгийн цу…
-
1-р сарын 11 -нд Ч.Батзоригийн хар
-
1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Ганцогт: Баруун бүсийн түрүү…
-
1-р сарын 08 -нд Баян ходоодны дааганы унаач Уралдаанч Б.Батхишиг: …
-
1-р сарын 08 -нд АХ-ын 99 жилийн ойд 6-15-д хурдалсан дааганууд
-
1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Т.Буян-Өлзий: Бэлэгний гүүний уу…
-
1-р сарын 08 -нд Уралдаанч Б.Баярцогт: Одоо ээж рүүгээ ярина аа
-
1-р сарын 08 -нд Б.Сэр-Одын шарга халзан
-
1-р сарын 08 -нд Уяач Б.Сэр-Од: Халзан даагаараа төрийн наадмын анх…
-
1-р сарын 06 -нд П.Энхмөнхийн сартай хул
-
1-р сарын 06 -нд МУ-ын Манлай уяач П.Энхмөнх: Наадам бүрдүүлэгч бид…
-
1-р сарын 06 -нд Аймгийн Алдарт уяач Ч.Балжинням: Би аймагт зургаан…
-
1-р сарын 06 -нд Г.Гансүхийн хул
-
1-р сарын 06 -нд Уяач Г.Гансүх: Тэр үеийг үгээр илэрхийлэхийн аргаг…
-
1-р сарын 04 -нд Сумын Алдарт уяач Н.Батболд: Хашаанд зогсоож тэжээ…
-
1-р сарын 04 -нд Уралдаанч Н.Билэгтсайхан: Том болоод эмч болно оо
-
1-р сарын 04 -нд С.Баярсайханы бор
-
1-р сарын 04 -нд Аймгийн Алдарт уяач С.Баярсайхан: Улсын баяр наада…
-
1-р сарын 02 -нд Сумын Алдарт уяач Д.Тайванжаргал: Өвөө маань 9 сум…
-
1-р сарын 02 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-24: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Э.МӨНХ-…
-
1-р сарын 02 -нд Уралдаанч О.Өсөхбаяр: Улсын наадмаас анхны айргаа …
-
1-р сарын 02 -нд Ц.Гончигсүрэнгийн хээр
-
1-р сарын 02 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Гончигсүрэн: Би өөрийгөө азт…
-
12-р сарын 30 -нд Ухаа адуугаар урамтай наадагч Сэр-Одын Сунайндагва
-
12-р сарын 30 -нд АХ-ын 99 жилийн ойд эхний 6-30-д хурдалсан шүдлэнг…
-
12-р сарын 30 -нд Уралдаанч Б.Төрболд: Замынхаа талдаа ороход айрагт…
-
12-р сарын 30 -нд З.Тэмүүжингийн хонгор
-
12-р сарын 30 -нд Уяач З.Тэмүүжин: Эрдэнэтээс анх удаа төрийн наадмы…
-
12-р сарын 27 -нд Уралдаанч Б.Сэргэлэнбаатар: Би удахгүй 8 нас хүрнэ
-
12-р сарын 27 -нд Н.Дөлгөөний халиун
-
12-р сарын 27 -нд Ууган хүүгийн хийморь асч, удмаа залган алдраа ман…
-
2020 оны 11-р сарын 08 -нд Монгол Улсын Алдарт уяач Г.Батболд: Хоёр зүйлийг б…
-
Даваа, 11:59 минут Наян зуны наадам буюу хамгийн олон адуут Д.Нооного…
-
2020 оны 11-р сарын 08 -нд Хүннү халтар
-
1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Т.Буян-Өлзий: Бэлэгний гүүний уу…
-
12-р сарын 30 -нд Уралдаанч Б.Төрболд: Замынхаа талдаа ороход айрагт…
-
2020 оны 11-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач С.Энхтөр: Хурдан морины төлөө …
-
12-р сарын 23 -нд Аймгийн Алдарт уяач Б.Батсүх: Ийм л үр дүн хүлээж…
-
2020 оны 10-р сарын 19 -нд Алдраа авч чадаагүй аавыгаа дурсахуй
-
12-р сарын 21 -нд Уяач А.Лхагва: Гүнтийн ногооноос хойш 37 жилийн да…
-
2020 оны 10-р сарын 13 -нд Б.Эрдэнэбаярын саарал
-
2020 оны 10-р сарын 26 -нд Дайчин халзан
-
2020 оны 11-р сарын 24 -нд МУ-ын Алдарт уяач Батчулууны Ерөөлт: Их мэдэж, нар…
-
2020 оны 11-р сарын 10 -нд Уралдаанч С.Эрхэмбаяр: Улсад уралдаж байгаа морьды…
-
2020 оны 10-р сарын 21 -нд Дөлгөөн халтар
-
2020 оны 11-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Д.Рэнцэндорж: Баянбараат, Баянца…
-
1-р сарын 06 -нд Аймгийн Алдарт уяач Ч.Балжинням: Би аймагт зургаан…
-
1-р сарын 08 -нд АХ-ын 99 жилийн ойд 6-15-д хурдалсан дааганууд
-
2020 оны 11-р сарын 10 -нд Дүүгүүр хээр
-
1-р сарын 06 -нд МУ-ын Манлай уяач П.Энхмөнх: Наадам бүрдүүлэгч бид…
-
2020 оны 12-р сарын 16 -нд МОНГОЛ ХҮРЭН
-
2020 оны 10-р сарын 21 -нд Морьтны соёлыг түүчээлэн түгээгсэд
-
Даваа, 12:24 минут Сумын Алдарт уяач Г.Мягмарбаатар: Төв аймгийнхаа б…
-
12-р сарын 24 -нд Уяач Г.Адьяахүү: Цагаанхайрхан сумаас маань монгол…
-
1-р сарын 08 -нд Б.Сэр-Одын шарга халзан
-
2020 оны 10-р сарын 26 -нд АХ-99 жилийн ойд эхний 30-д хурдалсан их насны хүл…
-
12-р сарын 21 -нд Боржигон овогт Дэндэвийн Хишигжаргал
-
2020 оны 12-р сарын 13 -нд Монгол Улсын Алдарт уяач Д.Баясгалан: Луу жил дхүр…
-
2020 оны 10-р сарын 21 -нд Х.ТҮМЭНБАЯРЫН ХУЛАН БУУРАЛ
-
2020 оны 10-р сарын 13 -нд Сумын Алдарт уяач Ц.Алтанхуяг: Хүрэн азарга улсад …
-
2020 оны 10-р сарын 26 -нд Тод манлай уяач Д.Хишигжаргал: Моринд дуртай охинд…
-
2020 оны 12-р сарын 13 -нд З.ПҮРЭВ-ОЧИРЫН ЗЭЭРД
-
1-р сарын 12 -нд Ч.Батзоригийн шарга халзан
-
2020 оны 10-р сарын 16 -нд Мадаггүй сайхан нааддаг Макс галын уяачид
-
2020 оны 12-р сарын 13 -нд Уралдаанч Б.Буянтөгс: Тавд давхиж явахад зүрх хурд…
-
2020 оны 11-р сарын 24 -нд Г.Ганбаярын хар
-
2020 оны 10-р сарын 21 -нд Сумын Алдарт уяач Г.Одбаатар: Манайхан Баянхонгор …
-
2020 оны 10-р сарын 16 -нд МЭНГЭТ ХҮРЭН
-
2020 оны 11-р сарын 08 -нд Д.ДАЯНДЭМИДИЙН ХОНГОР
-
2020 оны 11-р сарын 17 -нд МУ-ын Заан Ч.Батзориг: Төрийнхөө наадмаас нэг дор …
-
2020 оны 10-р сарын 13 -нд Уяач Б.Эрдэнэбаяр: Улс, бүсийн уралдаанаас дөрвөн …
-
2020 оны 12-р сарын 07 -нд Т.УУГАНБАЯРЫН ХҮРЭН
-
1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Ганцогт: Баруун бүсийн түрүү…
-
2020 оны 11-р сарын 24 -нд АХ-ын 99 жилийн ойд 11-30 хурдалсан соёолонгууд
-
12-р сарын 23 -нд Б.Батсүхийн унаган зээрд
-
12-р сарын 30 -нд АХ-ын 99 жилийн ойд эхний 6-30-д хурдалсан шүдлэнг…
-
12-р сарын 24 -нд АХ-99 жилийн ойд эхний 11-30-д хурдалсан хязааланг…
-
12-р сарын 30 -нд Уяач З.Тэмүүжин: Эрдэнэтээс анх удаа төрийн наадмы…
-
Даваа, 12:59 минут Аймгийн Алдарт уяач Ц.Мөнххуяг: Цавьдар морь уралд…
-
2020 оны 10-р сарын 19 -нд Ц.ЧИНГИСИЙН БУУРАЛ
-
1-р сарын 02 -нд Ц.Гончигсүрэнгийн хээр
Сэтгэгдэл бичигдээгүй байна