Цэвэр цусны Англи адуу
А.Тэлмэн
Цэвэр цусны англи адууг нь 17-18-р зууны үед Англичууд гарган авчээ. Англичууд өөрсдөө энэ үүлдрийг “throughbred” буюу “төгс угшилтай” гэж нэрлэцгээдэг. Үнэхээр ч цэвэр цусны араб адуунаас гарган авсан англи адуу нь хүн төрөлхтний адуу үржүүлгийн хамгийн төгс бүтээгдэхүүн гэж дэлхий даяар хүлээн зөвшөөрөгддөг бөгөөд орчин үеийн бүх үүлдэр, угшлын хөгжилд маш хүчтэй нөлөө үзүүлсэн юм.
Английн цэвэр цусны үүлдэр гаргах явц нь бүр 8-р зуунд эхэлсэн түүхтэй. Тэр үед Английн хаан 8-р Генрих Хэмптон Корт нэртэй газар адуу үржүүлгийн төвийг байгуулсан юм. Түүний охин 1-р Елизавата нь эцгийнхээ ажлыг үргэлжлүүлж Татбэри ба Стаффоршир нэртэй газруудад адуу үржүүлгийн төвийг нээсэн байдаг. Эцэг, охин хоёр адууны цусыг сэлбэхийн тулд Испани, Италиас тусгайлан угшил сайтай адуу авчирдаг. Эдний үр удам болох 1-р Яков, Карл хаадын үед морин уралдаан нь ихэс дээдэс язгууртнуудын хамгийн дуртай зугаа болон хувирч, улмаар 18-р зууны эхэн үе гэхэд Ньюмаркет, Честер, Донкастер, Линкольн зэрэг газруудад тогтмол морин уралдаан явагддаг уламжлалтай болсон байв. Өөрийн гэсэн жүчээтэй, цус сайтай хурдны морьдтой байх нь тухайн язгууртны нийгэмд эзэлдэг байр суурийг тодорхойлдог болсон тул тэд хурд, хүч, үзэмжтэй шинэ үүлдрийн азаргыг өөр улс, гүрнээс худалдан авах болжээ. Тухайн үеийн баримт бичгээс үзвэл араб, хобби /жороо морьд/, галловей зэрэг угшлын азаргануудыг дурьддаг болохоор цэвэр англи цусны гэсэн тодотголтой шинэ үүлдэр бий болоход эдгээр үүлдрийн адуу шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэж болно.Эдгээр үүлдрийн дотроос Godolphin Arabian, Byerley Turk, Darley Arabian гэсэн араб үүлдрийн гурван азаргыг англи цусны адууны үндэслэгчид гэж нэрлэдэг.Эдгээр азарганууд Англид хөл тавьсан нь өөр өөрийн гэсэн сонирхолтой түүхтэй.
Byerley Turk азарганы тухайд: Буда хотыг бүслэн дайтах үед Byerley гэдэг ахмад араб үүлдрийн азаргыг олз болгон авч нутаг руугаа илгээжээ. Англид ирээд Byerley Turk гэсэн нэр авсан азарга нь цэвэр цусны адууны угшлыг бий болгосноос 1758 онд төрсөн Herod нэртэй азарга хамгийн алдартай нь юм.
he Darley Arabian азарганы тухайд: Цэвэр цусны англи адуу бий болоход маш чухал үүрэг гүйцэтгэсэн энэхүү азарга нь 1700 онд төрсөн бөгөөд Томас Дарли нь одоогийн Сири улсын Алеппогоос 1704 онд худалдан авч Англи руу усан онгоцоор тээвэрлэн хүргэжээ. Энэ азарганы удмаас хамгийн алдартай нь морин уралдааны түүхэнд нэрээ үлдээсэн Eclipse азарга юм.
The Godolphin Arabian азарганы тухайд:Энэ азарга нь одоогийн Йеменд төржээ. Удалгүй түүнийг Сири руу зарж, тэндээсээ Тунис руу дамлагдаад эзэн нь Францын хаанд бэлэг болгон явуулсан байдаг. Харин Английн нутагт хөл тавьсан талаар нь хоёр ч янзын түүх байдаг аж. Эхнийхээр бол Эдвард Кок гэгч англи эр Парис хотноо зугаалж яваад ус зөөдөг тэргэнд хөлөглөсөн азаргыг хараад хурдан гэдгийг нь анзаарч худалдаж аваад Англи руу явуулжээ. Харин нөгөө хувилбараар бол Годольфин гэгч гүнтэн азаргыг Францын хааны жүчээнээс худалдан аваад нутаг руугаа илгээж угшил сайтай хэд хэдэн гүүтэй хээлтүүлэгт оруулснаар шинэ цэвэр цусны англи адуу бий болоход их чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Ямартаа ч энэ азарга ба Роксана нэртэй гүүний дундаас гарсан Lath нэртэй азарга нь Английн түүхэн дэх хамгийн шилдэг уралдаанч хүлгүүдийн нэг болсон юм.
Морин ур?лдаан хөгжихийн хэрээр сайн угшилтай морины наймаа ч газар авсан болохоор морины угшил, гарвалыг баталгаажуулах асуудал тулгарчээ. Иймд 1808 онд “Бүх нийтийн үүлдрийн ном” гэгч анх хэвлэгдэн гарсан юм. Тэр цагаас хойш тухайн адууны эц?г, эх хоёрын нэр нь энэхүү “Бүх нийтийн үүлдрийн ном”-нд бичигдсэн байгаа бол жинхэнэ цэвэр цусных гэж үзэх болсон юм.
Дашрамд сонирхуулахад дэлхийн хэмжээний томоохон морин уралдаанд зөвхөн энэ үүлдрийн адууг оролцохыг зөвшөөрдөг. Цэвэр англи цусны адуу л 1 км-ийг минутаас богино хугацаанд туулах чадвартай бөгөөд хамгийн сүүлийн рекорд нь 53 секунд. Хурднаас гадна зориг, тэвчээр сайн болохоор ан ав хийх, амралт аялал зэрэгт мөн өргөнөөр ашигладаг байна.
Б.Бадрал
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

103.57.92.18
Монгол мөрөөдөл биелэдэг шүү !
Reply103.57.92.18
Монгол адуунаас одоо салбарлан үүсч бгаа Шинэ цагийн Монгол адуу 50-100 жилийн дараа гэхэд цэвэр цусны Мон гол үүлдрийн хурдан адуу болоод Анг ли үүлдрийн морьдтой уралдах бүрэн бололцоотой л юм даа !
Reply