МАЛ ЗҮЙЧ Б.ЯДАМСҮРЭН:ААВЫН МИНЬ ТОМ ШАРГАЛ МОРЬ АЙМАГ, СУМАНД ТАВ АЙРАГДСАН



-Таны өвөө Эрэгдэл амбаагийн талаар дуулж байсан. Гарын дүйтэй, адуу сайн таньдаг байсан гэх юм билээ.
- Тийм ээ. Миний өвөө Ваанжилын Эрэгдэл 1886 онд төрсөн. Асгатын Бөөрийн хийдэд шавилж байсан лам хүн. Мөн хатуу цагийн эрхээр хилс хэрэгт холбогдож хэцүү нэртэд ч хоригдож байсан. Тэнд байхдаа дарх сурч, гарч ирээд эмээл хазаараас эхлээд олон зүйлийг хийсэн нь өдгөө үр хүүхэд, нутгийн олонд хадгалагдсан үлдсэн. Өвөө минь дөрвөн хүүтэй. Дөрвөн хүүдээ болон надад нэг эмээл хийж өгсөн байдаг юм. Тэр нь одоо ч надад бий. Бага залуудаа хийд оронд шавилж байсан юм болохоороо ойр зуурын засал хийнэ. Нутгийн настай улс хүүхдэдээ нэр өгөхдөө Амбаад үзүүлдэг. Өдөр судар асуудаг байсан. Бас эм тан барина. Би тэрийг нь мэдэх юм. Илгэн уутанд янз бүрийн эм хийчихсэн, жаахан халбагаар цаасан дээр хийгээд боож өгдөг байсан. Тэр нь хүмүүст тус болдог байсан байлгүй дээ. Төвд ном уншдагийг нь би бас мэдэх юм. Дугаржав гээд хүүгийнхээ хажууд тусдаа гэртэй. Тэр гэрт өвөө бид хоёр байдаг. Өвөөг өнгөрөхөд нэлээд их ном судар үлдсэнийг аймгийн гандангийн Даваажав гэдэг лам хоёр, гурван хүнтэй ирээд аваад явсан гэнэ лээ. Мөн манай Асгатын Түвдэнгийн Батмөнх гэдэг хүн надад “Ядамсүрээн, танай өвөөд морины судар байх ёстой доо. Чи тэрийг мэдэх үү. Танайхан удмаараа морь хурдлуулдгийг би мэднэ. Манай аав ярьдаг юм, тийм нэг судар Амбаад байх ёстой” гэж байсан юм. Тэгэхээр тэр үлдсэн ном сударт хэрэгтэй үйлс их байсан байх.
-Ном судрыг нь авсан Даваажав гэдэг хүнтэй нь уулзаж байгаагүй юу?
- Батмөнх гуайг тэгж хэлэнгүүт Дугаржав ахындаа очиж бэр эгчээсээ асуусан “Мэдэхгүй” гээд үлдсэн номыг нь үзүүлсэн. Түүнийг нь эргүүлж байтал морины зурагтай төвд хэлээр бичсэн ном гараад ирсэн. Хэлийг нь мэдэхгүй юм чинь канондуулаад өөрсдийн ах дүү нартаа бүгдэд нь өгсөн.
-Орчуулуулах хэрэгтэй юм байна даа.
- Тэгж бодож байгаа.
-Таны аав Эрэгдэл амбаагийн хэд дэх хүүхэд нь вэ?
- Ууган хүү нь. Миний эцэг Эрэгдэлийн Балжир гэдэг хүн 1917 онд төрсөн. Шилийн богдын баруун хойно Баянцагаан уул гэж бий. Тэнд төрсөн юм гэнэ лээ. Шинэ үсэгт тайлагдсан жирийн нэг малчин. Аавынхаа нөгөө алдарт хүрэн морийг унаж, уяж байсан гэдэг юм. Морь уяхын зэрэгцээ ан их хийдэг. 1945 оны чөлөөлөх дайны үеэр зээр агнаж фронтод бэлэглэж байсан юм гэнэ лээ. Тэр үеийнхээ тухай дурсамжийг ярихдаа “Гал болгоод зээрийн анд гаргахад манай аав нэг өдөрт 16 зээр агначихаад “Би өнөөдөр тэргүүнд орлоо” гэж бодоод иртэл Жанцан гэдэг хүн 19-ийг агнаад илүү гарчихсан байсан” гэдэг байсан. Тийнхүү фронтод зээр бэлтгэж нийлүүлээд карбин буугаар шагнуулж байсан. Хожмоо “Бид ялав” медаль авсан.
-Уяачийнхаа хувьд гаргасан амжилтынх нь талаар ярьж өгөөч?
- Дарьганга сумын 20 дугаар отрядын наадамд Эрэгдэлийн Балжирын хүрэн зээрд морь нэгдүгээрт орлоо гэсэн бичигтэй үнэмлэх нь надад бий. Миний аавын уясан морьдоос хамгийн өндөр амжилт гаргасан хүлэг бол шаргал морь нь. 1956 онд шүдлэндээ аймгийн баяр наадамд айрагдаад, хязаалан Сүхбаатар суманд очиж гурваар давхиад, соёолондоо Асгат сумын наадамд тавласан. Түүнээс хойш их насанд нийлсэн хойноо Асгатад хоёр удаа айрагдсан.
-Өөрийнх нь унаган адуу юу?
- Манай аавын дүү Цэгмид намайг үсээ авахуулахад эхийг нь зааж өгсөн юм билээ. Тэр гүүнээс гурван шаргал морь гарч гурвуулаа хурдалсан. Саяын миний ярьдаг нь Том шаргал нь. Түрүүлээгүй аймаг сумын баярт нийтдээ тав айрагдсан адуу. Сүүлд дүүгийн нэр дээр уралддаг болсон хар азарга нь 1966 онд даагандаа аман хүзүүдээд, шүдлэндээ дөрвөлж, хязаалан, соёолондоо тавласан. Баяр наадмын цуваа харахад шүдлэнгээсээ хойш миний дүү Ядамжавын нэр дээр мордсон байдаг юм.

-Хар азарга хаанахын адуу вэ?
- Манай өөрийн унаган.
-Эрэгдэл гуай адуу сайн таньдаг байсан гэсэн. Харин аав тань...
- Манай аав морь уядаг л хүн. Ганцхан жишээ хэлье. Аавын төрсөн дүү Цэгмэд шаргал морийг Асгатын наадамд уяжээ. Сунгалтанд түрүүлэхэд нь аав “Шаргал морь хурдан байна аа” гэж. Тэгээд наадамд уралдсан, айрагдаагүй гэдэг. Тэгсэн аав “Чи дутуу уясан байна. Шаргал морины гурван овоо нь зэрэгцээд ирэхээрээ хурд нь ордог юм” гэсэн гэнэ лээ. Тэгээд дараа жил нь аав өөрөө уяж Асгатад айрагдуулсан.
-Уяачийн гэр бүлд төрж өссөн хүү хурдан морийг “хашраадаг” байсан байлгүй?
- Манай өвөө Уулбаян сумаас цагаан морь, хонгор гүү худалдаж авсан юм. Цагаан морийг анх өвөл уралдахад би унаж түрүүлгэсэн. Мөн хонгор гүүнээс гарсан хэд хэдэн ухаа хонгор адууг унаж байлаа. 1947 онд аймгийн таван жилийн ойгоор хонгор даага унаж таваар давхиулсан. Тэр хонгор үрээ дараа жил нь Дарьгангад аман хүзүүдсэн. Тэр жил нэг онцлог үйл явдал болсныг хэлэх нь зүйтэй байх. Дарьгангын тэр наадмаас манай сумынхан шүдлэнгээс бусад насны буюу таван насны морьдын түрүүг авсан. Шүдлэнд Дарьгангын Чилаа гэдэг хүний үрээ түрүүлсэн юм. Би яагаад тийм сайн мэдэж байна вэ гэвэл шүдлэн гараад явж байхад хойноос ногоон шүдлэн гүйцэж ирж түрүүлэн, би дараа нь орсон юм. Тэр наадамд түрүүлсэн Омбоо Лувсангийн буган морийг манай өвөө уяж би унаж түрүүлгэж байлаа. Тэгэхэд түрүүлсэн Доржпаламын хар азаргыг УГЗ, хөгжмийн зохиолч Шараа унаж байсан юм. Тэгээд сүүлд бид хоёр “Хоёулаа Алтан овоондоо морь унаж түрүүлгэсэн хүмүүс шүү” гэж ярьдаг байсан.
-Олон жил хурдан морь унасан уу?
- 1952 онд аймгийн 10 жилийн ойгоор хурдан морь унаж л байсан. 1938 онд төрсөн гэхээр 14-тэй байжээ дээ.
-Тийм байна.
- Жижигхэн биетэй хүүхэд байсан болохоор овоо хэдэн жил хурдан морь унасан шүү. Луниа гэдэг хүний халзан азаргыг унаж Асгатдаа түрүүлгэчихээд, аймагт очиж 300 гаруй азарганаас 100 хэдээр давхиулсан. Олон жил унасан туршлагатай хүүхэд гэж намайг сонгодог байсан байх. Өөрийгөө магтаж байгаа юм биш. Миний унасан морь барианд дөхөөд ирэхээрээ урагшилна уу гэхээс ухардаггүй. Яагаад гэхээр би нөөж уралддаг хүүхэд байсан.
-Эрэгдэл Амбаагийн дөрвөн хүү дөрвүүлээ морь уядаг байсан гэсэн. Авга ах нарынхаа талаар мэдэхээ ярьж өгөөч?
- Аавын дараагийн дүү нь Цэгмэд ах. 1924 онд төрсөн. Цэргээс халагдаж ирээд сумын Эвлэлийн үүрийн дарга, нэгдлийн зөвлөлийн болон аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газар ажиллаж байсан. Мөн Сүхбаатар, Баяндэлгэр, Онгон сумдад сум, нэгдлийн даргаар ажиллаж байлаа. Лав л миний мэдэхээс аавын шаргал морийг Сүхбаатар суманд уяж гуравлуулсан.
Цэгмэд ахын хувьд адуу их авдаг. Сүхбаатар сумаас Дашдонойн улаан гэж соёолондоо Нийгмийн хонгортой уралдаж аман хүзүүдсэн морийг худалдаж аваад Асгатдаа айрагдуулж байлаа. Мөн Баяндэлгэрээс бас нэг саарал азарга Асгатад аваачиж Ядам дүүдээ өгч, тэр нь айрагдаж байсан.
Цэгмид ахын дараагийнх нь Дугаржав ах. Энэ хүний хүрэн хязаалан аймагт түрүүлж байсан. Үнэмлэх нь надад бий. Мөн Асгатын наадамд хонгор морь түрүүлж, айрагдуулан хээр азаргаа хурдлуулсан. Харин отгон дүү Ядамынх нь талаар Жамбалжамц илүү дэлгэрэнгүй ярьж өгөх байх. Ер нь бол Асгатын сайн уяач нарын нэг.

Эрэгдэлийн Балжир:
- Дарьгангын отрядын наадамд зээрд морь түрүү
- 1954 онд аймгийн наадамд ухаа хязаалан айргийн гурав
- 1956 онд аймгийн наадамд шаргал шүдлэн аман хүзүү
- 1957 онд Дарханхаан суманд айргийн гурав
- 1965 онд хар даага аман хүзүү /Асгат суманд/
- 1969 онд хар азарга айргийн тав /Сүхбаатар/
Эрэгдэлийн Дугаржав:
- 1956 онд аймгийн наадамд ухаа морь айргийн тав
- Хүрэн хязаалан түрүү
- Хонгор морь түрүү /Асгат/
- Хээр шүдлэн айргийн гурав /Асгат/
- Ухаа даага түрүү, аман хүзүү /Асгат/
Танай дээдчүүлийн угсааны адуу одоо хаагуур, хэнийд байна вэ?
- Одоо хэлэхэд бас хэцүү. Ядам ахын үр хүүхдүүдэд л бий байх.
-Таны хувьд морь уядаггүй ч өвөг дээдсийн адууны холбогдолтой ном бүтээл туурвидаг юм байна. Ямар, ямар ном бичсэн бэ?
- Бие дааж гаргасан морины ном гэвэл Монгол Улсын Манлай уяач Түвдэн агсны тухай дурсамж ном байна. Түүнээс гадна 10 гаруй ном бичсэн. Голдуу сумын түүх, сургуулийн түүх, хүн эмнэлгийн түүх гэх мэтчилэн нутаг орны холбогдолтой.
Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж, урт удаан наслаарай.
Д.Энхтуяа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Лхагва, 12:46 минут Тайлбарлагч М.Оюунбаатар: Бусдын чин сэтгэлийн хүн…
-
Лхагва, 12:12 минут Монгол орныг даасан Очирваань бурхан
-
Даваа, 11:33 минут Мана-4, Норов-7, Сороол-4, Сороол-7 зэрэг эмийг ур…
-
Даваа, 11:01 минут Сумын Алдарт уяач Ц.Батбилэг: Улсын бүсэд гурав ай…
-
Даваа, 10:46 минут Тод манлай уяач Цэрэнгийн Хэнмэдэх: Би морьдоо ни…
-
Даваа, 10:26 минут ТОД МАГНАЙ ПОДКАСТ-33: МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Ц.ЖАМБАЛС…
-
Даваа, 10:18 минут Тод Манлай уяач А.Батсүхийн хурдан хонгор азар…
-
4-р сарын 07 -нд Д.Сайнсайхан: Ханш нээснээс хойш онцгой үеүдэд гол…
-
4-р сарын 07 -нд Тод манлай уяач Д.Ганбаатар: Моринд хорхойсох “вир…
-
4-р сарын 07 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-32: ХААУ-НЫ ДОКТОР Д.ЗОРИГТБАА…
-
4-р сарын 05 -нд Сумын Алдарт уяач Д.БАТ-ЭРДЭНЭ: Их монгол улс байг…
-
4-р сарын 05 -нд Жанчивын хул хэмээх цуут хүлгийн түүх оршвой
-
4-р сарын 05 -нд Тод манлай уяач Цэвээнжавын Дуламсүрэн: Уяаны ойр …
-
4-р сарын 01 -нд Аймгийн Алдарт уяач И.Амарсанаа: Худ маань “уруу т…
-
4-р сарын 01 -нд Шүдлэн буюу хоёр настай адууны шүд
-
4-р сарын 01 -нд Тод манлай уяач Эрдэнэбатын Эрдэнэчулуун: Хурдан а…
-
3-р сарын 29 -нд Д.Сайнсайхан: Даллагын уут нь тухайн айл өрхийн бу…
-
3-р сарын 29 -нд Даага буюу нэг настай адууны шүд
-
3-р сарын 29 -нд Аймгийн Алдарт уяач И.Боргил: Долоотой адууг өнжөө…
-
3-р сарын 29 -нд Тод манлай уяач Цэдэндоржийн Аюуш: Адууг өөртөө с…
-
3-р сарын 29 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-31: МОНГОЛ УЛСЫН МАНЛАЙ УЯАЧ Ц.…
-
3-р сарын 25 -нд Сумын Алдарт уяач С.Намжилсүрэн: Урд зүгт уралдаха…
-
3-р сарын 25 -нд Адууг шүдлэх аргачлал
-
3-р сарын 25 -нд Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Р.Раш: 1929 онд өв…
-
3-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач С.Цэдэнжав: Нагацынхаа бэлэглэ…
-
3-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Д.Эрдэнэбат: Өөрийн гараар хи…
-
3-р сарын 22 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-30: МОРИОР АЯЛАГЧ М.БАТЧУЛУУН
-
3-р сарын 22 -нд Тод манлай уяач Г.Сандуйжав:Тогоруу угшлын азарган…
-
3-р сарын 22 -нд Адууны шүдний зохион байгуулалт бүтэц
-
2021 оны 3-р сарын 15 -нд Сумын Алдарт уяач Д.ЮҮРЭНДОНДОГ: Улаан азаргаа түр…
-
2021 оны 3-р сарын 15 -нд Адууны нас, нэршил
-
2021 оны 3-р сарын 15 -нд Цэгээн адуугаар цэнгүүлэгч Дэлэгийн Владимир
-
2021 оны 3-р сарын 13 -нд Хүлгийг биеийн хэлэмжээр шинжихүй
-
2021 оны 3-р сарын 13 -нд Тод манлай уяач Д.Онон: Цэгээ олж хатгавал хутганы…
-
2021 оны 3-р сарын 11 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-29: МАНЛАЙ УЯАЧ Ц.ЦЭНД-АЮУШ
-
2021 оны 3-р сарын 11 -нд Хурдан хүлгийг тэргүүнээр шинжихүй:
-
2021 оны 3-р сарын 11 -нд Аймгийн Алдарт уяач Д.Ухнай: Эсгийгээр сольсон гүү…
-
2021 оны 3-р сарын 09 -нд Тод манлай уяач Д.Даваахүү: Сайн адууг хүний зэрэг…
-
2021 оны 3-р сарын 09 -нд Морь засах, түрүүлэх морины бэлгэдэл шинж, сайн эр…
-
2021 оны 3-р сарын 09 -нд Сумын Алдарт уяач Н.Баттулга: Уяаны өв соёлыг бид …
-
2021 оны 3-р сарын 09 -нд Малын их эмч А.Ерханат: Адууныхаа туурайг тахлах а…
-
2021 оны 3-р сарын 03 -нд Монгол улсын Алдарт уяач Д.Ганхуяг: Унаган хүлгүүд…
-
2021 оны 3-р сарын 03 -нд АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН 11 УЯАЧИ…
-
2021 оны 3-р сарын 03 -нд ТӨВ АЙМГИЙН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБОО 2020 ОНЫ Ш…
-
2021 оны 3-р сарын 01 -нд П.Дашдэмбэрэл: Уртын дуу шиг зураг зурна аа ...
-
2021 оны 3-р сарын 01 -нд Моринд тохиолдох “гутаг”, түүнийг арилгах тухай
-
2021 оны 3-р сарын 01 -нд Сумын Алдарт уяач Д.БУЯНТОГТОХ: Саарал азарганы ми…
-
2021 оны 2-р сарын 26 -нд Сайн морины доторх олон зүйл махбодын сайн, муу ши…
-
2021 оны 2-р сарын 26 -нд “Морьтон” эмнэлгийн их эмч А.Наранбаатар: Нарны гэ…
-
2021 оны 2-р сарын 26 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-28: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ А.НЯМБА…
-
Даваа, 10:46 минут Тод манлай уяач Цэрэнгийн Хэнмэдэх: Би морьдоо ни…
-
Даваа, 10:18 минут Тод Манлай уяач А.Батсүхийн хурдан хонгор азар…
-
Лхагва, 12:46 минут Тайлбарлагч М.Оюунбаатар: Бусдын чин сэтгэлийн хүн…
-
Даваа, 11:01 минут Сумын Алдарт уяач Ц.Батбилэг: Улсын бүсэд гурав ай…
-
Даваа, 11:33 минут Мана-4, Норов-7, Сороол-4, Сороол-7 зэрэг эмийг ур…
-
Лхагва, 12:12 минут Монгол орныг даасан Очирваань бурхан
-
Даваа, 10:26 минут ТОД МАГНАЙ ПОДКАСТ-33: МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Ц.ЖАМБАЛС…
Сэтгэгдэл бичигдээгүй байна