Уяач Д.Намдагсамба: Даагаа 10 дотор хурдлуулаад хот явах зөвшөөрлийг ааваасаа авч байлаа
Говь-Алтай аймгийн Төгрөг сумын уугуул, Цагаанхайрхан IV багийн харьяат, уяач Довдонгийн Намдагсамба 1981 оны зургадугаар сард сумын хүн эмнэлэгт төржээ. Түүний ярилцлагыг хүргэж байна.
-Та Цагаанхайрхан багийн уяач хүн. Багийнхаа талаар бидэнд танилцуулаач?
-Төгрөг сумын баруун хойд хэсгийг Цагаанхайрхан баг гэж нэрлэдэг. Цагаанхайрхан уул тахилгатай учраас нутгийн олон түмэн мөргөж, шүтэж ирсэн юм. Үүнээс гадна Улаанхайрхан уул гэж мөн шүтлэгтэй уул байдаг.
-Цагаанхайрхан баг хичнээн уяачтай вэ. Хурдаараа орон нутагтаа аль хавьд бичигдэж байна?
-Цагаанхайрхан багийн уяачдын тоо харьцангуй бага. Иргэд нь ихэвчлэн мал, аж ахуй эрхэлдэг. Бог голдуу малтай. Айлууд нь ууланд нутагладаг, ам бүл цөөтэй учраас морь уяад явах боломжгүй байдаг юм. Энэ үүднээс цөөн уяачтай.
-Танай багаас төрсөн алдартай уяачдыг нэрлэвэл?
-Дээхнэ үеийн уяачид гэвэл аймгийн алдарт уяач Дүгэрсүрэн, Батмөнх, уяач Халзанхүү, Наран гуай нар байна. Тэд морьдоо сумын наадамд түрүүлж, айрагдуулж байсан. Сүүлийн үеийн уяачид гэвэл би болон миний дүү Шонхоо, Даваа-Очир мөн уяач Б.Улаанаа гээд залуус байна. Миний хувьд 2007 онд хотоос ирж нутагтаа суурьшсан. Тэр үед манай хадам аав голдуу морь уядаг байсан. Харин би 2010 оноос морь уяж эхэлсэн дээ. Түүнээс хойш 20 орчим айраг, түрүү аваад байгаа. Уяач Б.Улаанаагийн морьд мөн сайн давхиж байгаа. Манай багийн олон хүн морь уяж чаддаггүй болохоос уясан хэд нь сум, орон нутагтаа амжилт гаргаад л байдаг юм.
-Онцгой амжилт гаргасан уяач гэвэл хэнийг нэрлэх үү?
-Илүү олон айраг, түрүүтэй уяач гэвэл Батмөнх, Дүгэрсүрэн гуай нар байна. Хоёулаа аймгийн Алдарт уяач, ах дүүс юм.
-Сүүлийн үед танай багаас морь уяж амжилт гаргаж буй уяачдынхаа талаар дэлгэрэнгүй ярьж болох уу?
-Сүүлийн үед залуус морь, мал их сонирхож байна. Морь уях ажилд ч дуртай болж. Даваа-Очир гэж залуугийн Багануураас авчирсан азарганы төл өнгөрсөн жил их сайн давхисан. Энэ залуу морийг их уяж байгаа. Мөн аймгийн Алдарт уяач Батмөнх гуайн хүү Улаанаагийн морьд сүүлийн үед сум, орон нутагтаа айраг, түрүүг их авч байгаа. Тэгээд Доржпалам, Лхагвасүрэн гэж миний найзууд маань морь сайн уяж байгаа. Морь мал ч сонирхож энд, тэндээс адуу их авчирч байна. Тэгээд би байна. Миний хувьд 2009 оноос эхэлж адуу, мал зөөж эхэлсэн. Дорнод аймгийн Хөлөнбуйрын Ганхуяг Манлайгаас долоон үрээ авчрахад бүгд сайн давхисан.
Жишээлбэл, миний саарал азарга сум, орон нутагтаа айрагддаг. Би адууны цусаа сайжруулахаар Дорнод, Сүхбаатараас азарга авч байсан. Мөн Сүхбаатараас авчирсан бор азарга маань их хурдалж байсан даа. Даанч наадамд уралдуулж байгаад эндүүлчихсэн юм. Бор азарга аймгийн шигшмэл хурдад уралдаад 20 гаргаад ирж байсан. Ганхуяг Манлайгаас авсан хүрэн шүдлэн үрээ мөн айраг, түрүү авсан. Тэр маань бас эндсэн.
-Яагаад эндээд байдаг юм бэ?
-Бор азаргыг аймгийн наадам руу авч явахдаа тэжээл тал дээр нь алдаа гаргасан байх. Тэгээд уралдаж яваад эндсэн. Харин хүрэн азаргыг бэлчээрт нь явж байхад нь машин мөргөчихсөн байсан. Цагдаа нар дайрсан эзнийг нь олж өгнө гээд зураг, хөргийг нь аваад явсан ч олдоогүй. Аль машиныг тэр гэхэв дээ.
-2001 оноос эхэлж морь уяж эхэлсэн юм байна. Тийм үү?
-Би анх 1998 онд морь уяж Хүрэлбаатар докторын баярт уралдуулсан юм. Тэр наадамд гурван даага уралдуулаад нэгийг нь долоогоор, нөгөөг нь 10 гаргаад харин үлдсэн нэгийг нь 20 гаргаад давхиулж байлаа. Анхны морь уяж уралдуулсан түүх гэвэл ийм. Тэгээд 1999 онд даага хөтөлж ирээд анхны айргаа авсан даа. 2000 онд Төв аймаг руу шилжээд 2007 онд нутагтаа ирсэн. Ирсэн жил хязаалан үрээ маань сумандаа хоёр түрүүлсэн.
-Та сумын баяр наадмаас хэдэн айраг, түрүү аваад байна вэ?
-Сумын баяраас 20 орчим айраг, түрүүтэй. 2007 онд сумын баяр наадамд хязаалан үрээ маань түрүүлж байсан.
-Ер нь гадагшаа явж адуу мал олноор нь авчирдаг юм шиг байна. Авчирсан адуугаа буцааж арилжаалж чаддаг уу?
-Буцаагаад арилжсан зүйлгүй ээ. Найз нөхдөөс эхлээд ганц хоёр хүнд өгөх нь өгсөн. Дорноговь яваад авчирсан байдсаа хүргэн ахдаа өгсөн. Тэгээд бусад нь надад байж байдаг юм. Заримаар нь азарга тавина. Одоо цагт өвөл морь, малаа тэжээхгүй бол хавар нь цаг үеийн бэрхшээлтэй тулгараад байна. Манай энд хавар ногоо хожуу ургадаг. Өвөл тэжээгдсэн адуу л гайгүй давхиад байна гэж боддог шүү дээ.
-Гадагшаа гарч уралдаж чадаж байна уу?
-Аймгийн уралдаанд хоёр ч удаа явж үзсэн. Анхны шигшмэл хурд болоход би азарга, соёолон, хязаалан гээд гурван насны морьтой очиж байлаа. Тэгэхэд бор азарга 30 дөхөж ирсэн. Энд сумын баярт гуравт давхиулчихаад л шууд тийшээ явсан даа. Бас жаахан ханиадтай байсан юм хөөрхий минь. Өнгөрсөн жил аймагт шигшмэл хурд болоход саарал азаргатайгаа очоод 23 аар ирүүлсэн. Дараа нь аймагт Гэгээнтний баяр болоход саарал азарга маань 27-гоор давхисан. Өнгөрсөн жил Бугат сум руу явж уралдсан. Тэгээд өөр тийшээ яваагүй дээ.
-Таны хамгийн бахтай сайхан наадмын дурсамж гэвэл?
-1999 онд даага уяж сумынхаа наадамд хөтөлж очин гуравт хурдлуулсан маань мартагдашгүй сайхан юм. Манай аав Төгрөг сумын нэгдлийн ууган жолооч. Тэгээд сумандаа амьдарч байгаад 1990 оны хувьчлалын үед хөдөө гарсан. Манайхан адуу, мал сонирхдоггүй. Бог мал ихтэй бод цөөтэй айл байсан. Харин би анх хүн дагаж морь уяж эхэлсэн юм. Тэгээд даагаа айрагдуулсан маань санаанаас гардаггүй. 2008 онд миний үеийнхэн сургуулиа төгсчихөөд хот үзэх гээд явах гэж байсан. Би ч бас хамт явчих гээд. Тэгсэн аав маань “Чамайг гурван даагаа айрагдуулахгүй юм гэхэд нэгийг нь 10 дотор давхиулчихвал найз, нөхөдтэй чинь хот руу явуулъя” гэдэг юм байна. Тэгэхэд миний нэг даага долоогоор, нөгөө нь 17, бас нэг нь 20 гаргаж ирж байсан. Тэгж хот явах зөвшөөрөл авч байлаа. Тэр бас санаанааас гардаггүй тод сонин баяр байдаг юм.
"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна