"Алаг хайрханы хүлэг" МСУХ-ны тэргүүн Ч.Дашням: Таван багийн өдөрлөгт хоёр морио түрүүлгэчихээд хөл газар хүрэхгүй баярлаж байлаа


Говь-Алтай аймгийн Бугат сумын Баянгол V-р багийн харьяат, "Алаг хайрханы хүлэг" МСУХ-ны тэргүүн Ч.Дашнямтай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
2008 онд Бугат сумын МСУХ байгуулагдсан түүхтэй. Тус холбоог анх хэн үүсгэн байгуулсан юм бэ. Таныг холбооны ажлыг хүлээн авахад ямар ажлууд хийгдсэн байв?
- Манай “Алаг хайрханы хүлэг” уяачдын холбоо 2008 онд байгуулагдаж Лхагваа гэж хүн тэргүүнээр нь томилогдож байсан түүхтэй. Гэтэл Лхагва тэргүүн маань 2012 онд бурхан болж ажлыг нь Үйлсжамц гэж залуу залгамжилж аваад дөрвөн жил ажилласан. Ингээд мал маллахаар хөдөө гарсан учир өнгөрсөн арванхоёрдугаар сард би уяачдын холбооны тэргүүний ажлыг хүлээж авсан. 2012 онд Дашдорж гуайн санаачилсан “Адуужуулах хөтөлбөр”-ийг манай уяачдын холбоо ажил хэрэг болгож сумынхаа адуунуудын цусыг сэлбэж, сайжруулсан. Ингэснээр манай сум хурдан морьдтой болсон. Би уг ажлыг хүлээн авснаас хойш хаврын бүсийн уралдааныг сумандаа зохион байгуулсан. Мөн унаач хүүхдийн хамгаалалтын бүрэн хувцсыг тарааж хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангасан юм. Баг сумын ой угтсан хавар, зуны уралдаан болон багуудын өдөрлөгийг зохион байгуулсан. 70 жилийнхээ ойд оролцсоноос хойш амралтын байдалтай л байна. Намайг энэ ажлыг хүлээн авснаас хойш уяачдын холбоо шинэ зохион байгуулалтанд орж 25 тэргүүлэгчтэй болсон. Таван багаас таван тэргүүлэгч, нэг нарийн бичигтэйгээр ажиллаж байгаа.
Өмнө нь танай суманд хаврын уралдаан зохион байгуулагдаж байв уу?
- 2013, 2014, 2015 онд зохиогдсон шүү. Мөн өнгөрсөн гуравдугаар сард хаврын уралдааныг зохион байгуулж бүх насны морьдыг уралдуулсан.
Манай сум зун нь ойн баяртай байсан учраас хавар зургаан насны морийг уралдуулсан юм. Өмнө нь гурван насны морьд уралдуулдаг байсан. Гуравдугаар сард манай нутагт дулаарчихдаг болохоор бага насны морьд уралдуулахад гайгүй шүү.
Уяачдын холбооны ажлыг хүлээж аваад хамгийн эхэнд сумынхаа ойг зохион байгуулжээ. Сумын баяр наадмыг бөхийн түрүү, хурдан морины уралдаанаар л хэмждэг. Та сумынхаа ойг тэмдэглэх ажилд голлон санаа тавьж байв уу?
-Тийм. Хаврын уралдааны дараа зургадугаар сарын 1-нд зуны уралдааныг зохион байгуулсан.
Уралдаан зохион байгуулах санаачлага гаргах нэг хэрэг. Харин зохион байгуулна гэдэг өөр хэрэг. Уралдаанч хүүхдээ хамгаалалтын хувцсаар хангачихсан байна. Тэгээд уралдааны зам засах, гарааны төхөөрөмж бэлдэх гэх мэт олон ажлууд хийгддэг?
- Энэ бүх ажил бүрэн хийгдсэн. Ойгоо угтаж хийсэн гэх үү дээ. Гараа, барианы төхөөрөмжийг шинэчилж томруулсан. Өмнө нь би Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа гарааны төхөөрөмжийг хийж байсан юм. Сөхдөг, 100 морь уралдчих хэмжээний төхөөрөмж хийсэн. Энэ жил сумын ой тохиож газар, газрын олон морьд ирж уралдах учраас гараа, барианы төхөөрөмжөө шинэчилсэн юм.
Танай уралдааны замыг бартаа ихтэй гэж сонссон?
-Бид техник болон нөхцөл бололцоогоо ашиглаад замаа засч янзалсан.
Сумын ойд хэдэн аймаг, сумын хичнээн морьд ирж оролцов?
-Ховд аймгийн ганц, хоёр сумаас хүмүүс ирж морио уралдуулсан. Хоёр аймаг, найман сумын морьд уралдсан. Манай сумаас бүх насанд нэг айрагтай наадсан. Их насанд сумын Алдарт уяач Мягмарын Сарт гэдэг морь айрагдсан. Манай суманд олон жил түрүүлсэн морь юм. Азарганд сумын Алдарт уяач Чинчулууны халзан азарга аман хүзүүдсэн. Мөн азарганы айргийн дөрвөөр сумын Алдарт уяач Бат-Эрдэнийн буурал азарга давхисан. Соёолонд сумын Алдарт уяач Баярмагнайн халиун дөрвөөр ирсэн бол дааганд Гансүхийн хүрэн даага гурваар давхисан. Жороо моринд манай сумаас хоёр морь айрагдсан.
Уяачид ойдоо хэр бэлдсэн бэ? Ойд айрагдсан адуунууд нутгийн адуу юу эсвэл зүүн зүгээс авчирсан уу?
-Их насанд айрагдсан Сарт хээр л нутгийн адуу. Бусад нь Завхан, Сүхбаатар, Дундговь, Дорноговиос ирсэн адуу байсан.
Танай сум уяачдын байртай болох гэж байгаа юм байна. Тийм үү?
- Швейцарын хөгжлийн агентлагаас “Ногоон алт” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд бэлчээрийг хамгаалах төсөл сумдад хэрэгжүүлэхээр болсон. Тэгээд уг ажлын дагуу 20 сая төгрөгөөр энэ байр баригдсан юм. Бэлчээр ашиглалт, малчдад зориулсан сургалт семинар явуулдаг зориулалттай байгууллага л даа. Уяачид бол малчид байдаг. Тэгэхээр бэлчээр хамгаалах тал дээр уг байгууллагатай хамтарч ажиллаж байгаа. Нэг өрөөг нь уяачдын өрөө болгож байгаа юм.
“Алаг хайрханы хүлэг” нэрийг таныг тэргүүн болохоос өмнө өгчихсөн байсан уу?
-Энэ нэрийг өгчихсөн байсан. Туг далбаа, тамга тэмдэгтэй. Манай нутгийнханы шүтээн уул болох хоёр том хөх хайрханы нэрээр нэрлэсэн юм.
Танай сумын аль газар илүү их хурдтай вэ? Аль багийн уяачид эрдэм ухаанаараа илүүрхдэг вэ?
- Өмнө нь эрдэм, ухаанаараа нэгдүгээр багийн уяачид илүүрхэж байсан. Харин 2013 оноос хойш Гаханжав тэргүүлж байгаа шүү.
Гаханжав илүү мундаг байгаагийн шалтгааныг та юу гэж тайлбарлах вэ?
-Уяачдын маань хичээл зүтгэл хамгийн чухал нь. Манай гуравдугаар багт Сангидорж гээд морь маш сайн уядаг залуу байна. Мөн Отгонжаргал, Жагаргарав гээд залуу бий. Сүүлийн үед гуравдугаар багийн уяачид илүү амжилттай байгаа.
Танай сум аймгийн төвөөсөө хол зайтай юм байна. Тийм болохоор аймгийн наадамд очиж уралдахад хүндрэлтэй юм шиг санагдлаа. Хэр гадагшаа явж уралдаж байна? Үүнд нь холбооны зүгээс дэмжлэг үзүүлдэг үү?
-Өнгөрсөн жил зохиогдсон аймгийн шигшмэл хурд наадамд манай сумаас 10 гаруй морь уралдсан. Наран ванчингийн хурдад мөн 10 гаруй морь уралдсан. Өмнө нь манайхаас аймагт яваагүй шахуу байсан. Аймгийн 60 жилийн ойд аймгийн Алдарт уяач Болд очиж морио уралдуулснаас хойш оролцоогүй байсан юм. Өнгөрсөн жилийн хувьд бүсийн уралдаан ч болсон. Би өөрөө хоёр халиун морьтойгоо очиж уралдсан. Бүсийн уралдаанд миний морь түрүүлж яваад яг барианд орохдоо 13 аар орж ирсэн. Энэ жилийн хувьд /2016 он/ манай сум ойтой байсан учраас ийш тийшээ явж чадаагүй. Ирэх жилээс гадагшаа явж уралдана. Өвлөөс л уяачдаа зуныхаа уралдаанд бэлтгэ гэж шахна даа. Бид хадлан тэжээлээ бэлдчихсэн, уралдахад бэлэн байгаа.
Танай сумынхан морьдоо овъёосоор тэжээгээд байна уу. Нутгийн өвс ургамал, шим тэжээл гайгүй юу?
-Нутгийн өвс шим тэжээлтэй. Гэхдээ давхар овъёосоор тэжээхгүй бол ганц ургамал идээд уралддаг цаг өнгөрөөд байна шүү дээ. Манай эндээс 70 км-ийн зайтай Тахийн талын өвс гээд хадлангийн талбай байдаг юм. Тэндхийн өвс шимтэй. Тиймээс тэндээс өвсөө хадахдаа хадаад, худалдаж авахыгаа аваад явж байна даа.
Бугат сумын хурдан морины оргил амжилтын үе хэзээ тохиож байв?
-Оргил үе нь 1980-аад оны үед тохиож байсан юм болов уу гэж боддог. Нэгдлийн үед манай сумын морьд зэргэлдээх сумдад айрагдаж, түрүүлж байсан.
Гурван үеийн төлөөлөл болсон уяачдыг нэрлээч?
-Дагваагийн хонгор гэж манай суманд дөрөв түрүүлсэн морь байдаг юм. Нэгдүгээр багийн харьяат Гончигийн хар морь нэг завсартай тав түрүүлсэн байдаг. Мөн Алдарт уяач Баастын халиун, Самдангийн хар гэж хурдан морьд бий. Дунд үеийнхнээс нэрлэвэл аймгийн Алдарт уяач Болдын хул, Чинчулууны Буган хар азарга гэсэн морь байна. Буган хар азарганы хувьд сумын наадамд олон түрүүлсэн байдаг юм. Мөн Ишбат, Гиваа гэж хүнийг дурдахгүй байхын аргагүй. Залуу үеэс гэвэл уяачдын холбооны нарийн бичгийн дарга Давааням гэж залуу байна. Энэ залуугийн бор азарга сумын наадамд олон түрүүлсэн. Мөн гуравдугаар багийн харьяат Отгонжаргал, Сангидорж гээд морь маш сайн уяж сойдог залуус бий. Нэгдүгээр багт Түдэв гээд сүүлийн үед халиун соёолонгоороо алдаршсан хүн бий. Харин хоёрдугаар багаас Батцоож, сумын Алдарт уяач Баяндэлгэр гээд бас л морь сайн уяж байгаа залуус бий. Дөрөвдүгээр багаас Санжаасүрэн, Баттөр, сумын Алдарт уяач Бат-Эрдэнэ гэсэн залуус байна.
Ойрын үед танай холбоо ямар ажлыг хийхээр төлөвлөөд байна вэ?
- Уяачидтайгаа ярилцаад төлөвлөгөө гаргана. Би ганцаараа шийдэхгүй. Миний хувьд хавар эсвэл зуны бүсийн наадмыг зохион байгуулах эрхийг авъя гэж бодож байна. Манай сум бүсийн уралдаан зохион байгуулах эрх авч үзээгүй байдаг. Тэгэхээр энэ уралдааныг л зохион байгуулчих юмсан гэж бодож байна.
Хувь хүнийхээ талаар яриач?
-Би 2002 оноос хойш морь уяж байгаа. 2002 онд унаган бор соёолонгоо айргийн гурваар давхиулсан. Мөн аймгийн Алдарт уяач Дагвадоржоор мориныхоо уяа сойлгыг нь тааруулуулж айргийн гурваар давхиулж байсан. Эцэг өвгөдөөс уламжлагдсан их соёлыг өвлөн өдийг хүртэл морь уяж байна. 2012 онд “Адуужуулах хөтөлбөр”-ийн хүрээнд Сүхбаатар аймгаас хүрэн даага авчирч тэр жилээ сумын наадамд таваар давхиулсан. 2015 онд хязаалан үрээгээ хаврын бүсийн сумын уралдаанд түрүүлүүлсэн. Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадамд долоогоор ирүүлж байлаа. 2015 онд Дорноговийн Алтанширээгээс буурал даага авчирсан. Тэр даагаараа 2015 онд сайхан наадсан. Ардын хувьсгалын 94 жилийн ойд хязаалан түрүүлгэж, даага аман хүзүүдүүлсэн. Таван багийн өдөрлөгт хоёуланг нь түрүүлгэсэн. Сумынхаа багуудын өдөрлөгт бүгдэд нь түрүүлүүлсэн. Тэгээд аймгийн шигшмэл хурдад хоёуланг нь аваачиж уралдуулаад нэг нь 34, нөгөө нь 44-т давхисан.
Ер нь морь, хүүхэд хоёр мэнд наадах нь л хамгийн сайхан. Үүний дараа яаж наадсан бэ?
-Энэ зун /2016 он/ багийн өдөрлөгүүдээр буурал үрээ сайн давхисан. Нэг аман хүзүү, хоёр тав, нэг гурав, ойгоор арван гурваар ирсэн амжилттай л байна. Сумын наадамд би дөрвөн айраг л авсан.
Харьцангуй залуу уяач учраас ярилцлагаа таны хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөе гэж бодож байна.
-Миний морь уясан жилүүдэд болсон хамгийн сайхан бахтай зүйл гэвэл таван багийн өдөрлөгт хоёр морио хоёуланг нь түрүүлүүлсэн явдал байлаа. Хөл газар хүрэхгүй баярлаж байсан даа. Таван баг нийлээд сумын наадам шиг өдөрлөг зохион байгуулсан юм. Бараг сумын наадмаас ч том наадам л даа.
Ийм бахтай сайхан наадам олон байх болтугай. Уясан хүлэг морьд нь урам сэргээн асарын өмнө цоллуулж Алдарт уяач болох болтугай.
-Баярлалаа. Танд болон танай ажлын хамт олонд амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Говь-Алтай аймгийн тусгай дугаар




0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 14:14 минут “Залуу” Алдарт Жаажаа
-
Өчигдөр, 13:46 минут АХ-ын 99 жилийн ойн эрлийз дээд насны ангилалд 11-…
-
Өчигдөр, 13:34 минут Хийморилог залуугаар үсээ засуулна аа...
-
Өчигдөр, 13:29 минут Гоё хээр
-
Өчигдөр, 13:17 минут Манлай уяач Н.Хүрлээ: Уяачид хожиж, хожигдож сурса…
-
Өчигдөр, 13:12 минут Х.Бат-Эрдэнийн хээр
-
Бямба, 11:29 минут Алаг адуут Равжаа
-
Бямба, 11:15 минут Г.Чинзоригийн хээр
-
Бямба, 11:10 минут Аймгийн Алдарт уяач А.Нямбаатар: Хууль дүрэм нь то…
-
Бямба, 11:04 минут Булган хонгор
-
Лхагва, 19:01 минут Б.Баярдоржийн хүрэн
-
Лхагва, 18:53 минут Сумын заан, сумын Алдарт уяач Ц.Буджав: Сумынхаа н…
-
Лхагва, 18:15 минут ТОД МАГНАЙ-26: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.ЭРБОЛД
-
Лхагва, 18:05 минут Галт сумын Засаг дарга М.Должинжав: Галтай хар үнэ…
-
Лхагва, 17:48 минут Г.Тэмүүлэнгийн зээрд
-
1-р сарын 18 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Мөнххуяг: Цавьдар морь уралд…
-
1-р сарын 18 -нд Сумын Алдарт уяач Г.Мягмарбаатар: Төв аймгийнхаа б…
-
1-р сарын 18 -нд Еслүү хээр
-
1-р сарын 18 -нд Наян зуны наадам буюу хамгийн олон адуут Д.Нооного…
-
1-р сарын 18 -нд Ц.Гантулгын хул
-
1-р сарын 15 -нд 3000-ын улааны эзэн Гомбожавын Очирбат
-
1-р сарын 15 -нд Д.Ганзоригийн хээр
-
1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Д.Ганзориг: “Аавын минь адуу” …
-
1-р сарын 12 -нд Сайн адууны эрэлчин, шандаст шаргын эзэн Ажинбааг …
-
1-р сарын 12 -нд “Манба Дацан” хийдийн зурхайч, Анагаах Ухааны маги…
-
1-р сарын 12 -нд Ч.Батзоригийн шарга халзан
-
1-р сарын 12 -нд Сумын Алдарт уяач Г.Дорж: Галшараас авчирсан адуун…
-
1-р сарын 12 -нд Луу халтар
-
1-р сарын 11 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-25: МАЛЫН ИХ ЭМЧ Д.НЯМЖАВ
-
1-р сарын 11 -нд “Хөгжилт” нэгдлийн ууган гишүүн, хурдан хүлгийн цу…
-
1-р сарын 11 -нд Ч.Батзоригийн хар
-
1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Ганцогт: Баруун бүсийн түрүү…
-
1-р сарын 08 -нд Баян ходоодны дааганы унаач Уралдаанч Б.Батхишиг: …
-
1-р сарын 08 -нд АХ-ын 99 жилийн ойд 6-15-д хурдалсан дааганууд
-
1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Т.Буян-Өлзий: Бэлэгний гүүний уу…
-
1-р сарын 08 -нд Уралдаанч Б.Баярцогт: Одоо ээж рүүгээ ярина аа
-
1-р сарын 08 -нд Б.Сэр-Одын шарга халзан
-
1-р сарын 08 -нд Уяач Б.Сэр-Од: Халзан даагаараа төрийн наадмын анх…
-
1-р сарын 06 -нд П.Энхмөнхийн сартай хул
-
1-р сарын 06 -нд МУ-ын Манлай уяач П.Энхмөнх: Наадам бүрдүүлэгч бид…
-
1-р сарын 06 -нд Аймгийн Алдарт уяач Ч.Балжинням: Би аймагт зургаан…
-
1-р сарын 06 -нд Г.Гансүхийн хул
-
1-р сарын 06 -нд Уяач Г.Гансүх: Тэр үеийг үгээр илэрхийлэхийн аргаг…
-
1-р сарын 04 -нд Сумын Алдарт уяач Н.Батболд: Хашаанд зогсоож тэжээ…
-
1-р сарын 04 -нд Уралдаанч Н.Билэгтсайхан: Том болоод эмч болно оо
-
1-р сарын 04 -нд С.Баярсайханы бор
-
1-р сарын 04 -нд Аймгийн Алдарт уяач С.Баярсайхан: Улсын баяр наада…
-
1-р сарын 02 -нд Сумын Алдарт уяач Д.Тайванжаргал: Өвөө маань 9 сум…
-
1-р сарын 02 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-24: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Э.МӨНХ-…
-
1-р сарын 02 -нд Уралдаанч О.Өсөхбаяр: Улсын наадмаас анхны айргаа …
-
2020 оны 11-р сарын 08 -нд Монгол Улсын Алдарт уяач Г.Батболд: Хоёр зүйлийг б…
-
1-р сарын 18 -нд Наян зуны наадам буюу хамгийн олон адуут Д.Нооного…
-
2020 оны 11-р сарын 08 -нд Хүннү халтар
-
1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Т.Буян-Өлзий: Бэлэгний гүүний уу…
-
12-р сарын 30 -нд Уралдаанч Б.Төрболд: Замынхаа талдаа ороход айрагт…
-
2020 оны 11-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач С.Энхтөр: Хурдан морины төлөө …
-
2020 оны 12-р сарын 23 -нд Аймгийн Алдарт уяач Б.Батсүх: Ийм л үр дүн хүлээж…
-
2020 оны 10-р сарын 19 -нд Алдраа авч чадаагүй аавыгаа дурсахуй
-
2020 оны 12-р сарын 21 -нд Уяач А.Лхагва: Гүнтийн ногооноос хойш 37 жилийн да…
-
2020 оны 10-р сарын 26 -нд Дайчин халзан
-
2020 оны 11-р сарын 24 -нд МУ-ын Алдарт уяач Батчулууны Ерөөлт: Их мэдэж, нар…
-
2020 оны 11-р сарын 10 -нд Уралдаанч С.Эрхэмбаяр: Улсад уралдаж байгаа морьды…
-
2020 оны 10-р сарын 21 -нд Дөлгөөн халтар
-
2020 оны 11-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Д.Рэнцэндорж: Баянбараат, Баянца…
-
1-р сарын 06 -нд Аймгийн Алдарт уяач Ч.Балжинням: Би аймагт зургаан…
-
1-р сарын 08 -нд АХ-ын 99 жилийн ойд 6-15-д хурдалсан дааганууд
-
1-р сарын 06 -нд МУ-ын Манлай уяач П.Энхмөнх: Наадам бүрдүүлэгч бид…
-
2020 оны 11-р сарын 10 -нд Дүүгүүр хээр
-
1-р сарын 18 -нд Сумын Алдарт уяач Г.Мягмарбаатар: Төв аймгийнхаа б…
-
2020 оны 12-р сарын 16 -нд МОНГОЛ ХҮРЭН
-
2020 оны 10-р сарын 21 -нд Морьтны соёлыг түүчээлэн түгээгсэд
-
2020 оны 12-р сарын 24 -нд Уяач Г.Адьяахүү: Цагаанхайрхан сумаас маань монгол…
-
1-р сарын 08 -нд Б.Сэр-Одын шарга халзан
-
2020 оны 10-р сарын 26 -нд АХ-99 жилийн ойд эхний 30-д хурдалсан их насны хүл…
-
2020 оны 12-р сарын 21 -нд Боржигон овогт Дэндэвийн Хишигжаргал
-
2020 оны 12-р сарын 13 -нд Монгол Улсын Алдарт уяач Д.Баясгалан: Луу жил дхүр…
-
2020 оны 10-р сарын 21 -нд Х.ТҮМЭНБАЯРЫН ХУЛАН БУУРАЛ
-
2020 оны 10-р сарын 26 -нд Тод манлай уяач Д.Хишигжаргал: Моринд дуртай охинд…
-
1-р сарын 12 -нд Ч.Батзоригийн шарга халзан
-
2020 оны 12-р сарын 13 -нд З.ПҮРЭВ-ОЧИРЫН ЗЭЭРД
-
2020 оны 12-р сарын 13 -нд Уралдаанч Б.Буянтөгс: Тавд давхиж явахад зүрх хурд…
-
2020 оны 11-р сарын 24 -нд Г.Ганбаярын хар
-
2020 оны 10-р сарын 21 -нд Сумын Алдарт уяач Г.Одбаатар: Манайхан Баянхонгор …
-
2020 оны 11-р сарын 08 -нд Д.ДАЯНДЭМИДИЙН ХОНГОР
-
2020 оны 11-р сарын 17 -нд МУ-ын Заан Ч.Батзориг: Төрийнхөө наадмаас нэг дор …
-
1-р сарын 18 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Мөнххуяг: Цавьдар морь уралд…
-
1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Ганцогт: Баруун бүсийн түрүү…
-
2020 оны 12-р сарын 07 -нд Т.УУГАНБАЯРЫН ХҮРЭН
-
2020 оны 11-р сарын 24 -нд АХ-ын 99 жилийн ойд 11-30 хурдалсан соёолонгууд
-
2020 оны 12-р сарын 23 -нд Б.Батсүхийн унаган зээрд
-
12-р сарын 30 -нд АХ-ын 99 жилийн ойд эхний 6-30-д хурдалсан шүдлэнг…
-
2020 оны 12-р сарын 24 -нд АХ-99 жилийн ойд эхний 11-30-д хурдалсан хязааланг…
-
12-р сарын 30 -нд Уяач З.Тэмүүжин: Эрдэнэтээс анх удаа төрийн наадмы…
-
1-р сарын 02 -нд Ц.Гончигсүрэнгийн хээр
-
2020 оны 12-р сарын 07 -нд Аатай ах дүүс
-
2020 оны 10-р сарын 19 -нд Ц.ЧИНГИСИЙН БУУРАЛ
-
1-р сарын 06 -нд П.Энхмөнхийн сартай хул
-
2020 оны 11-р сарын 19 -нд Ц.Буянбаатарын саарал
-
1-р сарын 12 -нд Сайн адууны эрэлчин, шандаст шаргын эзэн Ажинбааг …
-
12-р сарын 27 -нд “Их газрын чулуу” ХХК-ийн захирал П.Баяржаргал: Б…
Сэтгэгдэл бичигдээгүй байна