БОРЖИГОНЫ ИХ ШИНЖЭЭЧ ОНОНМӨР ХАВАН


Сумаагийн Ононмөр хэмээх их шинжээч, хүлэгчийн амьдарч байсан цаг үеийн зайг нутаг усны өвгөдийн хуучаас сурвалжлан босговол Манжийн хааны Бүрэнт засагчийн /Тун жи/ тавдугаар он буюу аргын тооллын нэг мянга найман зуун жаран зургаан онд мэндэлж, 1943 онд үүл хаасан байна. 1940-өөд оны үед хамт морь уяж явсан хэд хэдэн өвгөдийн дурсамжаас 1944 онд таалал болсон гэдгийг баримталъя гэвч түүний зээ хүү Буяндэлгэрийн үгийг чиг болгон 1943 онд үүл хаасан хэмээн тэмдэглэв. Зээ хүү Буяндэлгэрийг нутаг усныхан нь Ононмөр хаван эргэж төрсөн хэмээдэг. Эгэхдээ замбативийг гурвантаа тойроод ирнэ гэж төлөгт буусан нь Буяндэлгэр болой. Буяндэлгэр 1946 онд төрсөн болохоор 1943 онтой онолдож буй хэрэг юм. Уугуул нутаг нь Сэцэн хан аймгийн Боржигон Сэцэн вангийн хошуу. Жинхэнэ эцэг нь Даржай боловч өвөг эцгээрээ овоглон Сумаагийн Ононмөр хэмээн алдаршжээ. Их шинжээч С.Ононмөрийн тухай энэхүү тэмдэглэгээг Хэнтий аймгийн Дархан сумын уяач Түвдэннямын Буяндаш, Чойжоогийн Шархүү, Баянмөнх сумын малчин Шагдарсүрэнгийн Балжид, ерөөлч, магтаалч Л.Агваанжамбал, Дархан сумын ард, ерөөлч, билэг зүйч Баярын Маналжав, Өмнөдэлгэр сумын ард Намсрайн Дамдиндорж, идэвхтэн бичигч Б.Самбуушарав, алдарт уяач Донойн Цэвэгмид, Галшар сумын уяач Халтарын Чулуун, Төв аймгийн Баян сумын харьяат Гочоодоржийн Цэдваанжил, Галшар сумын нэрт уяач, морь зураач Шаравжамцын Насан-Очир, өвгөн уяач Жамбын Ёндон, Хэнтий аймгийн Идэрмэг сумын ард, уяач Дэлгэрийн Жүмпэрэл, төрийн соёрхолт, яруу найрагч Шаравын Сүрэнжав нарын бичиж ирүүлсэн болоод хуучлан ярьсан баримтыг түшиглэн бичсэнийг тэмдэглэх нь зүйтэй байх.
Ононмөр бэлчээр усыг ихэд эрхэмлэн сонгож Боржигон нутгийн дээсийг давж хол газар урт хөлөөр нүүдэллэдэг хүн байв. Хэцүү Тээг, Оцолсансараас Наадай, Ноодой, Их Шанхай, бүр Ордос, зүүн тийш Орлой Будар, зүүн хойш Хэрлэн гол тулсан Эрхтий уул, ов тов Тэрэгтийн тал, хойш Гүн Галуутай, Мөнгөнморьт, Баянчандмань хүрсэн уудам нутгаар нутаг сэлгэдэг байжээ. Ийм өргөн уудмаар нутаглаж, хүлэг морьдоо уяж, газар газрын хурдан удмыг шинжин таньж, олон сайхан уяачидтай танилцан, тэднээс ихийг мэдэж хуримтлуулсан нь гарцаагүй. Зөвхөн нутаг хошууныхаа нэгээхэн хонхор хотгорт байсансан бол хичнээнийг үзэж мэдэж нүд тайлахсан билээ. Ононмөрийн хүүхэд бага насны тухай уяач Т.Буяндаш, түүний хүргэн, хамтаар олон жил морь уяж явсан Л.Өлзийдоогийн хуучилсныг бидэнд тэмдэглэн ирүүлснийг сийрүүлье.
БАЛЧИР ХҮҮГИЙН АВХААЛЖИТ ЯВДАЛ
Сэцэн хан аймгийн Боржигон Цэцэн вангийн хошууны ард Сумаа хүү Даржайгаа гэрлүүлж өрх тусгаарласан ч, өмч хөрөнгө, мал тасдан өгсөнгүй. Харигхан хадам эхийн гарыг царайчилж сурсан бэр нь цай чанах бүрт уураа хотон дотор хажуугаар нь хэвтүүлэн тавина. Чингэхэд хадам эх нь ганц удаа чанах цай хийж, уурыг босгож орхино. Амьдрал иймэрхүү хатуу чанга үргэлжилсээр ууган хүү нь долоон нас хүрэв. Хоёр дахь хүү Ононмөр таван настай үедээ нөгөө хэвтүүлсэн цайны уураа өөрөө бариад өвөг эцгийн гэрт ороод бүтэн цай өгөхийг хүсчээ. Балчир хүүгийн ийм явдалд дургүйцсэн эмэг эх нь “чи муу хунзтай цайг зөөж чадвал аваад яв” гэжээ. Балчир хүү түүнийг бүсээрээ оосорлож, хананаас уяад хүнд хүргүүлэхгүй байсаар орой эцгийгээ адуунаас ирэхэд нь хэлж хунз цай гэртээ авчруулсан гэдэг. Энэ явдлаас хойш Сумаа хүү Даржайдаа мал хөрөнгө таслан өгсөн байна. Ононмөрийг өсөх насанд Даржайгийн амьдрал өөдөлсөөр байв. Ононмөр Боржигоны нэгэн тайжийн охинтой гэрлэж, таван хүүхэдтэй, адуу мал сайтай өнөр өтгөн сайхан айл болсон ч тэгтлээ их морь уяж хурдлуулж, нэрд гараагүй л байв. Харин бага охин Уламбаярыг төрснөөс хойш Ононмөрийн хурдан морь шинжин таних авьяас билэг гойд задарсан гэдэг. Ононмөрийн бага охин Уламбаяраас Буяндэлгэр, Баярсайхан гэдэг хоёр хүү төрсөн. Энэ хоёр хүүг адууны тэнгэртэй улс гэж нутгийнхны ярилцдаг нь нэгэн жиг, сайны гэрэл гэгээ хойшдын удамд туссан нь тэр буй.
Т.Буяндаш, Б.Самбуушарав, Ч.Шархүү нарын мэдээлснээр бол Ононмөр гуай Сарангэрэл, Цэндсүрэн, Долгор, Уламбаяр гэсэн дөрвөн бүсгүй, Агваанзундуй гэдэг нэг бүстэй хүүхэдтэй байв. Дунд хүүхэн Цэндсүрэнтэй нь сууж байсан Өлзийдоо хадам эцэгтэйгээ хамт морь уяж, сайн уяач болсон гэдэг. Ононмөр уяачийн тухай болоод бусад үүх, түүхийг нэлээд сайн мэдэх хүн бол эрдэмтэн С.Бадамхатан байх ёстой. Тэрбээр Л.Өлзийдоогийнхоор байнга очиж үүх түүх асууж хууч хөөрдөг байсан гэж нутгийн ардууд мэдээлсний мөрөөр Бадамхатан гуайтай зориуд уулзвал олон л удаа очиж байсан, хуучин тэмдэглэл үзвэл юу бол гэснээс өөр тоймтой зүйл сонссонгүй.
ОНОНМӨРИЙН АДУУНЫ ТАМГА
Ононмөрийнх таван үсгийн /эхийн ма ханхармаа/ тамгатай байв. Энэ тамгыг Хэнтий аймгийн Дархан суманд Ж.Тунгалаг адуундаа дарж байна гэж Т.Буяндаш уламжлав. Мөн Л.Агваанжамбал гуай Ононмөрийн том ханхармаа тамга нь Жамбалынд бий гэсэн нь Тунгалагийн эцгийнх бололтой. Гэхдээ ийм тамгатай айл Монголд нэг биш юм. Нэрт уяач Донойдоогийн Гал, Нүхийн Дугаржав нарын адуу ч ийм тамгатай. Ханхармаа тамгыг чухам хэрхэн сонгож уламжилсныг лавлаж чадсангүй гэж Монголын уяачдын холбооны тэргүүн У.Буяндэлгэр нэгэнтээ дурсаж байсан. Харин Ононмөрийн зээ хүү Буяндэлгэрт өвөг эцгийнх нь хэрэглэж байсан хусуур хадгалагдаж байгаа ажээ.Энэ нь Ононмөрийн их хурд сэргэж угшилжин бүрдэхийн билэг тэмдэг юм. Эдүгээ Буяндэлгэр Халхад нэг шинэ соргог шилмэл “дотоод” сүрэг буй болгох зорилготой ажээ. Тэдний адуунд Галшар, Сүхбаатар, Увс, Архангай, Халхголын шилмэл угсааны адуу хэдий нь цуглараад байна.
Олон адуун дотроос онцгой төрдөг хүлэг хэмээгчийг хүлэгч хүн танимой. Нэгэн өдөр Ононмөр адуундаа явж байтал алсхан нэг хар юм сунгаж тавиад байх шиг давхиж явсан гэнэ. Гайхан лавлан харсан, эмээлээ дороо авсан морь байсан гэдэг. Түүний сургийг тавьсан огт олдоогүй, түүнээс өөр хүн тэр морийг олж харсангүй. Тэр цагаас хойш Ононмөр их хурдтай болж олон зээрд адуу шагай шиг цугларсан түүхтэй. Ононмөр уяачийн морь таних, уяа сойлгыг тааруулах нарийн арга ухаан гаргууд болж энэ тухай олон аман мэдээ домог болон үлджээ. Уяач Т.Буяндаш, Ч.Шархүү, ерөөлч Маналжав нар тус тусын энэхүү хуучийг Хэнтий даяар жаахан өөр өөр хувилбараар ярьдаг. Гэхдээ л нэг агуулга, танин мэдэхүйн нэг ойлголтод хамрах. Хойчийн уяачдад ч нэн сургамжтай юм.
МОРЬ ТАЛ МУЛТРАХ ГЭЖ БАЙХ УУ?
Хардэл жанжин бэйс Пүрэвжав, Боржигон Цэцэн вангийн хошууны ноён Гомбосүрэнд энэ зуны наадамд уяачдаа ирүүлэхийг урьж Ононмөр хавангийн хонгор зээрд морины хурдыг үзье гэж нэр заажээ. Ононмөр, ноёныхоо зарлигаар Хардэлийн хошуунд очиж Өвгөн ноёны амар амгаланг айлтгаж, ирснээ мэдэгджээ. Өвгөн ноён уриалгахан угтаж,
-Чи хө, хэдэн айраг түрүү авах гэж ирэв гэхэд
-Жа ноёнтоон, би азарга, их нас хоёр айрагдаж магадгүй гэж ирсэн билээ гэж учирлан мөргөжээ.
Өвгөн ноён “би Орлойгоос хурдан хар морь авсан даа” гэж гэнэ. Ноёныг хар морио үз гэх болов уу гэж бодсон ч уяан дээрээ оч гэсэнгүй учир даруй буцжээ. Замдаа хуучин танилтайгаа уулзан энээ тэрээг хөөрөх зуур түүнийг Өвгөн ноёны уяаны адууг хардаг болохыг мэдэв. Өдөр нь амраад, шөнө нь манадаг гэнэ. Ононмөр хуучин танилаасаа Өвгөн ноёны Орлойгоос авсан хурдан хар морио надад үзүүлсэнгүй, чи өнөө шөнө надад үзүүлэхгүй юу гэж гуйжээ. Танил нь:
-Чи надаас өрөнд авах хоёр морио суутгавал хар морийг үзүүлж болно оо гэж наргиан даргиан болгон үг хавчуулаад, адуу манах газраа зааж өгчээ. Бүрэнхий болох үед Ононмөр ноёны адуун дээр очвол танил нь хар моийг барьж өгөв. Гэгээн доогуур амыг нь ангайлгаад, магнайг нь нэгэнтээ илээд, яасан хурдан буян бэ, би нэг мордоод ирье гээд нэг азарга адууг нь хагас тойроод тавьчихав. Ононмөр танилдаа чи надад өглөггүй боллоо гэж хэлээд явжээ. Маргааш өглөө нь ноён Ононмөрийг дуудуулахад нь ноёнтон мэджээ, хонгогүй болж таарлаа гэж эмээсээр очтол, шөнийн явдлыг мэдээгүй бололтой инээмсэглэн:
-За хө, чи морь тал мултрахыг мэдэх үү, миний хар морь нэг талаас нь харвал уяа нь яг таарч, нөгөө талаас нь харахад уяа нь мултарсан байна.
-Жа би морь тал мултрахыг мэдэхгүй ээ гэж мэхэсхийжээ.
Тэр өдрийн наадамд Ононмөрийн хонгор зээрд, Өвгөн ноёны хар морь хоёр хол тасархай гарч ирээд, Ононмөрийн хонгор зээрд түрүүлж, ноёны хар аман хүзүүджээ. Хардэлийн тэр удаагийн наадамд Ононмөрийн их зээрд азарга, хонгор зээрд морь түрүүлж, Боржигоны уяач хэлсэндээ хүрчээ.
АРВЫН ДОТОР БАГТААЖ ТАВИАРАЙ
Нэг зун морь уяж байхдаа: Энэ жил Нялга, Сүмбэрээс олон морь ирэх төлөвтэй. Соёолондоо шарга маань түрүүлэхгүй /урд жил нь хязааландаа хол түрүүлсэн хурдан соёолонгоо хэлжээ/, соёолонгийн айраг түрүүг авах юмсан гэж хүргэн Өлзийдоодоо ярьжээ. Өнгөрсөн намар Хүүдийн Нэрвэгийн адууны шарга үрээг Бондогийн Пунцаг аваад байсан юмсан. Би тэрийг болж өгвөл худалдаж аваад ирье, чи морьддоо ажил албыг нь хийж байгаарай гэж зааж хэлж өгөөд явж. Шавартайн булагийн хойд дэнжид буугаад байсан үед хоёр, гурав хоноод Ононмөр дэлтэй шарга азарган үрээ хөтлөөд хотон дундуураа гарч уяан дээрээ буув. Аавыгаа ирэхийг гэрийн шуулттай хаяагаар харж байсан хүргэн, охин хоёр нь хоорондоо “Аав маань зөнөчихөж, хурдан шарга соёолон морь байхад ийм адуу хөтлөөд ирж байх гэж” хэмээн ярилцжээ. Хүргэн Өлзийдоог гарч очиход, хөл нь чөдрийн алгаар халцарсан, их туранхай, бөөн сүүлтэй, том гэдэстэй шар үрээн азарга уях гэж байснаа болиод:
-Хүү минь, үүнийг нэмнээд сайн хөлсөл гэжээ. Хүргэн нь нэлээд сайн хөлсөлж авав. Хоёр хоногийн дараа тарлахад шарга азарганы бөөн сүүл хоёр тийш даллаж, морьдын сүүлд саахалт хэртэй хоцорч иржээ. Их сунгаа болоход шарга морь нь хол түрүүлж, бөөн шарга азарга нь ардаа хоёр, гурван адуутай сүүлдэж ирэв. Наадмын өмнөх өдөр Ононмөр уяачид дээгүүр явж, морь үзэж ирээд:
-Нялгын буурал соёолон морь мөн ч хурдан буян байна. Энэ жил түрүүлэх биз, шарга азаргаа сайн уралдуулах юмсан гэжээ. Үүнийг сонссон хүргэн Өлзийдоо нь хадам аав маань хурдан шарга азаргатай гэж хүмүүст ойлгуулж байгаад шарга морио түрүүлгэх гэж байна даа гэж боджээ. Наадмын үеэр соёолон мордох үест Ононмөр:
-За Өлзийдоо, хүү минь хөндлөн сартыг эмээллэж унаад шарга азаргаа эргүүлж өг, шарга азаргыг явахгүй бол гуядуулж байгаад арав дотор оруулж байж тавиарай. Газрын дунд өнгөртөл хөндлөн сарт лавтайяа чирээд явж чадна гэж захижээ. Угийн олон үггүй өвгөн энэ удаа түрүүчийн хэлснээ хоёр удаа давтан сануулав. Соёолон тавиландаа /зурхайд/ хүрч эргэн ухасхийхэд бөөн шарга, морьд гүйцэлгүй хоцрон чангааж, хөндлөн сартын ам дийлэхгүй эрчээрээ ухасхийн хөтөлгөөгөө алдуулжээ. Өлзийдоо морины амаа татан тойруулж эргэж буцан шарга азаргаа дахин хөтлөхдөө, хөтөлгөөгөө эмээлийн бүүргэндээ ороон давхар атгаж, хүүхдээ гуядуулсаар хөндлөн сартын хурд хүчээр бөөн шаргыг чирсээр дөнгөн данган арван гуравт ирмэгц хөтөлгөөгөө хөвж орхив. Морьдын сүүлчээр татасхийн явсаар ирж ямар морь түрүүлгэснийг сураглахад, Нялгын буурал түрүүлж, Ононмөрийн шарга буруу талд нь ирж аман хүзүүдсэн гэдгийг сонсоод, азарганыхаа хөлсийг хусч байсан хадам аав дээрээ очиход өвгөн:
-За, чи шарга азаргыг минь арвын дотор багтааж тавьж өгсөнгүй. Хэрэв арвын дотор багтаан тавьж өгсөнсөн бол түрүүлэхгүй яахав гэж уурсангуй хэлжээ.
-Шарга морь хэдэд оров гэхэд:
-Тэр айрагдахгүй морь юм чинь зургаад оролгүй яахав гэсэн гэдэг.
ЗАЛУУ ХҮН ДОВДОХ БИЗ ДЭЭ
Мөнхийн Буянтогтох, Цайзуу Дэндэв гэдэг хоёр залуу уяач нийлж морь уяжээ. Буянтогтох нь хурдан хээр азарга худалдаж авсан байв. Их сунгаанд Буянтогтохын хээр азарга түрүүлж Ононмөрийн зээрд азарга удаа нь ирэв. Наадмын өглөө Ононмөр:
-За Буянтогтох минь, чи хээр азаргаа татаж уралдвал миний зээрд азарга түрүүлж, чиний хээр азарга аман хүзүүдэх байх. Хэрэв чи хээр азаргаа гаргаж уралдвал Пэл начны хүрэн азарганы хойно ирэх байх шүү гэжээ. Буянтогтох, Дэндэв хоёр хоорондоо “Ононмөр гуай хээр азаргыг татуулж, өөрийнхөө зээрд азаргыг зугтаалгасаар гүйцэгдэлгүй түрүүлгэх заль хэрэглэж байна” гэж ярилцаад, хүүхдэдээ азаргаа гаргаж уралдуулаарай гэж захиад явуулжээ. Гэтэл өвгөний хэлсний дагуу зээрд азарга нь түрүүлж, Пэл начны хүрэн аман хүзүүдэж, Буянтогтохын хээр гуравт оров. Наадмын дараа Буянтогтох давхар уяагаар Сүмбэр сумын наадамд явахаар бэлтгэж байтал Ононмөр хүрч ирэв. Түүнээс давхар уяагаар уралдуулахад ямар ажил хийх вэ гэж асуухад:
-Дэндэв та хоёр мэддэг улс, мэдэж байгаа биз гэж эргэж явснаа ойр саахалт хэртэй газраас буцаж ирээд “Хүү минь шөнө уяж хоноод, давхар нэмнээгээр нэмнэж, Цагаан толгой хүртэл явж /энэ нь бараглаж 30 км газар/ хөлслөөд ир гэж заажээ. Буянтогтох ёсоор болгосонд Ононмөр уяан дээр нь ирээд сууж байж. Хээр азарга дөрвөн туурайгаа тууралж буутал хөлөрсөн байхыг хараад “За чи өөр ажил хийлгүй очоод уралд даа. Чи залуу хүн довдох биз дээ. Гэлээ ч Жамсран Галдаагийн шарга азаргатай уралдана аа” гэжээ. Тэр наадамд Жамсран Галдаагийн шарга, Буянтогтохын хээр хоёр хол тасарч, шаргын өмнө хээр гараад хажуу тийш хадуурч буцсанаа гүйцэж өмнө нь гарч дахин хадуураад аман хүзүүджээ.
ЗООНЫ МАХНЫ БАРИА ГЭЖ
Хоржийн Дамбаяринпил гэгч залуу Ононмөрийг адуун дээрээ ирэхэд нь:
-Ононмөр гуай, миний морь хурдалж өгөхгүй юм. Манай адуунд давхихаар морь байна уу гэхэд адуун дундуур нь явж байгаад “Энэ бор азаргаа уя, энэ чинь хурдан азарга байна” гэжээ. Залуу хоёр жил дараалан бор азаргаа уясан ч хурдалж өгсөнгүй. Гурав дахь жилдээ өөр азарга уяхаар шийдэж суутал уяа морьдоо барьдаг өдөр нь Ононмөр хүрч иржээ. Морь уургалахаар явах мөрт нь бор азарга таарахаар уургаараа зайлуулсхийхийг харсан Ононмөр:
-Бор азаргаа уургал гэжээ. Залуу бор азаргаа аргагүйн эрхэнд уяв.Их сунгаа болж морь гарч ирэх үед хүмүүс дурандаад бор адуу манлайлж явна. Сажваа Самдангийн бор биз. Цуг яваа нь Ононмөр гуайн хүрэн байх гэлцэв. Ононмөр дэргэдээ сууж байсан Дамбаяринпилд:
-Чи азаргаа тос, түрүүнд яваа нь манай хүрэн байх. Цуг яваа нь танай бор байх. Чи тосч очоод бор азаргаа хөдөлгөөд үз. Манай хүрнээс давбал энэ жил түрүүлнэ. Зуузай холбож ирвэл айрагдана гэжээ. Дамбаяринпил тосч очвол, бор азарга нь Ононмөрийн хүрэнгийн хойноос нэхэж байна. Гуядуулаад үзтэл хүрэн азаргыг дийлж сунгаанд түрүүлжээ. Наадмаар Дамбаяринпилийн бор түрүүлэв. Ононмөр:
-За бор азарганы чинь зооны мах нь бариад явуулахгүй байсан юм. Энэ жил зооны бариа нь тавигдсан. Одоо хурдална гэжээ. Түүнээс хойш Дамбаяринпилын бор олон удаа айраг, түрүү авчээ.
ХАРЦАГАНЫ НЬ МАХАНД ХАМАГ УЧИР БАЙВ
Гүрзийн Лонжид гэдэг хүн залуудаа Ононмөр хаванд адуугаа үзүүлж:
-Манай адуунд хурдалж мэдэх адуу байна уу гэсэнд адууг нь харж харж, хөхөрсөн эцэнхий зээрд даага зааж, үүнийг уя гэжээ. Лонжид тэр жилдээ зээрд даагаа уяж даяантуулж /баянходоодонд оруулсан Ж.С/, шүдлэнд нь модгүй /барианд оруулж чадсангүй Ж.С/, хязааланд дөнгөж барианд орох аяджээ. Хурдан адуу шүү, азарга тавь гэснээр нь азарга тавьсан ч урам хугарч, хязааландаа түрүүлсэн хээр азарга хүнээс худалдан авчээ. Хээр азаргаа уяж байтал Ононмөр ирж, “Соёолон зээрд азаргаа уя” гэв. Лонжид арга буюу өвгөний үгэнд орж, гологдмол зээрдийгээ уяв. Тэр жил зээрд азарга нь аман хүзүүдэж, хурдан хээр нь айраггүй тарсан гэнэ. Сүүлд Ононмөр: "Лонжидын зээрд азарганы харцаганы мах ширгэснийг хоёр жил уралдаад зүгээр болох болов уу гэсэн, харин гурван жил болж байж зүгээр болдог адуу юм байна” гэж ярьсан байдаг.
ХОНИНЫ МОРИНД Ч ЭРДЭМ БУЙ
Ононмөрийнх хүргэн Өлзийдоогийнхтойгоо Архонхор гэдэг газар өртөөний алба хийж байх үест Зараа буланд Баянжаргалан, Дэлгэрхаан, Баянмөнх, Дархан сумд нийлж цагаан сарын наадам хийжээ. Энэ наадамд Ононмөр их охин Сарангэрэлийнхээ хонинд унадаг хээрийг уяна гэхээр хүргэн Өлзийдоо:
-Та олон хурдан морьтой байж, очиж очиж хонинд унадаг мориор яах юм бэ гэхэд
-Зүгээр чөдөрлөгөөнд гэдэс тогтож, зооны мах нь сулраад байгаа юм, айрагдах биз. Харин чи халзан морио уя гэжээ. Үүнээс өмнө Хүнхэр талд Баянхутаг, Галшар, Баянмөнх, Мөрөн, Дархан сумд нийлж уралдахад түрүүлсэн Дарханы Рагчаагийн бор морь давхар уяагаар Зараа буланд очоод байв. Их насны морь мордох үед Ононмөр морьд үзье гээд явчихаж. Энэ үедээ Өлзийдоо, Рагчаагийн бор морь маш тайван унтаж, уяа эвтэй байна гэж боджээ. Гэтэл Ононмөр хүрч ирээд: “Хоёр чих хув, дэлтэй хээр морь баруун хойд үзүүрт цагаан цэнхэр дээлтэй залуухан хүү бариад сууж байна. Тэр морь түрүүлэх байх. Чи халзан морио хув хээрийн зөв талд гаргаж уралдуулж чадвал манай морь түрүүлнэ" гэжээ. Өлзийдоо:
-Рагчаа гуайн бор морь түрүүлэх юм биш үү, ааваа гэхэд
-Рагчаагийн бор морь хүний хэлээр ярьдаг бол эзэн маань намайг аврах болов уу, алах болов уу, хүн юмсан бол надад аяга шөл, аагтай цай хэрэгтэй байна гээд унтаж байна даа, зайлуул. Ийм морь гучийн дотор багтахгүй гэжээ. Морьд эргэхэд эхлээд л хув хээр гарч хойноос нь Өлзийдоогийн халзан нэхэж буруу талаар нь орж үргэлжид зуузай холбосоор явав. Тэр наадамд хув хээр морь түрүүлж, буруу талд явсан халзан морь аман хүзүүджээ. Дээрх уралдаанд Рагчаагийн бор морь 32-т оржээ. Хув хээрийн эзэн залуу Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харьяат Мөнгөний Лувсандорж гэдэг хүн байв. 1951 онд улс хувьсгалын 30 жилийн ойгоор улсын наадамд 584 хурдан хүлэг уралдахад түүний хар морь түрүүлсэн нь хурдан морины цуваанд тэмдэглэгдэн үлджээ.
САЛХИАР ШИНЖЛЭХҮЙН НУУЦАТ ХУУЧ
Баянмөнх сумын Даасын Мундаг гэгч хүн Мандал сум гэж байхад иржээ. Түүний хар морь хурдан гэж хавь ойрдоо шагшигдаж байв. Их насны морьд мордож асарт цугларах үес хүмүүс Мундагийн хар морийг үз гэжээ. Даасын Мундаг хүүхдээ мордуулчихсан, өөрөө хийморийн дарцаг өндөр ишинд хийсгэж дөрөөвчлөн бариад өмнөө алхуулж, хар морийг нь бас хоёр өөр морьтой хүн дагалдсаар сүрийг бадруулан наашлан явна. Өөдөөс нь тосч явсан Ононмөр тулж үзэлгүй огцом хажуу тийш эргээд явчихав. Өвгөний араас дагаж явсан хүмүүс дотроос хүргэн Өлзийдоо нь:
-Манай хадам өвгөн Даасын Мундагаас айв уу яав. Морий нь үзсэнгүй гэжээ. Дараа нь Мундагийн хар морь ямар байна вэ гэж хадмаасаа асуусанд:
-За даа, хар морь ганцаараа хол тасраад гараад ирэх байх. Салхи энэ янзаараа байвал энүүхэнд зам тохойрч, салхи эрслэх хавьд хэдхэн харайгаад ойчоод өгөх байх даа гэжээ. Үнэхээр Мундагийн хар морь хол тасарч яваад нарийн зөргөөр зам салаад салхи эрслээд ирэх үед унасан гэдэг. Мундагийн хар морь ойчсон ч буцаж сэхэж чадсан гэнэ билээ. Хожим нь Ононмөрөөс асуухад:
-Хар морийг унтуулж биеийг нь амраасангүй, хоол идшийг нь багадуулсан учраас салхи эгцэрч хамрын хоёр нүхээр зэрэг хүчтэй салхи орохоор өлөн морь оочиж байгаа юм гэжээ. Мундаг хар морио үүр цүүрээр барьж, хүүхэд унуулан хийморь хийсгэж уяа эргүүлсээр өглөө болгосныг олон хүн харсан байжээ.
ОНОНМӨР АДУУНЫ УГШИЛ ХААНА ҮЛДЭВ
Хэнтий, Төв, Дорноговийн олон суманд Ононмөр адуутай айл гэх үгс цөөнгүй дуулддаг ч тэрхүү шигшмэл адууны угшил мөн эсэхийг шинжин таньж, мөн биш хэмээх хүн өдгөө үгүй билээ. Хэнтийн Баянмөнх сумын малчин Ш.Балжид гуай:
-Манайх Ононмөр адууны угшилтай айл. Манай адуу зээрд зүс голлодог. Ононмөр адуу бол дорвитой бярлаг, хөлөө авах нь бага байдаг гэж ярьж байв. Б.Самбуушаравын мэдээлснээр Баянмөнх сумын Жанцандондовт Ононмөр шар үрээ өгсөн гэдэг. Тэр үрээгээр азарга тавиад олон шарга адуу буй болсон. Жанцандондов нь нас барахад ах Ринчинжамцад шарга азаргын үр төл үлджээ. Одоо Баянмөнх суманд байгаа Ринчинжамцын Жамъяндоржийнд Ононмөр адууны нэг угшил үлдсэн гэжээ. Ононмөрийн их зээрд, бага зээрд, дунд зээрд гэсэн гурван зээрд морь, тэрний дараагаар залган гарч ирсэн шарга азарга, түүний удмын хурдан хүлгүүд эдүгээ чухам хэний адууны сор манлай болж явааг хэн мэдлээ. Хурдан морины талаар хэд гурван үг дуугарч, адуу судлагч хэмээн өргөмжлөгдсөн бичигчид Ононмөр адуу, түүний угшлын талаар ярихдаа дээрхийн лүгээ ард дундах аман мэдээ сэлтээс эс хэтэрчээ. Юутай ч гэсэн Сэцэнхан аймгийн Боржигон Сэцэнвангийн хошуунд далдыг хардаг далай лам гэлтэй морины гадар дотор нууцад нэвтэрсэн их хүлэгч Ононмөртөн төрж, хурдан морины хийморь дор амьдарсан он жилүүдийнхээ түүхийг аман домгоор тов тодхон хөрөглөн үлдээжээ. Алхаа гишгээ сайтай морь унах дуртай, товь гэзэгтэй палигар сайхан хөдөөх хар хүний ид шидийг хүлэг дээдлэгч монголчууд жинхэнэ хүлэгч хэмээн өргөмжлүүштэй. Хүлэг олон төрнө, хүлэгч цөөхөн төрнө гэж хуучцуул хэлэх нь олон бий. Ардын ерөөлч, морины магтаалч Л.Агваанжамбал гуай нэгэнтээ:
-Ононмөр гуай бол ижилгүй шинжээч байсан юм. Миний залуугийн мэдэх нүдээр үзсэн ганц зүйлийг л хэлэхэд хангалттай. Нэгэн удаагийн наадмаар Ононмөр гуай бидэнд цээжний таван азарга, бөгсний таван азарганы нэр зүсийг хэлж өгч, тэр нь яв цав таарч байж билээ гэж хуучилсан билээ.
Ононмөр таалал болохынхоо намар үүдээ сөхүүлээд зэлтэй унагыг зааж:
-Баруунтайгаасаа хоёр дахь зээрд унагыг үхүүлж болохгүй. Чи миний адууг авч явна шүү. Энэ зээрд унагыг чи өөрөө ав, хожим хүүхдүүдэд хэрэг болно гэж хүргэндээ захижээ. Тэр унага хурдан зээрд азарга болон үр төлөө өгчээ. Ононмөрийг таалал болсны гурван жилийн хойно төрсөн зээ хүү Буяндэлгэр бага сургуульд байхаасаа морь уяж өвөг эцгийнхээ үлдээсэн удам шарга азаргыг Дархан суманд завсаргүй дөрвөн удаа түрүүлгэсэн түүхтэй. Нутгийнхны дунд “Хүүхдийн шарга” гэж нэршсэн энэ хурдан азарганы үр төл эдүгээ уяач Т.Буяндаш, Мөрөн сумын Жамбалын Шагдар зэрэг цөөнгүй айлд буй гэнэ.
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
4 цагийн өмнө 3000-ын улааны эзэн Гомбожавын Очирбат
-
5 цагийн өмнө Д.Ганзоригийн хээр
-
5 цагийн өмнө Аймгийн Алдарт уяач Д.Ганзориг: “Аавын минь адуу” …
-
Мягмар, 22:49 минут Сайн адууны эрэлчин, шандаст шаргын эзэн Ажинбааг …
-
Мягмар, 22:38 минут “Манба Дацан” хийдийн зурхайч, Анагаах Ухааны маги…
-
Мягмар, 22:28 минут Ч.Батзоригийн шарга халзан
-
Мягмар, 22:16 минут Сумын Алдарт уяач Г.Дорж: Галшараас авчирсан адуун…
-
Мягмар, 21:57 минут Луу халтар
-
Даваа, 10:36 минут ТОД МАГНАЙ ПОДКАСТ-25: МАЛЫН ИХ ЭМЧ Д.НЯМЖАВ
-
Даваа, 10:16 минут “Хөгжилт” нэгдлийн ууган гишүүн, хурдан хүлгийн цу…
-
Даваа, 10:03 минут Ч.Батзоригийн хар
-
Ням, 20:50 минут Аймгийн Алдарт уяач М.Ганцогт: Баруун бүсийн түрүү…
-
Баасан, 13:31 минут Баян ходоодны дааганы унаач Уралдаанч Б.Батхишиг: …
-
Баасан, 13:21 минут АХ-ын 99 жилийн ойд 6-15-д хурдалсан дааганууд
-
Баасан, 12:58 минут Сумын Алдарт уяач Т.Буян-Өлзий: Бэлэгний гүүний уу…
-
Баасан, 12:53 минут Уралдаанч Б.Баярцогт: Одоо ээж рүүгээ ярина аа
-
Баасан, 12:46 минут Б.Сэр-Одын шарга халзан
-
Баасан, 12:43 минут Уяач Б.Сэр-Од: Халзан даагаараа төрийн наадмын анх…
-
1-р сарын 06 -нд П.Энхмөнхийн сартай хул
-
1-р сарын 06 -нд МУ-ын Манлай уяач П.Энхмөнх: Наадам бүрдүүлэгч бид…
-
1-р сарын 06 -нд Аймгийн Алдарт уяач Ч.Балжинням: Би аймагт зургаан…
-
1-р сарын 06 -нд Г.Гансүхийн хул
-
1-р сарын 06 -нд Уяач Г.Гансүх: Тэр үеийг үгээр илэрхийлэхийн аргаг…
-
1-р сарын 04 -нд Сумын Алдарт уяач Н.Батболд: Хашаанд зогсоож тэжээ…
-
1-р сарын 04 -нд Уралдаанч Н.Билэгтсайхан: Том болоод эмч болно оо
-
1-р сарын 04 -нд С.Баярсайханы бор
-
1-р сарын 04 -нд Аймгийн Алдарт уяач С.Баярсайхан: Улсын баяр наада…
-
1-р сарын 02 -нд Сумын Алдарт уяач Д.Тайванжаргал: Өвөө маань 9 сум…
-
1-р сарын 02 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-24: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Э.МӨНХ-…
-
1-р сарын 02 -нд Уралдаанч О.Өсөхбаяр: Улсын наадмаас анхны айргаа …
-
1-р сарын 02 -нд Ц.Гончигсүрэнгийн хээр
-
1-р сарын 02 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Гончигсүрэн: Би өөрийгөө азт…
-
12-р сарын 30 -нд Ухаа адуугаар урамтай наадагч Сэр-Одын Сунайндагва
-
12-р сарын 30 -нд АХ-ын 99 жилийн ойд эхний 6-30-д хурдалсан шүдлэнг…
-
12-р сарын 30 -нд Уралдаанч Б.Төрболд: Замынхаа талдаа ороход айрагт…
-
12-р сарын 30 -нд З.Тэмүүжингийн хонгор
-
12-р сарын 30 -нд Уяач З.Тэмүүжин: Эрдэнэтээс анх удаа төрийн наадмы…
-
12-р сарын 27 -нд Уралдаанч Б.Сэргэлэнбаатар: Би удахгүй 8 нас хүрнэ
-
12-р сарын 27 -нд Н.Дөлгөөний халиун
-
12-р сарын 27 -нд Ууган хүүгийн хийморь асч, удмаа залган алдраа ман…
-
12-р сарын 27 -нд “Их газрын чулуу” ХХК-ийн захирал П.Баяржаргал: Б…
-
12-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Х.Баяраа: Тахийн азарганы үр төл…
-
12-р сарын 24 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-23: МАНЛАЙ УЯАЧ Б.ЦЭНДБААТАР
-
12-р сарын 24 -нд Сумын Алдарт уяач О.Баттулга: Ам гарна гэдэг морио…
-
12-р сарын 24 -нд Уралдаанч Н.Билгүүнманлай: Хул шүдлэнгээ айрагдуул…
-
12-р сарын 24 -нд Г.Адьяахүүгийн хул халзан
-
12-р сарын 24 -нд Уяач Г.Адьяахүү: Цагаанхайрхан сумаас маань монгол…
-
12-р сарын 24 -нд АХ-99 жилийн ойд эхний 11-30-д хурдалсан хязааланг…
-
12-р сарын 23 -нд Б.БАЯРДОРЖИЙН ЛАКИ ХАР
-
12-р сарын 23 -нд Сумын Алдарт уяач Ц.Нямхүү: Нас явлаа одоо уяхаа б…
-
2020 оны 11-р сарын 08 -нд Монгол Улсын Алдарт уяач Г.Батболд: Хоёр зүйлийг б…
-
2020 оны 11-р сарын 08 -нд Хүннү халтар
-
Баасан, 12:58 минут Сумын Алдарт уяач Т.Буян-Өлзий: Бэлэгний гүүний уу…
-
12-р сарын 30 -нд Уралдаанч Б.Төрболд: Замынхаа талдаа ороход айрагт…
-
2020 оны 11-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач С.Энхтөр: Хурдан морины төлөө …
-
12-р сарын 23 -нд Аймгийн Алдарт уяач Б.Батсүх: Ийм л үр дүн хүлээж…
-
2020 оны 10-р сарын 19 -нд Алдраа авч чадаагүй аавыгаа дурсахуй
-
12-р сарын 21 -нд Уяач А.Лхагва: Гүнтийн ногооноос хойш 37 жилийн да…
-
2020 оны 10-р сарын 13 -нд Б.Эрдэнэбаярын саарал
-
2020 оны 10-р сарын 26 -нд Дайчин халзан
-
2020 оны 11-р сарын 24 -нд МУ-ын Алдарт уяач Батчулууны Ерөөлт: Их мэдэж, нар…
-
2020 оны 11-р сарын 10 -нд Уралдаанч С.Эрхэмбаяр: Улсад уралдаж байгаа морьды…
-
2020 оны 10-р сарын 21 -нд Дөлгөөн халтар
-
2020 оны 11-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Д.Рэнцэндорж: Баянбараат, Баянца…
-
1-р сарын 06 -нд Аймгийн Алдарт уяач Ч.Балжинням: Би аймагт зургаан…
-
Баасан, 13:21 минут АХ-ын 99 жилийн ойд 6-15-д хурдалсан дааганууд
-
2020 оны 11-р сарын 10 -нд Дүүгүүр хээр
-
1-р сарын 06 -нд МУ-ын Манлай уяач П.Энхмөнх: Наадам бүрдүүлэгч бид…
-
12-р сарын 16 -нд МОНГОЛ ХҮРЭН
-
2020 оны 10-р сарын 21 -нд Морьтны соёлыг түүчээлэн түгээгсэд
-
12-р сарын 24 -нд Уяач Г.Адьяахүү: Цагаанхайрхан сумаас маань монгол…
-
Баасан, 12:46 минут Б.Сэр-Одын шарга халзан
-
2020 оны 10-р сарын 26 -нд АХ-99 жилийн ойд эхний 30-д хурдалсан их насны хүл…
-
12-р сарын 21 -нд Боржигон овогт Дэндэвийн Хишигжаргал
-
2020 оны 12-р сарын 13 -нд Монгол Улсын Алдарт уяач Д.Баясгалан: Луу жил дхүр…
-
2020 оны 10-р сарын 21 -нд Х.ТҮМЭНБАЯРЫН ХУЛАН БУУРАЛ
-
2020 оны 10-р сарын 13 -нд Сумын Алдарт уяач Ц.Алтанхуяг: Хүрэн азарга улсад …
-
2020 оны 10-р сарын 26 -нд Тод манлай уяач Д.Хишигжаргал: Моринд дуртай охинд…
-
2020 оны 12-р сарын 13 -нд З.ПҮРЭВ-ОЧИРЫН ЗЭЭРД
-
2020 оны 10-р сарын 16 -нд Мадаггүй сайхан нааддаг Макс галын уяачид
-
2020 оны 12-р сарын 13 -нд Уралдаанч Б.Буянтөгс: Тавд давхиж явахад зүрх хурд…
-
2020 оны 10-р сарын 21 -нд Сумын Алдарт уяач Г.Одбаатар: Манайхан Баянхонгор …
-
2020 оны 11-р сарын 24 -нд Г.Ганбаярын хар
-
2020 оны 11-р сарын 08 -нд Д.ДАЯНДЭМИДИЙН ХОНГОР
-
2020 оны 10-р сарын 16 -нд МЭНГЭТ ХҮРЭН
-
2020 оны 11-р сарын 17 -нд МУ-ын Заан Ч.Батзориг: Төрийнхөө наадмаас нэг дор …
-
2020 оны 10-р сарын 13 -нд Уяач Б.Эрдэнэбаяр: Улс, бүсийн уралдаанаас дөрвөн …
-
Мягмар, 22:28 минут Ч.Батзоригийн шарга халзан
-
2020 оны 12-р сарын 07 -нд Т.УУГАНБАЯРЫН ХҮРЭН
-
2020 оны 11-р сарын 24 -нд АХ-ын 99 жилийн ойд 11-30 хурдалсан соёолонгууд
-
12-р сарын 23 -нд Б.Батсүхийн унаган зээрд
-
Ням, 20:50 минут Аймгийн Алдарт уяач М.Ганцогт: Баруун бүсийн түрүү…
-
12-р сарын 30 -нд АХ-ын 99 жилийн ойд эхний 6-30-д хурдалсан шүдлэнг…
-
12-р сарын 30 -нд Уяач З.Тэмүүжин: Эрдэнэтээс анх удаа төрийн наадмы…
-
12-р сарын 24 -нд АХ-99 жилийн ойд эхний 11-30-д хурдалсан хязааланг…
-
2020 оны 10-р сарын 19 -нд Ц.ЧИНГИСИЙН БУУРАЛ
-
1-р сарын 02 -нд Ц.Гончигсүрэнгийн хээр
-
2020 оны 12-р сарын 07 -нд Аатай ах дүүс
-
1-р сарын 06 -нд П.Энхмөнхийн сартай хул
-
2020 оны 11-р сарын 19 -нд Ц.Буянбаатарын саарал
66.181.160.81
Saihan tuuh bna
Reply