МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Д.ПҮРЭВДОРЖ: МОРИНЫ ХИЙМОРИЙН ХӨШӨӨГ БОСГОЁ ГЭСЭН ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ МААНЬ БИЕЛСЭН

2012 оны 3-р сарын 22 -нд

-Танай нутгийг эртний их хурдны өлгий гэлцдэг. Энэ тухай сонирхолтой түүхийг уншигчдад маань ярьж өгөөч?
-Манай өвөг дээдэс эрт дээр үедээ Чингэс хааны итгэлт анд Боорчи баатар баруун түмний ноёноор өргөмжлөгдөөд ирж суурьшсан нутаг юм гэнэ лээ. Тэгэхээр лав зүүн зүгийн морьдтой удам хольцсон байж таарна. Одоо манай нутагт Боорчийн хөндий гэж газар бий. Тэнд Хонгор толгой гэж өнчин ганц толгой Тарлан хайрхны баруун су?анд байдаг. Тэнд эр ганц алдартай хөвүүнийг наран ургах зүгт нь оршоосон. Түүнээс хойш зарим тохиолдолд эр ганц хүү, эрмэг алдартай хүлэг морь эндэхэд тавьж, тайж тахидаг эрийн хийморь оршсон нутаг гэ?цэх болсон байдаг юм. Тийм ч учраас Ч. Лодойдамба гуай “Атаа таван тэнгэр, Тарлан хайрхан уул минь” шившлэгийг унаа морио алдаад явгарахдаа дууддаг. Бас Хонгор толгойн өвөр дээр, Хорьдоор хоёулаа золгоё доо гэж дуулдаг. Тэр нь эрийн хийморио, эмээлт хүлэг морио дуудсан эртний түүхэн ёс шүтлэг гэдэг юм гэнэ лээ. Ер нь монголчууд онцгой содон оргил толгой дээр овоо босгон дээдлэн шүтдэг нь эртний их баатрууд, алдартай хурдан хүлэг морьдоо мөнхөлдөг ёсноос үүдсэн соёл юм.
Сүүл үедээ манай нутаг нь Эрдэнэ засгийн унагаараа алдаршсан нь манжийн үед Баруун түмэн гэхээ байгаад Засагт хан аймаг гэгдэн хошуудад хуваагдахад гол төв Эрдэнэ бишрэлт засгийн хошуу гэж хурдаараа алдарших болсон. Тиймээс “Эрдэнэ засгийн унага эрвэлзүүлсэн жороо” гэж дуулагдаж байжээ. Энэ түүхэн улбаагаар баруун бүсийн анхны их хурдыг Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд Дэлгэрийн талд хийж байсан. Боорчи баатар энд нутаглаж байсан тухайд “Их хааны оймсыг оршоон тахисан энэ дүнхгэр нурууг “Тай Ширт” буюу тахилаг хийж сахиж бай гэж энэ их талын нүдэн болсон энэ нуурыг “Тай Гамна” буюу тахьж гамнаж хамгаалж бай гэж зарлигдсан тухай домгийг академич Х.Сампилдэндэвийн 1980 хэдэн онд хэвлэгдсэн “Чингэс хааны домог оршвой” гэх мэт сурвалж мэдээнд дурдсан байдаг юм.
-Хонгор толгойн ойролцоо Монгол эрчүүдийн хийморийн хөшөө, хурдан морины хөшөөг та санаачлан босгосон. Яагаад энийг санаачлан хийх болсон юм бэ?
-Тэр онгон дагшин өнчин толгойг маш эрт дээр үеэс эмээлт хүлгээ хийморь болгосон эр хүний сахиус сүнстэй нутаг гэж дээр цухас дурдсан даа. Ер нь өнчин гэдэг үгийн тайлбарыг харахад “Эр хонгор өнчин Жангар”, “Өнчин хөвгүүний сэцэлсэн шастир”, “Отгонтэнгэрийн өнчин оргил”, өнчин буюу удган мод, “Ээж хад”, “Авгай мод” гэх мэт ганц хад мод зэргээр өнчин гэдэг нь онгод савдагтай заавал амьдрах жамтай гэх утгатай юм билээ. Эртний тахилга ёс мартагдсанаас болж сүүлийн үед жаахан буруу дутуу утгаар хэвшиж байгаа бололтой. Одоо бол эх нь үхсэн хүн, мал заавал амьдарч удам залгах ёстой. Өөр юунд ч найдалтгүй өөртөө л эзэн мэт эрэлхэг хийморилог бай гэсэн утгаар яригдах болж. Тийм болохоор хоёр юм уу гурван оргил толгойг хэзээ онцолж үздэггүй овоо тахилга босгодоггүй. Тийм л эрхэм газар хүн морь хоёрын хийморийг мөнхөлдөг шиджүүлдэг энэ түүх ёсыг хэлээд байгаа юм шүү дээ. Эрчүүдийн хийморь гэдэг нь эртний ёсоороо морийг жинхэнэ биеэс нь үлгэр авч хий дүрс болгон шүтдэг ёс юм. Энэ бол тэртээ Хүннүгийн үед, Чингэс хааны үед онцгой дээдлэгдсэн нандигнал болж уламжлагдан ирснийг бид сурвалж судалгаа, эртний тэмдэг шинж дохионы үлдэц олдвороор нь мөнхлөн хөшөө болгож байгаа юм. Жишээ нь МЭӨ 1-2-р зууны үеийн олдвор. Хийморь буюу жигүүрт морь. Монголын урлагийн эрхэм тэргүүн үзмэрээр бүртгэгдсэн Говь-Алтай музейн Хүннүгийн үеийн морин эрдэнэ хүрэл баримал. 13-р зууны хийморийн туг дарцагт үлдсэн хийморийн цагаан шүтээн дүр зэргээр хөшөөгөө утгажуулан 2000 гаруй жилийн түүхтэй морин эрдэнэ шүтээний уламжлалыг өргөн өвлөсөн ач холбогдолтой юм. Ингэснээрээ манай нутагт эрчүүдийн хийморь эртний ёсоороо төвлөн амилж хийморь нь хөх мөнх тэнгэрээс шидийг олон сэргэх учиртай гэсэн домог түүхийг үнэн бодит амьдрал болгон бүтээн сэргээж байгаа хэрэг.
-Та Говь-Алтайн хүн үү?
-Тэгэлгүй яахав. Манай нутаг чинь Засагт хан аймгийн Засагт ханы гол хошуу. Одоогоор бол Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг байгаа юм. Энэ Хийморь хонгор хайрхан маань аймгийн төв, Дэлгэр сумын төв хоёрын яг дунд нь хааш хаашаа 45 км-т, Улаанбаатараас баруун Алтайг зорьдог төв замын дэргэд Дэлгэрийн уудам талд Боорчийн хоолойд байрладаг юм. Миний дээд өвөг болсон Олхонуд овгийн Цогт-Очирын Баярмагнай тайж түүний хүү Авир тайжийн Даржаагийн үр хүүхдүүд бидний хонь адууны бэлчээрийн унаган нутаг юм шүү дээ.
-Хийморь дуудлага хөшөө дурсгал бүтээх болсны учир юу вэ?
-Манай энэ Боорчийн хөндий домог түүхтэй нутаг билээ. Монголын нууц товчоонд Тэмүжин Чингэс өгүүлэхдээ “Боорчи баруун гарын Алтайг дэрлэн нутаглах түмнийг мэдтүгэй” гэж захируулсан. Чингэсийн онгоныг Алтай хааны ар, хантайширт оршоосон гэсэн таамаглал ч бий. Тийм түүх домогт энэ нутгийн нүд нь болсон Хонгор хайрхнаа домог шүтээн хийморийн даллагатай дуудлага шүтээн болгоход болохгүй юм юу байхав. 1995 онд Завханы Сархайрханы даншигт оролцоод буцах замдаа Монгол элсний оройд уяачидтайгаа хоноод нар мандах үед аймагтаа Морин спорт уяачдын холбоо байгуулъя, Дэлгэрийн талдаа баруун бүсийн морины уралдаан зохион явуулъя гэсэн бодол төрж билээ. Ингээд мандах нарнаар өөртөө амласан юм.Үүнээс жилйин дараа Говь-Алтай аймагтаа Морин спорт уяачдын холбооны найм дахь салбарыг байгуулсан. Харин 1997 онд Дэлгэрийн талд “Монгол баруун бүсийн хишиг өлзий дэлгэр морин эрдэнийн бат оршил” наадмыг санаачлан зохион байгуулахын өмнөхөн Хонгор хайрхны овоог сэргээж, морины толгойтой сэрэг босгон 13 овоотой болгон морь уралдуулснаас хойш Морины хийморийн хөшөөг босгоё гэсэн хүсэл мөрөөдөл маань өнөөдөр биелсэн байгаад баяртай байна. Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын 100 жилийн он өдөр 2011оны 12 сарын 29 нд “Би монгол эр хүн” дууны хөшөөг сүндэрлүүлж байсан бол луу жилийн шинийн найманд буюу 2012 оны 3 сарын 1-нд “Морины шүтээн” хэмээх монгол эр хүн, монгол морины хийморийг бадраасан хөшөө дурсгалын цогцолборыг байгууллаа.
-Хөшөө цогцолбор маань хэзээ дуусах вэ?
-Хиймор Хонгор хайрхны хөшөө цогцолборын орчны тохижилтыг гүйцээн 2012 оны 7-р сарын хуучдаар баруун урд бүсийн сумдын морьдын уралдааныг зохион явуулж нээлтээ хийнэ. Яваандаа улирал бүр сэрэгийг амилуулж, жил бүр галын тахилгыг өвөл зундаа хийдэг уламжлалтай болно доо.
-Адууны хурдтай энэ нутгийн уяачид уяаны эрдэмдээ гаргуун хүмүүс байдаг байх даа?
-Дэлгэрийн тал, Хонгорын тал, Боорчийн хөндий үнэхээр адууны нутаг. Засагт хааны Цахиур Төмөр, Салхин Сандаг, Баян Жамган, Очир тойн зэрэг домогт эрчүүд ороо, жороо морьдыг үржүүлж ирсэн. Харин нэгдэл нийгмийн үе болоод ирэхээр АИХ-ын депутат Я.Бадамраа, Улсын хошой аварган алтан унаганы эзэн Б.Базаррагчаа, аймгийн Алдарт уяачид Д.Сандаг, У.Гүржав, Б.Жанжинбуу, Х.Мягмар, М.Чагнаадорж, С.Галдан, спортын мастер С.Жанцанцоо, Г.Лхагважав, Ш,Эрдэнэ, Тачигрэнцэн, Г.Гүнд, П.Гавааням, сүүлийн үеийн залуусаас М.Буянтогтох, Б.Цэнддорж, Б.Амарзаяа, М.Ариунсан нарын олон уяачдыг нэрлэх байна даа.
-Ярилцсан танд баярлалаа.
-Та бүхэндээ ч баярлалаа. Энд Хонгор хайрхнаа шүтээн болгоё гэсэн олон жилийн мөрөөдлийг маань ойлгон дэмжиж “Би монгол эр хүн” дууны хөшөө босгохыг санаачлан тусалсан нутгийн дүү Д.Энхтайван, Х.Чилаажав, зөвлөх, дүү Н.Нагаанбуу нартаа талархлаа. Энэ бүхнийг ажил хэрэг болгоход сэтгэл санааны болоод хөрөнгө мөнгөний тусламж дэмжлэг үзүүлсэн бүх хүмүүстээ баярлаж байгааг минь уламжилж өгнө үү.
Морины хийморьт зориулан бүтээсэн гурван чулуун хөшөөг сүндэрлүүлэхэд ивээн тэтгэсэн “Мон-Скай” ХХК-ийн захирал Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга О.Мөнхбаатар болон нутгийн дүү нар Б.Батжаргал, Т.Гантүлхүүр, Д.Ганболд, С.Хосбаяр, Х.Тэмүүлэн, П.Билэгсайхан, “Тайгам Алтай” ХХК-ийн захирал Ц.Даваасүрэн, Ц.Содномцэрэн нар, “Сор манлай” хоршооны дарга МУ-ын Алдарт уяач Д.Пүрэвдорж, миний ах, эгч, дүү Д.Ринчен, Б.Баатар, Д.Галбадрах, Д.Бор, Д.Маамаахүү, Д.Сосор, Д.Түмэнжаргал, миний хүүхдүүд П.Зэндмэнэ-Эрдэнэ, П.Нандин-Эрдэнэ, П.Сувд-Эрдэнэ, П.Манлай-Эрдэнэ, П.Оюун-Эрдэнэ, П.Ууган-Эрдэнэ, ураг төрлийн авга Д.Сандаг, С.Ганхуяг бусад хүүхдүүд аав Авирын Лозолын Равжир, Раднаасэд, бусад хүүхдүүд, Жумаа Цамбын Тогтохмэнд, бусад хүүхдүүд, эгч Д.Борын хүү, Ц.Загдбазар, А.Баттөмөр, Элбэгбаяр, Н.Энхтайван нартаа баярлалаа. Хайрт аав А.Даржаа, ээж Г.Пэлжид, хайрт хань Ц.Жавзан нарынхаа гэгээн дурсгалд зориулан сэтгэлээ шингээн 13 цагаан чулуу овоог сэргээв.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
58 минутын өмнө Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
1 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2 цагийн өмнө Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2 цагийн өмнө Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
3 цагийн өмнө Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
4 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
5 цагийн өмнө Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
6 цагийн өмнө Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7 цагийн өмнө Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
23 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Өчигдөр, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Өчигдөр, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Өчигдөр, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Өчигдөр, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Өчигдөр, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Өчигдөр, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Өчигдөр, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Өчигдөр, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Өчигдөр, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Өчигдөр, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Өчигдөр, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Өчигдөр, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
5 цагийн өмнө Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Өчигдөр, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Өчигдөр, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Өчигдөр, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
23 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Өчигдөр, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7 цагийн өмнө Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Өчигдөр, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
2 цагийн өмнө Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Өчигдөр, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Өчигдөр, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Өчигдөр, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Өчигдөр, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Өчигдөр, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
2 цагийн өмнө Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
6 цагийн өмнө Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
3 цагийн өмнө Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Өчигдөр, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
58 минутын өмнө Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
4 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
Сэтгэгдэл бичигдээгүй байна