ҮРЭЭНИЙ ХҮҮХДҮҮДЭЭС ҮГ СОНССОН МИНЬ

1993 оны наймдугаар сар. Өвгөн ноёны нэрэмжит уламжлалт наадмаа Галшарынхан шөрмөсөн чулуут довон дээрээ хийж байх үест домогт Элбэг хээрийн унаач явсан Жамбын Ёндон /1993 онд 81 настай/ гэдэг шавилхан биетэй, хөнгөн түргэн хөдөлгөөнтэй уулзаж билээ.
Өвгөн ноён, хүлэгч Жунай, уяач Раашийн Лувсанцэндийн хурднуудыг унаж улсын наадамд нэг бус түрүүлж, айрагдаж явсан “хүүхэд” энэ цагийн наадмыг баахан сонжин голох аястай, Галшарынхан морьдоо уяж чадахаа болилоо, хурдан адуу төрлөө ч түүнийг таних уяач үгүй боллоо гэж халаглана. Зургаан наснаасаа 16 нас хүртлээ хурдан морь унаж, их уяачдын үгийг сонсож явсан хашир унаачийн үгийг бид сонсох учиртай.
Хүлэгч Жунай Элбэг хээрийг уяж Улс хувьсгалын 4 жилийн ойгоор түрүүлгэхдээ чадамгай унаач Ж.Ёндонгоор /тэр жил 12 настай байв/ унуулсан. Хурдан моринд томдосхийж явсан унаач, эцэнгий харинга хээр азарга хоёр их наадамд хэрхэн хол түрүүлэн ирсэн тухай “ардын цэрэг” сонины /1925 оны №10/ дугаарт бичсэн төдийгүй хожим Д.Даваажанцан “Морин эрдэнэ” номондоо дэлгэрэнгүй сурвалжлан оруулжээ. Хулан хонгор, Элбэг хээр, Лувсанцэндийн зартай хурднуудыг унаж хурдлуулж явсан унаач Ёндон тэр цагийн хүлэг, хүлэгч хоёрыг эдүгээгийн морь, уяач хоёртой харьцуулан ярина. Морь, хүлэг хоёроо ялгахгүй байна, зарим нь азаар заяасан хүлгийн хиймориор уяач нэр олж байна. Залуус морь уяхаасаа архи уух нь их байна гэж халаглана.
Хөөрхий буянт адгуус Элбэг хээр тэр жил 26 настай байж билээ. Элбэг хээр их номхон, уруул амаа унжуулчихсан хээлтэй гүү шиг азарга байж билээ. Сайн морь сайхан гэхээсээ муухай харагдах нь олон гэж Өвгөн ноёны айлдаж байсан яг таардаг юм. Элбэг хээрийг их идэштэй уралдаж байхыг нь санаж байна. Элбэг хээрийн толгойг Хонхорын ухаагийн овоон дотор би аваачиж булж билээ гэж хуучлав.
Мөнхүү домогт Элбэг хээртэй хамт уралдан хурд сорьж явсан Орлойн хурдан саарлуудын унаач Орлойн баян Совдын охин Дулмаа/1997 онд 81 настай/-тай хуулах завшаан тохиов. Дуучин Ш.Чимэдцээеэ хэдэн жилийн өмнөөс надад хандан “Чи Элбэг хээртэй хамт уралдаж явсан манай нутгийн нэг үрээний хүүхэдтэй уулзаач” гэж хэд хэдэн удаа хэлж билээ. Саяхны нэг сайхан орой бид үрээний хүүхдүүдийнхээр очив. Дулмаа гуай бол Өвгөн ноёныг морио ид хурдлуулж байх үест Орлойн хурдаараа гайхуулан өрсөлдөж явсан Орлойн баян Совд гэгч хүний охин, хурдан морины гарамгай унаач явжээ. Дулмаа гуайн төрсөн дүү нь Ш.Чимэдцээеэгийн эцэг лам Жамбал болно. Дулмаа гуай үнхэлцэг шиг жижигхэн хөөрхөн гэртээ биднийг хөөр болон угтаж, үүцээ задлан мах чанах зуураа:
За хө би та нарыг битүүдээ хүлээж суулаа. Орлойн адуу их хурдан байсан, миний аав Орлойн баян Совд их хурдтай морь шинжээч хүн явсан юм гэдгийг хойч үеийнхэнд хоёр үгээр ч гэсэн хэлж үлдээхсэн гэх хүслэн болж суудаг хөгшин дөө гээд хуучилсан нь:
Бид эцгээсээ арвуулаа, одоо тав нь сэрүүн тунгалаг амьдарч байна. Бидний эцэг Орлойн баян Совд. Манайх хөрөнгөө гурав хуваасан айл. Аав хоёр удаа баригдаад сүүлийн барианаас эргэж ирээгүй. Сүүлчийн хураалганаар том домботой өрмийг хүртэл тэргэн дээр ачаад явсныг би санадаг. Тэгээд өрөм нь сум ороод сагаад байхаар нь сумын ойролцоо гуунд асгачихсан. Тэр нь олон жил газар тэтгэж түнэр хар ногоо ургасан байж билээ. Тэгэхэд муу ээж минь тэнгэр шиг их гэдэстэй, хэзээ мөдгүй төрөх шахсан үлдсэнсэн. Баян хүмүүст тийм л халгаатай байсан цаг даа. Дулмаа гуайн хоолой зангирч ирснээ: За за тэр ч өнгөрсөн цаг. Тэр үеийн амьжиргаатай бүх л хүмүүс ийм зовлонг туулсан хойно. Би эдэн дундаасаа эцэгтээ их тоогддог унаач явлаа. Өөрөө ч хурдны моринд их дуртай, аавын үгнээс нэг ч гардаггүй байв. Хотын цэргийн наадамд хичнээн ч удаа /1924 оноос өмнөх улсын наадмыг Цэргийн наадам гэж нэрлэж байсан. Ж.С/ очиж түрүүлж, айрагдав? Мэдэхгүй тоогоо алдсан гэвэл болно. Аав их уяач хүн байж. Аавын дүү нар Дагва /Хув гэдэг/, Самбуу гэлэн, Чоймбол гэлэн гээд бүгд баячууд байлаа. Аав, анхны сайн малчдын зөвлөгөөнд оролцож байсан хүн юм байна. Хурдан морины л тухай ярина даа. Энэ ч гэсэн малчдын л ажил хойно гээд нэлээд нарийн ширийн юм ярьсан гэдэг. Аав жаахан халамцсан үедээ: Энэ төр ч тэр үгийг минь хэрэгсээгүй байхаа. Уг нь энэ хурдан морины тухай нэг ном бичээд муусайн хүүхдэдээ үлдээхсэн. Даанч би бичиг үсэггүй хүн яалтай вэ? Мөн их юм байна санж гэж халаглан ярьдаг байсан. Аавыг би жинхэнэ морь шинжээч байсан болов уу гэж бодож явдаг. Өвгөн ноён Пүрэвжав гэж мөн сайхан хүн байлаа. Тэр их настай хүн байсан. Өвгөн ноёнтой хурдны тухай ярьдаг хүн ч бэлэнгүй л байж таарна. Нэг жил манайхан Өлзийтөд уралдаад давхар уяаны морьдтой Галшард очиход Өвгөн ноёны Элбэг хээрийг аав надад үзүүлсэн. Арьсан жигтэй сул, хуруу хуруу харвиганачихсан сонин хэвтэй азарга байсан. Хүүхэд байхад нэг удаа харсан хүн, морь мартагдах биш дээ. Тэр наадмаар манай аавын төрсөн дүү Хув Дагвын ногоон аман хүзүүлж, Элбэг хээр түрүүлж билээ. Манайх наадам тараад буцаж явлаа. Нэг худаг дээр цөөн адуу байна. Эзэн нь адуугаа услаад зогсож байна. Аав нэг шүдлэн хул хээр үрээг их сонирхож байх юм. Аав адууны эзнээс үрээгээ зарах уу гэж асуув. Эзэн зарнаа л гэв. Аав нөгөө хүнд өндөр хараат ембүү хадагтай бариад хазаарын морь дагуулъя. Үрээгээ би энэ онд ороод, үснээсээ салах цагт авнаа гээд явж билээ. Дараахан нь Өвгөн ноён: Орлойн монхор монди манай эндхийн ганц адууг олоод харчихаж гэж хэлж байсан гэдэг. Тэр үрээ Сул хонгор, Үйзэн хонгор хоёрын л нэг байх. Аав, Дагмид мээрэнгээс Цоохор хонгорыг нь авсан юм. Мээрэн их сэжигч хүн байж. Цоохор хонгорыг уяан дээрээ хэвтэхийг нь хараад далимдуулж авсан гэдэг. Аав, дүү Дагвадаа цаг төр ороо бусгаа байна, олон түрүүлсэн цуутай адуу авч хэрхэвч болохгүй. Нэг муу хушгатай /төмстэй үрээг хэлэв Ж.С/ үрээ авахад хэн мэдэхэв. Хэдэн муу хүүхдэд, цаашилбал сум нутагт хожим хэрэг болно гэж хэлж байсан гэдэг. Тэгээд Дагмид мээрэнгийн Цоохор хонгор үрээг 10 хомтой тэмээ, нэг ембүү, хазаарын мориор авчээ. Цоохор хонгорын үр төл Орлойн нутгаар түүхий будаа шиг үржсэн түүхтэй. Орлойн мэргэн хутагт их хурдтай, Өвгөн ноёны хурдтай наана цаанатай байсан. Орлойн мэргэн хутагтын Гурван саарал гэж цуутай хүлгүүд байлаа. Их саарал, Туулай саарал, Сэтэрт саарал гэж нэрлэгддэг. Орлой хутагтын морийг унаж их хурдлуулж явсан үрээний хүүхэд бол одоо насандаа сууж байгаа хурандаа Намхай юм шүү. Би Намхайд чи хутагтын морийг унаж явсан болохоороо их сайхан насалж байна гэж хэлдэг. Намхай ч намайг цаашлуулж, чи ч гэсэн хутагтын морийг унаж явсан хүн. Тэр бас л чамайг надтай хамт наслуулж байна гэж үг газар гээхгүй. Мэргэн хутагтын дүү Санжаа лам гэж байв. Нэг өглөө Санжаа гуай манайд буув. Гэтэл аав миний хүү Санжаа гуайтай яв! Хутагтын морийг нь унаж өг. Харин миний охин хүний хүүхдийн Сэтэрт саарлыг нь унав аа, Туулай саарлыг нь унаарай гэж захив. Би ч бөөн баяр. Ингээд наадмын морьд мордчихсон хойно асарт Мэргэн хутагт ааваас “Сэтэрт саарал цухуйчихна байгаа” гэж асуужээ. Гэтэл аав хутагтын өөдөөс түс тасхан “Үгүй байхаа, Туулай саарал сайн морь байдаг шүү” гэж хэлэхэд асарт зэрэгцэн суусан олон лам нар аав руу харан бүгд гайхаж, хутагт ч чимээгүй суусан гэдэг. Ингээд миний унасан Туулай саарал түрүүлж, Сэтэрт саарал нь аман хүзүүдсэн. Хайрхаан, хутагт ламтан надад газар шүргэсэн урт хадаг, их чихэр хайрлаж билээ. Цэргийн наадамд аавын шил цагаан хонгороор нэг түрүүлснээ санаж байна. Шил цагаан хонгор хачин хурдан адуу байсан. Баруун завжаараа цагаан хөөс, зүүн завжаараа улаан хөөс сагуулаад шуугиж гардагсан. Мөн улсад ирж дээгүүр хурдалж байсан Шөвгөр хул гэж хурдан азарга байв. Тэр үед би хурдны моринд хүндэдчихсэн, миний дүү унасан. Эргэхдээ ойчоод үлдсэн. Шөвгөр хул хүүхэдгүй уралдсаар аман хүзүүнд ирсэн. Цолчин хүүхэдгүй морийг ахиулж барьдаг байсан болохоор түрүүлсэнд тооцоод бай шагнал өгсөн. Сүүлд хураалганд Шөвгөр хулаа явуулчихсан. Манай малыг хураасан Дотоод яамны Пэрэнлэй гэдэг хүн Хэнтийгээс /Тэр үед Уулбаян Хэнтий аймагт харьяалагдаж байв Ж.С/ ирж Шөвгөр хулыг өөртөө авч үлдсэн. Хожим Пэрэнлэйд их хурдан үр төл өгсөн гэдэг. Саяхан гэхээр өвгөн бид хоёрыг Пэрэнлэй дуудан гэртээ аваачиж, амбаартаа тахиж хадгалсан Шөвгөр хулын толгойг үзүүлсэн. Орлойн их хурдын эзэн явсан нутаг хошуу дамнасан цуутай баян Совдын хурдан адуу, эд хөрөнгө ингэж үрэн таран болсон юм. Энэ цагт үүнийг мэдэх хүн өдрийн од шиг цөөн болжээ, хөөрхий гэж. Орлойн хурдны унаач С.Дулмаа гуай хуучиллаа.
Энэхүү хууч адуу судлагч, зохиолч нөхдөд санаа авууштай санагдана. Орлойн хурдан адууны тухай судлагдсан нь нэн ховор юм. Адуу судлагч Д.Даваа өөрийн ном өгүүлэлдээ “Орлойн адуу”-ны угшлын тухай асуудал дэвшүүлэн дурдсан. Дэд доктор, адуу судлагч Ч.Хурц хурдан морины удмын талаар бичиж буй номдоо Орлой адууны тухай нэлээд дэлгэрэнгүй баримт түшиглэн өгүүлэн буйгаа надад ярьсан юм.
Үрээний хүүхдүүдийн үгийг сонсоход ийм байна.
Бурхан халдун урианхан Дэлгэржавын Жүмпэрэлийн Саруулбуян
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
4 цагийн өмнө 3000-ын улааны эзэн Гомбожавын Очирбат
-
4 цагийн өмнө Д.Ганзоригийн хээр
-
4 цагийн өмнө Аймгийн Алдарт уяач Д.Ганзориг: “Аавын минь адуу” …
-
Мягмар, 22:49 минут Сайн адууны эрэлчин, шандаст шаргын эзэн Ажинбааг …
-
Мягмар, 22:38 минут “Манба Дацан” хийдийн зурхайч, Анагаах Ухааны маги…
-
Мягмар, 22:28 минут Ч.Батзоригийн шарга халзан
-
Мягмар, 22:16 минут Сумын Алдарт уяач Г.Дорж: Галшараас авчирсан адуун…
-
Мягмар, 21:57 минут Луу халтар
-
Даваа, 10:36 минут ТОД МАГНАЙ ПОДКАСТ-25: МАЛЫН ИХ ЭМЧ Д.НЯМЖАВ
-
Даваа, 10:16 минут “Хөгжилт” нэгдлийн ууган гишүүн, хурдан хүлгийн цу…
-
Даваа, 10:03 минут Ч.Батзоригийн хар
-
Ням, 20:50 минут Аймгийн Алдарт уяач М.Ганцогт: Баруун бүсийн түрүү…
-
Баасан, 13:31 минут Баян ходоодны дааганы унаач Уралдаанч Б.Батхишиг: …
-
Баасан, 13:21 минут АХ-ын 99 жилийн ойд 6-15-д хурдалсан дааганууд
-
Баасан, 12:58 минут Сумын Алдарт уяач Т.Буян-Өлзий: Бэлэгний гүүний уу…
-
Баасан, 12:53 минут Уралдаанч Б.Баярцогт: Одоо ээж рүүгээ ярина аа
-
Баасан, 12:46 минут Б.Сэр-Одын шарга халзан
-
Баасан, 12:43 минут Уяач Б.Сэр-Од: Халзан даагаараа төрийн наадмын анх…
-
1-р сарын 06 -нд П.Энхмөнхийн сартай хул
-
1-р сарын 06 -нд МУ-ын Манлай уяач П.Энхмөнх: Наадам бүрдүүлэгч бид…
-
1-р сарын 06 -нд Аймгийн Алдарт уяач Ч.Балжинням: Би аймагт зургаан…
-
1-р сарын 06 -нд Г.Гансүхийн хул
-
1-р сарын 06 -нд Уяач Г.Гансүх: Тэр үеийг үгээр илэрхийлэхийн аргаг…
-
1-р сарын 04 -нд Сумын Алдарт уяач Н.Батболд: Хашаанд зогсоож тэжээ…
-
1-р сарын 04 -нд Уралдаанч Н.Билэгтсайхан: Том болоод эмч болно оо
-
1-р сарын 04 -нд С.Баярсайханы бор
-
1-р сарын 04 -нд Аймгийн Алдарт уяач С.Баярсайхан: Улсын баяр наада…
-
1-р сарын 02 -нд Сумын Алдарт уяач Д.Тайванжаргал: Өвөө маань 9 сум…
-
1-р сарын 02 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-24: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Э.МӨНХ-…
-
1-р сарын 02 -нд Уралдаанч О.Өсөхбаяр: Улсын наадмаас анхны айргаа …
-
1-р сарын 02 -нд Ц.Гончигсүрэнгийн хээр
-
1-р сарын 02 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Гончигсүрэн: Би өөрийгөө азт…
-
12-р сарын 30 -нд Ухаа адуугаар урамтай наадагч Сэр-Одын Сунайндагва
-
12-р сарын 30 -нд АХ-ын 99 жилийн ойд эхний 6-30-д хурдалсан шүдлэнг…
-
12-р сарын 30 -нд Уралдаанч Б.Төрболд: Замынхаа талдаа ороход айрагт…
-
12-р сарын 30 -нд З.Тэмүүжингийн хонгор
-
12-р сарын 30 -нд Уяач З.Тэмүүжин: Эрдэнэтээс анх удаа төрийн наадмы…
-
12-р сарын 27 -нд Уралдаанч Б.Сэргэлэнбаатар: Би удахгүй 8 нас хүрнэ
-
12-р сарын 27 -нд Н.Дөлгөөний халиун
-
12-р сарын 27 -нд Ууган хүүгийн хийморь асч, удмаа залган алдраа ман…
-
12-р сарын 27 -нд “Их газрын чулуу” ХХК-ийн захирал П.Баяржаргал: Б…
-
12-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Х.Баяраа: Тахийн азарганы үр төл…
-
12-р сарын 24 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-23: МАНЛАЙ УЯАЧ Б.ЦЭНДБААТАР
-
12-р сарын 24 -нд Сумын Алдарт уяач О.Баттулга: Ам гарна гэдэг морио…
-
12-р сарын 24 -нд Уралдаанч Н.Билгүүнманлай: Хул шүдлэнгээ айрагдуул…
-
12-р сарын 24 -нд Г.Адьяахүүгийн хул халзан
-
12-р сарын 24 -нд Уяач Г.Адьяахүү: Цагаанхайрхан сумаас маань монгол…
-
12-р сарын 24 -нд АХ-99 жилийн ойд эхний 11-30-д хурдалсан хязааланг…
-
12-р сарын 23 -нд Б.БАЯРДОРЖИЙН ЛАКИ ХАР
-
12-р сарын 23 -нд Сумын Алдарт уяач Ц.Нямхүү: Нас явлаа одоо уяхаа б…
-
2020 оны 11-р сарын 08 -нд Монгол Улсын Алдарт уяач Г.Батболд: Хоёр зүйлийг б…
-
2020 оны 11-р сарын 08 -нд Хүннү халтар
-
Баасан, 12:58 минут Сумын Алдарт уяач Т.Буян-Өлзий: Бэлэгний гүүний уу…
-
12-р сарын 30 -нд Уралдаанч Б.Төрболд: Замынхаа талдаа ороход айрагт…
-
2020 оны 11-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач С.Энхтөр: Хурдан морины төлөө …
-
12-р сарын 23 -нд Аймгийн Алдарт уяач Б.Батсүх: Ийм л үр дүн хүлээж…
-
2020 оны 10-р сарын 19 -нд Алдраа авч чадаагүй аавыгаа дурсахуй
-
12-р сарын 21 -нд Уяач А.Лхагва: Гүнтийн ногооноос хойш 37 жилийн да…
-
2020 оны 10-р сарын 13 -нд Б.Эрдэнэбаярын саарал
-
2020 оны 10-р сарын 26 -нд Дайчин халзан
-
2020 оны 11-р сарын 24 -нд МУ-ын Алдарт уяач Батчулууны Ерөөлт: Их мэдэж, нар…
-
2020 оны 11-р сарын 10 -нд Уралдаанч С.Эрхэмбаяр: Улсад уралдаж байгаа морьды…
-
2020 оны 10-р сарын 21 -нд Дөлгөөн халтар
-
2020 оны 11-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Д.Рэнцэндорж: Баянбараат, Баянца…
-
1-р сарын 06 -нд Аймгийн Алдарт уяач Ч.Балжинням: Би аймагт зургаан…
-
Баасан, 13:21 минут АХ-ын 99 жилийн ойд 6-15-д хурдалсан дааганууд
-
2020 оны 11-р сарын 10 -нд Дүүгүүр хээр
-
1-р сарын 06 -нд МУ-ын Манлай уяач П.Энхмөнх: Наадам бүрдүүлэгч бид…
-
12-р сарын 16 -нд МОНГОЛ ХҮРЭН
-
2020 оны 10-р сарын 21 -нд Морьтны соёлыг түүчээлэн түгээгсэд
-
12-р сарын 24 -нд Уяач Г.Адьяахүү: Цагаанхайрхан сумаас маань монгол…
-
Баасан, 12:46 минут Б.Сэр-Одын шарга халзан
-
2020 оны 10-р сарын 26 -нд АХ-99 жилийн ойд эхний 30-д хурдалсан их насны хүл…
-
12-р сарын 21 -нд Боржигон овогт Дэндэвийн Хишигжаргал
-
2020 оны 12-р сарын 13 -нд Монгол Улсын Алдарт уяач Д.Баясгалан: Луу жил дхүр…
-
2020 оны 10-р сарын 21 -нд Х.ТҮМЭНБАЯРЫН ХУЛАН БУУРАЛ
-
2020 оны 10-р сарын 13 -нд Сумын Алдарт уяач Ц.Алтанхуяг: Хүрэн азарга улсад …
-
2020 оны 10-р сарын 26 -нд Тод манлай уяач Д.Хишигжаргал: Моринд дуртай охинд…
-
2020 оны 12-р сарын 13 -нд З.ПҮРЭВ-ОЧИРЫН ЗЭЭРД
-
2020 оны 10-р сарын 16 -нд Мадаггүй сайхан нааддаг Макс галын уяачид
-
2020 оны 12-р сарын 13 -нд Уралдаанч Б.Буянтөгс: Тавд давхиж явахад зүрх хурд…
-
2020 оны 10-р сарын 21 -нд Сумын Алдарт уяач Г.Одбаатар: Манайхан Баянхонгор …
-
2020 оны 11-р сарын 24 -нд Г.Ганбаярын хар
-
2020 оны 11-р сарын 08 -нд Д.ДАЯНДЭМИДИЙН ХОНГОР
-
2020 оны 10-р сарын 16 -нд МЭНГЭТ ХҮРЭН
-
2020 оны 11-р сарын 17 -нд МУ-ын Заан Ч.Батзориг: Төрийнхөө наадмаас нэг дор …
-
2020 оны 10-р сарын 13 -нд Уяач Б.Эрдэнэбаяр: Улс, бүсийн уралдаанаас дөрвөн …
-
Мягмар, 22:28 минут Ч.Батзоригийн шарга халзан
-
2020 оны 12-р сарын 07 -нд Т.УУГАНБАЯРЫН ХҮРЭН
-
2020 оны 11-р сарын 24 -нд АХ-ын 99 жилийн ойд 11-30 хурдалсан соёолонгууд
-
12-р сарын 23 -нд Б.Батсүхийн унаган зээрд
-
Ням, 20:50 минут Аймгийн Алдарт уяач М.Ганцогт: Баруун бүсийн түрүү…
-
12-р сарын 30 -нд АХ-ын 99 жилийн ойд эхний 6-30-д хурдалсан шүдлэнг…
-
12-р сарын 24 -нд АХ-99 жилийн ойд эхний 11-30-д хурдалсан хязааланг…
-
12-р сарын 30 -нд Уяач З.Тэмүүжин: Эрдэнэтээс анх удаа төрийн наадмы…
-
2020 оны 10-р сарын 19 -нд Ц.ЧИНГИСИЙН БУУРАЛ
-
1-р сарын 02 -нд Ц.Гончигсүрэнгийн хээр
-
2020 оны 12-р сарын 07 -нд Аатай ах дүүс
-
1-р сарын 06 -нд П.Энхмөнхийн сартай хул
-
2020 оны 11-р сарын 19 -нд Ц.Буянбаатарын саарал
Сэтгэгдэл бичигдээгүй байна