Сумын Алдарт уяач Б.АЗБАЯР: Зээрийн ооно шиг цахилж түрүүлнэ гэж бэлгэдээд Оонон хээр нэрийг өгсөн


Ярилцлагын дараагийн зочин Их-Уул III багийн харьяат, 2017 оны Асгат сумын Шилдэг залуу Бат-Эрдэнийн Азбаяр байлаа. Удам залган хурдан хүлгийн уяа сойлго эвлүүлж яваа тэрээр бие даан морь уяад 15 жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд 13 айраг, таван түрүүний амжилтаараа сумын цолтнуудын нэг болж, уяаны эрдэмд шимтэн яваа Асгатын хийморилог залуу уяачдын нэг аж.
-Азаа Алдартын магнай тэнийлгэсэн наадмын тухай яриагаар ярилцлагаа эхлэх үү?
-Тэгье. Уяач хүнд уясан хүлгээ мордуулсан наадам бүхэн сайхан. Тэр дундаас сумын наадмаас нэг өдөр хоёр айраг хүртэх аргагүй л сайхан санагддаг юм билээ. Ялангуяа Асгатад хоёр айраг авна гэдэг амархан биш. Харин би тэр жил наадмын эхний өдөр хонгор азаргаа аман хүзүүдүүлж, халзан хусран даагаа гуравлуулаад их баярласаан. Тэгэхэд Цагаанаагийн бүсэд ордог даага дөрөвлөж байлаа. Сайхан наадмуудын нэг байгаа юм. Додигор зогслоо шүү дээ. Тэгээд дараа жил нь өнжөөд, 2016 онд соёолон тавлуулж, хязаалан аман хүзүүдүүлсэн.
-Удам залгасан уяач тийм ээ. Бие дааж морь уяад удаж байна уу?
-2003 оноос бие даан морь уяж байна. 13 айраг, таван түрүүний амжилтаараа сумын Алдарт уяач цолыг хүртсэн.
-Аав тань морь ханаж хатгаад урилга ихтэй байдаг бололтой. Та ч бас энэ эрдмийг нь өвлөж байна уу?
-Тийм ээ, аав сайн хатгана. Арга ч үгүй биз дээ. Номын дууг нь сонссон болохоор ойр байдаг байх. Би хажууд нь дагаж явсаар үндсэн хэдэн хатгааг сурч авсан. Ойр зуурын ханах, хануур төөнүүр хийхийг хүний гар харалгүй хийчихнэ ээ. Одоо ч аавын нас яваад надад зааж зөвлөх маягтай. Суралцаад л явна.
-Таны нэрийг гаргасан хурдан хурц хүлгэдээсээ сонирхуулаач. Оонон хээр гээд л явна биз дээ?
-Аав Оонон хээрийн тухай ярь гэсэн болохоор эндээс эхэлдэг юм уу. Оонон хээр чинь эх талаасаа Асгатын Лхамсүрэнгийн адууны угшилтай. Тодруулбал, эх нь Лхамсүрэнгийн харын төл болох ногоон азарганы төл байгаа юм. Одоо ч эх нь бий. Эцэг талдаа Бадиа адууны цус орсон. 1997 онд аав Сүхбаатар аймгийн Бэхээ гэж хүнээс хонгор даага авч, хожмоо азарга тавьсан юм. Төлүүдээс нь сайн давхиж, намайг сумын Алдарт болох хэмжээний амжилтыг үзүүлсэн. Оонон хээр дааган цагаасаа хурдалсан бөгөөд долоо уралдуулахад дөрөв орж байлаа. Тодруулбал, Асгатын наадамд тавлаж, Онгонд түрүүлээд, есдүгээр сарын 1-нд аман хүзүү, нэг бага наадамд айргийн дөрөвт орсон. Харин шүдлэн үрээ 2011 онд Асгатын анхны галын наадамд түрүүлээд, Завханы Түдэвтэйн Отгонбаатар гэж хүн авсан. Түүнд очсон жилээ гурав, дөрөв орчихсон байх шүү. Лав очоод удалгүй нэг том бооцоот уралдаанд түрүүлж, бас сумын наадам болон Хөвсгөлийн даншигт тус тус түрүүлсэн юм билээ. Хөвсгөлийн 80 жилийн ойд түрүүлдэг тэр жил нь Магнай халиун азарга аман хүзүүдэж байлаа.

-Авсан хүн нь танил уу?
-Манайхны хамаатан Эрдэнэчулуун бид хоёр, гурван сард бооцоо тавьж, сунгаа маягаар хоёр хусран даага уралдуулсан юм. Тэгсэн минийх түрүүлж, өнөөх маань ард нь орсон. Дараа нь Эрдэгээ нөгөө даагаа эхтэй нь Отгонбаатарт зарсан. Хавар зарагдаад 10 уралдуулаад ес орсон. Янзага зээрд гэдэг нэртэй юм билээ. Ингээд хурдлаад ирэхээр нь өнөөх даагыг нь үзье гээд Асгатын тэр анхны галын наадамд ирсэн хэрэг. Дөрөвдүгээр сарын 13-нд болсон уг наадмаар 100 гарсан үрээ уралдсан юм. Тэгээд Дорноговьд түрүүлчихээд ирсэн НИК-ийн Амарбатын хүрэн үрээ дөрөвлөснийг тод санаж байна. Энэ уралдааны дараа эрчүүдийн хувьд наймаа яригдаж, миний хээр үрээг 20, Баяраагийн даагыг 10 саяар тус, тус авсан. Нэмээд хэд хэдэн морь ч авсан байх шүү. Тэгээд улсад очиж уралдуулаад, Оонон хээр маань есөөр орсон байгаа юм. Дараа нь Хөвсгөлийн ойд түрүүлсэн нь тэр.
-Оонон хээр гэж ямар учиртай юм бэ. Хэн өгсөн нэр вэ?
-Бидний өгсөн нэр л дээ. Зээрийн ооно шиг цахилж түрүүлнэ гэсэн утгатай юм.
-Өөр таны нэрийг гаргаж хурдалсан ямар хурдан хүлгүүд байна вэ?
-Эхийнх нь төрсөн эгчээс нь гарсан хээр адуу мөн л шүдлэндээ “Жавхлант шарга”-д дөрвөөр орж, Онгонд аман хүзүүдсэн. Сүхбаатар сумаас авсан Бадиа адууны хонгор азарганы төл. Даанч хязааландаа агталгаагаа даалгүй үхсэн. Өөр чинь Говь-Алтай руу зарагдсан нь олон удаа орсон байна. Тухайлбал, Говь-Алтайн нутгийн зөвлөлийн дарга Гомбосүрэн анх манайхаас хязаалан үрээ 700 мянгаар аваад аймгийнхаа наадамд хязаалан гуравлуулсан. Дараа жил нь ахиж ирээд бор даага авсан нь аймгийнхаа наадамд гурван жил дараалан түрүүлсэн гэдэг байх шүү. Энэ бор даагыг аавын дүүгээс авч байсан юм. Бас Говь-Алтайн Дүүбаатар гэж надаас бор морь аваад сайн давхиулсан.
Баруун аймгууд руу явахаар адууны удам угшил сайжруулна гэж зүүн талаас адуу их зөөж байна гэлцдэг. -Танайхан дотроо яаж сайжруулж байна вэ?
-Охин адуугаа сольж шинэчилнэ л дээ. Манай Асгатад Махбуриад, Лхамсүрэн, Т.Жамьян гэх том угшлууд байна. Эндээс бүгд манайд бий. Гэхдээ байгаа гээд суухгүй. Цус сэлбэх ёстой. Эрлийзийг нь бас үржүүлж байна. Мөн Дарьгангаас гүү, Халзангаас даага сольж авчирсан. Сайн гүүнээс хурд төрнө гэж үздэг учраас энэ тал дээр түлхүү анхаардаг.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Урилгыг маань хүлээн авч ярилцсанд баярлалаа.
Б.Хастөр
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7 цагийн өмнө 86 жилийн түүхт одонгоор шагнагдав
-
9 цагийн өмнө "ТОД МАГНАЙ" ПОДКАСТ №86
-
Өчигдөр, 11:06 минут “Их хурд-9” уралдааны сонгомол ангилалд эхний 10-т…
-
Өчигдөр, 20:31 минут Молор эрдэнэ одонгоор шагнагджээ
-
Ням, 14:43 минут Баруун бүсэд эхний 10-т хурдалсан шүдлэнгүүд
-
Ням, 09:26 минут Аймгийн Алдарт уяач С.Ганболд: Морины гараа саарва…
-
Бямба, 20:38 минут ТОД МАГНАЙ ПОДКАСТ №85: МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Э.УУГАНБ…
-
Бямба, 19:23 минут Баянхонгорын бүсэд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 10:06 минут Баруун бүсэд эхний 10-т хурдалсан соёолонгууд
-
7-р сарын 31 -нд Хөвсгөлийн сонгомол бага насны ангилалд Г.Батсугар…
-
7-р сарын 31 -нд Төвийн бүсийн эрлийз дээд насны ангилалд Д.Ганзори…
-
7-р сарын 31 -нд Төвийн бүсэд Д.Жамъянгийн хүрэн халзан соёолон түр…
-
7-р сарын 31 -нд Хөвсгөлд А.Билигүдэйн хар даага түрүүллээ
-
7-р сарын 31 -нд Хөвсгөлд О.Баатарын хээр соёолон түрүүллээ
-
7-р сарын 31 -нд Хөвсгөлийн сонгомол дээд ангилалд Ц.Чимэдбавуугийн…
-
7-р сарын 30 -нд Ховдод Г.Сүхбаатарын бор хязаалан түрүүллээ
-
7-р сарын 30 -нд Хөвсгөлд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүллээ
-
7-р сарын 30 -нд Ховдод Б.Баатарбилэгийн халтар морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баянхонгорт И.Золбоогийн хүрэн халзан шүдлэн түрүү…
-
7-р сарын 30 -нд Баянхонгорт Г.Болдбаатарын хар морь түрүүллээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Ш.Дашдоржийн хонгор морь түрүүллээ
-
7-р сарын 30 -нд Төвийн бүсэд Ө.Ганбатын Гоё хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 30 -нд Хөвсгөлд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор азарга түрүү…
-
7-р сарын 30 -нд Дундговьд С.Мөнхбатын хул соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Ховдод Б.Төмөрбаатарын хамар цагаан хүрэн даага тү…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Ж.Батсуурийн хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Төвийн бүсэд Д.Очирсүрэнгийн бор халзан хязаалан т…
-
7-р сарын 29 -нд Ховдын сонгомол дээд насанд Т.Ганчөдөрийн цоохор т…
-
7-р сарын 29 -нд Хөвсгөлийн сонгомол дунд насанд Ц.Амарсанаагийн хү…
-
7-р сарын 29 -нд Төвийн бүсэд Манлай уяач Д.Лхагвасүрэнгийн хээр мо…
-
7-р сарын 29 -нд Баянхонгорт Г.Амарсанаагийн зээрд соёолон түрүүллэ…
-
7-р сарын 29 -нд Хөвсгөлд Х.Улам-Өрнөхийн халтар шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Дундговьд Г.Батболдын Сүлд хул азарга түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Ховдод Ж.Ууганбаярын зээрд халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Говийн бүсийн сонгомол ангилалд түрүүлж, айрагдсан…
-
7-р сарын 29 -нд Сүхбаатарт Ж.Мөнхсүрэнгийн Зэв хонгор азарга түрүү…
-
7-р сарын 29 -нд Баянхонгорт Ч.Махбалын хар азарга түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Хөвсгөлд А.Өлзийбаатарын бор халзан хязаалан түрүү…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсийн сонгомол бага насанд Д.Аваадоржийн хон…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насанд С.Дэмчигийн хүрэн…
-
7-р сарын 27 -нд Д.Цэрэнжигмэдийн унаган адуу улс, бүсийн уралдаана…
-
7-р сарын 27 -нд Мөнгөн гүүний эзэдтэй танилцана уу?
-
7-р сарын 27 -нд Алтан азарганы эзэд тодорлоо
-
7-р сарын 27 -нд "Их хурд-9” уралдаанд эхний 10-т хурдалсан их насн…
-
7-р сарын 26 -нд “Их хурд-9” уралдаанд эхний 10-т хурдалсан азарган…
-
7-р сарын 26 -нд Өвөрхангайд М.Алтан-Очирын хүрэн соёолон түрүүллэ…
-
7-р сарын 26 -нд Өвөрхангайд Ж.Түмэн-Өлзийн хүрэн морь түрүүлжээ
-
7-р сарын 26 -нд Өвөрхангайд Д.Давааноровын бор хязаалан түрүүлжээ
-
7-р сарын 25 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №84: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ С.ТУЯА
-
7-р сарын 25 -нд Өвөрхангайд Б.Баярдоржийн хээр азарга түрүүлжээ
-
Бямба, 19:23 минут Баянхонгорын бүсэд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 10:06 минут Баруун бүсэд эхний 10-т хурдалсан соёолонгууд
-
Ням, 09:26 минут Аймгийн Алдарт уяач С.Ганболд: Морины гараа саарва…
-
Ням, 14:43 минут Баруун бүсэд эхний 10-т хурдалсан шүдлэнгүүд
-
Өчигдөр, 11:06 минут “Их хурд-9” уралдааны сонгомол ангилалд эхний 10-т…
-
Өчигдөр, 20:31 минут Молор эрдэнэ одонгоор шагнагджээ
-
7 цагийн өмнө 86 жилийн түүхт одонгоор шагнагдав
-
Бямба, 20:38 минут ТОД МАГНАЙ ПОДКАСТ №85: МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Э.УУГАНБ…
-
9 цагийн өмнө "ТОД МАГНАЙ" ПОДКАСТ №86
197.211.52.32
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. и
Reply202.55.188.91