Спортын “найр”-аа 2000 гаруй жилийн өмнө үүсчээ
А.Тэлмэн
Начны найраа гэсэн нэр томъёо сүүлийн хэдэн жилийн дотор үндэсний бөхийн салшгүй хэсэг болсон гэхэд хэтрүүлэг болохгүй байх. Гэтэл спорт дахь авилгын асуудлыг зөвхөн монголчууд л үүсгэсэн юмуу гэвэл бас үгүй. Нэр алдарт хүрэхийн тулд өрсөлдөгчдөө авилга өгч байсан асуудал одоогоос бүр 2000 гаруй жилийн тэртээ Олимпийн тэмцээнийг анх санаачилсан нутаг болох эртний Грект гарч байсан нь түүхийн бичигт хадгалагдан үлджээ. Тухайн үед өрсөлдөгчөө хахуульдан ялалт авсан тамирчныг илрүүлэх юм бол тэр дор нь арга хэмжээ авч, торгож шийтгэн, торгуулийнх нь мөнгөөр “Зевс”бурхны баримал хийж дээр нь хэн гэдэг тамирчин хэзээ, хэнийг яаж хахуульдсаныг сийлж үлдээдэг байв. Тийм болоод ч тэр үү Олимп болдог стадионы ойролцоох нэгэн толгод дээр Зевс бурхны хэдэн арван баримал өрөөтэй байж, дөрвөн жил тутамд хэд хэдээрээ нэмэгддэг байсан гэдэг. Олимп МЭӨ-776 онд үүсч ард олны дунд асар их нэр хүндтэй болж түгэн дэлгэрсэн гэдэг. Үүнээс улбаалж баатар болох гэсэн хүмүүс өрсөлдөгч нартаа хахууль өгөх гэж оролдсоор иржээ. МЭӨ-338 онд болсон эртний Грекийн 98 дахь Олимпийн тоглолтын дараа өнөөх зартай толгод дээр шууд дөрвөн ширхэг баримлыг байрлуулжээ. Тус баримлууд дээр нударган зодооны тамирчин Эвлол гэгч нь гурван өрсөлдөгчөө хахуульдаж ялсан болохыг сийлэн үлдээсэн нь тэр аж. Харин орчин үед байдал ямар байна вэ? Спортын тэмцээний үр дүнг урьдчилан тохиролцож шударга бусаар өөрчлөх явдал хаанаас гараад байна? Хариулт бол тун энгийн. Орчин үеийн спорт нь улам шинэ аварга амжилт тогтоохын төлөөх, хүний хурд хүчний гайхамшгийг харуулсан зүйл гэхээсээ илүүтэй асар их орлогын эх үүсвэр, нэгэн төрлийн бизнес болж хувирсанд байгаа юм. Нэг жишээ сонирхуулахад олон улсын хөл бөмбөгийн холбоо “ФИФА”-ийн дөрвөн жилийн төсөв гэхэд л 460 сая доллар байдаг бол олимпийг сурвалжлах эрх, зурагтаар шууд дамжуулах эрхийг 1,9 тэрбум доллараар өгдөг аж. Энэ мэтээр орлого нь дөрөв дөрвөн жилийн дотор зургаа дахин өссөн байдаг аж. Юутай ч “ФИФА”-гийн данснаас жилдээ 100 сая хүртэлх доллар хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болдог бөгөөд хэн нэгэнд хариуцлага хүлээлгэлгүй өдийг хүрсэн юм байна. Мөн хөлбөмбөг, сагсан бөмбөг гэх мэтийн хэдэн зуун саяар тоологдох хөгжөөн дэмжигчидтэй спортын төрлүүдэд хахууль өгч, авах асуудал ч нэлээн гардаг болохыг судлаачид хэдийнээ тогтоосон. Цаашид спортыг тойрсон мөнгөний урсгал өсч, авилгалын асуудал ихсэх төлөвтэй байна.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна