“Эрхэлийн унага” МСУХ-ны тэргүүн Д.Даваадорж: Сумандаа “Эрхэл” баг хурдаараа илүүрхдэг байсан


“Манхан” V багийн харьяат, сумын Алдарт уяач Даваасүрэнгийн Даваадорж 1977 оны хавар сумын эмнэлэгт төржээ. Сүрэг малынхаа шимийг хүртэн эх орондоо эзэн суусан тэрээр 2010 онд сумын сайн малчин, 2012 онд аймгийн сайн малчнаар шалгарч, 2008 онд сумын Алдарт уяач цол хүртсэний зэрэгцээ 2013 онд сумын шилдэг уяачаар шалгарчээ. Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж ММСУХ-ны “Уяачийн алдар” одон, “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны “Уяачийн алдар” тэмдэг, МАСЗХ-ны “Алтан-Од” одонгоор тус тус шагнасан байна.
-“Эрхэлийн унага” МСУХ хэдэн онд үүсгэн байгуулагдсан юм бэ. Тухайн үедээ хэн, хэн гэдэг хүмүүс холбооны суурийг тавьсан байдаг вэ?
-Манай Алаг-Эрдэнэ сумын МСУХ нь 1991 онд “Үүлэн бор” нэртэйгээр байгуулагдсан түүхтэй. Тухайн үедээ тэргүүнээр Гэлэгдорж гэж хүн ажиллаж байсан бөгөөд 55 уяач гишүүнтэй. Энэ хүн 2000 он хүртэл ажилласан бол 2000-2004 он хүртэл Түдэвдорж, 2004-2009 онд аймгийн Алдарт уяач Дэмид, 2009-2013 онд Ц.Мөнхбаяр, 2013-2016 оныг хүртэл З.Ням-Очир, 2016 оноос хойш Даваадорж миний бие ажиллаж байна.
-Өнгөрсөн 27 жилийн түүхэнд юу, юу хийж амжуулсан байна вэ?
-МСУХ байгуулагдсан цагаас уяачдын идэвх сэргэсэн л дээ. Жил бүр уяачдынхаа баяр наадмыг тэмдэглэдэг. Хурдан морьтой холбоотой үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Уяачдынхаа амжилтыг тодорхойлж, төрийн одон медаль, сум, аймгийн Алдарт уяач цол олгодог. ММСУХ-ноос зохион байгуулж байгаа сургалт зөвлөгөөнд уяачид маань өргөнөөр хамрагддаг. Аймаг болон улс, бүсийн уралдаанд багаараа оролцдог боллоо. Адууныхаа үүлдэр угсааг сайжруулж, зүүнтээгээс хурдан удмын адуу авчирч цусыг нь сэлбэсэн гээд алхам тутамдаа суралцсан, ахиж дэвшсэн он жилүүд байлаа. Мөн бид сумынхаа түүхт 90 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэв. Ойн хүрээнд хийсэн ажлыг ирсэн гадны зочид төлөөлөгчид, уяачид, наадамчин олон өндрөөр үнэлсэн байдаг юм. Үүнээс гадна жил бүр шилдэг уяачид, уралдаанч хүүхэд, хурдан хүлгэдээ шалгаруулдаг уламжлалтай. Мөн уяачдыг маань амжилт гаргахад тусалж, арын албыг үүрч яваа гэр бүлийнхнийг ч шагнаж урамшуулдаг. Өнгөрсөн хугацаанд манайхны амжилт сайжирч, газар газрын наадамд тун ч одтой наадаж байна. Мэдээж энд гаргасан амжилтаа үнэлүүлсэн сум, аймгийн цолтнууд нэмэгдсээр л байгаа юм.

-Холбоонд хичнээн уяач байдаг вэ?
-Идэвхтэй малаа маллаад, морио уяж байгаа 112 уяач бий. Үүнээс Монгол Улсын Алдарт уяач нэг, аймгийн Алдарт уяач 17, сумын Алдарт уяач 45 байна.
-Монгол Улсын Алдарт уяач нь хэн билээ?
-Мижидийн Галбадрах гэж хүн байлаа. Өнгөрсөн удаад зургадугаар сарын 27-нд Монгол Улсын Алдарт уяач М.Галбадрах агсны алдрын өдрийг үр хүүхэд, ах дүүс нь тэмдэглэн өнгөрүүллээ. Наадам өргөн дэлгэр сайхан болсон.
-Алаг-Эрдэнэ сум аймагтайгаа ойрхон учраас давуу талтай. Одоогоор аймаг, улсын бүсийн уралдаанаас хичнээн айраг, түрүүтэй болоод байна вэ?
-Одоогоор улсын бүсийн уралдаанд хараахан морь айрагдуулаагүй л байна. Харин аймгийн бүстэй дүйцэхүйц уралдаануудад бол дээхнэ үеэсээ л одтой наадаж ирсэн. Манай сум чинь аймагтаа азаргаараа нэлээн алдартай. Аймагт 10 гаруй азарга айрагдсан байдаг юм. Үүн дээрээ бага насны адууны амжилтаа нэмбэл 40 гаруй айраг, түрүүтэй болно. 2015 онд бил үү дээ. Хөвсгөл аймгийн шигшмэл морьдын уралдаанд М.Галбадрах агсны шүдлэн айрагдсан удаатай.
-Сум дотроо хурдаараа илүүрхдэг баг гэж байна уу?
-Манай сумын хурдны адуу Эрхэл нутгаас төрөн гарсан. Өөрөөр хэлбэл, тэнд хурдан адуу хадгалагдсан байдаг. Одоо ч Монгол Улсын Алдарт уяач М.Галбадрах гэж хүний адууны ген тэнд бий.
-Эрхэл нь хэддүгээр баг билээ?
-Нэгдүгээр баг л даа. Дээхнэ үед Нацаг, Зана гэж ах дүү хоёр Хэнтий аймгаас хоёр азарга адуу авчирсан. Тэр нь Галшар адуу байж, Эрхэл нутгаар тарсан гэдэг юм. Тэр ч утгаараа хурдан адууны өлгий нутгийн анхдагч гэдгээрээ бид 2013 онд Ням-Очир тэргүүний үед холбооныхоо нэрийг “Эрхэлийн унага” болгож байлаа.
-Эрхэлийн хурдыг уяж хурдлуулсан хэн, хэн гэж уяачид байв?
-Дээхнэ үедээ Жамъян, Чулуун гээд домог болсон уяачид байсан. Монгол Улсын Алдарт уяач Галбадрах гэдэг хүн энэ Галшар адууны генийг авч хадгалж явсан. Түүний гурван улаан азарга болох Галаан улаанууд гэж цуутай хурдууд байлаа. Бор адууны тэнгэртэй хүн байсан юм. Мөн Чимэддорж гэж аймгийн Алдарт уяач, Мөнхбаяр ахын аав мөн л энэ угшлын олон бор адуутай хүн байлаа. Харин 1990 хэдэн оноос аймгийн Алдарт уяач Дэмид агсан сайн наадсан байдаг. Аймгийнхаа 60 жилд хул морио түрүүлгэсэн бол аймагт хээр алаг соёолон, хүрэн азарга нь түрүүлж олон амжилтыг гаргасан.

-Нутгийн нэрийг гаргасан их насны хурдууд гэвэл?
-Аймгийнхаа 60 жилийн ойд түрүүлсэн Дэмидийн хул байлаа. Түүнээс хойш гэвэл аймгийн Алдарт уяач Баярсайханы хээр морь сайн давхиж байна. Аймгийнхаа наадамд нэг айрагдсан бол тойрсон сумдын баяр наадамд нэлээдгүй айрагдаад байгаа юм. Монгол Улсын Алдарт уяач Галбадрах агснаас авсан миний бор морь аймгийн бүсийн наадамд гурав айрагдчихсан. Үүн дээр сумын тэмдэглэлт түүхт ой, аймгийн бүсийн чанартайд тооцогдох томоохон наадмуудад 7-8 айрагдсан юм. Түүнчлэн II багийн харьяат, сумын Алдарт уяач Оюуны хүрэн морь аймгийн наадамд мөн л айрагдсан амжилттай.
-Тэгвэл сайн азарганууд нь?
-Дээхнэ үедээ тарганы Намжаа гэдэг хүний Галшар угшлын таван хээр азарга байсан юм билээ, Тэр адууны үр төл ч бас нэлээдгүй тарснаас Энхбаярын хурдан алаг байна. Хатгал тосгон руу зарагдсан Монгол Улсын Алдарт уяач Дэмчиг гэдэг хүний хар, аймгийн Алдарт уяач Дэмидийн алаг зэрэг хурдыг дурдах байна. Мэдээж түрүүн ярьсан Монгол Улсын Алдарт уяач Галбадрах агсны гурван бор азарга яах аргагүй яригдана. Үүнээс том бор азарга нь аймагтаа 2-3 айрагдсан. Мөн Дэмид Алдартын хүрэн азарга байна. Түүнчлэн аймгийн Алдарт уяач Пүрэвсүрэнгийн Энхбаярын алаг азарга аймагтаа гурав түрүүлж, хоёр айрагдсан. Аймгийн Алдарт уяач Мөнхбаярын борлог азарга аймагт нэг түрүүлсэн.
-Таны хувьд уяа сойлго тааруулаад удаж байна уу?
-Би ч малч удмын хүн байгаа юм. Морь уяхын тухайд 1993 оноос эхтэй. Тэр жил хүн дуурайж хоёр даага уяж үзсэн юм. Манай Эрхэл чигийн адуунууд л даа. Түүнээс хойш адууны дэргэдээс холдсонгүй ээ. Ингээд арван хэдэн жил морь уяхад таван айраг хүртсэн байдаг бил үү дээ. Гэлээ ч шантраагүй. Зүтгэсээр, өөрийнхөө унаган адуугаар 2006 оныг хүртэл наадсан. Тэгтэл нагац ах Нямсүрэн маань Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Талын Гомбо гэдэг хүний адууны ижил соёолон надад бэлэглэлээ.
Ингээд Улаанбаатар хотоос ачиж авчраад, тэр жилээ сумынхаа түүхт 80 жилийн ойн түрүүг авсан. Түүнээс хойш айраг, түрүү тасраагүй ээ. Хонгор азаргаа соёолон, хавчигт нь сумандаа түрүүлгэсэн. Сумандаа таван удаа уралдуулахад дөрөв түрүүлж, нэг аман хүзүүдсэн. Хонгор азарга 2008 онд “Дархадын хурд”-д очиж аман хүзүүдээд, 2009 онд Рашаантад болсон аймгийн бүсийн уралдаанд айргийн дөрөв, 2012 онд Тосонд болсон аймгийн бүсэд тавласан. Өөр нэгийг нь тулгамдаад санахгүй байх чинь. Ямар ч байсан хонгор азарга маань аймагт дөрөв орсон байдаг юм. Энэ хурдан адууны буянаар олонд танигдаж, найз нөхдийн маань хүрээ ч тэлжээ.
-Бор морь тань ямар амжилт гаргаж байв?
-Монгол Улсын Алдарт уяач М.Галбадрах агснаас авсан бор морь Цагаан-Уулд болсон аймгийн бүсийн уралдаанд аман хүзүүдээд, аймгийн төвд болсон наадамд тавлаж, Галт сумын түүхт ойгоор айргийн гурваар хурдалсан. Тэр жил чинь “Хотгойдын хурд” давхцаад 16 аймгаас хурдууд цуглаад байлаа. Тэгээд тэгш ой нь тохиосон Тосонцэнгэл, Шинэ-Идэр, Галт сумын наадмуудаар тарж наадсан юм даг. Энэ бор морь маань аймагт гурав орсон амжилттай.
-Сумын баяр наадмаас хичнээн айраг, түрүү авсан бэ?
-Найз нөхөд, хүмүүсийн морьдыг уяад том жижиг наадмаас 127 айраг, түрүү хүртсэн байна. 2018 ондоо гэхэд дөрвөн айрагтай наадлаа.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Урилгыг маань хүлээн авч ярилцсанд баярлалаа.
Д.Энхтуяа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна