Морь бариач Ч.Чулуунбат: АМАН ХҮЗҮҮ, АЙРГИЙН ТАВЫН МОРЬДЫГ БАРИХ АМАРГҮЙ
Улсын их баяр наадмын хурдан морины уралдаанд морь бариач хэмээх эрхэм нэр хүндтэй үүрэг байдаг. Энэ үүргийг хүлээсэн бариачдын нэг Ч.Чулуунбаттай азарга ирсний дараахан цөөн хором хөөрөлдсөн юм. 13 дахь жилдээ Хүйн долоон худгийн дэнжнээ ажиллаж буй тэрээр айргийн гурваар орох морьдыг “алддаггүй” нэгэн аж.
-Та хэд дэх жилдээ Хүйн долоон худгийнхаа дэнжнээ морь бариачаар ажиллаж байна вэ?
-Намайг Ч.Чулуунбат гэдэг. Би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул хүн. Гэхдээ Улаанбаатарт ирж суурьшаад олон жил болж байна. Одоо мал эмнэлгийн хүрээлэнд ажилладаг. Морь бариачийн тухайд 2005 оноос ажилласан гэхээр 13 жил болж байна уу даа. Бид чинь морь бариач буюу улсын шүүгч гэж явдаг улс. Ер нь жил жилийн наадам өөр өөрийн өнгө төрхтэй болдог. Тэр жишгээр энэ удаад ч бороо хуртай сайхан наадаж байна. Сая азарга орж ирсэнээс МУ-ын Манлай уяач Д.Баянбатын Наран хонгорыг барилаа. Батлан хамгаалахын морин спортын сургалтын төвд насаараа ажиллаж, Хөдөлмөрийн баатар болтлоо зүтгэсэн Зууны манлай Д.Даваахүү гуайн азаргыг барина гэдэг ховорхон тохиох завшаан шүү.
-Монголчууд хурдан хүлгийн тоосонд орж, хийморио сэргээдэг улс. Тэр утгаараа таны ажил үйлс ямагт өөдөө явдаг болов уу?
-Тийм шүү. Наадмын гурван өдөр их нас, соёолон, азарга гурав дээр илүү ачаалалтай ажилладаг. Хамгийн хариуцлагатай үе байгаа юм. Айргийн таван морио тус тусдаа хариуцана. Биднийг хариуцсан дарга болон морины коммисоос даалгавар авна. Хүйн долоон худаг худалч хүнд хөл гишгэх зайгүй үзэгчээр дүүрдэг. Монголчууд маань соёолонгийн тоосонд орвол тэр жилдээ аз одтой явдаг гэж ярьдаг. Тэгвэл бид айраг, түрүүгээр хурдлаад ирж байгаа тэр соёолонд эзнээс нь урьтан хүрдэг учраас азтай улс л даа.
-Та жишээ нь айргийн гурваар орж байгаа морьдыг барих нь ээ?
-Бид тавын хувьд хэдэн жил морь барьж байгаагаараа эрэмбэтэй. Бидэн дунд 20 жил морь байгаа нь ч бий. Ноднин би аман хүзүүний морьдыг барьж байсан бол энэ жил айргийн гурвынхнаа барьж байна. Гэхдээ аман хүзүү, тав хоёр жоохон хэцүү байдаг юм аа. Би ч олон жил гурваа барьсан болоод ч тэр үү нэг л амаргүй санагддаг. Өөрөө 3,5,9-ийн тоонд их дуртай. Тэр утгаараа гурваа барих нь илүү гоё.
-Морь ороод ирэх тэр мөч танаас хамгийн хариуцлагатай байхыг шаарддаг уу?
-Жишээлбэл, таван мориос дөрвөн нь зэрэгцээд ороод ирэх тэр мөч бас эвгүй л дээ. Тэр үед морио барьчихаад морины коммис дээр очиж том дэлгэцээр харж баталгаажуулдаг.
-Морь бариач болоход шалгуур байх уу?
-Байлгүй яах вэ. Бид нар Батлан хамгаалах яамны морин спорт сургалтын төвд ажиллах хугацаандаа өөрсдийгөө харуулна л даа. Мэдээж морь сайн унаж чадахгүй хүнээр морь бариулна гэж юу байх вэ. Тэгээд хурд, хараа, авхаалж самбаа харна. Энэ бол дуртай нь ирээд л хийчихдэг ажил биш. Миний хувьд амьдралынхаа 15 жилийг морин спорт сургалтын төвтэй холбосон байна. Олон жил ажиллахаар дуртай болчих юм. Наадам дөхөөд ирэхээр догдлоод, яаран яаран ирнэ шүү дээ. Тойруулгын адуунаасаа өмнө нь унаж байснаа сонгож бэлдэнэ. Сонгосон морь маань ойр зайд явчихдаг, үргээд байхгүй, номхон байх ёстой. Гэхдээ хэтэрхий номхон бол бас горьгүй. Тэр их хурдтай орж ирж байгаа адууг дагаад орохгүй хоцрох, үгүй бол түрүүлж мэдэх учраас урьдчилан тооцдог юм. Мэдээж баяр наадмаар унах учраас бас гоёмсог байна. Дэлийг нь засаж, урьдчилаад, тав, зургаа хоног сойно. Тэгээд наадмын гурван өдөр нүд ирмэхийн зуурт өнгөрөхөд “Дараа жилийн наадам даанч хол байна даа” гэж буцсаар хэдийнэ ижил дасал болжээ.
-Та бүхний залгамж халаа болсон залуучууд олон байна уу?
-Энэ жил гэхэд хоёр шинэ залуу морь бариач ажиллаж байна. Шинэ хүнээ бид тав чинь дундаа хийгээд л ажиллана.
Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн сонгомол морин спорт сургалтын төв маань одоо ч ажиллаж байгаа. Хүмүүс саадан дээгүүр харайдагаар нь сайн мэддэг юм. Өнөөдөр, маргааш Хүйн долоон худагт тоглолттой байгаа шүү дээ. Эндээс олон залуучууд спортын мастер хийж байна. Заримаас нь Хөх хотод морин циркт ажиллаж байх жишээний. Сургалтын төвд нас насныхан хичээллэх бөгөөд хүссэн бүхэнд үүд хаалга маань нээлттэй байдаг юм.
-Өнөөдөр уралдаанч хүүхдүүд олдохгүйгээс морио уяж чадахгүй байна гэх уяачид олон таарах юм аа?
-Монгол хүүхдүүд тав, зургаан наснаас унаа морь унаад, хонины наагуур, цаагуур явуулаад л эхэлдэг шүү дээ. Тэгээд яваандаа бие нь чангараад, зургаа, долоо хүрэхэд хурдан моринд ордог. Ингээд 13,14 нас хүрэхэд морины ажил хийнэ гэхчилэн явж ирсэн уламжлалтай. Би ч энэ зарчмаар хүмүүжсэн хүн байгаа юм. Үүний хажуугаар сонгомол морин спортоор хичээллэж байгаад ахиад явсан нь ч бий. Багаасаа адуу малтай ойр өссөн хүүхэд чинь олон юмыг сурсан байдаг. Мэндлэх хүндлэх ёсноос эхлээд мал амьтныг хайрлаж сурна. Нас биед хүрсэн хойноо ч эрийн гурван наадмын нэг болсон хурдан морио хаяхгүйгээр сэтгэл зүрхээ зориулаад л явдаг. Бүүр болоогүй хилийн чанадад Хөх хот, Жежү аралд морьтны гайхамшгийг үзүүлээд ажиллаж байна.Эмээлээ аваад л хилийн дээс алхаад гардаг болж дээ.
-Морь бариачийн ажлыг хэд хүртлээ хийнэ гэж боддог вэ?
-Одоо 10-аад жил хийчихвэл болох биз дээ. Уг нь ч энд насны хязгаар байхгүй л дээ.
-Ингэхэд та морь уядаг уу?
-Үгүй ээ. Харин хүү маань морь уядаг. Ч.Ууганбаяр гэж залуу Хөх хотод 60 хүүхэдтэй мөр зэрэгцэн ажиллаж байна. Хүү маань бас л энэ морин спорт сургалтын төвөөс гарсан тамирчдын нэг байгаа юм. Тухайн үедээ тойруулгын хээр халзан гэж анхны Их хурдад аман хүзүүлсэн морийг унадаг байлаа. Тэгэхэд би туслахын ажил хийдэг байсан. Харин хүү тэр морийг унаж байгаад томроод ирэхээр нь сонгомол морин спортынхоо төвд оруулсан. Улмаар Жежү рүү 14-тэй яваад гурав, дөрвөн жил болж ирээд, одоо Хөх хотод морь уяж байна. Сая долдугаар сарын 1-нд бэсрэг наадамд дөрвөн морь тавиад нэг нь аман хүзүүдэж, нөгөө нь тавласан амжилтыг дуулгана билээ. Хоёрыг нь хасагдлаа гэсэн.
-Өнгөрсөн 13 жилийн хугацаанд морь барьж зогсоход хамгийн баяртай наадам хэзээ тохиож байв?
-Улсын морь бариачаар ажилласан энэ он жилүүдэд бахдалт үйл явдал олон тохиож байлаа. Үүний нэг нь одоо Тод манлай уяач болчихсон Сайрийсүрэнгийн Төмөр-Очирын Ембүү хээр азарга даагандаа ирж гуравлачихаад, шүдлэн, хязааландаа ч мөн гуравласан. Тэр тоолонд нь би барьсан. Түүнээс 13 жилийн дараа буюу өчигдөр хүүгийнх нь хязааланг гуравлахад ахиад барилаа. Сайхан байгаа биз. Манай морь бариачид дотор нэг хүний морийг тэгж гурав, дөрвөн жилээр нь дараалан барьсан нь ховор доо.
-Морь шинжинэ биз?
-Үгүй яах вэ. Тавуулаа тойрч суугаад хөөрөг зөрүүлээд ярьж суухдаа нэг нэгэндээ хэлдэг л юм. Өнөөдөр гэхэд азарга мордоход ярьж л байлаа. Наран хонгорыг айргийн тавд багтах нь тодорхой. Харин яг хэдээр орох нь хүүхдийн самбаа л мэдэх байх гэлцсэн. Онон ахын хүү Билгээгийн аман хүзүүлсэн азаргыг ч ярьсан нь ороод ирсэн байх жишээний.
-Харж явдаг хэн гэж уяачийн ямар морь байна вэ?
-10 гаруй жил өнгөрчихөж шүү дээ. Тийм болохоор тэр энэ гэж туйлшрахгүй. Нийтийн маягтай гэх юм уу. Дөрвөн зүг, найман зовхисоос ирж байгаа уяачийг алийг нь гэх вэ. Уяа сойлго тааруулж байгаа эр хүн болгон л улсдаа, аймагтаа, сумандаа нэг морь тавьчих юм сан гэж тэмүүлж байгаа шүү дээ. Тэр тусмаа төрийн наадам гэдэг утгаараа илүү сайхан. Айрагт багтдаггүй юм гэхэд дэл сүүлийг нь боогоод давхиулсан байхад ажил бүтэж байгаа хэрэг. Уясан болгон нь л айраг түрүүгээр хурдлаасай гэж хүсдэг. За тэгээд бүсэндээ хусуур, сойзоо зүүгээд, гарсан морьдоо дурандаад суух монгол эр хүн цаанаа л сайхан л харагддаг.
-Та бөх, сураа бол үзэж амжихгүй юу?
-Тийм ээ, амжихгүй. Цэнгэлдэхэд бөх үзээгүй уджээ. Наадам дууссан хойно зурагтаар л нөхөж үзнэ.
Ер нь олон юмнаас бас хоцорно л доо. Сая гэхэд манай Хэнтий аймгийн Өмнөдэлгэрийн наадам долдугаар сарын 9,10-нд болоод өнгөрлөө. Очиж амжаагүй ээ. Сумын наадам үзээгүй мөн л олон жил болжээ. Уг нь ч гоё дээл хувцсаа өмсөөд, морио унаад цэнгэлдэхээ тойрч явах ч сайхан даа.
-Эрлийз монголоор ялгах болсон ч хэл ам тасрахгүй л юм. Та хамгийн ойр байгаа хүн. Юу бодогддог вэ?
-Бүтэн жилийн хөдөлмөрөө хормын төдийд үгүй хийчихээр ямар сайн байх вэ дээ. Өмнөөс нь гонсойж л зогсдог юм. Эрлийз, монголоор уралдаад хэдэн жил болчихлоо. Уг нь уяачид маань ухамсартай байгаад ангилалдаа уралдуулчихад хэл ам гараад байхгүй л баймаар гэж боддог.
-Нууц биш бол цалин хэдийг авах уу?
-Ажилласан жилээрээ л хэдэн төгрөг авна. Гэхдээ авахаасаа авахгүй нь их. Хэдэн цаасаараа мориныхоо тэжээлийг авахаас эхлээд зарцуулаад л таардаг. Бид морьдоо хавар эрт тэжээж эхэлдэг юм. Тэгээд л энэ хэдэн адуутайгаа бүүр ижил дасал болжээ. Би гэхэд энэ морио гурав дахь жилдээ унаж байна. Түүнээс өмнө унаж байсан цагаан морь маань одоо 10 нас гараад явж байх шив дээ.
-Ярилцсанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл. Дугаар 100. 2018 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Даваа, 11:59 минут Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна