Улсын цолчин Г.Далантай: Монголд хурдан морь цоллодог анхны мэргэжлийн хүн нь би
А.Тэлмэн
-Олон жил төрийн наадамд айрагдаж түрүүлсэн хүлгэдийн онгод хийморийг мялаасан гэдэг. Ингэхэд хичнээн жил морь цоллосон бэ?
-Би 32 жил тасралтгүй улсын баяр наадамд түрүүлж, айрагдсан морьдыг цоллосон. 1972-2004 он хүртэл зургаан насны 200 гаруй хурдан хүлгийн цолыг дуудсан байх юм. Үүнийг маань үнэлж, 2000 оны битүүний өдөр ММСУХ-ноос надад утга төгөлдөр, яруу эгшиглэнт улсын морь цоллооч үнэмлэхний №1 өгсөн. Өөрөөр хэлбэл монголд хурдан морь цоллодог анхны мэргэжлийн хүн гэсэн үг. Энэ үнэмлэхний №2 -г Түмэнбаяр, №3 –г нь Багануур дүүргийн харьяат Цэрэндаваа нар авсан. Холбооны дүрмэнд зааснаар таван жил тутамд морь цоллооч нарт цол олгох ёстой юм билээ.
-Анх удаа морь цоллож байсан үеэ эргээд дурсахад сонин байх болов уу?
-Миний аав Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат Гомбосүрэн гэдэг хүн байсан. Долоон жил аавынхаа уясан хурдан морьдыг унаж уралдуулсан. Аав маань морь уяхаас гадна морь цоллодог, айлын найранд ерөөл хэлдэг байсныг нь би өвлөсөн гэх үү дээ. Дараа нь 1970-аад оны эхээр монголын радиод сурвалжлагч хийдэг байхдаа морины талаар их сурвалжилсан даа. Тэгж яваад нэг удаа морь цоллосон чинь Хурц сайд “Чи Төв аймгийнх уу” гэж байна. “Үгүй ” гэсэн чинь. “Төв аймгийнхан наадамд будлиантуулаад байдаг юм. Чи улсын наадмын морь цоллобол яасан юм бэ” гэж санал тавилаа. Ингээд л улсын наадмын хурдан морьдыг цоллох болсон юм. Үүнээс хойш хурдан морины комиссын гишүүнээр 20 гаруй ажилласан. Комиссын гишүүнээр ажиллана гэдэг нь уралдах морьдыг бүртгэнэ, дугаар өгнө, морьдоо гаргаж, гараа хүртэл тууна гээд холбоотой бүхнийг хийдэг юм. Зарим нэг нь Далантай 4-5 хүнийг ажлыг зэрэг хийдэг гээд цаашлуулнаа.
-Та олон сайхан хурдан буянгуудын цолыг дуудаж байсан байх. Хамгийн их сэтгэлд үлдсэн наадмынхаа дурсамжаас хуваалцаач?
-Хамгийн анх улсын наадамд морь цоллохдоо тойруулгын хүрэн халтар /МУ-ын Манлай уяач Данзаннямын хүрэн/ азаргыг, Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Дамдинсүрэнгийн Хилэн хар азаргыг, их насанд Баян-Өнжүүлийн буурал, Сандагдоржийн буурал, Гийнаагийн буурал зэрэг хурдан буянгуудын цоллож явлаа. Тэр үедээ л шуугиулж явсан хурдууд л даа. Ер нь олон сайхан хурдан ажнайгуудын цолыг дуудаж явсан даа. Тэднээс Манлай уяач Д.Түвдэнгийн алаг морийг хоёр удаа улсад түрүүлэхэд нь цоллож байсныгаа дурсах дуртай байдаг. Энэ бол АХ-ын 60, 61 жилийн ой шүү дээ. Алаг морийг хамгийн сүүлд түрүүлэхэд Түвдэн гуай хүүхдийн фондод бэлэглэсэн юм. Төрдөө данстай, түмэндээ алдартай энэ хүлгийг зодог тайлахад “Алаг морины төвөргөөн” нэртэй наадам зохиож би мөн цолыг нь дуудаж байлаа. Монголын морины түүхэнд гайхагдсан тэр сайхан хурдан буянг цоллох хувь тэр болгон тохиохгүй шүү дээ. Олон жил цоллуулчихсан морь дуудаад эхлэнгүүт зөн зовингоороо мэдээд чих нь сортолзоод байдаг юм.
-Таныг хурдан морины цолыг нас насаар нь өөрчилсөн гэдэг байхаа?
-Ер нь хурдан морины цол эрт үеэс уламжлагдаж ирсэн. Ардын аман зохиолд ч Ц.Дамдинсүрэн гуайн “Зуун билэг оршивой” номонд ч байдаг шүү дээ. Хүмүүс дутуу хагас сурчихаад нас болгоныг нэг цолоор цоллодог байсан. Тиймээс би нэг удаа морины комисст энэ тухай саналаа хэлтэл Хурц сайд, Гарам-Очир, Дамдинсүрэн гуай нар “тэгвэл чи өөрөө зохио. Маргааш зохиогоод ирж чадах уу” гэж байна. Жаахан эмээсхийгээд бичээд ирлээ. Тэгээд уншсан “болж байна” гэнэ. Ийнхүү өөрийнхөө зохиосон цолоор 20 гаруй жил дуудсан.
-Таны зохиосон цол өмнөхөөсөө юугаараа онцлог вэ?
-Нас насанд тохирсон магтаал шүлэгтэй. Түүнээс гадна тухайн нас уралддаг газар орныг оруулж өгснөөрөө онцлог л доо. Нэг сонин юм ярихад миний бичсэн цолонд:
Эзэн богд Чингис хааны
Их сүргийн удам
Эрэмгий цагаагч гүү
Өл буурал азарганы удам гэсэн мөр байдаг юм. Цол гарсны дараа сонинд хэвлэнэ гэж байсан ч хойшлогдсоор 1980 онд “Шинэ мэдээ”-д гарсан байсан. Гэхдээ нөгөө хэсгийг хасчихсан байж билээ.
Ази тивийн цээжинд нутагтай
Алтан соёмбот тугтай
Эртний монгол улсын
Үндэсний их баяр цэнгэл наадмын
Хурдан морины уралдаанд айрагдаж
Алт, мөнгө, хүрэл медалийг зүүсэн
Бум бужигнасан Буянт-Ухаа дээгүүр
Тоосноосоо сугарч, торойтлоо цойлж
Унасан хүүхдийнхээ уухайгаар
Улам улам хурдалж
Барианы газар ойртох тусам
Баярын магнай тэнийсэн
Бат идэр хүлэг
Улсын наадамд түрүүлсэн
Удамт хурдан хүлэг ээ гэж хэлээд жолоог нь өргөхөд айрагдсан морьдыг хүүхдүүд гийнгоолдог юм. Энэ цолонд Түргэний гол, Айдасын даваа, Алдар толгой, Буянт-Ухаа гээд хурдан морь олон жил уралдсан газар усны нэр ордгийг морь сонирхогчид анзаарсан байхаа.
Жишээ нь даага цоллохдоо:
Сүүн шүд нь ургаж гүйцээгүй
Сүүлний үе бүдүүрч амжаагүй гэх мэтчилэн цоллодог. Мөн миний саналаар нэ жилийн баяр наадмын баян ходоодыг цоллож байсан. Уг нь барьдаг цоллодог байвал зан заншил аль ч талаасаа тустай.
-Одоо бүх хүмүүс таны зохиосон цолоор цоллодог уу?
-Тэгж байх шиг байна. Дамдинсүрэн гуай морины комисст байхдаа цол дууддаг хүмүүсийг наадмаас өмнө шалгаруулаад 7-р сарын 10-нд дахин шалгаж, аль нас цоллохыг нь хэлж өгдөг байсан. Сүүлийн үед энэ жишиг алдагдаж, нэг хүн хэд хэдэн нас цоллож байна. Морь цоллох хүн олдохгүй байгаадаа ч биш байх. Ер нь бол зургаан насны морийг зургаан өөр хүн цоллох ёстой. Дээхэн үед азарга, их нас, даагыг цэнгэлдэхэд, соёолон, хязаалан, шүдлэнг уяачдын наадмаар цоллодог байсан.
Ярилцсанд баярлалаа. Та урт насалж удаан жаргаарай.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна