Адууны хоол боловсруулах систем
Тэжээл өгснөөс 36 цагийн дараа гэхэд тэжээлийн үлдэгдэл 50% нь өтгөнөөр гадагшладаг
Хүн адууг гаршуулсан өнгөрсөн 5000 жилийн хугацаанд хүрээлэн буй орчин өдийгүй хооллолтонд нь ихээхэн өөрчлөлт оржээ. Эхэн үедээ өргөн уудам нутагт өөрийн тааваар бэлчээрлэн өвсний соргог усны тунгалгаар умдаалан удаан хугацааны турш зажлах шаардлагатай хоолыг бага хэмжээгээр ойр ойрхон иддэг байсан нь ажмаар өөрчлөгдсөөр өдгөө зарим нутагт ялангуяа Европт бэлчээрээр хооллохоо бараг больж, зөвхөн хүний өгч буй хоол тэжээлээс бүрэн хамааралтай болсон байна.
Манайхан ч гэсэн сүүлийн үед хурдан хурц морьдоо тэжээх болсон. Гэхдээ зөв тэжээж, хооллохын тулд адууны анатом, физиологийн онцлогийг сайтар мэддэг байх хэрэгтэй. Тэрхүү онцлог дээр нь тулгуурлан хоол тэжээлээ зөв сонгох хэрэгтэйг эртний туршлагатай барууныхан сануулж байна.
Анатом физиологийн онцлог
Адууны хоол боловсруулах эрхтний систем нь ургамлын гаралтай тэжээлийг боловсруулахад сайн зохицсон буюу нэг тасалгаат ходоод, харьцангуй урт мухар ба бүдүүн гэдэс зэргээс бүрддэг. Хоол боловсруулах ферментүүд нь амны хөндий, ходоод, нарийн гэдэс, нойр булчирхайнд ялгарна. Шүлсний булчирхайн ялгаруулж буй ферментүүдийн хоол боловсруулах чадвар нь харьцангуй бага. Хоол боловсруулалтанд нөлөөлдөг тодорхой тооны бичил биетүүд ходоодонд байдаг ч тэдний үйлчлэх хугацаа нь 30 минут орчим байдаг аж. Харин ургамалд байдаг ислэгийг боловсруулах үндсэн үйл явц нь бүдүүн ба мухар гэдсэнд явагддаг ба адууны хоол боловсруулах явцын хурд нь бусад хивэгч амьтдынхаас өндөр байдаг байна.
Хоол боловсруулах зам нь уруул эвэрлэг бүрхүүл бүхий хөндий буюу тагнайн хэсгээс эхэлнэ. Адуу нь өвс тэжээлийг гол төлөв уруул, хэлээр ороож авдаг ч хатуу тэжээлийг бутлахдаа шүдээ оролцуулна.
Аманд тэжээлийг зажилдаг төдийгүй шүлсний шүүрлийн үйлчлэлд оруулдаг. 1 кг овъёос зажлахад 10 минут, өвсийг 40 минут зажилдаг.
Адууны ходоод харьцангуй бага буюу 15-20 литрийн багтаамжтай. Ходоодон дотор ферментүүд, өвс тэжээлд агуулагдаж байдаг болон ходоодонд байдаг бичил биетүүд, ходоодны шүүсний нөлөөгөөр нүүр ус ба зарим төрлийн уураг болж хэсэгчлэн задардаг.
Нарийн гэдэс нь 20 метр орчим урттай. Нарийн гэдсэн дотор трипсин, липаз зэрэг ферментүүд ба нарийн гэдсэнд тасралтгүй орж ирж байдаг цөсний /учир нь адуунд цөсний уут гэж байдаггүй/ нөлөөгөөр хоол боловсруулалт үргэлжилнэ. Ходоодонд бичил биетүүдийн нөлөөгөөр хэсэгчлэн задарсан нүүрс ус нь ферментүүдийн нөлөөгөөр хялбар шингэн сахар хэлбэртэй болдог бол крахмал нь дисахар хэлбэртэй болно.
Нарийн гэдсэн дэх хоол боловсруулах явц нь нэг их удаан үргэлжилдэггүй. Өвс, тэжээлийн найрлага, бүтцэд орж байдаг зарим зүйлс нь нарийн гэдсийг 45-60 минутын дотор туулан өнгөрдөг нь бүдүүн гэдсэн дэх боловсруулах явц удаан байдгаар тайлбарлаж болох юм.
Бүдүүн гэдэс нь хоорондоо олон тасалгаа болон хуваагдсан хэсгүүдээс бүрддэг. Нарийн гэдэс нь бүдүүн рүү шилждэг хэсэгт мухар гэдэс байрладаг. Мухар гэдэс нь 30 литр орчим багтаамжтай уутанцар юм. Мухар гэдэснээс бүдүүн гэдэс хүртэлх хэсэг нь хивэгч амьтдын гүзээтэй адил үүрэг гүйцэтгэдэг бөгөөд энд нарийн гэдсэнд эхэлсэн тэжээлт бодисуудыг задрах явцыг бичил биетүүд тэнд гүйцээдэг.
Хоол боловсруулах явцын үргэлжлэх хугацаа нь тэжээлийн найрлагад орж байгаа хэсгүүдийн бүтцээс хамаарна. Тэдгээр нь хэдий чинээ нарийн, жижиг байна тэр хэмжээгээр хоол боловсруулах сувгаар хурдан гарна. Ийм тохиолдолд тэжээлийн бодисын шингэц нь муу байдаг. Тэжээл өгснөөс 36 цагийн дараа гэхэд тэжээлийн үлдэгдэл 50% нь өтгөнөөр гадагшладаг. Үлдсэн үлдэгдэл нь гадагшлахад ахиад долоо хоног шаардлагатай болж болох юм.
Хоол тэжээлд тэжээлт, эрдэс бодис, амин дэмээр хангах, тэжээлийн найрлаганд орж байгаа хэсгүүдийн чанар, тэжээлийн ариун цэвэр, услалт зэрэгт онцгой анхаарах хэрэгтэй.
Хоол тэжээлийн зохистой байдлын тухайд
Бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэггүй Европ, Америкт өвс, тэжээлийн зардал нь адууг тэжээх нийт зардлын 60-70% болж байдаг. Үүнээс болоод өвс тэжээлийг адуунд хэрэгтэй бүх шимт бодис, амин дэмийг агуулсан ч аль болох хямд төсөр байх талаар ихээхэн анхаардаг байна.
Бүрэн дүүрэн хооллолт гэдэг нь хоол боловсруулах явц хамгийн зохистой явагдана гэсэн баталгаатайгаар шаардлагатай энерги, уураг, амин хүчил, эрдэс бодисоор хангахыг хэлдэг.
Тэжээлийн зайлшгүй шаардлагатай хэмжээг биеийн тодорхой дулааныг барих, булчин ба бусад эд эрхтний ажиллагаанд шаардлагатай энерги гээд нийт бие махбодид энергийн шаардлагаас үүдэн тодорхойлдог. Үүнийг тархин дахь хоолны дур хариуцсан тусгай хэсэг хариуцаж байдаг. Тиймээс байгалийн нөхцөлд хоол боловсруулах эрхтний систем үр ашигтай ажиллаж, бие махбодь дахь энергийн тэнцвэр алдагддаггүй. Харин их хэмжээний баяжмал тэжээлээр хооллоход энергийн илүүдэл үүсч, үр дүнд нь өөх хуримтлагддаг. Тиймээс хооллолт нь адууны ачааллыг тооцсон илүү ч үгүй, дутуу ч үгүй байх ёстой.
Энэ бүхнийг тооцон үзэхэд тэжээлийн төрөл нь хоёрдогч ач холбогдолтой. Харин түүний чанар, агуулагдаж байгаа янз бүрийн шимт бодисууд нь анхдагч ач холбогдолтой юм.
Тиймээс тэжээлийн төрлөөр бус харин тухайн тэжээлийн төрөлд агуулагдаж байгаа шимт бодисын орцыг нь харгалзан хооронд нь холих замаар хамгийн зохистой, хамгийн шимтэй тэжээлийг гаргаж авдаг.
Гэхдээ ямар ч орцтой тэжээл байлаа гээд заавал амттай байх ёстой. Адуу нь тэжээлийг дуртай идэхгүй байгаа цагт тэжээл нь ямар ч ашигтай шимтай байсан ч амжилтанд хүрэхгүй. Тиймээс тэжээлийн амтлагийг тодорхойлох цорын ганц “м?ргэжилтэн” бол адуу өөрөө.
Хооллолтын үүднээс авч үзвэл адууг хангалттай хэмжээний тэжээлээр хооллох нь хамгийн гол асуудал. Хэрэв идэж байгаа тэжээл хэт бага бол энерги буюу эрч, уураг, эрдэс бодис, амин дэмийн дутагдалд орно. Энэ бол их анхаарууштай зүйл.
Адуу нь өвс, тэжээлээрээ чухал шаардлагатай шимт бодисуудыг авч байдаг. Шимт бодисуудын тоонд тоон хэмжээнээсээ үл хамаараад бие махбодид зайлшгүй шаардлагатай бөгөөд хоол боловсруулах эрхтэнүүдээр боловсруулагдан шимэгдэж байх ёстой бүх л төрлийн химийн элементүүд, тэдний нэгдлүүд ордог. Эдгээр бодисуудыг дараах байдлаар ангилж болно, үүнд:
- Энерги тээгч, уураг
- Эрдэс бодис
- Амин дэм буюу витамин.
Энергийг агуулж байдаг хэсгүүд нь тэжээлийн үндсэн массыг бүрдүүлж байдаг. Эдгээрийн тоонд нүүрс ус, өөх тос, уураг ордог.
Ердийн тэжээл дэх энергийн дийлэнх хувь нь нүүрс ус хэлбэртэй байдаг бөгөөд нүүрс ус нь ус, нүүрс төрөгч, хүчилтөрөгчийг 1:2:1 гэсэн харьцаатайгаар холбон агуулж байдаг.
Дийлэнх нүүрс ус нь глюкоз, фруктоз, галактоз, пентоз байдаг бөгөөд эдгээр нь янз бүрийн хувилбараар нэгдээд полисахаридууд үүсгэдэг. Полисахаридуудын дотроос глюкоз ба фруктозын нийлмэл болох сахароз, глюкоз ба галактозын нийлмэл болох лактоз нь адууны тэжээлд хамгийн чухал үүрэгтэй байдаг.
Өөх тос нь глицерин, тослог хүчлээс тогтдог бөгөөд адууны хооллолтонд энергийн тээвэрлэгч гэсэн хоёрдогч үүрэг гүйцэтгэдэг. Тэжээлийн нийт эзлэхүүнд 5-аас бага хувь эзэлдэг.
Уураг нь булчин, эд тэрхтэн, холбогч эд, цус, сүү, хоол боловсруулах шүүрэл зэргийг бүрдүүлэх гол “эд анги” болж өгдөг. Уураг нь нүүрс ус, ус, хүчил төрөгчөөс гадна хүхэр, фосфор агуулж байдаг. Уураг нь амин хүчлээс бүрддэг бөгөөд байгал дээр амин хүчил нь 20 орчим янз төрөл байдаг болохоор хоорондоо маш янзаар холбогдон нийлдэг.
Бодисын солилцооны явцад адуун бие махбодь нь зарим төрлийн амин хүчлийг өөрөө нүүрс ус, эсвэл өөх тосны задралын бүтээгдэхүүнүүдээс боловсруулан гаргаж авдаг. Бусад буюу орлуулалшгүй гэж нэрлэгддэг аминхүчлүүдийг хоол тэжээлээс олж авна. Ийм орлуулшгүй амин хүчлийн тоонд лизин, метионин, триптофан, лейцин, изолейцин, треонин, валин, гистодин, фенилаланин ордог.
Тэжээлийн уураг, ялангуяа буудайн уурганд лизин, метионин, триптофон гэсэн орлуулашгүй амин хүчил маш бага хэмжээгээр агуулагдаж байдаг бол амьтны гаралтай уурагт орлуулашгүй амин хүчил хангалттай байдаг.
Хоолыг боловсруулсны дараагаар бие махбодид шимэгддэг амин хүчлийн хэмжээ нь хурдан морь, унагатай гүүнд хангалтгүй байдаг. Иймд бүх онцлогийг тооцон үзэж зөв тэжээсэн үед зарцуулж байгаа ба өвс, тэжээлээр авч байгаа энергийн тэнцвэртэй байдал алдагддаггүй.
Адуу нь хүнтэй адилаар тогтмол хооллолтонд эерэг ханддаг болохоор хооллолтын тогтмол байдал их чухал. Хоол тэжээлийн найрлагыг гэнэт өөрчлөх нь бодисын солилцоонд муугаар нөлөөлдөг гэдгийг анхаарах хэрэгтэй.
Энерги буюу эрч хүч
Цардуул, сахар, өөх тос, уураг зэрэг эрч хүчний эх үүсвэрүүдийг адуу нь бусад хивэгч амьтдын адилаар шингээдэг.
Янз бүрийн ширхэг томтой тэжээлийг, баяжуулах тэжээлтэй хослуулах замаар адууны энергийн хэрэгцээг нь хангана. Унага, унагатай гүү, уралдааны морьдын энергийн шаардлага их өндөр байдаг. Тэжээлээр авч байгаа энерги хангалтгүй үед унаганы өсөлт удааширдаг гэдгийг анхаарна уу. Унагатай гүү нь өвс тэжээлээр орж ирж байгаа энерги хүрэлцэхгүй үед өөрийн дотоод нөөцийг ашиглан сүүний хэмжээг хэвийн тогтоон барьдаг ч энэ байдал нь унаганд нь сөргөөр нөлөөлдөг байна. Уралдааны морьдын тэжээлд өвс ба овъёос гэсэн найрлагыг ашигладаг нь энерги ба тэжээлийн бодисын дундаж хэрэгцээг хангадаг. Харин хурд сайтай морьдын хувьд энэ нь энергийнх нь хэрэгцээг хангаж чадахгүй. Ийм үед зарим мэргэжилтнүүд энергийн дутагдлыг нөхөхийн тулд өвс тэжээлд ургамлын ба амьтны гаралтай өөх тос нэмэхийг санал болгодог. Учир нь тэжээлийн хэмжээг нэмэх байдлаар энергийг нөхөх үед тэдгээрийг шингээх чадвар нь бага байдаг болохоор энергийн дутагдлыг нөхөж чаддаггүй.
Тэжээлд нь 1км тутам 80 грамм хүртэлх хэмжээгээр тэжээлийн өөх тос нэмсэн адуу нь илүү өндөр ачааллыг дааж, хүчээ илүү хурдан нөхөн сэргээдэг. Өөх тосыг уургийн бус энергийн эх үүсвэр болгон хэрэглэхэд уралдааны морьдын тэжээлийн найрлагыг илүү зохистой болгоход ихээхэн хэрэгтэй байдаг. Учир нь ийм морьдын уургын шаардлага харьцангуй бага байдаг. Гэхдээ өөх тосон нэмэгдлийг ашиглаж байхдаа морьны жинг тогтмол хянаж байх хэрэгтэй. Учир нь тэжээл дэх өөх тосны агуулга өндөр байгаа үед өөхны хуримтлал өндөр болдог.
Уураг
Тэжээл дэх уураг хэрэглэх асуудал нь уургийг хэтрүүлэн хэрэглэхтэй л холбоотой байдаг. Унагатай гүү, даагыг эс тооцвол уургийг хэтрүүлэн хэрэглэх нь заримдаа бэрхшээл үүсгэж магадгүй юм. Тухайлбал, уралдааны морьд уургийг хэтрүүлэн хэрэглэсэн үед хурд нь буурч тэр ч бүү хэл бага насны адууны арга ясны хөгжилд нь согог үүсдэг. Адууг сойх, сургах үед булчинг хөгжүүлэхэд уураг сайн нөлөө үзүүлдэг. Харин бэлтгэлийн ачаалал нэмэгдэхийн хэрээр уургийг хэрэгцээ бага зэрэг нэмэгддэг бол энергийн хэрэгцээ ихээхэн нэмэгддэг.
Тэжээлд гол төлөв ашиглагддаг овъёос, өвс, ногоон тэжээл зэрэг нь морьдын ажлын ачаалал нэмэгдэх үед уураг шаардлагатайгаас хэт их хэмжээгээр шингэх нөхцлийг бүрдүүлдэг. Харин адууны бие дэх уургийн хэмжээ нь байх ёстойгоос өндөр байх үед ажлын чадвар нь эрс буурдаг. Улмаар бүдүүн гэдсэнд аммиак буюу шивтэр үүсэх бөгөөд шивтэрийн агуулга өндөр байх нь хортой. Удаан хугацаанд уургийг их хэмжээгээр хэрэглэх нь эрдэс бодисын солилцоог алдагдахад хүргэж болзошгүйг анхаарна уу . Уураг эсэхийг та дараах байдлаар тооцож болно. 1кг амьдын жинд 2 грамм түүхий уураг ноогдож эхлэхэд л ажлын чадвар буурна гэж үздэг. Тиймээс түүнээс бага байх ёстой болж таарах нь.
Витамин
Эрүүл адуунд А амин дэм түүний дотор каротин, Д ба Е амин дэм нэмж өгч байх шаардлагатай. Харин К, В амин дэмийг бүдүүн гэдсэнд нийлэгжүүлдэг болохоор нэмэлтээр өгөх шаардлагагүй. Нарны туяанд агуулагддаг хэт ягаан туяаны үйлчлэлээр арьсанд агуулагддаг 7-дигидрохолестеринээс Д амин дэм нийлэгжин үүсдэг.
А амин дэм дутагдах үед нүд, нөхөн үржихүйн эрхтнүүдэд согог үүснэ. Адуу нь гол төлөв ногоон тэжээл ба лууванд агуулагдаж байдаг каротинаар энэ амин дэмийн хэрэгцээгээ хангадаг. Чанараас нь хамаараад өвсөнд каротин дундаж хэмжээгээр агуулагдаж байдаг бол буудай, бүх төрлийн соломонд дутуу байдаг байна. Өнөөдөр хэрэглэгдэж байгаа дийлэнх тэжээлд 75 мг-аас их каротин агуулагдаж байдаг нь А амин дэмийн хэрэгцээг бүрэн хангадаг. Өвс тэжээлийн найрлага дахь А амин дэм хангалтгүй үед нэмэлтээр ашиглах хэрэгтэй. Ийм үед каротины агуулга нь хоногт нэг толгойд 50 мг-аас багагүй байхаар тооцно.
Е амин дэм нь янз бүрийн эрхтэн, түүний дотор зүрх, булчингийн хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай. Буудайн тэжээл нь Е амин дэмийг хангалттай агуулж байдаг. Е амин дэмийн агуулга өндөртэй нэмэлтүүд нь хурд нэмдэг гэсэн яриа байдаг ч батлагдсан судалгаа одоогоор байхгүй байна. Үүнээс гадна булчингийн өвчнийг эмчлэхэд Е амин дэмийг ашигладаг болоод удаж байгаа билээ. Е амин дэмийг амьдын жингийн 1 кг тутамд 2-4 мг-аар хоногт өгөх нь өвчин эсэргүүцэгч эсийн үүсэх явцыг сайжруулж, ажлын чадварыг нэмэгдүүлдэг. Уралдааны үед өндөр ачаалалтай байдаг морьдод хоногт нэг грамм Е амин дэм өгөхийг зохистой хэрэглээ гэж үзэж болно.
К амин дэм нь цусны хэвийн бүлэгнэлтийг хангахад шаародлагатай. Энэ амин дэмийг адууны бүдүүн гэдсэн дэх бичил биетүүд нийлэгжүүлдэг болохоор нэмэлт байдлаар өгөх шаардлагагүй. Харин бүдүүн гэдсний өвчний үед нэмэлт байдлаар өгч болно. Энэ зорилгоор энэ амин дэмээр баялага байдаг ногоон тэжээл ашиглаж болно.
Эрдэс бодис
Эрдэс бодис дутагдаж байгааг дутагдсан нь гарцаагүйг илэрхийлсэн шинж тэмдэг илэрсний дараа л олж мэддэг. Эрдэс бодисыг дутагдлыг гол төлөв тусгай нэмэлтүүд, хужир ашиглан нөхдөг. Ийм нэмэлт ашиглах явцад тэжээл дэх эрдэс бодисын дутуу, эсвэл илүүдэл байдлыг харгалзан үзэх ёстой. Адууны онцлогоос хамаараад кальцийн шаардлага гэхэд л хоногт 35-аас 90 грамм байдаг бөгөөд үүнд зохицуулан фосфорын шаардлага ч өөрчлөгдөнө. Кальци ба фосфорын харьцаа нь 1,4:1-2:1.
Эрдэс бодис бичил элементүүдийн харьцааг нарийг баримтлах хэрэгтэй. Учир нь харьцаа альдагдвал эдгээр бодисын шингэц өөрчлөгддөг. Тухайбал, фосфорыг хэмжээ өндөр үед кальцийн шимэгдэлт буурдаг бол кальцийн хэмжээ өндөр үед магнийг шимэгдэлт буурах г.м.
Магни нь амьдын жингийн 1 кг тутам 40-50 миллиграмм хэмжээтэй шаардлагатай. Ийм хэмжээний магнийг буудай бүрэн хангадаг. Гэхдээ ачаалал их үед магний нь хөлсөөр ихээхэн хэмжээгээр ялгардаг. Харин амьтдын жингийн 1 кг тутамд 40-50 биш илүү хэмжээгээр өгвөл адуу стрессэнд орж, улмаар чадвар нь буурдаг гэдгийг анхаарах хэрэгтэй.
Кали, натри, хлор
Кали ба натри гэсэн шүлтлэг эрдэс бодис ба хлор нь цусан дахь эсийн даралтыг хэвийн барих, адууны бие махбодь дахь хүчиллэг ба цусны солилцоог хэвийг тогтоон барих ба мэдрэл ба булчингийн эдийн үйл ажиллагаа хэвийн байлгахад шаардлагатай. Цусан дахь калийн хэмжээ бага үед адууны хөгжил удааширч, ажиллах чадвар нь буурна. Натри ба хлорын хэмжээ бага үед хоолны дуршил алдагдаж, ядрамтгай болно.
Бичил элементүүд
Эдгээр элементүүдийн тоон? төмөр, зэс, кобальт, цайр, магни, йод, селен ордог. Эдгээр тодорхой хэмжээгээр бие махбодийн хэвийн ажиллага ба ажиллах чадвар өндөр байхад зайлшгүй шаардлагатай байдаг.
Төмөр Төмөр нь гемоглобин ба миоглобинийг бүрэлдэхэд оролцдог. Дутагдал нь ядралт үүсч, халдварт өвчнийг эсэргүүцэх чадвар буурна, ялангуяа унаганууд.
Зэс Зэсийн дутагдал нь цус багадалт, арга ясны хөгжил алдагдах аюултай.
Кобальт Витамин В12-ын найрлагад орж байдаг гол бодис. Дутагдвал цус багадалт үүсэх, арьс өөрчлөгдөх, өсөлт удаашрах нөлөөтэй.
Цайр Арьс бүрэлдэх, хэвийн байхад шаардлагатай. Дутагдахад арьсны өвчин үүсэх, ба үс унах нөлөөтэй.
Марганц Яс ба өөх тос солилцооны янз берийн ферментүүдийн урвалд шаардлагатай бөгөөд төмсөгний хэвийн ажиллагаад шаардлагатай.
Йод Йод дутагдахад хаван үүсэх, үсний ургалт удаашрах, эдийн хөгжил согогтой болох бие махбодь сульдах нөлөөтэй. Хээлтэй гүүн, унагаатай гүүнд чухал ач холбогдолтой. Ус ба тэжээлд нь йод хангалгүй байдал газруудад тэжээлд нь нэмэлт болгон өгч байх хэрэгтэй.
Селен ба Е витамин Нэгээр нь нөгөөг нь орлуулж болно. Булчингийн эсийн хэвийн үйл ажиллагаанд шаардлагатай.
Молибден, хром, цайр гэх мэт бичил элементүүдийн агуулга нь уламжлалт өвс, тэжээлд хангалттай агуулагдаж байдаг.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Даваа, 11:59 минут Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна