Ялалтын оргилд хүрсэн өнчин хүү буюу Насибовын домог
А.Тэлмэн
Европ маягийн морин уралдаан гэхээр манайхан яагаад ч юм бэ сүүлийн үед хойд их хөршөө хасаад цаашаа хардаг болж. Гэтэл оросууд ЗХУ байхад ч дэлхийд нэр алдар нь түгсэн жокейтэй, хурдан морьдтой байсан. Одоо ч байсаар байгаа бөгөөд Европ, Америкийн уралдаануудад амжилттай оролцож байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Үүний нэг жишээ нь бүр социалист ба капиталист гэсэн хоёр нийгэм хоорондоо хүчээ үзэж байсан хүйтэн дайны үед аль аль тал нь агуу их жокей гэж хүлээн зөвшөөрсөн Николай Насибов юм.
Тэ?ээр Европын шагналыг гурван удаа авч чадсан дэлхийн цорын ганц жокей юм. Цаашлаад Оросдоо 654 уралдаанд, хилийн чанадад 175 уралдаанд түрүүлсэн бөгөөд 14 жил Берлин, Праг, Көлн, Варшав, Стокгольм, Осло зэрэг хотуудын дэлхийд нэр алдар нь түгсэн морин тойруулгуудад уралдан олон удаа ялалт байгуулж, социализмын буюу тухайн үеийн ханшаар 1 сая алтан рублийн орлогыг эх орондоо хандивласан эх оронч хүү. 2 грамм гаруй цэвэр алт нь 10 алтан рубль болдог байсан гээд үзвэл энэ бол тун ч муугүй үзүүлэлт шүү.
Николай Насибовын бага нас Куларын морин заводод өнгөрсөн. Тэрээр өнчин хүүхэд юм. Эцэг эхийнхээ нэрийг мэдэхгүй атлаа хурдан морьдын нэрийг андахгүй тэрээр 1944 оны хавар нэг доор 40 уралдаанд түрүүлж хүмүүсийг алмайруулснаар гайхамшигт амжилт өөд хүрэх замаа эхэлсэн түүхтэй. Энэ үед Насибов дөнгөж 13-тай байлаа. Хурдан моринд төрөлхийн авьяастай жаалхүүг Ростов хотын, өөрөөр хэлбэл арай том морин тойруулгын жокей болгон явуулсан байна. Хүү тийшээ явахдаа сүлжмэл сагстай, сагсан дотроо эм тахиатай, энгэрийн ардаа тарнитай сүлбээр зүү гэсэн өмчтэй л очсон гэдэг.
Ийнхүү Зөвлөлт Оросын төдийгүй дэлхийн хэмжээний жокей болох гараагаа ийнхүү эхэлжээ. Тухайн үеийн морь сонирхогчид морин тойруулга руу зөвхөн түүнийг л харах гэж ирдэг байсан гэхээр хэн байсан нь төвөггүй ойлгогдох биз. Тэр нь ердөө 120 секунд үргэлжилдэг уралдаан шүү дээ. 1950-аад оны эхээр тэрээр домогт Галоптэй хамт уралдан түрүүлж байсан бол хар хүрэн Гарнирийн хамтаар Зөвлөлтийн хурдан морины түүхэнд анх удаа Вашингтоны олон улсын тэмцээнд оролцон ялсан түүхтэй. Гэхдээ Насибовын хамт хамгийн олон ялалтанд хүрсэн хүлэг бол цэвэр цусны Анилин нэртэй азарга байлаа.
1960-д онд Насибов Анилин хүлэгтэйгээ уралдана гэхэд л ямар ч муу морин тойруулга зүү орох газаргүй болтлоо дүүрдэг байсан нь түүхэн үнэн. Эрдэнэт хүлэг, эрдэмт жокей гэсэн энэ хоёрын зураг тухайн үедээ дэлхийн бүх л том сэтгүүлүүдийн нүүрэнд заларч сая сая хүмүүсийн танил болсон нь мөн л түүхэн үнэн юм.
Насибовын онцлог гэж нэг юм байна. Жинхэнэ жокей болохоор жижиг сажиг гэж орхилгүй бүгдийг анзаардаг. Насибов ч яг ийм хүн байсан.
Насибов нь “Барианы өмнөх тэсрэлт” нэртэй тусгай аргатай байлаа. Морины уяа, сойлгыг төгс мэдэрдэг байсны хувьд барианы шулуун дээр хэсэгхэн зуур жолоог сул тавьж, ташуурдаж давиралгүй явуулаад, дараагийн эгшинд ташуур өгч дайчлан хурдалснаар ялалтын өмнөх хэдхэн метрийг алгасдаг гарамгай аргатай нэгэн байв. Хэдийгээр энэхүү агуу жокей өдгөө байхгүй ч морины хурд, жокейн чадвар гэдэг нийгмийн тогтолцооноос хамаардаггүй юм гэдгийг харуулсан билээ
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна